
УИХ-ын гишүүдийн ирц бүрдэж, чуулганы хуралдаан эхэллээ.
Өнөөдрийн хуралдаанд УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Л.Энхнасан нар хамгийн эрт буюу 09:00 цагт хуралдаанд иржээ.
УИХ-ын зургаан гишүүн эмнэлгийн чөлөөтэй, таван гишүүн гадаадад томилолттой, дөрвөн гишүүн орон нутагт томилолттой байна.





















































