Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баянхошуу Дэд төвийг түшиглэн 240 хүүхдийн цэцэрлэг, МСҮТ төв ашиглалтад орно

2018-9-25
0
ЖИРГЭХ

 

“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичиг хэрэгжүүлэхтэй холбоотой Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хүрээнд Улаанбаатар хотыг 6 дэд төвтэй байхаар төлөвлөсөн. Төслийн нэгдүгээр шатны хүрээнд Баянхошуу, Сэлбэ дэд төвүүд нийт 318 га газарт төлөвлөлт хийн нийслэлийн хойд бүсийн хүн амд үйлчилдэг, худалдаа, соёл үйлчилгээний төвлөрөл бүхий байгаль орчинд ээлтэй ногоон орчинг бүрдүүлсэн бүсийн чанартай төв болгон хөгжүүлэхээр ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нар дэд бүтцийн төвүүдэд өнөөдөр ажиллалаа.

Одоогийн байдлаар Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд 50 айлын түр суурьших орон сууц тус бүр нэгийг, 8.6 км урттай ариутгах татуургын гол шугам сүлжээ тавигдсан байна. Мөн Баянхошуу дэд төвд 2.3 км урттай үерийн хамгаалалтын суваг хайсны угсралт хийгдэж дуусжээ. Цаашид Баянхошуу дэд төвд 7.42 км автозам, 1000 шоо метр хүчин чадалтай усан сан, доод насос станц ба өргөлтийн насос станцын барилга угсралт болон ус хангамжийн шугам хоолой зэрэг хийгдэх юм байна.

 

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, задлах чиглэлээр хийгдэж байгаа хамгийн том төсөл энэ юм. Хот хөгжүүлэх хамгийн гол асуудал бол инженерийн дэд бүтэц байдаг. Энэ дэд төвүүдэд дулаан, цахилгаан, үерийн хамгаалалтын ажлууд дэс дараатай хийгдээд явж байна. Төслийн хүрээнд 10 мянган айлын орон сууц баригдана. Инженерийн дэд бүтэц тавигдсаны дараа орон сууц барих асуудал шийдэгдэнэ. Цаашдаа энд шинэ төв, шинэ хот бий болно” гэлээ.

Мөн төслийн хүрээнд 240 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, Бизнес инкубатор төв, МСҮТ-ийн барилга баригдаж байна. Баянхошуу дэд төвд цэцэрлэгийн насны 4700 гаруй хүүхэд байгаагаас 2740 орчим нь цэцэрлэгт хамрагддаг байна. Тус цэцэрлэг ашиглалтад орсноос сургуулийн өмнөх боловсролд хамрагдалт 63 хувиар нэмэгдэх юм. Цэцэрлэгийг 10 дугаар сарын 15нд, МСҮТ-ийн барилгыг 10 дугаар сарын 30-нд хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа аж. 

 

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Энэ төсөл бол Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах чухал төсөл юм. Улаанбаатар хотод анх удаа ийм том төсөл хэрэгжиж байна. Нийслэл хот Бага тойруу гэсэн ганц төвтэй. Түүнийг дагасан замын түгжрэл, төвлөрөл гээд олон асуудал бий. Гэтэл нийслэл хотод 1 сая 400 мянга орчим иргэн оршин сууж байна. Бид Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар Баянхошуу, Сэлбэ дэд төвийг байгуулж байна. Төслийн гол онцлог нь нийгмийн асуудлыг маш сайн харж үзсэн. Нөлөөлөлд өртсөн айлуудыг шинээр байртай болтол хэрхэн орон сууцаар хангах асуудлыг шийдсэн. Энэ жил төслийн 50 хувийг хийж гүйцэтгэж, ирэх жил бүрэн дуусгахаар ажиллаж байна. Ингэснээр 5 хорооны иргэдийг цахилгаан, дулаан, цэвэр бохир усны системтэй холбоно. Гэхдээ зөвхөн энд байгаа иргэдийг дулаанд холбох асуудал биш Улаанбаатар хотын баруун бүсийн иргэд хотын төвд очиж авдаг үйлчилгээг эндээ авахуйц шинэ цогц төлөвлөлт юм. Энд өндөр давхрын орон сууц, бизнес худалдааны байгууллагууд, сургууль цэцэрлэг гээд олон бүтээн байгуулалт хийгдэх учиртай. Дэд төвүүдэд Барилга, хот байгуулалтын сайдтай хамт ажиллаж байгаа гол шалтгаан нь дэд бүтцийн шугам тавигдсаны дараах бүтээн байгуулалтыг хэрхэн хийх вэ гэдэг дээр газар дээр нь уулзаж байна. Мөн өнгөрсөн онд УИХ-аар батлагдсан 10 мянган айлын өртөгт нийцсэн орон сууцны асуудал байна. Орлогод нийцсэн орон сууцны ихэнх байрыг дэд төвүүдээ түшиглэн барих юм. Тэгэхээр өндөр өртгөөр ирсэн дэд бүтцийг ашиглах боломж бүрдэж байна. 10 мянган айлын орон сууцны 7 мянга орчим нь орлого багатай иргэдэд, 2 мянга орчим нь дунд орлоготой иргэдэд, 10 хувь нь тансаг загварын холимог орон сууц байхаар төлөвлөсөн. Тухайн орчиндоо иргэдээ ажлын байраар хангах, эко орчныг бүрдүүлэх зэрэг цогц ажил хийнэ. Дэлхийн ногоон сангууд, Азийн хөгжлийн банкнаас 580 орчим сая ам.долларын зээл авч энэ ажил хийгдэхээр гэрээ хэлэлцээр хийгдээд байна” гэж ярилаа.

Сэлбэ дэд төвд хийж буй бүтээн байгуулалтын ажлын үр дүнд Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрийг дамнасан нийт 158 га талбайд оршин сууж буй иргэдийг дулааны эрчим хүчээр найдвартай хангах боломжтой болно. Уг дулааны станц баригдаж бүрэн ашиглалтад ороход эхний ээлжинд 35-р сургууль, 51-р цэцэрлэг зэрэг төрийн болон нийгмийн үйлчилгээний байгууллагууд холбогдохоос гадна дэд төвд амьдарч буй 25 мянга орчим айл өрх дулааны шугам сүлжээнд холбогдох боломж бүрдэнэ. Гэхдээ дулааны шугам сүлжээнд иргэд холбогдох эсэх нь иргэдийн оролцоо, идэвхээс шууд хамааралтай. Иргэд идэвхтэй оролцвол, дулааны станц ашиглалтад ороход дулааны шугам сүлжээнд холбогдон тав тухай амьдрах боломж бүрдэж, агаарын бохирдлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулна. Уг дулааны станц ашиглалтад орж айл өрхүүд шугам сүлжээнд холбогдсоноор хотын агаарын бохирдлын 80 гаруй хувийг үүсгэж буй гэр хорооллын халаалтын болон айл өрхийн зуухны түүхий нүүрсний хэрэглээг жилд 15 мянган тонноор бууруулж, 3700 өрхийн зуух, 10 гаруй ААН-ийн уурын зуухыг хэрэглээнээс халах боломжтой юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
“UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ц.Идэрбат: Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна
    22 мин
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
    1 цаг 20 мин
  • ИРЦ: УИХ-ын 6 гишүүн чөлөөтэй, 9 гишүүн томилолттой байна
    1 цаг 55 мин
  • Английн Премьер лигийн цэнгэлдэхэд шар айраг уухыг зөвшөөрөх гэж байна уу?
    2 цаг 7 мин
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
    2 цаг 42 мин
  • УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй уулзлаа
    2 цаг 44 мин
  • Зайлшгүй үзэх ёстой тоглолт: Англи – Испани
    2 цаг 49 мин
  • “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
    3 цаг 1 мин
  • Нетаньяху НҮБ-д үг хэлэх үеэрээ Ираныг шүүмжилж, Газын зурвас дахь Израилын үйл ажиллагааг өмгөөлөв
    3 цаг 2 мин
  • Монгол улсын Ерөнхий сайд Н.Учрал япон улсад албан ёсны айлчлал хийнэ
    3 цаг 5 мин
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
    3 цаг 36 мин
  • Монгол-Чехийн бизнес уулзалт боллоо
    3 цаг 42 мин
  • Ши Жиньпин Трамптай Цагаан ордонд төрийн хүндэтгэлийн зоогт оролцов
    3 цаг 49 мин
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
    4 цаг 1 мин
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
    4 цаг 33 мин
  • Шөнөдөө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ
    4 цаг 41 мин
  • УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр хуралдана
    4 цаг 53 мин
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
    20 цаг 11 мин
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    20 цаг 54 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    21 цаг 51 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Г.Болор-Эрдэнэ: Азийн наадмаас медаль авна гэсэн том зорилготой ирсэн
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Оросын парламентын сонгуульд В.Путиныг дэмжигч нам ялалт байгуулж байна
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • “Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
  • Харилцан туршлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх гамшгийн үеийн хариу арга хэмжээний “Увс-2026” сургалт, дадлагыг зохион байгуулж байна
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
24 баримт
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК