Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Допингтой бөхөд унасан хэд нь амжилтаараа хохироод үлдэх үү

2018-9-24
0
ЖИРГЭХ

 

Улсын гарьд Нямдоржийн Ганбаатарын сошиалаар дамжуулан хийсэн мэдэгдэл нэг хэсэг мартагдаад байсан допинг хэмээх сэдвийг олны анхаарлын төвд эргүүлэн авчирлаа. Дэлхийн аварга П.Орхон допингийн шинжилгээнд бүдэрч, барилдах эрхээ хэдэн жилээр хасуулж магадгүй болсон дуулиан намжиж амжаагүй байтал дахин нэг бараан мэдээ нийтэд түгсэн нь энэ.

Гарьд Н.Ганбаатар өөрийн мэдэгдэлдээ 2008, 2009 онд дараалан хүнд гэмтэл авсны улмаас өвдөгний чагтан холбоос тасарсан тухай дурдаад 2017 оны Улс тунхагласны ойн барилдааны үеэр өвчнөө дахин сэдрээсэн гэжээ. Улмаар энэ оны нэгдүгээр сард Бээжин хотод очин эмчилгээ хийлгэсэн байна. Энэ үеэр хийсэн эм, тарианаас нь хориотой эмийн илэрц илэрчээ. Одоогоор зөвхөн Н.Ганбаатар сэргээшийн шинжилгээнд бүдэрснээ мэдэгдээд байна. Түүнээс гадна өөр хоёр бөхөөс сэргээш илэрсэн гэх албан бус мэдээлэл бий. Допингийн эсрэг үндэсний төв, МҮБХ зэрэг эрх бүхий байгууллагууд удахгүй албан ёсоор зарлах байх.

Тэр бөхөөс допинг илэрлээ гэж шуугихдаа бид тун сайн. Харин үүний цаадах үр дагавар, хохирлыг нэг их анзааралгүй өнгөрөөд байх шиг. Нэг ч байна уу, гурав ч байна уу хэрэглэсэн бөхчүүд нь зохих шийтгэлээ хүртэх байх. Дүрэм ёсоороо бол барилдах эрхийг нь хоёр жилээр хасч, авсан цол, чимгийг нь хураах ёстой. Гэхдээ энэ дүрэм манайд хагас дутуу хэрэгждэг. Нэг бол цолыг нь хураана, эсвэл эрх хасдаг гэсэн үг. Монгол бөхийн түүхэнд допинг хэрэглэснээс болж шинээр авсан цолоо хураалгасан хоёр л тохиолдол байдаг нь Б.Суманчулуун, Н.Адъяабат нар юм. Харин бусад тохиолдолд зөвхөн барилдах эрхийг хасаад өнгөрсөн байдаг. Үүнээс гадна допинг хэрэглэсэн бөхчүүдэд унасан бөхийг хэрхэх вэ гэдэг асуудал ч бүрхэг.

Уг нь олон улсын жишгээр бол хэрэгтэн нөхрийн цол, медалийг хурааж, түүнд ялагдсан бөхөд нэхэн олгодог. Бидэнд хамаатай, хамгийн ойрхон жишээ гэвэл 2002 оны чөлөөтийн ДАШТ-д гавьяат тамирчин О.Пүрэвбаатарт мөнгөн медаль нөхөн олгосон явдал. “Ооска” тэр жилийн ДАШТ-ээс хүрэл медаль авсан ч түүнийг ялж, мөнгө дээр буусан Туркийн Х.Доганаас хожим сэргээш илэрсэн. Улмаар манай хүнд мөнгөн медалийг олгож байв. Уг нь иймэрхүү заалт Үндэсний их баяр наадмын тухай хуульд ч бий. Тухайлбал, “Сэргээш илэрсэн бөхөд цол, чимэг хүртэх даваанд унасан бөхчүүдэд цол, чимгийг нөхөж олгоно” хэмээн уг хуульд заажээ. Хуулийн энэхүү заалтыг хэрэглэсэн ганцхан тохиолдол байдаг нь 2013 он. Тэр жил улсын арслан Х.Мөнхбаатар, улсын начин Б.Сугаржаргал нараас допинг илэрч байв. Улмаар Х.Мөнхбаатарт тавын даваанд өвдөг шороодсон улсын начин Ж.Оргил өсөх идэр чимэг нэмж, зургаагийн даваанд унасан Ж.Амартүвшин харцага болон дэвшиж, долоогийн даваанд унасан улсын начин Т.Санчирт заан цол хүртээсэн юм. Бусад тохиолдолд дүрмийн энэ заалтыг огт хэрэглэхгүй явсаар өдийг хүрчээ.

Хэрэв бид хууль, дүрмээ баримталдаг бол энэ жилийн баяр наадмаар Н.Ганбаатарт тавын даваанд өвдөг шороодсон аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү улсын начин цолны болзол хангаж байна гэсэн үг. Харин Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс ямар шийдвэр гаргах нь эргэлзээтэй. Уг нь олон улсад бол дүрмэндээ юу гэж заасан, түүнийхээ дагуу шийдвэр гаргадаг тул шийдвэрийг нь бүгд хүлээн зөвшөөрдөг. Гэтэл манайд допингийн тохиолдол бүрт өөр шийдвэр гаргаж ирсэн урьд өмнөх түүх маргаан дагуулах үндэс болжээ.

Тиймээс энэ удаа нутаг нуга, жалга довны үзлээ хойш тавьж, бүгдийг хууль журмын дагуу шийдэх нь сайн жишиг болж үлдэх учиртай. Адилхан л улсын баяр наадамд амжилттай барилдаж, цолоо ахиулахын төлөө хөдөлмөрлөж буй залуусыг алаг үзэх ёсгүй гэдгийг хаа хаанаа бодолцмоор байгаа юм.

Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат хурц арслан Б.Эрдэнэхүүг бөхийн хорхойтнууд андахгүй. 2010 онд нутгийнхаа наадамд түрүүлэн аймгийн арслан болж, 2015 онд дахин түрүүлж, хурц чимэг хүртсэн нэгэн. Аймагт хоёр түрүүлж, нийт долоо шөвгөрсөн амжилтаараа өдгөө аймаг, цэргийн цолтнуудын дөрөвт эрэмбэлэгдэж байгаа. Тиймдээ ч Хонгор нутгийнхан түүнийг улсын цол авах дараагийн хүчтэн хэмээн итгэл хүлээлгэдэг.

Улсын аварга Ч.Санжаадамба нэгэн ярилцлагадаа “Сэргээш хэрэглэсэн бөхчүүдээ сайн хянаж, зохих шийтгэлийг нь оноомоор байна. Тэгэхгүй бол үнэн хүчээрээ зүтгэж яваа биднийг хэмхчиж хаячих гээд байх юм” хэмээн өгүүлсэн удаатай. Санжаадамба бөхчүүд дунд бяр чадлаараа ямар их гайхагддаг хүчтэн билээ. Гэтэл эгэлгүй хүчтэнийг хэмхчиж хаячих гээд байдаг гэхээр мөн ч их бяр ордог байж таарах нь. Тэгвэл ийн бяр орсон бөхчүүдтэй таарч барилдаад унасан бөхчүүд гомдолтой байх нь мэдээж.

Риогийн олимпийн өмнө чөлөөтийн Э.Сумъяагаас сэргээш илэрсний дараа түүний өрсөлдөгч Д.Отгонцэцэг гомдолтой байгаагаа ний нуугүй илэрхийлсэн. “Допинг хэрэглэсэн тамирчинтай барилдсан, шударга бус байна” гэж. Аргагүй л дээ, хоёр өөр нөхцөл байдалтай тамирчин хоорондоо тулсан юм чинь.

Бөхчүүд энэ мэтээр сэргээшийн эсрэг үзэл бодлоо илэрхийлж, дуу хоолойгоо нэгтгэж байна. Тэдний хүсэл бидний л нэгэн адил монгол бөхийг сэргээшгүй цэвэр болгох. Харин эмчилгээ хийлгэсэн нэрийдлээр сэргээш хэрэглэснээ мэдээгүй хэмээн мэлзэх бөхчүүдэд хатуу арга хэмжээ авахгүй бол энэ байдал улам газар авах нь. Сэргээшийн эсрэг хяналтаа чангатгаж, илэрсэн тохиолдолд хуульд заасны дагуу нэгэн адил арга хэмжээ авах, шударгаар барилдсан хэрнээ хохирсон бөхчүүдийг гомдолгүй болгох нь энэ тэмцэлд хийх нэгэн чухал алхам байх болов уу.

 

С.Нацагтовуу

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • Зочин (66.181.161.99)
    тийм шүү цолыг нь нэхэн олгох зөв шүү
    2018 оны 12 сарын 21 | Хариулах
  • зочин (122.201.22.202)
    Баяр наадмын бехийн салбар хороо яаралтай хуралдаж, хуулийнхаа дагуу цолыг нь олгож шийдэх хэрэгтэй. Шинэ оноос урьд энэ асуудалаа шийдэх хэрэгтэй.
    2018 оны 11 сарын 13 | Хариулах
  • иргэн (103.229.123.138)
    баяр наадамын тухай хуулиа дагах естой. цолыг нь хураах учиртайг нь хурааж, олгох учиртайд нь олгох хэрэгтэй. хуулиа дагахгуй юм бол яах гэж баталдаг юм бэ?
    2018 оны 09 сарын 26 | Хариулах
  • zochin (122.201.17.108)
    tsoloo avya garid aavan olon jil hamgaalj ee hvch hudulmur shvv adilhan buh hvn baij negniigeen ingej bolohgvi shvv
    2018 оны 09 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.57.92.74)
    Энэ байнга уугаад аав нь хамгаалдаг байсан байна.
    2018 оны 09 сарын 24 | Хариулах
  • Болд (66.181.161.39)
    Рагчаа гарди 2006 онд хэргэлсэн гээд. Магалжавт заан Уламбаярт харцага цолыг нь өгчихөөд. 5ын даваанд унасан бөхөд нь начин цолыг нь өгөөгүй хэлмэгдүүлсэн
    2018 оны 09 сарын 24 | Хариулах
    • Мал Болдоо
      Болд... Ядаж зөв бичиж сур. Тэгээд юм унш. Тэнэг хүн шиг юм бичих юм
      2018 оны 09 сарын 24
    • Kk
      Өвөрхангайн ганхуяг начин өсөх идэр. Юм мэдэж хуц
      2018 оны 09 сарын 24
  • Зочин (202.131.225.150)
    Ганбаатар байнга хэрэглэж байсан нь тодорхой. Аавын нөлөөгөөр чимээгүй өнгөрч байсан байнаа.
    2018 оны 09 сарын 24 | Хариулах
  • зочин (124.158.73.28)
    Үндэсний баяр наадмын тухай хуулийн 14.3-т "Энэ хуулийн 10.2-т заасан шинжилгээгээр бөх, харваач сэргээш хэрэглэсэн нь тогтоогдвол тухайн баяр наадамд олгосон цол, байрыг хасна.", Бөхийн дүрмийн 7.4.2-т "Сэргээш хэрэглэсэн нь итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон бол тухайн бөхийн наадамд давсан давааг хүчингүй болгож, шинээр олгосон цолыг хураах, цол, чимэг авах даваанд уг бөхөд унасан бөхчүүдийг тухайн даваанд давснаар тооцож, зохих цол, чимгийг олгуулах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ." гэсэн байна.
    2018 оны 09 сарын 24 | Хариулах
  • Зочин (66.181.160.115)
    ҮҮн дээр шийдвэртэй алхам хийх хэрэгтэй Баяр наадам зохион байгуулах комисс шудрага шийдвэр гаргаж Монголын болоод төрийн нэр төрийг хамгаалах хэрэгтэй. Ганбаатар ч гэсэн бөх хүний жудаг харуулах байх. Эрдэнэхүү 5 давчихсан бол зогсоож чадахгүй ч нөхцөл байдал бий болох боломжтой. Магадгүй Баянхонгорын Баянбулаг сумаас төрийн их баяр наадмын хүчит бөхийн барилдааны үзүүр түрүүч тодорч түүхэнд бичигдэн үлдэх байсан байх.
    2018 оны 09 сарын 24 | Хариулах
  • essh (103.229.122.86)
    bitgii shaa hun hemhchiheer byar oroh uu
    2018 оны 09 сарын 24 | Хариулах
  • Зочин (66.181.161.68)
    Эрдэнэхүү бол улсын цолонд хүлээн зөвшөөрөгдсөн бөх л дөө Ганбаатарыг мордоод байхад унахгүй байсын сэргээш хэрэглэсэн байжилдээ
    2018 оны 09 сарын 24 | Хариулах
  • зочин (103.212.119.39)
    Энэ асуудалд дээр л дуугай өнгөрвөл дараа жил бүүр олон хүн эмчилгээ хийлгэсэн мэдэхгүй л гэх байхадааа
    2018 оны 09 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.131.236.138)
    Допин хэрэглэдэг бөхчүүдтэй хатуу хариуцлага тооцохгүй бол жил бүрийн наадмын дараа допингийн асуудал хөндөгдөж байна. Энэ асуудалд анхаарах цаг болсон юм биш үү Монгол бөхийн холбоо. Хоорондоо талцаж хэрүүл хийж Бөхийн өргөөг булаалдаж байхаар бөхчүүдийн асуудлаа цэгцлээч. Тэгээд ч тэр хохироод үлдэж байгаа бөхчүүдэд цолыг нь нөхөн олгох хэрэгтэй шдээ
    2018 оны 09 сарын 24 | Хариулах
    • Zochin
      Chi dut
      2018 оны 09 сарын 24
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ө.Шижир: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нийт зардлын талаас илүү хувь нь удирдлагын зардалд ногдож байна
    7 цаг 38 мин
  • Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
    8 цаг 18 мин
  • Айлчлалтай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөнд түр хугацааны зохицуулалт хийнэ
    8 цаг 21 мин
  • Ц.Сандаг-Очир: 45 эко системийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон
    8 цаг 45 мин
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
    9 цаг 15 мин
  • Хиймэл оюун ухаанаар бүтээсэн жүжигчин Тилли Норвуд Холливудынхны санааг зовоож байна
    9 цаг 25 мин
  • Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэгджээ
    10 цаг 11 мин
  • Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
    11 цаг 26 мин
  • Европ сансрын салбарт SpaceX-ээс хоцорч байна
    11 цаг 27 мин
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
    11 цаг 49 мин
  • Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлжээ
    11 цаг 58 мин
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
    12 цаг 42 мин
  •  “MAMA AWARDS 2026”-г үзэх  эхний зургаан азтан тодорлоо
    12 цаг 55 мин
  • Трамп Путинтай утсаар ярьж дайныг хурдан дуусгахыг хүсэж буйгаа илэрхийлэв
    12 цаг 55 мин
  • Энэ чинь улсаа “алах” биш “амьд үлдэх” төсөв шүү дээ
    13 цаг 38 мин
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
    14 цаг 40 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
    14 цаг 41 мин
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
    14 цаг 43 мин
  • Украины захиалгаар ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтны хөнөөхийг завдсан Молдав залууг баривчиллаа
    15 цаг 2 мин
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
    15 цаг 9 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК