Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эхлүүлсэнг нь дуусгахгүй залгамжилна

2018-9-27
0
ЖИРГЭХ

                 

Монгол Улсын Дархан аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпийн наадмын анхны мөнгөн медальт Ж.Мөнхбатын 1992 онд спортын бусад зүтгэлтэн нар хамтран үүсгэн байгуулсан "Их шавь”-ийн дээд сургууль “Их шавь” дэвжээ, спорт сургалтын төв болон шинэчлэгдэж намрын дунд сарын билэгт сайн энэ өдөр өөрийн шинэхэн байрандаа үүд хаалгаа нээлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Японы мэргэжлийн Сумо бөхийн 69 дэхь Их аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Хакухо М.Даваажаргал, Монгол Улсын Дархан аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпийн анхны мөнгөн медальт Ж.Мөнхбат агсны гэргий Ө.Тамир, том хүү М.Батхуяг, Дархан аварга Г.Өсөхбаяр, Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр, Олимпийн алтан медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Бадар-Ууган, Монгол Улсын гарьд Д.Рагчаа, Монгол Улсын харцага Г.Элбэг, Монгол Улсын Тод манлай уяач Б.Даваахүү, Монгол Улсын Ардын Багш Ч.Дамдиншарав тэргүүтэй олон зочид төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байв.

 

 

Үйл ажиллагааг нээж Их шавь спорт сургалтын төвийн захирал, Бөхийн чөлөөт барилдааны ОУХМ, Монгол Улсын начин Б.Батжаргал “Энэ цугларсан та бүхэндээ намрын дунд шинийн 17-ны билэгт сайн өдрийн мэндийг хүргэж байна. Миний аав 1992 онд спортын алдарт зүтгэлтнүүдтэй хамтран энэ сургуулийг үүсгэн байгуулсан. Үүсгэн байгуулагдсан цагаас хойш дэлхийд алдар нэрээ цуурайтуулсан олон сайхан тамирчид, спортын чадварлаг боловсон хүчнүүд бэлтгэгдсэн. Мөн үндэсний уламжлалыг өнөөг хүртэл залгаж, тээж яваа үндэсний бөхийн аварга, арслан, заан, гарьд, харцага, начингууд олноор төрөн гарлаа. Бид 2012 онд “Их шавь” дэвжээ болж бөхийн төрлүүдээр хүүхэд багачуудыг бэлтгэж эхэлсэн. Энэ жил бид “Их шавь” дэвжээ, спорт сургалтын төв болон үүд хаалгаа нээж байна. Бидний зорилго бол дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг өндөрт өргөх тамирчдыг бэлтгэх, эрүүл монгол хүн бэлтгэх, хүүхэд залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлэх, олон улсын стандарт сургалтыг эх орондоо нэвтрүүлэх, Монголд багийн спортыг хөгжүүлэх тал дээр зорилго тавин ажиллах болно. Эцэг эхийнхээ үлдээсэнг залгамжлан явах нь үр хүүхэд бидний үүрэг юм. Тиймээс энэ сайхан голомтод цаашдаа эх орныхоо нэрийг дуурсгасан олон олон тамирчид бэлтгэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Мөн Японы мэргэжлийн Сумо бөхөд өндөр амжилт гаргаад ирсэн Даваажаргал аваргадаа баяр хүргэе” гэв.

Удалгүй тайзнаа Уртын дууч, бөх цоллооч Б.Мөнхбаатар, морин хуурч Р.Амарбаярын хамтаар “Эр бор харцага” дууг дуулж, нэгэн өдрийн жавар үргээлээ.

“Эр бор харцага нь
Жигүүрэндээ хүчтэй л байна уу даа
Идэрхэн залуу насанд нь
Даанч ажигч үгүй явлаа даа
Ай хөөрхий алдрай мину зээ
Арслангийн зулзага
Ууландаа хүчтэй л билүү дээ
Амрагийн хоёр сэтгэл
Аль алиндаа асрамжтай л билүү дээ

Аяа хөөрхий алдрай мину зээ” хэмээн дуулахад хүрэлцэн ирсэн зочид чимээ намжаан сонслоо.

 

 

Түүний дараа Японы мэргэжлийн Сумо бөхийн 69 дэхь Их аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Хакухо М.Даваажаргал тайзнаа уригдан үг хэлсэн юм. Тайз руу гарахдаа аавынхаа зурганд хүндэтгэл үзүүлэн ёслов.

Тэрбээр “Өнөөдөр аавынхаа Хөдөлмөрийн баатрын одонг бэлгэшээн зүүж ирлээ.Миний аавын шавь Монгол Улсын начин Ганбаатар гэж хүн байсан. Талийгаач маань өөрийн шавь Батжаргалыг хөтлөн ирж байсан үе саяхан. Бидэнд энэ сайхан залууг, энэ сайхан хойч үеийг гал голомтыг минь залгамжлуулахаар үлдээжээ. Батжаргалдаа цаашдаа цолоо ахиулж олон сайхан шавь төрүүлэн гаргахыг хүсэн ерөөж байна. Энэ сайхан арга хэмжээнд хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа” гэв.

Их шавийн дээд сургуулийн 2009 оны төгсөгч Олимпийн алтан медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Бадар-Ууган тайзнаа гарч Монгол Улсын харцага Г.Элбэг, тус сургалтын төвийн дасгалжуулагч Батнамсан нарыг Монголын Олимпийн ерөнхий хорооны “Олимпийн алдар” тэмдгээр шагнасныг гардуулан өгсөн юм.

 

 

Шагнал гардуулсны дараа “Motive” хамтлагийн дуучин Сайнаа “We are the champions” дуугаар цугларсан олонд ая дууны мэндчилгээ дэвшүүлэв.

Улмаар шинэ сургалтын төвийн нээлтийн үйл ажиллагааны тууз хайчлах ёслол болсон юм. “Их шавь” сургуулиас гарсан олон аварга байдаг бөгөөд тэдгээрийн залгамж халаа мөн л энэ дэвжээнээс гарах нь дамжиггүй биз ээ.  

Удалгүй бид дотогш орж шинэ байртай танилцсан юм. Залгуулан заалны барилга шийдэгдсэн байх бөгөөд арван давхар барилгад сургалтын болон, багш суралцагчдын ажиллаж амьдрах орчинг шийдсэн байна.

Эндээс эхлэх, эхэлсэн бүхнийг буян заяа үргэлж түших болтугай гэсэн сайхан ерөөлийг дэвшүүлье.

 

Л.Сайнбаяр

 

 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
“UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • huu (202.9.43.65)
    hairan mongo, avraga piddanuudad baishin barij yaadiin l geh bsn daa
    2018 оны 09 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
    39 мин
  • ИРЦ: УИХ-ын 6 гишүүн чөлөөтэй, 9 гишүүн томилолттой байна
    1 цаг 14 мин
  • Английн Премьер лигийн цэнгэлдэхэд шар айраг уухыг зөвшөөрөх гэж байна уу?
    1 цаг 26 мин
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
    2 цаг 1 мин
  • УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй уулзлаа
    2 цаг 3 мин
  • Зайлшгүй үзэх ёстой тоглолт: Англи – Испани
    2 цаг 8 мин
  • “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
    2 цаг 20 мин
  • Нетаньяху НҮБ-д үг хэлэх үеэрээ Ираныг шүүмжилж, Газын зурвас дахь Израилын үйл ажиллагааг өмгөөлөв
    2 цаг 21 мин
  • Монгол улсын Ерөнхий сайд Н.Учрал япон улсад албан ёсны айлчлал хийнэ
    2 цаг 24 мин
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
    2 цаг 55 мин
  • Монгол-Чехийн бизнес уулзалт боллоо
    3 цаг 1 мин
  • Ши Жиньпин Трамптай Цагаан ордонд төрийн хүндэтгэлийн зоогт оролцов
    3 цаг 8 мин
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
    3 цаг 20 мин
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
    3 цаг 52 мин
  • Шөнөдөө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ
    4 цаг 0 мин
  • УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр хуралдана
    4 цаг 12 мин
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
    19 цаг 30 мин
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    20 цаг 13 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    21 цаг 10 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    21 цаг 55 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Г.Болор-Эрдэнэ: Азийн наадмаас медаль авна гэсэн том зорилготой ирсэн
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Оросын парламентын сонгуульд В.Путиныг дэмжигч нам ялалт байгуулж байна
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • “Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
  • Харилцан туршлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх гамшгийн үеийн хариу арга хэмжээний “Увс-2026” сургалт, дадлагыг зохион байгуулж байна
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
24 баримт
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК