Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Аваргуудад ээлтэй Гахай жилийн барилдаан

2019-1-31
0
ЖИРГЭХ

Цагаан сарын шинийн нэгэнд зориулсан барилдааныг хөдөөгийн нэгдэлч малчдын баяр хэмээн 1963 оноос эхлэн зохиож эхэлсэн түүхтэй. Улсын баяр наадамд хэн сайн барилдахыг урьдчилан шинждэг тул ард түмэн “Бага наадам” гэж нэрийдэх болсон. Цагаан сарын анхны барилдаанд дархан аварга Ж.Мөнхбат заан цолтой түрүүлсэн бөгөөд хамгийн залуу буюу 22 насандаа түрүүлсэн бөхөөр тодорсон юм. Мөөеө аваргын энэ амжилтыг өнөө ч эвдээгүй байгаа. Бас нэгэн эвдэгдээгүй амжилтаас дуулгавал дархан аварга Б.Бат-Эрдэнэ хамгийн олон буюу 13 удаа түрүүлжээ. Энэхүү амжилтыг шинэчлэхэд нэн бэрх юм.

Мөн тэрээр хамгийн ахмад буюу 42 насандаа (2006 онд) түрүүлсэн билээ. Энэ амжилт нь аваргын бөхийн замнал дахь хамгийн сүүлчийн түрүү болж үлдсэн. Улсын цолгүй үзүүрлэсэн бөх гэвэл Б.Ганбат (1998), Ц.Магалжав (2000), Ш.Жаргалсайхан (2000), О.Хангай (2014) нар юм. Хожмоо тэд цөм улсын цол хүртсэн билээ. Хамгийн найраагүй, хамгийн их үзэгчтэй гэгддэг Цагаан сарын барилдаанд хамгийн их буюу Хэнтий аймаг 13, Төв аймаг 10, Увс аймаг ес, Архангай долоон түрүүтэй тэргүүлж байна. Бага наадамд зодоглосон аваргуудаас түрүүлж үзээгүй ганц бөх байдаг нь Ч.Бээжин аварга бол таван аварга зодоглосон энэ барилдаанд харцага Ч.Өвгөнхүү начин цолтойдоо түрүүлж байсан нь бас нэгэн содон амжилт юм.

 Хэдхэн хоногийн дараа Монгол түмний уламжлалт Цагаан сарын баяр болно. Айлчлан ирж буй гахай жилийн өнгийг тодорхойлох барилдаанд хэн гээч бөх түрүүлэх бол хэмээн бөхийн хорхойтнууд маань дор бүрнээ таамаг дэвшүүлж суугаа байх аа. Цагаан сарын барилдаан 1963 оноос эхлэн зохион байгуулахад дөрвөн удаагийн Гахай жилийн барилдаан болж байжээ. 1971 оны барилдаанд улсын аварга С.Цэрэн, 1983 оны барилдаанд дархан аварга Д.Цэрэнтогтох, 1995 оны барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ, 2007 оны барилдаанд дархан аварга Г.Өсөхбаяр нар түрүүлсэн байна. Тэгэхээр Гахай жилийн барилдаан аварга цолтонд ээлтэй гэж хэлж болох. Магадгүй тав дахь удаагийн барилдаанд өнөө цагийн идэр залуу аварга Ч.Санжаадамба, Г.Эрхэмбаяр, Н.Батсуурь, С.Мөнхбат нараас түрүү бөх тодрохыг хэн байг гэхэв.    

 

Ингээд Цагаан сарын барилдаанд сүүлийн 31 жилийн барилдаанд хэн хэн түрүүлж, үзүүлэж байсан түүхийг танилцуулж байна.

 

  1. Сар шинийн баярын бөхийн барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ нь улсын заан цолтойдоо түрүүлснээс хойш хамгийн олон удаа буюу 1988-1998 он хүртэл тасралтгүй 10 жил түрүүлснээр Бага наадмын рекорд тогтоосон юм. Тэгвэл дээрх он цагуудад

 

Image result for бат-эрдэнэ дэвж буй

 

  • 1988 онд улсын арслан Б.Ганбаатараар,
  • 1989 онд дархан аварга Х.Баянмөнхөөр
  • 1990 онд дархан аварга Б.Цэрэнтогтох,
  • 1991 онд улсын арслан Б.Ганбаатар,
  • 1992 онд улсын арслан О.Балжинням
  • 1993 онд дархан аврга Х.Баянмөнх
  • 1994 онд дархан аварга О.Балжинням
  • 1995 оны дархан аварга О.Балжинням
  • 1996 оны улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ
  •  1997 оны улсын гарьд Ц.Цэрэнпунцагыг улсын заан цолтойд
  • 1998 оны улсын арслан Б.Ганбатыг давж 10 дахь удаагаа түрүүлж байжээ.

 

2. Яг энэ цаг үеэс олны бахадлыг түрүүлсэн нэг бөх мэндэлсэн нь Агваансамдангын Сүхбат юм. Тэрбээр 1999 оны Туулай жилийн барилдаанд улсын заан цолтойдоо түрүүлж,  дархан аварга Б.Бат-Эрдэнэ үзүүрлэж байжээ.

 

3. 2000 оны Луу жилийн барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ 11 дэх удаагаа түрүүлж, улсын заан Ц.Магалжав аймгийн арслан цолтойдоо үзүүрлэжээ.

4. 2001 оны Могой жилийн барилдаанд дархан А.Сүхбат улсын арслан цолтойдоо түрүүлж, улсын аварга Д.Сумъяабазар улсын заан цолтойдоо үзүүрлэв.

5. 2002 оны Морь жилийн барилдаанд улсын аварга Д.Сумъяабазар улсын заан цолтойдоо түрүүлж, улсын гарьд И.Доржсамбуу улсын заан цолтойдоо үзүүрлэв.

Image result for Д.Сумъяабазар

6. 2003 оны Хонь жилийн барилдаанд улсын аварга Д.Сумъяабазар улсын заан цолтойдоо хоёр дахь удаагаа түрүүлж, дархан А.Сүхбат аварга цолтойдоо үзүүрлэв.

7. 2004 оны Бичин жилийн барилдаанд дархан аварга Г.Өсөхбаяр улсын аварга цолтойдоо түрүүлж, улсын гарьд И.Доржсамбуу улсын заан цолтойдоо үзүүрлэв.

8. 2005 оны Тахиа жилийн барилдаанд дархан аварга Г.Өсөхбаяр далай аварга цолтойдоо хоёр дахь удаагаа түрүүлж, улсын аварга Д.Сумъяабазар гарьд цолтойдоо үзүүрлэв.

Related image

 

9. 2006 оны Нохой жилийн барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ 12 дахь удаагаа түрүүлж, улсын аварга Д.Сумъяабазар гарьд цолтойдоо үзүүрлэв.

10. 2007 оны Гахай жилийн барилдаанд дархан аварга Г.Өсөхбаяр далай аварга цолтойдоо түрүүлж, улсын аварга Д.Сумъяабазар үзүүрлэв.

11. 2008 оны Хулгана жилийн барилдаанд улсын гарьд И.Доржсамбуу түрүүлж, улсын начин Д.Батбаяр үзүүрлэв.

 

12. 2009 оны Үхэр жилийн барилдаанд улсын арслан Б.Ганбат улсын заан цолтойдоо түрүүлж, дархан аварга Г.Өсөхбаяр далай аварга цолтойдоо үзүүрлэв.

Related image

13. 2010 оны Бар жилийн барилдаанд улсын аварга Ч.Санжаадамба цэргийн арслан цолтойдоо түрүүлж, дархан аварга Г.Өсөхбаяр даян аварга цолтойдоо үзүүрлэв.

14. 2011 оны Туулай жилийн барилдаанд улсын харцага Ш.Мөнгөнбаатар аймгийн арслан цолтойдоо түрүүлж, улсын арслан Х.Мөнхбаатар үзүүрлэв.

Related image

15. 2012 оны Луу жилийн барилдаанд улсын аварга С.Мөнхбат түрүүлж, улсын арслан Х.Мөнхбаатар үзүүрлэв.

Related image

16. 2013 оны Могой жилийн барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаяр түрүүлж, улсын аварга С.Мөнхбат үзүүрлэв.

Image result for улсын аварга Г.Эрхэмбаяр

17. 2014 оны Морь жилийн барилдаанд улсын гарьд Д.Рагчаа түрүүлж, улсын харцага О.Хангай аймгийн арслан цолтойдоо үзүүрлэв.

18. 2015 оны Хонь жилийн барилдаанд улсын аварга Ч.Санжаадамба улсын заан цолтой түрүүлж, улсын заан М.Өсөхбаяр үзүүрлэв.

19. 2016 оны  Бичин жилийн барилдаанд улсын арслан Ц.Содномдорж улсын харцага цолтой түрүүлж, улсын аварга Г.Эрхэмбаяр үзүүрлэв.

Image result for улсын арслан Ц.Содномдорж

20. 2017 оны Тахиа жилийн барилдаанд улсын аварга Ч.Санжаадамба гурав дахь түрүүлж, улсын харцага О.Хангай аймгийн арслан цолтой үзүүрлэв.

21. 2018 оны Нохой жилийн барилдаанд улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, улсын арслан П.Бүрэнтөгс үзүүрлэв.

5

 

Б.Жаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (59.153.113.158)
    muu hovdiin doping turuuleh uu.
    2019 оны 02 сарын 01 | Хариулах
  • Зочин (27.123.215.222)
    Hangaig barah hadnii mangas ch bhgui
    2019 оны 01 сарын 31 | Хариулах
    • J
      Hangai sain baigaa gehdee turuulehgui baih
      2019 оны 01 сарын 31
  • Зочин (202.21.110.178)
    энэ жилийн цагаан сараар Н.Батсуурь түрүүлнэээээ
    2019 оны 01 сарын 31 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ө.Шижир: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нийт зардлын талаас илүү хувь нь удирдлагын зардалд ногдож байна
    3 цаг 48 мин
  • Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
    4 цаг 28 мин
  • Айлчлалтай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөнд түр хугацааны зохицуулалт хийнэ
    4 цаг 31 мин
  • Ц.Сандаг-Очир: 45 эко системийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон
    4 цаг 55 мин
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
    5 цаг 25 мин
  • Хиймэл оюун ухаанаар бүтээсэн жүжигчин Тилли Норвуд Холливудынхны санааг зовоож байна
    5 цаг 35 мин
  • Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэгджээ
    6 цаг 21 мин
  • Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
    7 цаг 36 мин
  • Европ сансрын салбарт SpaceX-ээс хоцорч байна
    7 цаг 37 мин
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
    7 цаг 59 мин
  • Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлжээ
    8 цаг 8 мин
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
    8 цаг 52 мин
  •  “MAMA AWARDS 2026”-г үзэх  эхний зургаан азтан тодорлоо
    9 цаг 5 мин
  • Трамп Путинтай утсаар ярьж дайныг хурдан дуусгахыг хүсэж буйгаа илэрхийлэв
    9 цаг 5 мин
  • Энэ чинь улсаа “алах” биш “амьд үлдэх” төсөв шүү дээ
    9 цаг 48 мин
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
    10 цаг 50 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
    10 цаг 51 мин
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
    10 цаг 54 мин
  • Украины захиалгаар ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтны хөнөөхийг завдсан Молдав залууг баривчиллаа
    11 цаг 12 мин
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
    11 цаг 19 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК