Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Америк ялна” буюу Худалдааны дайн

2018-3-25
0
ЖИРГЭХ

 

-Хятадын бараанд гаалийн татвар нэмэх санамж бичигт гарын үсэг зурав-

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп оюуны өмчийг албадан шилжүүлснээр БНХАУ-ын импортод 60 тэрбум долларын тариф тогтооход чиглэсэн санамж бичигт энэ сарын 22-нд гарын үсэг зурав. Энэ үеэрээ Трамп “Би Хятадын хамгийн өндөр орлоготой төлөөлөгчид, тэр дундаа ерөнхийлөгчтэй нь ярилцаж байна. Би тэднээс худалдааны алдагдлыг 100 тэрбум доллараар бууруулахыг хүсч байна" хэмээн мэдэгджээ.

Ийнхүү АНУ БНХАУ-аас импортолж буй бараанаас их хэмжээний гаалийн татвар нэмж авах бөгөөд БНХАУ-ын аж ахуйн нэгж Америкт  хөрөнгө оруулж, хамтарсан компани байгуулахыг хязгаарлахаар шийджээ. Энэ шийдвэрийн талаар олон улс орон санаа зовж байгаа бөгөөд АНУ-ын гаалийн татвараар дамжуулан худалдааг ивээх энэхүү бодлого нь “олныг хохироох” болно хэмээн үзсэн  байна.

Тухайлбал Германы “Ифвер” эдийн засгийн институтийн олон улсын эдийн засгийн  судалгааны төвийн захирал Габриэл Фаммемери “Зөвшилцлөөр асуудлыг зохицуулах  хэрэгтэй. Харин дангаараа их хэмжээний гаалийн татвар авах нь маш буруу”  гэжээ.

Германы Худалдаа аж үйлдвэрийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Мартин  Ванслибен, “Өнөөгийн дэлхийн улс орнуудын эдийн засаг харилцан маш их  хамааралтай. Трамп олон улсын дэг журам, гэрээ хэлэлцээрийг үл хайхран, Хятад  улсын бараа бүтээгдэхүүнээс их хэмжээний гаалийн татвар нэмж авах болсон нь  үнэхээр “галаар наадаж” байгаа хэрэг бөгөөд үүнд хэн ч ялагч болж чадахгүй, энэ  үйлдэл нь Герман болон Европын Холбоонд нөлөөлөх болно” гэсэн байна. Германы банк, санхүүгийн зах зээл ч үүнд маш их сэтгэл түгшиж байгаа аж.  Зах зээлийн шинжээчид хөрөнгө оруулагчид Хятад, Америкийн худалдааны харилцаанд  сэтгэл түгшсэний улмаас ирээдүйд банк, санхүүгийн зах зээлийн донсолгоо улам  ихсэж мэднэ гэж үзжээ.

“Америк ялна” буюу Худалдааны дайн

Дээрх үйл явдалтай холбогдуулан БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүньин  өнгөрсөн баасан гаригт мэдэгдэхдээ, Хятад улс бүрэн бэлтгэлтэй байгаа. Бид өөрийн хууль ёсны эрх ашгаа эрс хамгаалах болно гэжээ. Тэрээр, АНУ-ын тал Хятадын талын оюуны  өмчийн эрхийг хамгаалах үйл ажиллагаагаа эрчимжүүлснийг үл ойшоож, Дэлхийн худалдааны байгууллагын дүрэм болон олон талын шаардлагыг үл ойшоож, дур зоргоороо авирлаж байна. Энэ бол ганц  талт үзэл болон худалдааг ивээх үзлийн сонгодог жишээ мөн. Хятадын тал үүнийг  эрс эсэргүүцэж байна. Америкийн талын энэ үйлдэл нь Хятадын ашиг сонирхолд  хохиролтойгоор барахгүй Америкийн, цаашлаад дэлхийн нийтийн ашиг сонирхолд ч хохиролтой юм. Америк маш муу үлгэр жишээ үзүүлж байна гэжээ.

 

-Дэлхийн худалдааны байгууллага: Олон улсын тогтвортой байдалд нөлөөлнө гэв-

Баасан гаригт Дэлхий худалдааны байгууллагын бараа худалдааны зөвлөлийн хурал болжээ. Уг хуралд Европын  холбооны 28 гишүүн болон элхийн худалдааны байгууллагын 40 гаруй гишүүн үг хэлж, АНУ ган, хөнгөн  цагаанаас авах гаалийн татвараа нэмэгдүүлэх нь Дэлхийн худалдааны байгууллагын ашиг сонирхолд нөлөөлөхөөр барахгүй цаашилбал дүрмийн дагуу ажиллаж байгаа дэлхийн олон талт худалдааны системийн тогтвортой байдалд нөлөөлөх болно гэж сэрэмжлүүлжээ.

Дэлхийн худалдааны байгууллагын гаргасан албан мэдээнд, БНХАУ-ын төлөөлөгч хэлсэн үгэндээ АНУ-ын энэ үйлдэл нь тариф худалдааны ерөнхий хэлэлцээр, Дэлхийн худалдааны байгууллагын баталгааны арга хэмжээний хэлэлцээрээс няцаж байна. АНУ ганц талаасаа арга хэмжээ авахгүй байж, Дэлхийн худалдааны байгууллагын дүрмийг журамлан сахиж, олон талт худалдааны системийг хамгаалахыг Хятад улс уриалж байна гэжээ.

Мөн хуралд оролцсон ОХУ-ын төлөөлөгч, АНУ-ын татвар нэмэх үйлдэл нь өөрийнх нь Дэлхийн худалдааны байгууллагын дүрмийн дагуу өгсөн амлалттай нийцэхгүй байна. ОХУ, АНУ-тай энэ талаар ажил хэрэгч яриа хэлэлцээ хийхийг хүсэж байна гэжээ. Япон, Шинэ Зеланд, Австрали, Энэтхэгийн төлөөлөгчид ч АНУ-ын авч буй энэ шинэ арга хэмжээнд анхаарал хандуулж байгаагаа илэрхийлж, олон талт худалдааны системийг хамгаалахыг уриалжээ.

“Америк ялна” буюу Худалдааны дайн

Харин өчигдөр БНХАУ-ын Коммунист намын төв хорооны улс  төрийн товчооны гишүүн, төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд, төвлөрсөн төсвийн  тамгын газрын дарга, Хятад, Америкийн эдийн засгийн асуудлаархи иж бүрэн яриа  хэлэлцээг санаачлагч Лю Хэ АНУ-ын сангийн сайд Стивен Тернерийн урилгаар  түүнтэй утсаар ярьсан байна. Стивен Тернер Хятадын талд хандан, Америкийн талаас  301 тоот шалгалтын тайлангийн өнөөгийн байдлыг мэдэгджээ. Лю Хэ АНУ-ын тал саяхан 301 тоот байцаалтын тайланг гаргасан нь олон улсын худалдааны дүрэм  журмыг зөрчсөн тул хоёр улс, цаашлаад дэлхийн ашиг сонирхлыг хохироох юм.  Хятадын тал өөрийн орны ашиг сонирхлыг хамгаалах бэлтгэл хийж байна. Хоёр тал  хүлээцтэй байж, хамтдаа хичээн ажиллаж, Хятад, Америкийн худалдаа, эдийн засгийн  харилцааны тогтвортой, ерөнхий байдлыг хамгаалахыг хүсэж байна хэмээн онцолжээ. Энэ асуудлаар харилцаа холбоотой байхыг хоёр тал санал нэгтэй зөвшөөрсөн  байна.

 

-Түүхэн алдааг давтах уу-

Ийнхүү АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын санаачилсан тарифаар дамжуулан худалдааг дэмжих бодлого дэлхий нийтийн шүүмжлэлтэй тулгарч, болгоомжлол дагуулж байна. АНУ-ын түүхэнд тарифын тухай хуулиар өөрийн улс орны эдийн засгийг хамгаалах гэсэн оролдлого өмнө нь гарч байсан түүхтэй. Харамсалтай нь уг оролдлогоос болж АНУ-ын эдийн засгийн хямрал улам гүнзгийрсэн юм.

АНУ-ын сенатч Рид Смут, Төлөөлөгчдийн танхимын гишүүн Уиллис Хоули нарын санаачилсан  Гаалийн тарифын тухай хууль буюу “Смут-Хоулигийн тарифын тухай хууль” 1930 онд батлагдсан бөгөөд энэ хуулиар АНУ импортын 20 мянга гаруй бараа бүтээгдэхүүнд гаалийн тариф ногдуулсан ажээ. Уг хуулийг санаачлагчид болох Р.Смут,  У.Хоули нар “АНУ дахин ялна” гэсэн уриа дэвшүүлж байсан ч үнэн хэрэг дээрээ тэд ялагдсан юм. Тэдний хоосон уриа, алдаатай шийдвэр нь их хямралыг гүнзгийрүүлэн, олон улсын эдийн засгийг улам тогтворгүй болгож байжээ.

“Morgan Stanley Asia” компанийн тэргүүн асан бөгөөд тус компанийн ахлах эдийн засагч Стефан Роч Д.Трампын засаг захиргаа түншүүдтэйгээ, тэдгээрийн дотор Хятадтай хийж буй хоёр талын худалдааны тэнцвэрт бус байдлыг багасгахын тулд импортын бараа бүтээгдэхүүнд гаалийн тариф ногдуулж, тарифыг нэмэгдүүлж байна. АНУ-ын энэ шийдвэр түүхэн алдаануудаас үүдэлтэй асуудлыг улам хүндрүүлэх болно” гэсэн нь голч дүгнэлт юм.

Түүнчлэн дэлхийд алдартай “Levi's” компани Трампын шийдвэрийг эсэргүүцэн “Бид худалдаа хийхэд саад болж буй хэнийг ч, юуг ч эрс эсэргүүцэх болно. Бид дүрэм журмынх нь дагуу хэн ч тоглож болох нээлттэй зах зээл, чөлөөт худалдааг хэзээд дэмжинэ. Гаалийн тариф тогтоох, нэмэгдүүлэх шийдвэрүүд нь Америкийн брэндүүд, ажилчид болоод хэрэглэгчдэд сайнаар нөлөөлөхөөсөө илүүтэйгээр сөрөг нөлөө үзүүлж, дэлхийн эдийн засгийн тогтвортой байдлыг алдагдуулах болно” хэмээн мэдэгдсэн байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
АНУ-ын төлөөлөгчид Киевт айлчилсан ч Орос-Украины дайныг зогсоох тохиролцоонд хүрсэнгүй
Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
Асрамжийн газрын хүүхдүүдийн гуравны нэг нь ЛГБТК+ байна
Анак Кракатау галт уул дэлбэрч, Индонезид нислэгүүдийг олноор нь цуцалжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв
    3 цаг 20 мин
  • МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны дарга Цүй Шышиньтэй уулзлаа
    3 цаг 37 мин
  • Говь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээГовь-Алтайн Боловсролын газрын албан тушаалд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчил илэрчээ
    4 цаг 0 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    4 цаг 11 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд манай улсын баг дөрөвдүгээр байр эзэллээ
    5 цаг 8 мин
  • Д.Батлут: Цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх реформыг эхлүүлнэ
    6 цаг 15 мин
  • АНУ-ын төлөөлөгчид Киевт айлчилсан ч Орос-Украины дайныг зогсоох тохиролцоонд хүрсэнгүй
    6 цаг 36 мин
  • С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн компанийг 1 сая төгрөгөөр торгожээ
    7 цаг 58 мин
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
    8 цаг 29 мин
  • Асрамжийн газрын хүүхдүүдийн гуравны нэг нь ЛГБТК+ байна
    8 цаг 36 мин
  • Анак Кракатау галт уул дэлбэрч, Индонезид нислэгүүдийг олноор нь цуцалжээ
    8 цаг 46 мин
  • С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
    8 цаг 51 мин
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
    9 цаг 46 мин
  • Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    10 цаг 13 мин
  • “Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
    10 цаг 21 мин
  • Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
    10 цаг 44 мин
  • Амазоны "Boeing 767" онгоц Майамигийн нисэх буудалд зурвасаас гарч осолдсоны улмаас таван хүн амь үрэгдлээ
    10 цаг 48 мин
  • Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
    11 цаг 1 мин
  • Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
    11 цаг 6 мин
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
    11 цаг 7 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК