Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 300 орчим айл найдвартай эрчим хүчинд холбогдлоо

2018-10-18
0
ЖИРГЭХ

Улсынхаа нийслэлд аж төрж байгаа ч өнөөг хүртэл найдвартай эрчим хүчинд холбогдож чадаагүй, мэдээллийн эрин зуунаас хол хоцрогдож байгаа цөөнгүй хороод бий. Тэгвэл өчигдөр 300 орчим айл өрхийг гэрэл цахилгантай болгосон баяртай үйл явдал Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Жаргалант тосгонд боллоо. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар хоёр жилийн турш хөөцөлдсөний дүнд ийнхүү 3-61 дүгээр гарам, Аргүнт, Аршижир орчмын гэрэл цахилгаангүй болон хүчдэлийн уналттай айл өрхүүд найдвартай, тасралтгүй хангагдах эрчим хүчтэй юм.

Уг ажлыг хоёр жилийн хугацаанд улсын хөрөнгө оруулалтаар “Да хот” компани хийж гүйцэтгэжээ. Гүйцэтгэсэн ажлын тухайд дээрх хоёр байршилд тус бүр 0.4 Кв-ийн 1.73 км агаарын шугам, 10 кВ-ийн 0.28 км агаарын шугам, 100.4 кВ-ийн 400 кВА дэд станцыг 300 гаруй сая төгрөгийн зардлаар бүтээн байгуулсан байна.

Ийнхүү өмнө нь телевизор, хөргөгч, индүү, угаалгын машин гээд амьдралын наад захын хэрэглээгээ хангах цахилгаангүй байсан айл өрхүүд  эрчим хүчтэй болсондоо сэтгэл өндөр байгаагаа хэлж байв.

УИХ-ын гишүүний зөвлөх Ж.Одбаяр “Бидэнд найдвартай эрчим хүчтэй болох хүсэлт маш олон иргэдээс ирдэг. УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар сонгогдсон тойргийнхоо иргэдээ эрчим хүчээр хангах асуудлыг ажил хэрэг болгох үүднээс хоёр жилийн хугацаанд хөөцөлдөж, Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-тай хамтран өнөөдөр олон өрх гэрэлтэй боллоо. Энэ ажилд Эрчим хүчний яам, Сангийн яам, Эрчим хүчний хөгжлийн төв, УБЦТС болон “Да хот” ХХК-ийнхандаа талархал илэрхийлье” гэлээ. Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 2000 орчим айл цахилгаангүй амьдарч байгаагаас өнөөдөр 300 орчим нь ийнхүү эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болгож буйг дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн хэлсэн юм. Цаашид ч мөн энэ ажил үргэлжилж, ойрын хоёр жилдээ багтааж үлдсэн өрхүүдийг эрчим хүчинд холбох боломж бүрдэнэ гэв. Түүнчлэн Засаг дарга эрчим хүчээ дагаад хөгжил ирж байна. Тиймээс айл өрхүүдийг шөнийн эрчим хүчний тарифаа ашиглан утааг бууруулах арга хэмжээ авах, байшингаа сайтар дулаалахыг захисан юм.

 

Бид CХД-ийн 21 дүгээр хорооны Засаг дарга болон зарим иргэдтэй уулзаж, сэтгэгдлийг нь сонслоо.

21 дүгээр хорооны Засаг дарга Б.Мягмарсүрэн:

 

Сэтгэл байвал хийж бүтээж болдогийг харууллаа

-Бид эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангагдахын тулд олон жил хөөцөлдөж, олон ч УИХ-ын гишүүн, нийслэл болон дүүргийнхээ удирдлагуудад хандаж байлаа. Өнөөдөр энд надтай хамт олон жил цахилгаантай болохоор хөөцөлдөж байсан иргэд маань ирсэн байна. Үүгээрээ би юу хэлэх гэсэн бэ гэхээр үнэхээр сэтгэл байвал иргэдийнхээ ая тухтай амьдралын орчинг бүрдүүлэхэд маш чухал үүрэгтэй эрчим хүчний асуудлыг шийдэж болдогийг та бүхэн харж байна. Үүнд их үүрэг гүйцэтгэсэн УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, дүүргийн ЗДТГ-ын хамт олон болон сэтгэл зүтгэл гаргасан бүх хүмүүстээ талархал илэхийлье.

 

 

21 дүгээр хорооны иргэн Б.Хөгжилт:

Эрчим хүчгүй үнэхээр зүдэрч байсан

-Манайх энэ хороонд ирж амьдраад 5 жил болж байна. Энэ хугацаанд энд амьдарч байгаа бүх айлуудын нэгэн адил дунд сургуулиасаа салаалуулж тог татаж ашиглаж байлаа. Гэтэл энэ нь төдийлөн найдвартай биш болохоор түр зуурын бороо цасанд тасарчихдаг, үнэхээр зүдэрч байсан.

Харин өнөөдөр тасралтгүй найдвартай эрчим хүчтэй болсондоо туйлын их баяртай байна. Энэ сайхан бүтээн байгуулалтыг хийж өгсөн бүх хүмүүстээ үнэхээр их баярлалаа гэж хэлмээр байна.

 

СХД-ийн 121 дүгээр дунд сургуулийн бага ангийн багш Н.Отгонмягмар:

 Эрчим хүчтэй болоход тусалсан бүх хүмүүстээ маш их баярлалаа

-Сургууль, цэцэрлэг байгуулагдахад манай 3.61-ийн гарам дахь хүн амын тоо эрс өссөн. Үүнийгээ дагаад бидэнд эрчим хүч маш их хэрэгцээтэй болсон. Тиймээс манай өмнөх сургуулийн захирал Б.Оюунцэцэг сургуулиас 500 м зайд кабель татаж, 7 өрхийн эрчим хүчний асуудлыг шийдэж өгсөн. Гэтэл энэ газрыг тойроод олон айл бууж, мөн л тог салаалуулж ашиглаж байсан юм.

Үүнээс болж эрчим хүчний ачаалал нэмэгдэн, хүчдэл нь дийлэхгүйгээс тоггүй болчихлоо гэх айлууд орой бүр ирж, үнэхээр хүндрэлтэй амьдарч байсан. Мөн газраар аалзны тор аятай маш их кабель утаснууд ил задгай байх болсон нь их эрсдэлийг дагуулж байлаа. Тиймээс энэ бүх асуудлыг цогцоор нь шийдэж өгч байгаад үнэхээр баяртай байна. УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар болон дүүрэг хорооныхоо Засаг дарга, яамдууд, энэ ажлыг хийсэн компанийн хамт олондоо маш их баярлалаа гэж дахин дахин хэлмээр байна.

 

21 дүгээр хорооны иргэн Д.Төмөрбаатар:

Найдвартай эрчим хүчтэй болох олон жилийн минь хүсэл биелэж байна

-Би 1997 оноос эхлэн 10 жилийн хугацаанд багийн Засаг дарга хийх хугацаандаа эрчим хүчтэй болох асуудлыг их хөөцөлдсөн. Тухай үеийн УИХ-ын гишүүн, дарга удирдлагууд гээд энэ асуудлаар уулзаагүй хүн бараг байхгүй. Тухайн үед манай энэ орчмын газар Төв аймгийн харъяанд байсан. Бид хөөцөлдөөд ямар ч үр дүнд хүрээгүй. Бид өнөөг хүртэл лааны гэрэл шиг сүүмийсэн гэрэлтэй амьдарч, хөргөгч, зурагт залгах нь бүү хэл жаахан тод гэрэлтэй болох гээд лампаа солиход л буудчихдаг байсан юм. Цахилгааны хүчдэлийн бууралтаас болж эд хөрөнгөөрөө хохирсон олон айл бий.

Найдвартай эрчим хүчтэй болох гэсэн олон жилийн минь хүслийг биелүүлж өгсөн УИХ-ын гишүүндээ, дүүрэг хорооны дарга нар болон бусад хүмүүстээ гялайлаа.

 

 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
“UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шөнөдөө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ
    35 мин
  • УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр хуралдана
    47 мин
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
    16 цаг 5 мин
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    16 цаг 48 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    17 цаг 45 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    18 цаг 30 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    19 цаг 10 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    19 цаг 12 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    20 цаг 0 мин
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    21 цаг 28 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    22 цаг 0 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    22 цаг 28 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    22 цаг 37 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    22 цаг 41 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    22 цаг 43 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    22 цаг 54 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    23 цаг 10 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    23 цаг 45 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    Өчигдөр 09 цаг 37 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    Өчигдөр 09 цаг 20 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Г.Болор-Эрдэнэ: Азийн наадмаас медаль авна гэсэн том зорилготой ирсэн
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК