Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Мөнх-Оргил: Киног маань үзээд намайг үзэн ядах л байх

2016-9-17
0
ЖИРГЭХ

“Миний хийсэн киног ер нь үзэх хэрэггүй дээ” хэмээн үзэгчдэд хандаж хэлэх найруулагчтай анх удаа л уулзлаа. Тэр бол “Сэтгэлийн зам” нэртэй киноны зохиолыг бичиж, найруулсан Төмөрийн Мөнх-Оргил. Тэрээр “Зохиол маань анх жүжиглэлт ихтэй байсан юм. Гэсэн ч жилийн дараа эргээд харсан чинь заавал жүжиглэлт оруулах шаардлагагүйгээр хийж болмоор санагдсан. Нэг жилийн дотор хүн их хөгждөг бололтой. Тэгээд л бодит амьдрал дээрх хүмүүсийг тоглуулж зургаа авсан. Кинонд маань зургаа, долоон хүн л оролцож ажилласан. Ингээд ярихаар их ойлгомжгүй байх л даа. Хүмүүс уран бүтээл хийчихээд ирж үзээрэй гэж уриалдаг бол би эсрэгээрээ хэрэв та хүсэхгүй, эргэлзэж байгаа бол миний киног үзэх хэрэггүй шүү гэмээр байна” хэмээн ярив. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.

 

 


-Таныг уул уурхайн мэргэжилтэй гэж сонссон. Яагаад кино урлагт орох болсон юм бэ?


-1980-1990 оны үед ах нар маань видео кассетын киног Германаас оруулж ирдэг байсан юм. Тэндээс л эхэлж кино үзэх дуртай болсон хэрэг. Тэгж л дэлхийд алдартай уран бүтээлүүдтэй танилцсан. Цөөн хэдэн киногоо давтаж үзсээр байгаад үйл явдал, үг яриаг нь хүртэл цээжилчихсэн. Үзэгчийн хувьд ингэж хөгжсөн. Дараа нь АНУ-д сурахаар явсан. Тэнд дандаа кино үздэг байлаа. Кино театрт билетээ авч орно, хулгайгаар ч орно. Ингэсээр өдөртөө гурав, дөрвөн кино дараалаад үзчихдэг тийм хоббитой байв. Тэгж байхдаа кино хийж үзэх юмсан гэсэн санаа төрсөн. Ингээд Монголдоо ирээд 2010 онд анх “48 цаг” кино наадам зохион байгуулагдахад нь оролцсон. Авангард чиглэлийн кино хийсэн. Шагнал аваагүй ч хүмүүст хүрсэн болохоор урам орсон. 2011 онд “Юнител”-ээс киноны уралдаан зарлаж миний зохиол шалгарсан. “Боролдой” студийн Мяг­мар ахтай хамтраад тэр зохио­­лоороо бас авангард чиглэлийн богино хэмжээний кино хийсэн. Анх “48 цаг” кино наадам дээр зохиолч Төрмөнх ахтай танилцсан. Тэр ирээд “Чиний кино мундаг болжээ. Телевизээр гаргана” гээд ТВ9 телевизээр гаргаж байсан юм. Төрөө ах хожим зохиолч Бүжинлхамыг танилцуулснаар түүнтэй хамтран мөн л богино хэмжээний кино хийсэн. Тэр маань “Алтан хальс” холбооныхонд таалагдсан. Ингээд би нийтдээ зургаан богино хэмжээний кино хийгээд байна.



-“Сэтгэлийн зам” кино тэгвэл таны анхны бүрэн хэмжээний кино байх нь ээ?


-Бүрэн хэмжээний кино гэж арай хэлж болохгүй байх. Өнгөрсөн жил зохиолоо бичсэн. Нэг жилийн дараа эргээд харсан чинь өөртөө шүүмжлэлтэй хандсан. Анхны хувилбар нь жүжиглэлт ихтэй байсан хэрэг. Ингээд зохиолоо өөрчлөхдөө утга санааг нь авч үлдээд бусад бүх зүйлийг нь өөрчлөөд бэлэн болгосон. Энэ сарын 24-нд Улсын их дэлгүүрийн дөрөвдүгээр давхарт нээгдээд буй “I cinema”-д гарана. “Алтан хальс” холбооныхон таны киног гаргая гэж санал тавьсны дагуу дэлгэцнээ ийн нээлтээ хийх болсон юм.



-Жүжиглэлтийг нь хас­сан гэхээр цөөн хүний орол­­цоотой бүтээл болжээ дээ?


-Зургаа, долоон хүн л оролцсон. Жүжигчид огт байхгүй, жирийн хүмүүс дүр бүтээсэн. Тухайн хүндээ ямар үйл хөдлөл хийхийг хэлж өгсөн ч, тэр хүний амьдрал дээр бүтээж байгаа дүрийг нь л авчихсан юм. Энэ киногоо ээждээ зориулж хийсэн. Миний ээж 2007 онд хорт хавдраар нас барсан. Тэр цагаас хойш ээжийгээ байнга бодож, амьд сэрүүн байсан бол гэж их бодох болсон. Амьдад нь хангалттай хайрлаж чадаагүй юм байна гээд л байнга боддог болсон. Ээжийн тухай, дуу, шүлэг, уран бүтээлд ч дурласан.  Хүний сэтгэлийг татах уран бүтээл хийе гэвэл өөрийн амьдралд ойр зүйл л хийх хэрэгтэй гэдгийг ойлгосон доо.



-“Сэтгэлийн зам” киноны үйл явдлын тухай ярьж өгөөч. Үйл явдлын хувьд хэр урт хугацааг хамарсан бэ?

 

-60 минутын кино болсон. Үйл явдлын хугацаа нь хоёр, гурван өдрийнх. Өгүүлэмж нь тухайн хүний бүхий л амьдралыг харуулна. Эхээс төрсөн цагаасаа эхлээд алдаж, оноод амьдарч байгааг, эцэстээ ээж рүүгээ тэмүүлж буй хүний тухай. Гэхдээ үзэгч киног үзэж байхдаа их бодож тунгаах, өөртэйгөө ажиллах тийм л бүтээл. Тухайн хүнийг хэн, хэрхэн амьдарсан гээд огт тайлбар хэлэхгүй. Тэрийг нь үзэгчид өөрсдөө бодож олох юм. Тиймээс амархан ойлгогдохоор биш. Гэхдээ би энэ талаар одоо ярих нь илүүц биз. Ер нь бол хүн миний киног үзээд намайг үзэн ядах байх. Ийм юм хийчихээд кино гээд үзүүлээд байхдаа яах вэ дээ гээд л. Зарим хүн үзээд энэ юу хэлэх гээд байна гэдгийг нухацтай бодох байх. Тэр хүмүүст л зориулсан юм. Тиймээс миний киног үзэхийг хүсэхгүй эсвэл эргэлзэж буй хүмүүс битгий үзээрэй л гэх гээд байгаа юм. Яагаад гэхээр энэ бол хөнгөхөн, авсаархан бүтээл биш.

 

-Гэхдээ олон сэдэв дундаас хайр сэтгэл, эхийн хайрын тухай сэдэв ойлгоход хамгийн ойр, амархан шүү дээ...


-Амархан. Эхийн хайрын тухай өгүүлсэн юм. Тэгээд нэмж хэлэхэд хүн аливаа зүйлийг хийхийн өмнө хоёр л зүйлийг анхаардаг. Нэгдүгээрт, тухайн зүйлийг хийхэд хууль дүрэмд хэр нийцэх вэ гэдгийг харна. Энэ бол гаднах нөлөө. Нөгөө нь дотроосоо ямар нэг зүйлийг эрж хайдаг. Хүн чанар, хайр. Миний хийх гэж байгаа зүйл бусдад хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг боддог. Монгол хүн энэ чанарыг хаанаас олж авдаг вэ гэхээр гэр бүлээсээ. Эхийн хайр монгол хүн бүрийн сэтгэлд оршдог. Бусад үндэстэнээс өөр нь бидэнд гэр бүлээ хайрлах, ах дүүгээ хайрлах хайр маш их байдаг. Тиймээс яг энэ ороо бусгаа нийгэмд хүмүүсийн эвдэрчихсэн хүн чанарыг хуулиар засч болох ч уран бүтээлчид бид уран бүтээлээрээ дамжуулан засах ёстой.

 

-Манайд авангард чиг­лэлийн киноны үзэгчид хэр бэлтгэгдсэн байдаг юм бэ?

 

-Үзэгчид хангалттай бэлтгэгдсэн. Гарч байгаа холливуд, Энэтхэг, Франц гээд кинонууд айхтар өгүүлэмжтэй болчихсон. Тэр байтугай дээр үеийн монгол кинонуудад ч гэсэн авангард маягийн хэсгүүд бий. “Эргүүлэг”, Жигжидсүрэн найруулагчийн кинонууд байна.

 

Манайд үзэгчид бэлтгэх бус тэдэнд үзүүлэх тал дээр л асуудал байна. Яг энэ цаг үед ашиг орлогоороо тэргүүлж буй кинонуудыг ажиглахад хэт олон үйл явдалтай бужигнасаар байгаад дуусчихдаг. Тэгвэл тэр их бужигнаанаас залхсан, удаан хэмнэлтэй, амьдралын тухай өгүүлэх кино үзэх гэсэн хүн байж болно. Гэтэл тийм киног үзэх газар байхгүй. Яах аргагүй манай Монголын киночид ч гэсэн кино театрын ашгаа бодоод тэрэндээ тохируулж кино хийгээд байна. Тэглээ гээд тэднийг шүүмжлэх аргагүй. Төрийн дэмжлэггүй, авлигагүй, зөвхөн өөрсдийн хүчээр, бор зүрхээрээ ямар ч байсан нэг уран бүтээл хийгээд л байгаа юм. Тиймээс үзэгчдийн шүүмжлэлийг буруу л гэж боддог.

 

Би киногоо гаргахаар “Тэнгис” кино театр дээр очиж үзсэн л дээ. Ямар кино гаргах эсэхийг нь шийддэг нэг залуу байна. Миний киног үзээд гаргахгүй гэсэн. Уул уурхайн инженер гэсэн байх аа нэг залуу байсан л даа. “Ахын дүү кино үздэг үү” гэсэн чинь нээх кино үздэггүй гэсэн. Тийм л хүн кино театрын бодлогыг авч яваа гэхээр харамсмаар. Манайд ийм үзэгчид ирдэг, тэдэнд тохирсон ийм кино гаргахад энэ хэмжээний ашиг олно доо гэсэн байдлаар кино театрын бодлого явдаг юм билээ. Түүнээс энэ киног дэмжье. Тэгвэл амжилтад хүрэх байх гэсэн талаас нь огт хардаггүй юм билээ.

 

-Сүүлийн үед хийгдэж буй кинонууд ашгийн төлөө хийгдэж байгаа ч улаан цайм уран бүтээлчид бас байна. Гадаадын киног монголчлоод хийчихдэг. Эсвэл инээдэм нь ханиадам болсон гэмээр кинонууд ихээр гарч байна. Ингэхээр ашиг олох гэсний хэрээр уран бүтээлч чанар үгүй болоод байна уу гэж хардаг. Та үүн дээр ямар бодолтой байдаг вэ?

 

-Чиний харсан бол бодит байдал мөн л дөө. Гэхдээ үзэгч хэнийг онилох ёстой вэ гэдгийг зөв тодорхойлох ёстой. Уран бүтээлийг биш найруулагчийг л онилох ёстой гэж би боддог. Кино цэвэр найруулагчийн бүтээл. Эмч, багш, инженер, хуульч, эдийн засагч ч гэдэг юм эдгээрийг сургуулиар, боловсролоор бий болгож болдог бол найруулагч хүн яг л яруу найрагтай ижилхэн амьдралаас төрдөг юм шиг. Би жишээ татъя л даа. Жүжигчид найруулагч хийгээд явааг би таашаадаггүй. Хүн юу ч хийсэн болно л доо. Гэхдээ жүжигчин хүний найруулсан бүтээл мундаг байж чаддаггүй. Америкийн жүжигчин Роберт де Ниро байна. Ганц, хоёр кино найруулсан байдаг. Нэг кино нь кино шүүмжлэгчдээс сайн үнэлгээ авч чадаагүй байдаг. Клинт Иствуд байна. Маш сайн жүжигчин. Хийсэн кинонуудаас нь харахад хэтэрхий хүчээр хийчихсэн харагддаг. Киноны өгүүлэмж нь дутуу, бид бол америкчууд, бид заавал чадна гэсэн байдлаар хандсан нь харагддаг. “Сая долларын бүсгүй” уран сайхны кинонд нь америкчууд шууд л Оскар өгчихсөн. Гэтэл шилдэг найруулагчдын бүтээлтэй харьцуулахад дутуу зүйл их бий. Найруулагч нь сайн жүжигчин байх тохиолдол ч цөөн. Тохиолдлоор л ийм нөхцөл байдаг. Найруулагч бол найруулагчаараа, жүжигчид жүжигчдээрээ л байвал зүгээр гэж боддог. Манайд нэг  Төрийн соёрхолт найруулагч байдаг даа. Тэр хүнийг найруулагч уу, жүжигчин үү гэдгийг би ялгадаггүй юм. Нэг үеийн жүжигчид нь мэргэжилдээ үнэхээр мундаг. Гэтэл тэр хүний найруулсан мундаг кино гэхээр би л лав олж үзсэн зүйл алга. Манайд шилдэг найруулагчид дутагдаад байна уу гэж боддог. Үүнийг бодлогоор бэлтгэх шаардлагатай. Өмнө бол сайн зохиол байж сайн кино хийнэ гэж ярьдаг байсан бол одоо сайн найруулагчид кино хийх сайхан санаа байхад л болно. Найруулагч тэр санаагаа хэрхэн баяжуулж кино хийж байгаа нь чухал болчихсон.

 

-Манайд сайн шүүмж байхгүй юм шиг санагддаг. Киночид та бүхэн дундаа нэгнийхээ бүтээлийг хэр шүүмжилдэг вэ?

 

-Манайд шүүмж байхгүй. Киночид хийгдэж байгаагаа монгол кинонуудаа сонгож аваад ярих гэхээр сүртэй ярьчих юм байдаггүй. Бидэнд ярих юмгүй кинонууд байгаа учраас би ярих юмтай кино хийчихээд найруулагч, шүүмжлэгч, киног ахисан түвшинд үздэг хүмүүсийг “Би нүүчихлээ шүү. Одоо та нар нүүгээрэй” гэсэн санааг л хэлэх гэсэн юм. Түүнээс үзэгчид кино шүүмжлэх цаг нь биш. Дээр хэлсэнчлэн татварын мөнгөнөөс нь аваад кино хийчихээгүй л бол 7000 төгрөгтөө харамсаад байгаа ч юм шиг, дэмий кино үзлээ гэх зэргээр муулах хэрэггүй л дээ.

 

Б.ЦЭДЭВСҮРЭН

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
Ариана Гранде сүүлчийн тоглолтоо хийж, нүдэндээ нулимстайгаар фенүүдтэйгээ салах ёс хийлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • MUGJ Sosorbaram (103.57.94.43)
    Hunii setgeld hursen kino zunduu baidag. Sain kinond 3 shaardlaga baidag 1-d zohiol, 2-t zohiol, 3-t zohiol gedegiimdaa. Gehdee yahav ochij uznee. Ahiin duu yu heleh gesniig
    2016 оны 09 сарын 18 | Хариулах
  • гахай... (108.63.138.56)
    Энэ доор сэтгэгдэл бичсэн хүн харин өөрөө Эргүү гар бна даа...харин элдэв чимэггүй шууд үнэнийг хэлж дээ...Яг үнэндээ тухайн урлагийн бүтээлд уран бүтээлчид, урлаг судлаач нар бодит дүгнэлтийг өгнө.Харин үзэгчид хэрэглэчид шүү дээ тэд 99 нь үзээд л мартана даа...
    2016 оны 09 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.57.92.68)
    ergyy garuu gui yu.
    2016 оны 09 сарын 17 | Хариулах
  • mongol (202.9.44.55)
    mash ih taalagdlaa.sanaagaa shuluuhan helsen bna.jinhene mo chnaraiig ni oilgohod amargui l de. ene zaluu bol shantralgui oilgoson bna.amjilt husie.
    2016 оны 09 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв
    4 цаг 42 мин
  • МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны дарга Цүй Шышиньтэй уулзлаа
    4 цаг 59 мин
  • Говь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээГовь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээ
    5 цаг 22 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    5 цаг 33 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд манай улсын баг дөрөвдүгээр байр эзэллээ
    6 цаг 30 мин
  • Д.Батлут: Цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх реформыг эхлүүлнэ
    7 цаг 37 мин
  • АНУ-ын төлөөлөгчид Киевт айлчилсан ч Орос-Украины дайныг зогсоох тохиролцоонд хүрсэнгүй
    7 цаг 59 мин
  • С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн компанийг 1 сая төгрөгөөр торгожээ
    9 цаг 21 мин
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
    9 цаг 51 мин
  • Асрамжийн газрын хүүхдүүдийн гуравны нэг нь ЛГБТК+ байна
    9 цаг 59 мин
  • Анак Кракатау галт уул дэлбэрч, Индонезид нислэгүүдийг олноор нь цуцалжээ
    10 цаг 9 мин
  • С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
    10 цаг 13 мин
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
    11 цаг 8 мин
  • Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    11 цаг 35 мин
  • “Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
    11 цаг 43 мин
  • Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
    12 цаг 6 мин
  • Амазоны "Boeing 767" онгоц Майамигийн нисэх буудалд зурвасаас гарч осолдсоны улмаас таван хүн амь үрэгдлээ
    12 цаг 10 мин
  • Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
    12 цаг 23 мин
  • Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
    12 цаг 28 мин
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
    12 цаг 29 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
24 баримт
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК