Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Парисын дарь эхийн сүм галд автлаа

2019-4-16
0
ЖИРГЭХ

Францын алдарт Парисын дарь эхийн сүм /Ностра Дам/-д өчигдөр орой орон нутгийн цагаар 2019 оны дөрөвдүгээр сарын 15-ны 18.00 цагийн орчимд гал гарчээ. Үүний улмаас 850 жилийн түүхтэй алдарт сүмийн дээврийн хэсэг бүрэн шатаад байна. Гал сөнөөгчид соёлын үнэт өв болох тус барилгыг авч үлдэхийн төлөө ажилласан ч дээврийн хэсэг нь ийн шатсан байна. Харин сүмийн барилгын үндсэн хэсгийг галаас хамгаалж авч үлдэж чаджээ. Учирсан хохирлын талаар одоогоор мэдээлээгүй байна.

Парисын дарь эхийн сүмийг 1163 онд Ромын хамба III Александр Эх дагинад зориулсан сүм барих гэсэн Парисын хамба Морис де Сюллийн санааг дэмжсэнээр бүтээсэн билээ. Энэ санааг дэмжсэнээр ромчуудын эзэгнэлийн үед байгуулсан Бархасбадь сүмийн буурин дээр энэхүү сүмийг босгожээ. Энэ газрыг эртнээс ариун гэж шүтэж хожим нь Христос бурхны сүм барьж эхэлжээ. Сүмийг барих ажил хотын дорнод хэсгээс баруун тийш бараг нэг зуун жил үргэлжилжээ.

Сүмийн баруун талд байгаа 11 гишгүүр бүхий өргөн шатаар өгсөж цаашлах тусмаа улам нарийссаар гол ёслолын хаалганд хурнэ. Тус бүр нь шовх хэлбэртэй ёслолын хаалга нийтдээ гурав байв. Хаалганы хоёр талд саарал чулуугаар сийлсэн, гүн бодолд дарагдсан сахиусан тэнгэрийн дөрвөн баримлыг тавцан дээр байрлуулсан байдаг. Гурван гол ёслолын хаалга нь цул баганууд дээр суурилуулсан чулуун шүхрээр хоорондоо холбогдсон мэт сэтгэгдэл төрүүлнэ. Чулуун шүхэр дор Христос бурхны амьдралын түүхийг зохиогч, халхгар хувцас өмссөн дөрвөн найдангийн баримал байна.

Гол хаалганы дээр сүмийн байшингийн нүүрэн тал дагуу тус бүрийнх нь дотор эрэгтэй хүний баримал байрлуулсан 28 нүх бүхий шүдтэй хөвөө байна. Есүс Христосын өвөг дээдэс болох библийн судрын энэхүү 28 алдарт хаадын баримал тус бүр нь Францын хаадын бодит дүр ажээ. Хаадын баримлуудын дээр өндөр нарийхан цонхууд байх хийгээд тэдгээрийн төвд бараг 13 метр голчтой гол том цонх бий. өнгөт чамин жижиг цонхуудаас бурдэх энэхүү гол цонх нь "Сарнай" нэртэй ба түүний яг голд нь Дарь эхийн дүрс түүний эргэн тойронд дугуй медалиуд дотор ариун онгон шутээнүүдийн дүрс байна. Цонхнуудын дээд талд нарийхан баганууд дээр сиймхий хана бухий давхар байх ба доороос нь харахад чулуун чамин сүлжээсэн хөвөөн дээр сийлсэн нисдэг хулганын далавчтай, могой толгойтой, хун шувуун хүзүүтэй хачин жигтэй амьтдын дүрсүүд шиг үзэгддэг. Эдгээр дүрсийг хүний бүх нүглийн илэрхийлэл гэж үздэг.

Энэхүү давхар нь нүсэр ба агаарт хий дүүжлэгдсэн мэт харагдах хавтгай дээврийг тулсан хоёр баганыг холбосон байна. Сүмийн хонх нь харуулын цамхгийн үүргийг гүйцэтгэж байжээ. Хот руу дайсан ойртохыг харангуут хонхыг цохиж Парисчуудад аюул нүүрлэснийг мэдэгддэг байжээ. Сүмийн нүүрэн тал нь ёслолын хаалга, цонх, давхар, баганууд гэсэн дөрвөн хэсгээс бүрдэнэ. Сүмийн доторхи чимэглэл нь өндөр чамин чулуун багана, шовх гулдан хаалганууд бөгөөд бүх зүйл тэнгэр өөд тэмүүлсэн босоо чиглэлтэй ажээ. Тугалган хавтас бүхий хоргонуудын хүрээ дотор өнгөт шил суулгажээ. Өнгөт шилийг нэвтлэн тусах нарны гэрэлд гантиг, мөнгө, тосоор урласан зогсоо, өвдөглөн суусан, морь унасан эрэгтэй эмэгтэй хүмүүс, хүүхдүүд, хаад, лам нар, дайчдын баримлууд өнгө солонгорон хараа булаана. Дарь эхийн сүм нь хэмжээ нь өөр өөр ч өндөр нь адилхан 35 метр таван танхимаас бүрдэнэ.  Гол танхим дотор мөн адил өндөртэй өөр нэг танхим байх ба хөндлөн өөр хоёр танхим залгаж нийтдээ Есүс Христосын цовдлуулсан хэрээсийг санагдуулдаг билээ. Парисын Дарь эхийн сүм нь жилд 13 сая жуулчин хүлээж авдаг бөгөөд энэ үзүүлэлтээрээ Эйфелийн цамхагийг давдаг байна.

С.Сүлд

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
Асрамжийн газрын хүүхдүүдийн гуравны нэг нь ЛГБТК+ байна
Анак Кракатау галт уул дэлбэрч, Индонезид нислэгүүдийг олноор нь цуцалжээ
Амазоны "Boeing 767" онгоц Майамигийн нисэх буудалд зурвасаас гарч осолдсоны улмаас таван хүн амь үрэгдлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
    22 мин
  • Асрамжийн газрын хүүхдүүдийн гуравны нэг нь ЛГБТК+ байна
    30 мин
  • Анак Кракатау галт уул дэлбэрч, Индонезид нислэгүүдийг олноор нь цуцалжээ
    40 мин
  • С.Бямбацогт: Төсвийн тодотгол бол зайлшгүй хэрэгцээгээ эрэмбэлдэг бодлогын зөв шийдвэр байх ёстой
    44 мин
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
    1 цаг 40 мин
  • Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
    2 цаг 6 мин
  • “Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
    2 цаг 14 мин
  • Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
    2 цаг 37 мин
  • Амазоны "Boeing 767" онгоц Майамигийн нисэх буудалд зурвасаас гарч осолдсоны улмаас таван хүн амь үрэгдлээ
    2 цаг 41 мин
  • Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
    2 цаг 54 мин
  • Төсвийн тодотгол парламентад, сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл Хятадад...
    2 цаг 59 мин
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
    3 цаг 0 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    3 цаг 18 мин
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
    3 цаг 18 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
    3 цаг 21 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    3 цаг 48 мин
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    Өчигдөр 10 цаг 45 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    Өчигдөр 09 цаг 49 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
24 баримт
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК