Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Домогт хөлбөмбөгчин Петер Шмейхель Монголд ирлээ

2018-12-12
0
ЖИРГЭХ

Данийн шигшээ баг, Английн “Манчестер Юнайтед” багийн домогт тоглогч, дэлхийн шилдэг хаалгачийн шагналыг хоёр удаа хүртэж байсан Петер Шмейхель өнөөдөр  Улаанбаатарт буулаа.

Монголын хөлбөмбөгийн холбооны шилдгүүдээ тодруулдаг “Алтан бөмбөг” шагнал гардуулах арга хэмжээ өнөөдөр /2018.12.12/ болно. Энэхүү нэр хүндтэй арга хэмжээний үеэр дэлхийн домогт одуудыг Монголын фанатуудтай уулзуулах боломжийг олгодог уламжлал тогтсон. Өнгөрсөн онд “Манчестер Юнайтед” клуб болон Францын шигшээ багийн довтлогч Луи Саа Улаанбаатарт саатаж байсан бол энэ жил Петер Шмейхель ирж байгаа юм. Тэрбээр өнөөдөр 21:00 цагаас Зайсан дахь Highland Park Mongolia-д фанатуудтай уулзана.

Дэлхийн домогт хөлбөмбөгчийн нэг Петер Шмейхель Монголд ирсэн сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрбээр “Монгол улсад ирсэндээ баяртай байна. Энэ удаа нэг хоног саатна. Хэрвээ боломж байсан бол эрт ирэх байлаа. Би маш урт удаан нислэгээр ирлээ. Анхны сэтгэгдэл өндөр байна. Өнөө орой Монголын фанатуудтайгаа уулзахад бэлэн байна.” гэсэн юм.

 

Петер Шмейхель 1991-1999 онуудад гялалзаж явсан супер оддын нэг билээ. Хаалгач хүнд гоол оруулахад хүнд байдаг. Гэтэл Шмейхель карьерынхаа турш 764 тоглолтод оролцохдоо 60 гоол оруулсан байна. Түүнийг хамгаалагчийн дайтай хаалгач гэдэг.

1992 онд дайны нөхцөл байдлын улмаас Югеслав Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломжгүй болж, Данийн шигшээ баг цагаан хуудсаар орж ирээд аварга болсон түүхтэй. Энэ тоглолтод хаалгач Шмейхелийн хичээл зүтгэл их байсан бөгөөд шилдэг хаалгачийн шагналыг хүртсэн байна. Европын том клубүүд Шмейхелийн энэ амжилтыг нь анхааралдаа авч Английн “Манчестер Юнайтед” клубын дасгалжуулагч Сер Алекс Фергусон эгнээндээ нэгтгэжээ.

Шмейхель “Манчестер Юнайтед” багт очсоноосоо хойш Английн Премьер Лиг буюу дэлхийн хамгийн том лигт таван удаа түрүүлсэн түүхтэй. Өөрөөр хэлбэл, 1999 он хүртэл гайхалтай амжилтыг үзүүлсэн юм.

Петер Шмейхель Данийн шигшээ баг болон Английн “Манчестер Юнайтед” гэх клубүүдэд эрч хүчтэй, дайчин хаалгач гэдгээрээ алдартай. Түүний хүү Каспер Шмейхель нь “Лестер Сити” багт хүчин зүтгэж аавынхаа адилаар 29 насандаа Английн Премьер лигийн аваргын цомыг хүртсэн. Тухайн үед “Лестер Сити” баг лигт түрүүлэх боломжгүй багуудын тоонд бичигдэж байсан ч түрүүлж чадсан юм. Уг баг аварга болоход Каспер Шмейхелийн оролцоо их байжээ.

Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар “Алтан бөмбөг 2018” арга хэмжээний хүндтэй зочноор Петер Шмейхелийг урих санал байгаагаа Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчид хэлж байсан байна. Энэхүү саналыг П.Шмейхель найрсгаар хүлээн авснаар Монголд саатаж буй нь энэ ажээ. Тэрбээр өнөөдөр 14.30 цагаас хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийнэ. Монголд нэг хоногийн хугацаатай ирсэн П.Шмейхел маргааш өглөө буцах юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ө.Шижир: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нийт зардлын талаас илүү хувь нь удирдлагын зардалд ногдож байна
    5 цаг 21 мин
  • Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
    6 цаг 1 мин
  • Айлчлалтай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөнд түр хугацааны зохицуулалт хийнэ
    6 цаг 4 мин
  • Ц.Сандаг-Очир: 45 эко системийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон
    6 цаг 27 мин
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
    6 цаг 57 мин
  • Хиймэл оюун ухаанаар бүтээсэн жүжигчин Тилли Норвуд Холливудынхны санааг зовоож байна
    7 цаг 7 мин
  • Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэгджээ
    7 цаг 54 мин
  • Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
    9 цаг 8 мин
  • Европ сансрын салбарт SpaceX-ээс хоцорч байна
    9 цаг 9 мин
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
    9 цаг 31 мин
  • Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлжээ
    9 цаг 41 мин
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
    10 цаг 24 мин
  •  “MAMA AWARDS 2026”-г үзэх  эхний зургаан азтан тодорлоо
    10 цаг 37 мин
  • Трамп Путинтай утсаар ярьж дайныг хурдан дуусгахыг хүсэж буйгаа илэрхийлэв
    10 цаг 38 мин
  • Энэ чинь улсаа “алах” биш “амьд үлдэх” төсөв шүү дээ
    11 цаг 20 мин
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
    12 цаг 22 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
    12 цаг 24 мин
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
    12 цаг 26 мин
  • Украины захиалгаар ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтны хөнөөхийг завдсан Молдав залууг баривчиллаа
    12 цаг 45 мин
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
    12 цаг 52 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК