Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Орхиж болохгүй П.Орхон

2019-4-12
0
ЖИРГЭХ

Шок

ОХУ-д Ива́н Серге́евич Яры́гин гэж тамирчин бий. Чөлөөт бөхийн хүнд жингийн алдарт бөх. Хуучнаар Зөвлөлт Холбоот Улсын нэрийн өмнөөс чөлөөт бөхийн 100 кг-ын жинд барилдахдаа тэрбээр 1972 оны Мюнхен, 1976 оны Монреалийн олимп, 1973 оны Тегераны дэлхийн аварга, Европийн гурав, дэлхийн цомын тэмцээний таван удаагийн аварга болж тухайн цаг үедээ үндэсний баатрын хэмжээнд үнэлэгдэж явсан нэгэн. Түүний тухай “Хүдэр том биетэй ч бусдын хайр хүндэтгэлийг эрхгүй татсан инээмсэглэлтэй Ярыгин үзүүштэй гоё барилдаан, уран мэх, ялах асар их тэмүүллээрээ бусдаас ялгардаг онцгой бөх байсан” хэмээн ОХУ-ын хэвлэлд нэгэнтээ бичиж байсан удаатай. Хожим домог болсон бөхөө оросууд шинэ залуу үедээ таниулах, үйл хэргийг нь үргэлжлүүлэх, эргэн дурсах зорилгоор нутагтаа нэгэн тэмцээнийг зохион байгуулж эхэлсэн нь И.Ярыгиний нэрэмжит “Алтан гранпри”. 2016 онд зохион байгуулсан уг тэмцээнд АНУ, Грек, Итали, Казахстан, Камерун, Монгол, Сенегал, Япон, ОХУ зэрэг 10 орны нийт 330 гаруй бөх өрсөлдсөн гэхээр ямар хэмжээний нэр хүнд, цар хүрээг хамардгийг илтгэнэ.

Сонирхолтой нь, энэ тэмцээний үеэр нэгэн од тодорсон нь 58 кг-ын жинд зодоглосон Пүрэвдоржийн Орхон байв. Тэгэхэд олимп, дэлхийн хошой аваргын нутагт зохион байгуулсан тэмцээнд ээлжит түрүүгээ бататгахаар ирсэн Японы алдарт бөх Каори Ичотой финалдсан 23-хан настай монгол охин 10:0-ээр цэвэр ялж аваргын тавцанд Төрийн дууллаа эгшиглүүлсэн нь тухайн үедээ чөлөөт бөхийн ертөнцийг шуугиулж байлаа. Тэгэх нь ч аргагүй. ОХУ-ын домогт бөхийн нутагт өөрийн ноёрхлоо үргэлжлүүлэхээр ирсэн Ичог дэлхийн залуучуудын аваргын хүрэл медаль, 2016 оны улсынхаа аварга болсон 23 настай П.Орхон цэвэр ялах нь магадлалын хувьд бага байсан юм.

Дунд сургуулийн сурагч байхдаа ялагдлын амтыг мэдэрч, түүнээс хойш 13 жилийн хугацаанд олимпт гурав, дэлхийд арван удаа аваргалсан босоо аваргын 158 дараалсан ялалтад цэг тавих хүн нь Яры́гиний нэрэмжит “Алтан гранпри”-д хүч үзсэн П.Орхон байсан нь Ичог, япончуудыг төдийгүй дэлхий нийтийг шоконд оруулсан юм.

Хэдийгээр Каори Ичо Наритагийн нисэх буудалд мөнгөн медальтай буух үеэрээ “Өрсөлдөгч маань хүчтэй байсан гэхээсээ илүү би сулхан байлаа. Том туршлага болж өгсөн. Энэ туршлагаа ашиглан, “Рио”-гийн олимпийн наадамд хариугаа авахыг хичээх болно. Монголын бөх намайг маш сайн судалсан байлаа. Энэ ялагдлыг хэрхэн давж гарахаас их юм шалтгаална. Би улам хүчтэй болох ёстой” хэмээн сэтгүүлчдийн асуултад хариулсан ч алдарт аваргыг ялж “Алтан гранпри”-д түрүүлсэн П.Орхоны ялалт түүнийг чөлөөт бөхийн ертөнцөд шинэ түүх бичихэд хүргэсэн юм.

“Рио”-гоос авсан сургамж

Тамирчин хүнд ялалтын амт гэж байхад ялагдлын гуниг гэж бас бий. Үүн шиг аваргыг ялж аварга болсон П.Орхоныг “Рио”-гийн олимпоос медаль хүртэх магадлал өндөртэй тамирчны нэгээр тодруулж, тэр хэмжээгээрээ найдлага тавьж байсан цаг саяхан. Японы домогт бөхийг ОХУ-ын дэвжээнд цэвэр ялж, аваргын титэм зүүсэн түүнд ирэх зун нь болох “Рио”-гийн олимпоос медаль хүртэх “болзол”-ыг бид өөрсдөө тулгачихсан хэрэг. Магадгүй асар их үнэ цэнээр олдсон ялалт нь тамирчнаас эргээд асар их үүрэг хариуцлагыг нэхдэг, бусдадаа найдлага төрүүлдэг нь энэ байж болох. Ийм л нэгэн шаардлага, шалтгаантайгаар П.Орхон “Рио”-г зорьсон, олимпийн дэвжээнээ зодоглосон. Тэгэхэд долоо хүрэхгүй сарын өмнө алдарт аваргыг 10:0-ээр ялсан амжилтын эзэн түүнээс бэргэж, бэрхшээсэн тамирчин “Рио”-гийн дэвжээнээ ганц нэгээр дутахгүй байсан нь мэдээж. Араасаа асар их найдлага дагуулан дэвжээнээ гарсан П.Орхон эхний барилдаандаа ялсан ч хоёр дахь тойрогтоо ОХУ-ын бөх Валерия Сергеевна Кобловатад ялагдсан. Улмаар Энэтхэгийн бөхтэй хүрэл медалийн төлөө дагах барилдаан хийсэн ч 11:1 ялагдал хүлээж тэмцээнээ дуусгаж байв.

Ердөө долоохон сарын өмнө П.Орхоноор амьсгалж, дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан ялалтынх нь тухай мэдээллийг ээлж, дараалан дурдаж, бичиж байсан монголчууд нийтээрээ түүнийг чичлэв бас зүхэв.

Түүний оронд өөр нэгнийг явуулах байсан тухай шогшрох зарим нь ч олшров. Гэхдээ тэр шантраагүй. Анхны олимпоосоо авсан сургамж, өөрийг нь чиглэсэн шүүмжлэл дундуур явсаар өөр нэгэн түүхийг бичиж эхлээд байна.


 

Тамирчны алдар хямдхан олдохгүй

Францын нийслэл Парис хотноо болсон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд П.Орхон дэлхийн аварга болов. Монголчууд баярлав, бүгдээрээ огшив. Яг л Ичог ялж “Алтан гранпри”-д аваргалж байсан тэр үеийг эргэн сануулсан гэлтэй бүх нийтээрээ шагшин магтав, түүгээр амьсгалав. Энэ бол өнгөрсөн оны есдүгээр сард болсон үйл явдал. Сонирхолтой нь, сар гаруйн өмнөхөн дэлхийн аварга хэмээх хүндтэй алдрын эзэн болсон П.Орхон Литвийн Клайпеда хотноо болсон армийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 63 кг-д түрүүлж мөн алтан медаль хүртсэн юм. Сар гаруйн өмнө дэлхийн аварга болсон тэрбээр амжилтаа бататгаж жиндээ номер нэг хэвээрээ байгаа гэдгээ бататгасан нь энэ. Оюутны болон насанд хүрэгчдийн улсын аварга, Иван Ярыгиний “Алтан гранпри”, “Монголиа опен”, Польшийн нээлттэй тэмцээн, Мадридын гранпри болон ДАШТ-ийг оролцуулаад тэрээр алтан медалийг түүчээлсэн нь энэ байв.

Оролцсон тэмцээн бүрээсээ медаль хүртэх нь тамирчин хүн бүрт олдоод байдаггүй боломж. Тэр тусмаа аварга болох нь баргийн тамирчнаас гарахааргүй шаргуу бэлтгэл, сургуулилалт бас сэтгэлзүйг шаарддаг. Тиймээс тамирчны алдар хямдхан олддоггүй. Тэгвэл 14 настайдаа чөлөөт бөхийн спортод хөл тавьж байсан бяцхан охин, түүнээсээ есөн жилийн дараа жиндээ 13 жил босоо явсан Каори Ичогийн ноёрхолд цэг тавьж, өнөөдөр 63 кг-ын жинд дэлхийн болон армийн аваргын титмийг давхар эзэмшиж эхлээд байна. Үүгээрээ тэр Монголын төдийгүй дэлхийн чөлөөт бөхийн ертөнцөд шинэ түүхийг бичиж байна. Тамирчин хүн бүр өөрийн гэсэн намтартай, амжилттай. Тэдний дунд бүхэл бүтэн улсынхаа хэмжээнд их спортод анхаарал хандуулж, хэн нэгнийг зөвхөн алтан медалийн төлөө багаас нь бэлтгэж бас төрүүлж байхад борогхон амьдралаас алдрын тавцанд зогсох хүртлээ асар их хүч хөдөлмөр, хөлсөө дуслуулан байж амжилт, ялалтын амтыг мэдэрдэг нь ч бий.

Гэхдээ хүн амын тоо, хөрөнгө мөнгөний боломж бололцоо нь хомс ч Монголын тамирчид олон улсын дэвжээнээ өөрийнхөө нэрийг эх орныхтойгоо хамт тамгалж явна. Үүний тод өнгө нь, бодит жишээ нь П.Орхон болж байв.

Тэшүүрээр гулгаж, шатар тоглох сонирхолтой охин чөлөөт бөх хэмээх их спортод хөл тавихдаа одоогийнх шигээ дэлхийн аваргын эрэмбэтэй тамирчин болно гэж төсөөлөө ч үгүй явсан байж мэдэх. Харин өнөөдөр тэр монгол хүн бүрийн бахархлыг төрүүлж, хэдийнэ ард түмний хайртай охин болжээ. Тамирчин хүн дэвжээн дээр өөрөөсөө гадна эх орон, элэг нэгтнүүдийнхээ итгэл найдварыг тээж гардаг гэсэн үг бий. Тэр нь ч үнэн. Тамирчин хүний ялалт бүрийн ард улсынх нь нэр хүнд давхар өргөгдөж явдаг.

Тэгвэл Кыргызстаны нийслэл Бишкект болсон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон 62 кг-ын жинд ээлжит алтан медалиа хүртэж, Монгол Улсын төрийн далбаагаа Бишкекийн тэнгэрт мандуулсан нь өнгөрсөн өдрүүдийн гол сэдвийн нэг байв. Дэлхийн дэвжээнд аваргын энтэй яваа тэрээр Азидаа ч түүнийгээ бататган харуулсан хэрэг. П.Орхон хэмээх Монгол омогшил үнэхээр бяртай, хүчтэй бас босоо байлаа.

Гагцхүү Пүрэвдоржийн Орхон хэмээх гэнэтхэн цойлсон энэхүү охин сэргээш хэрэглэсэн гэх асуудлаар 2020 оны олимп, 2021 оны дэлхийн аваргын тэмцээнд оролцох эрхээ хасуулсанд Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагууд нь таг дуугүй суугаа нь харамсалтай бөгөөд хачирхалтай.

Пүрэвдоржийн Орхон (1993.12.25) Гавьяат тамирчин.

ДАШТ-ий алт (2017 он),

“Жакарта-2018” Азийн наадмын алт,

Азийн АШТ-ий алт (2018 он), мөнгө (2014 он),

Залуучуудын ДАШТ-ий хүрэл (2013 он),

Цэргийн ДАШТ-ий алт (2018 он), мөнгө (2014 он),

Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн гурван алт (2016, 2017, 2018 он), Бакугийн “Алтан Гранпри”-гийн  мөнгө (2014 он),

Парисийн “Алтан Гранпри”-гийн хүрэл (2015 он),

Испанийн Гранпригийн алт (2017 он),

“Флатц опен” ОУТ-ий алт (2015 он),

Сассаригийн ОУТ-ий алт (2016 он),

Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит ОУТ-ий мөнгө (2013 он),

Яшар Догугийн ОУТ-ий хүрэл (2012 он),

Польшийн нээлттэй тэмцээний хошой алт (2016, 2017 он), хүрэл (2014 он),

ОХУ-ын Цомын нээлттэй тэмцээний алт (2015 он),

“Mongolia Open” ОУТ-ий дөрвөн алт  (2013, 2015, 2017, 2018 он),

хүрэл (2012 он),

УАШТ-ий гурван алт (2016, 2017, 2018 он), хошой мөнгө (2013, 2014 он), хошой хүрэл (2012, 2015 он)

Б.Жаргал

 

Түүний талаар дасгалжуулагч Ц.Хосбаяр саяхан MNB-д өгсөн ярилцлагандаа П.Орхон ийм асуудалд холбогдсон нь хэдэн багш нарыг нь унагаах ажилгүй болгох зорилготой байсан гэсэн юм.

Ц.Хосбаяр -Шударга л ярья. Б.Батбаяр гэдэг хүнд П.Орхоны амжилт, алдаа оноо ямар ч хамаагүй. П.Орхонг анх гарч ирсэн цагаас нь “хорлож” эхэлсэн хүн. Гол утга учир нь Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяр гэдэг хоёр хүнийг чөлөөт бөхийн ертөнцөөс холдуулах. Ц.Цогтбаярыг албан газар, яам руу элдэв бичиг явуулсаар байгаад тэтгэвэрт нь гаргалаа. Харин аз болж чадвартай хүн хаана ч ажилладаг жаягаар Хөх хотод ажиллаад Монголчууддаа их тус болж байна. Дасгалжуулагч О.Пүрэвбаатарт ямар ч ажил өгөхгүй гүрийсээр байгаад манай хүн амьдралаа бодоод гадагшаа явлаа. Одоо ганц би үлдээд байна. Товчхон хэлэхэд П.Орхон ийм асуудалд холбогдсон нь хэдэн багш нарыг нь унагаах ажилгүй болгох зорилготой байсан.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • МЧБХ (66.181.166.196)
    Нэг их харамсаж халаглаад яах вэ хөө, чөлөөт бөх угаасаа ач холбогдол багатай доройтож яваа спорт, удахгүй олимпын төрлөөс хасагдаад бүр баяртай болно.
    2019 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.26.195.58)
    Монголчууд хар, цагааныг зөв дэслэх хэрэгтэй. Хориотой бодис хэрэглэсэн нь гаргасан амжилтаа 100% баллаад зогсохгүй Монголын нэрийг дэлхий дахинд бузралсан гэмт хэрэг. . Дэлхий дахины хэвлэлд ямар муухайгаар бичиж байгааг ард түмнээсээ нугаад хэрэггүй ш дээ. Тамирчинд эхлээд ёс суртахууны соёл олгох хэрэгтэй. Орхоныг тэмцээнд оруулах тухай ярьж байгаа хүмүүс дэлхийн тамирчдын соёлыг огт ойлгоогүй харанхуй хүмүүс. . Ийм тамирчин, дасналжуулагчид нь шийтгэл хүлээх ёстой. Энэ бол дэлхийн соёлт орны жишиг. Орхоны тэмцээнд орох эрхийг бүрэн хасч, Хосбаярыг дасгалжуулагчийн эрхийг хасч шийтгэх шаардлагатай. Монголын тамирчин амжилт гаргасангүй гэж дэлхий хэвлэлд бичихгүй. Ёс суртахууны доройтлыг манай ард түмний бүдүүлгийн үзүүлэлт болгон шившиглэж байна.
    2019 оны 04 сарын 15 | Хариулах
    • bilegsaikhan
      chamaas xereg neex xeregtei ym shig sanagdaj bna
      2019 оны 04 сарын 15
  • Дэмжигч (66.181.178.191)
    Энэ чөлөөт бөхийн холбоо хэний ч ятгалага эрхшээлд орохгүй шцдрага ажиллаж болдоггүй юм уу ямар муухай хүмүүс вэ таалагдаагүй нэгнээ унагаах маягаар ажиллах юм бол тамирсдаа тарааж амрахвал таарна. Хүүидүүдийг золиос болгож зовоож бн. Чөлөөт бөхийг хөгжүүлэгчид биш бусниулагчид бн. Спорт сонирхогчид бид зэвүүцэж бн
    2019 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (66.181.161.48)
    Зүгээр л барилдаад яьах бсан юм.2 бүлэглэлийн эрх мэдлийн тэмцлийн золиос болжээ.өөрийг нь тэмцэлдээ ашиглаад бсан хосбаяр энэ тэрдээ гомд.
    2019 оны 04 сарын 12 | Хариулах
  • харамсаж байна (122.201.22.245)
    яана даа
    2019 оны 04 сарын 12 | Хариулах
  • Zochin (202.21.127.173)
    Орхоноо дэмжье
    2019 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.131.243.186)
    s://www.youtube.com/watch?v=JQTGGTGToNk
    2019 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.179.24.42)
    balairaad baih yum. humuus oorsdoo ajlaa hiigeed hooloo olood yavj baina dag.
    2019 оны 04 сарын 12 | Хариулах
    • Mal
      2019 оны 04 сарын 12
  • цэнгэл (202.126.89.248)
    хайран тамирчин яг тэгээд хэн нь буруутай юм бэ
    2019 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (66.181.161.27)
    bitgii xuts
    2019 оны 04 сарын 12 | Хариулах
  • Ариун (202.21.126.210)
    Энэ сайхан охиныг зүгээр л барилдуулахгүй багш дасгалжуулагчид нь яагаад янз бүрийн юм хэрэглүүлдэг юм бэ. Ѳѳрийнх нь яриагаар бол Алдар спорт хорооны эмч Хятад бичигтэй 1 шингэн хийсэн гэсэн байсан. Алдрын багш дасгалжуулагч, эмч нар бас бодох л хэрэгтэй дээ. Тэр хүчний бэлтгэлийн багш нь бас яагаад гэнэт нас барав?! Энэ бүхэнд учир байгаа байхаа. Эцэст нь мундаг тамирчин л хохирч байна.
    2019 оны 04 сарын 12 | Хариулах
    • baatar
      hen gj hun nas barsiii
      2019 оны 04 сарын 12
  • Zochin (66.181.161.98)
    Энэ сайн тамирчнаас яагаад допинг илэрсэн юм болоо?! Олон тэмцээн орж медаль авахдаа шинжилгээ хийлгэсэн баймаар юм. Өөрөө хэрэглээгүй гэж боддог. Дасгалжуулагч нар нь хэрэглүүлсэн юм болов уу? Тэд таг дуугай байх юм?! Энэ талаар бодит үнэн мэдээлэл авах юмсан.
    2019 оны 04 сарын 12 | Хариулах
    • zochin
      dasgaljuulagch tamirchin 2 -g uy ch bitgii dugar gej daramtasan surag b.na sh dee yagaad uuriig ni dasgaljuuldag bagshiig ni tsug temtseend ni yvuulaagui uur khuniig dasgaljuulagchaar yvuulsan um bol sonin um ungutui mungutui khunii khiisen ajil baikh
      2019 оны 04 сарын 12
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ө.Шижир: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нийт зардлын талаас илүү хувь нь удирдлагын зардалд ногдож байна
    2 цаг 0 мин
  • Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
    2 цаг 40 мин
  • Айлчлалтай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөнд түр хугацааны зохицуулалт хийнэ
    2 цаг 43 мин
  • Ц.Сандаг-Очир: 45 эко системийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон
    3 цаг 7 мин
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
    3 цаг 37 мин
  • Хиймэл оюун ухаанаар бүтээсэн жүжигчин Тилли Норвуд Холливудынхны санааг зовоож байна
    3 цаг 47 мин
  • Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэгджээ
    4 цаг 33 мин
  • Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
    5 цаг 48 мин
  • Европ сансрын салбарт SpaceX-ээс хоцорч байна
    5 цаг 49 мин
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
    6 цаг 11 мин
  • Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлжээ
    6 цаг 20 мин
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
    7 цаг 4 мин
  •  “MAMA AWARDS 2026”-г үзэх  эхний зургаан азтан тодорлоо
    7 цаг 17 мин
  • Трамп Путинтай утсаар ярьж дайныг хурдан дуусгахыг хүсэж буйгаа илэрхийлэв
    7 цаг 17 мин
  • Энэ чинь улсаа “алах” биш “амьд үлдэх” төсөв шүү дээ
    8 цаг 0 мин
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
    9 цаг 2 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
    9 цаг 3 мин
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
    9 цаг 5 мин
  • Украины захиалгаар ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтны хөнөөхийг завдсан Молдав залууг баривчиллаа
    9 цаг 24 мин
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
    9 цаг 31 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК