Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Нарангиймаа: Үзэсгэлэнгийн салбар бол улс орны хөгжилд том боломжийг авчирдаг

2018-10-01
0
ЖИРГЭХ

 

Монголын бизнесийн салбарын хөгжилд томоохон хувь нэмрээ оруулсаар ирсэн “Expo Mongolia” олон улсын арга хэмжээ аравдугаар сарын 9-12-ны өдрүүдэд болох юм байна. Бүх салбарыг хамарч чаддаг энэхүү үзэсгэлэн, бага хуралд оролцох хүсэлтэй гадаад, дотоодын бизнес эрхлэгчдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Олон улсын стандартын дагуу болдог уг үзэсгэлэнгийн зохион байгуулагч “JV Consult” компанийн гүйцэтгэх захирал Д.Нарангиймаатай ярилцлаа.

 

-“Expo Mongolia” үзэсгэлэн, бага хурал бол Монголын бизнесийн салбарынхны хувьд том боломж. Өнөө жилийн үйл ажиллагаа ямар онцглогтой болох вэ?

-Манай үзэсгэлэн, бага хурал нь гадаад дотоодын бизнес эрхлэгчдийг харилцан түншлэл тогтоож, бизнесээ өргөжүүлэх боломжийг олгодог болохоор жил ирэх тусам цар хүрээ нь тэлэгдэж байна. Арга хэмжээний маань гол зорилго бол Монгол Улсад дэлхийн дэвшилтэт техник технологи, бизнесийн тогтвортой хамтын ажиллагаа болон хөрөнгө оруулалт татахад оршдог юм. Энэ хүрээнд хөрөнгө оруулагчдын чуулган, бага хурлыг зохион байгуулдгаараа онцлогтой. Ер нь аливаа чуулганы дараа үр дүн л хамгийн чухал. Тиймээс “Expo Mongolia”-гийн үеэр Монголын эдийн засагт жин дардаг уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй, хүнс тэжээл, эрүүл мэнд, барилга, хот байгуулалт зэрэг салбаруудад бизнес эрхлэгчид маань гадаадын хөрөнгө оруулагчидтай харилцан түншийн холбоо тогтоож, гэрээ хэлэлцээр байгуулдгаараа бусад чуулганаас давуу талтай юм.

Өнөө жилийн “Expo Mongolia” арга хэмжээ “Дэвшилтэд технологи ба хөрөнгө оруулалт” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах бөгөөд арван орны 40-өөд бизнесийн байгууллага оролцохоор бүртгүүлж, эрхээ аваад байгаа. Энд тухайн компанийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнээс гадна дэлхий дахинд нэвтэрсэн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, технологийн шийдлүүдийг танилцуулна. Дэлхий дахинаа аж үйлдвэржилтийн IV эрин үе эхэлж, мэдээллийн технологийн хөгжил бүх салбарт хурдацтай нэвтэрч байгаа энэ үед манай бизнесийн салбарт том хувьсал авчирах боломж байна. Энэ удаагийн “Expo Mongolia”-гийн бас нэг онцлог нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд анхаарлаа хандуулж байгаа. Энэ хүрээнд Германы GIZ-ээс хэрэгжүүлэх гэж буй жижиг дунд үйлдвэрийг дэмжих төслийг танилцуулах болно. Мөн Чехийн Үйлдвэр худалдааны яамны үйлдвэр, бизнес, барилгын асуудал хариуцсан дэд сайд Эдуард Муржицкыйгээр ахлуулсан бизнесийн бүлэг хүрэлцэн ирж, манай үзэсгэлэнгийн үеэр тусгай арга хэмжээ зохион байгуулах гэж байна.

-Ер нь “Expo Mongolia” бизнесийнхний дунд их хүлээлт дагуулсан арга хэмжээ болжээ. Энэ жилийн үзэсгэлэн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг бизнесээ өргөжүүлэхэд том түлхэц болох юм байна гэж харлаа?

-Тэгэлгүй яахав. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид мааньгадаадын өндөр технологиудтай тэр болгон очиж танилцаад байж чаддаггүй. Тэгвэл үзэсгэлэнд оролцогч гадны компаниуд брэнд бүтээгдэхүүн, ноу-хау болж байгаа шинэ технологиудаа авчирч танилцуулна. Засгийн газрын зүгээс жижиг, дунд үйлдвэрлэгчдээ дэмжих бодлого хөтөлбөрийг байнга хэрэгжүүлдэг. Тэдний хөгжлийн гол түлхүүр нь технологийн дэвшил, гадаад зах зээл юм. Тэгвэл “Expo Mongolia” энэ том боломжийг олгож байгаа. Үүн дээр Засгийн газар тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлбэл жижиг, дунд үйлдвэрлэгчид маань томорч хөгжих бүрэн боломжтой.

-“Expo Mongolia” манай улсад тасралтгүй зургаа дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Эдийн засагт ямар бодитой нөлөө үзүүлж байна вэ?

- Анх 2012 онд зохион байгуулахад 15 орны 100 шахам компани оролцож, ирсэн зочдын тоо 4000 давж байв. Энэ үед дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ огцом өсч, Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлын төв болж байсан шүү дээ. Гэвч төд удалгүй уул уурхайн бүтээгдэхүүний үнэ үргэлжлэн унасан ч олон улсын үзэсгэлэнгийн маань цар хүрээ хумигдаагүй юм. Өнгөрсөн жил гэхэд дэлхийн зах зээлд байр сууриа олсон, нэр хүндтэй 50 гаруй байгууллага оролцож, 2500 орчим зорилтот үйлчлүүлэгчид ирж, түншлэлийн хүрээгээ өргөжүүлсэн байгаа.

Дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсч, Оюу толгой, Таван толгойн төслүүд урагштай байгаа нь гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг дахин татаж эхэлж байна. Тиймээс энэ жил “Expo Mongolia”-д Ази, Европ, Азийг хамарсан олон улсын үзэсгэлэнд оролцогч бизнесийн байгууллагыг оролцуулахаар ажиллаж байна. Өөр нэг онцлох зүйл гэвэл манай үзэсгэлэн шууд худалдан авалт хийгддэг яармаг биш. Оролцогч компаниуд зөвхөн хоёр талаас гэрээ үзэглэх, харилцаа тогтоох зорилготой. Зөвхөн  бид “matchmaking” буюу компаниудыг хооронд нь холбох үйлчилгээ үзүүлдэг. Үүнээс гадна VIP уулзалт зохион байгуулах юм.Манай үзэсгэлэгийн хүрээнд хоёр улсаас оролцоод хоорондоо гэрээ байгуулж түншлэл тогтоосон олон компани бий. Тухайлбал,  барилгын салбарт Германы талтай гэрээнүүд байгуулагдсан. Өнгөрсөн жил Солонгосын талаас нэлээд компаниуд орж ирсэн.

-Энэ үзэсгэлэнУлаанбаатар хотноо уламжлал болон зохиогддог боллоо. Ер нь олон улсын зэрэглэлтэй ийм төрлийн үзэсгэлэн худалдааны менежмэнт хэрхэн явагддаг вэ?

-Улаанбаатар хот газар зүйн байрлалын хувьд Евразийн төв бүс дээр оршиж байгаа. Тал талаас олон улсын бизнесийнхэн, үзэсгэлэн сонирхогч аялагчид ирэх таатай бүс юм. Менежмэнтээ зөв хийж чадвал зөвхөн Улаанбаатар хотод асар их валютын урсгалыгтатах боломж байгаа. Жишээлбэл,агаарын болон нийтийн тээвэр, зочид буудал, хоол хүнс, дэлгүүр, ресторангээд үйлчилгээний байгууллагуудын орлого нэмэгдэнэ. Энэ бол ердөө л хүний хөл хөдөлгөөн дагаж орж ирэх мөнгө. Үүний цаана Монгол Улсын эдийн засагт дэмтэй хөрөнгө оруулалтын гэрээнүүд хийгддэг.

Мюнхены олон улсын үзсгэлэнгийн танхимын албан ёсны төлөөлөгчийн хувьд хэд хэдэн үзэсгэлэнгүүдээр явж байлаа. Тэр дундаас хоёр үзэсгэлэнг онцолмоор байна л даа. “Мюнхений Үзэсгэлэнгийн Танхим”-ийн зохион байгуулдаг “Bau” гэхэд дэлхийн барилгын салбарын хамгийн том үзэсгэлэн. 2016 онд тэнд 580 мянган хүн ирсэн байх жишээтэй. Энэ бол бүтэн жилийн хугацаанд манай улсыг зорин ирдэг жуулчдын тооноос ч давсан үзүүлэлт. Тус үзэсгэлэнг зорих хүмүүс Мюнхений зочид буудлуудыг дүүргэдэг. Нисэх онгоцны болон орон нутгийн галт тэрэгний тасалбаруудын борлуулалт ч тэр хэрээр  маш сайн байдаг. Энэ бол тухайн эдийн засагт нөлөөлж байгаа хамгийн бодитой жишээ юм. Харин “BAUMA” нь уул уурхай, машин, техник технологийн гол үзэсгэлэн. Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг бөгөөд дэлхийд хамгийн томд ордог үзэсгэлэн. Энэ арга хэмжээнд оролцох компаниуд гурван жилийн өмнөөс бүртгүүлдэг. Үзэсгэлэнгийн үеэр Мюнхен хот хүний хөлд дарагдаж, зочид буудал ч олддоггүй.Метро нь гурван минутын зайтай явахад л зорчигчид нь пиг дүүрэн байдаг.

-Танай компани ХБНГУ-ын “Мюнхений олон улсын үзэсгэлэнгийн танхим”, “Дюссэлдорфийн олон улсын үзэсгэлэнгийн танхим”-ын албан ёсны төлөөлөгчөөр ажилладаг бил үү?

-Тийм ээ. Үзэсгэлэнгийн салбар гэдэг бол улс орны хөгжилд том боломжийг авчирдаг. Тэр утгаараа “Expo Mongolia” үзэсгэлэнгийн үйл ажиллагааг олон улсад брэнд болгох хүсэлтэй явдаг даа. Манай төв компаниудХанбург болон Мюнхен хотод байрладаг. Жилд 37 үзэсгэлэн дэлхийн улс орнуудад зохион байгуулдаг. “Expo Mongolia” бол нэг төсөл нь. Тэдгээр үзэсгэлэнгүүдэд менежмэнт болон архитектор график талаасаа хоёр компани хамтраад ажилладаг. Тэд үзэсгэлэнгийн салбарт 30-40 жил ажилласан том экспертүүд. Өнөө жилийн “Expo Mongolia”-д эдгээр толгой компанийн маань захирлууд ирнэ.

-“Expo Mongolia”  үзэсгэлэнгээс яалт ч үгүй олон улсын стандарт мэдрэгддэг шүү. Та бүхэнтэй хамтран ажилладаг ямар байгууллагууд байдаг вэ?

-Бид үзэсгэлэнгээ Европт стандартын дагуу зохион байгуулалт, гүйцэтгэл, тохижилтоо хийдэг. Бид үзэсгэлэн зохион байгуулна гээд хэдэн павильон угсарчихдаггүй. Үзэсгэлэндээ зориулж гэрэл, кабин шал гээд бүгдийг Германаас авчирч угсардаг байгаа. Улаанбаатар хотод зориулалтын үзэсгэлэнгийн танхим барих зах зээлийн том шаардлага бий. Хэрвээ үүнийг хийж чадвал орлогын эх үүсвэр нээгдэх боломж байгаа.

“Expo Mongolia” үзэсгэлэнг зохион байгуулахад ХБНГУ-ын Хамтын Ажиллагаа эрчим хүчний яам, Эдийн засгийн хөгжлийн яам болон Европын салбар салбарын холбоодоос хамгийн томд тооцогддог Германы “Хүнд Машин Механизм Үйлдвэрлэгчдийн Холбоо” (VDMA) жил бүр дэмжин ажилладаг. Бас олон улсад манай агентууд ажиллаж байгаа. Тэд маань үзэгэлэнд оролцох компаниудаа манай үзэсгэлэнд явуулдаг юм.

-Үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулдаг олон улсын бага хурлаас ямар үр дүн хүлээж болох вэ?

-Бид бага хурлын сэдвийг жил бүр сонгон хэлэлцдэг. Урьд жилүүдэд уул уурхай, байгаль орчин,дэд бүтцийн чухал сэдэв болсон усны асуудлыг хэлэлцэж байсан. Өнгөрсөн жил “Investment & Innovation” сэдвийн дор хэлэлцүүлгүүд өрнүүлсэн. Харин өнөө жил “Дэвшилтэд технологи ба хөрөнгө оруулалт” сэдвийн хүрээнд арга хэмжээнүүд зохион байгуулна.  

Д.Оюунгэрэл

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
“UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.131.234.234)
    ямар гоё сонсголонтой нэр вэ?
    2018 оны 10 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
    6 мин
  • ИРЦ: УИХ-ын 6 гишүүн чөлөөтэй, 9 гишүүн томилолттой байна
    41 мин
  • Английн Премьер лигийн цэнгэлдэхэд шар айраг уухыг зөвшөөрөх гэж байна уу?
    53 мин
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
    1 цаг 27 мин
  • УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй уулзлаа
    1 цаг 30 мин
  • Зайлшгүй үзэх ёстой тоглолт: Англи – Испани
    1 цаг 35 мин
  • “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
    1 цаг 46 мин
  • Нетаньяху НҮБ-д үг хэлэх үеэрээ Ираныг шүүмжилж, Газын зурвас дахь Израилын үйл ажиллагааг өмгөөлөв
    1 цаг 48 мин
  • Монгол улсын Ерөнхий сайд Н.Учрал япон улсад албан ёсны айлчлал хийнэ
    1 цаг 51 мин
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
    2 цаг 22 мин
  • Монгол-Чехийн бизнес уулзалт боллоо
    2 цаг 28 мин
  • Ши Жиньпин Трамптай Цагаан ордонд төрийн хүндэтгэлийн зоогт оролцов
    2 цаг 35 мин
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
    2 цаг 47 мин
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
    3 цаг 19 мин
  • Шөнөдөө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ
    3 цаг 27 мин
  • УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр хуралдана
    3 цаг 39 мин
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
    18 цаг 57 мин
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    19 цаг 40 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    20 цаг 37 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    21 цаг 21 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Г.Болор-Эрдэнэ: Азийн наадмаас медаль авна гэсэн том зорилготой ирсэн
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Оросын парламентын сонгуульд В.Путиныг дэмжигч нам ялалт байгуулж байна
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • “Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
  • Харилцан туршлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх гамшгийн үеийн хариу арга хэмжээний “Увс-2026” сургалт, дадлагыг зохион байгуулж байна
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
24 баримт
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК