Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Энхболд: Пауэрлифтинг олимпод орвол Монголоос алтан медальтан төрөх боломжтой

2019-4-30
0
ЖИРГЭХ

Пауэрлифтингийн 2017 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ий алтан медальт, 2014 оны Азийн аварга, 2007 оны Залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, олон улсын шүүгч, шигшээ багийн дасгалжуулагч Хүдэрийн Энхболдтой ярилцлаа.


-Та сайхан хаваржиж байна уу?

-Сайхаан, та сайхан хаваржиж байна уу.

-Сайхан, сайхан. Тэмцээнд оролцох гэж байна уу?

-Тийм ээ. Швед Улсад зургадугаар сарын 4-15-нд болох classic powerlifting (хэрэглэлгүй төрөл)-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно. Хэвтээ шахалтын төрлөөр оролцохоор бэлтгэл хийж байна.

-Бэлтгэл сургуулилт хэр байна?

-Давгүй ээ. Саяхан улсын аварга шалгаруулах тэмцээнд хүч үзсэн болохоор формоо алдаагүй байна.

-Пауэрлифтинг Монголд хэзээ хөгжсөн бэ гэдгээс ярилцлагаа эхлүүлье?

-2003 онд холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулга, улсын гарьд Д.Рагчаа, начин П.Моломжамц, Дэлхийн аварга Б.Алтангэрэл тэргүүтэй хүмүүс Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоог байгуулсан түүхтэй.

-Тэгвэл энэ спортод таны орсон түүх хэдэн оноос эхлэлтэй бэ?

-2005 он. Үүнээс өмнө чөлөөт бөхөөр хичээллэж цөөнгүй тэмцээн уралдаанд оролцдог байлаа. Есөн настайдаа чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин А.Энхээ, гарьд П.Сүхбатын байгуулсан “Ирээдүй” цогцолборын хаалгаар анх орсон. Пауэрлифтингээр амжилттай сайн яваагийн нөлөө нь чөлөөт бөх гэж бодож байна.

-Таныг чөлөөтөөр хичээллэж байсныг огт дуулаагүй юм байна?

-“Гэрт ойрхон, мундаг дасгалжуулагчид хүүгээ даатгана” гээд аав маань хоёр багшийн гараас хөтлүүлж байлаа. Мундаг багш нарынхаа удирдлага дор 12 жил бэлтгэгдэж, өсвөр үе, залуучуудын УАШТ, олон улсын тэмцээн уралдаанаас цөөнгүй медаль хүртсэн. Надтай тухайн үед нэг жинд хүч үзэж байсан бөх гэвэл улсын арслан Р.Пүрэвдагва, гарьд Б.Гончигдамба, Ж.Бат-Эрдэнэ, Д.Оюунболд агсаны шавь Гомбодорж гээд олон сайчууд бий.

-Чөлөөтөөр багагүй амжилт гаргачихаад яагаад пауэрлифтинг руу уравчих ваа?

-Бэлтгэлийн үеэр нуруугаа гэмтээснээс болсон юм. Эмч “Нэг хэсэгтээ барилдаж болохгүй” гэхээр нь бэлтгэлээ таслахгүйн тулд пауэрлифтингээр хичээллэж, хөлсөө гаргаж эхэлсэн. Бэлтгэл сайжирч, туршлага нэмэгдэж байгаа нь мэдрэгдэнэ л дээ. Олон мундаг ах нараас их зүйл сурсан. Тэгсэн 2007 онд “UBS” телевизийн “Strong men” шоу нэвтрүүлэгт оролцох санал ирдэг юм байна. Энэ нэвтрүүлэгт нутаг нутгаас шалгарсан хүчтэй эрчүүдийг нэг дор байрлуулж, бэлтгэл хийлгэж, өрсөлдүүлсэн нь олон хүний сэтгэлд нийцсэн  сайхан нэвтрүүлэг болсон. Энэ нэвтрүүлгээс пауэрлифтинг гэж бие даасан спорт байдаг гэдгийг олон хүн мэдсэн болов уу.   

-Тэр жилээ залуучуудын Азийн аварга болсон байх аа?

-Тийм ээ. Узбекистаны нийслэл Ташкент хотод хэвтээ шахалтын 90 кг-ын жинд 170 кг-ыг шахснаар алтан медаль хүртсэн. Гадаадад оролцсон анхны тэмцээнээсээ алтан медаль хүртчихээд хөл газар хүрэхгүй баярлаж, гүйсэн хүндээ, би. 

-Амжилтаа дараа жил нь бататгасан санаж байна?

-Яг тийм. Хонгконкт болсон Азийн аварга шалгаруулах тэмцээн зөвхөн хэвтээ шахалтын төрлөөр болоход нь мөнгөн медаль хүртсэн. Залуучуудын ангилалд оролцсон сүүлийн тэмцээн маань энэ юм. 2010 онд Улаанбаатарт болсон насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн дээ.

-Та ДАШТ-д хэдэн удаа хүч үзсэн бэ?

-Таван удаа. 2013 онд Норвеги Улсад болсон тэмцээнд Ариунбаатар гээд залуутай анх оролцсон. Энэ тэмцээнд Монголооос өмнө нь тамирчин оролцож байгаагүй учир туршлага дутаж, зорилгоо гүйцэлдүүлээгүй тал бий. Бэртэл гэмтэл нөлөөлсөнөөс харамсалтай үлдсэн тэмцээн бас байна. Зургаан жилийн өмнө хоёрхон монгол хүн энэ тэмцээнд өрсөлдөж байсан бол одоо Японд болох тэмцээнд 40 гаруй тамирчин орох гэж байна. Үүнд холбооны зүгээс зарим тамирчдын замын зардлыг дааж, амжилтыг нь цаг тухай бүрт нь үнэлж байгаатай холбоотой.

-Таныг 2015 оны ДАШТ-д түрүүлнэ гэж олон хүн харж байсан. Гэтэл та медальгүй ирсэн?

-Уг нь бэлтгэл дээр цээжнээс 315 кг-ыг шахаж байлаа. Хэрэв “ДАШТ-д энэ хэрээр шахвал алтан медаль хүртэнэ” гэж дасгалжуулагч маань ч хэлж байсан. Тэмцээн зохиогдох Люксенбургийн Вант Улсад очсоны маргааш нь халуурч, хоолой хавдаад юм идэх нь байтугай шингэн зүйл ууж чадахгүй болтлоо хүндэрдэг юм. Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулга, тэмцээнд хамт явсан Галаа хоёр маань намайг үхэх нь гэж бодсон гэсэн. Тэд маань намайг яаж анагаах уу гээд санаа нь их зовсон доо. Шөнө нь хоолой эдээлээд унтаж чадаагүй, хөнжил хөлсөндөө нэвт норсон. Биеийн жин 6-7 кг-аар хасагдсан. Аз болоход Люксенбург хотод амьдардаг дугуйн спортын мастер танил ах маань намайг эмнэлэгт хэвтүүлж, эрчимтэй эмчлүүлсний дүнд хоёрхон хоноод л өвчин бүрэн намдсан юм. Хаа холоос замын зардлаа гаргаж ирсэнийх тэмцээндээ ороё гээд орсон. Харамсалтай нь медаль аваагүй.    

-Хэвтээ шахалтын Дэлхийн аварга болсон анхны Монгол тамирчин бол та. ДАШТ-д түрүүлсэн дурсамжаа хуваалцахгүй юу?

-2017 онд Чех Улсад зохиогдсон хэвтээ шахалтын дэлхийн аваргад аз гийж, цээжнээс 317.5 кг-ыг шахснаар алтан медаль хүртсэн. Тус улсад сурч, амьдардаг олон монгол хүн намайг дэмжсэний хүчинд сэтгэл зүй тогтвортой байж, хүчээ бүрэн гаргаж чадсан. Пауэрлифтинг бол хүч төдийгүй сэтгэл зүй их шаарддаг спорт л доо. 

-Монголд олимп, паралимпийн наадмаас медальтай зургаан спорт (чөлөөт бөх, жүдо, бокс, буудлага, байт харваа, пауэрлифтинг) байна. Үүний нэг нь пауэрлифтинг. 80, 90 жил хөгжсөн зарим спортоос гараагүй амжилтыг пауэрлифтингчид Монголд авчирлаа. Энэ мундаг амжилтыг та юутай холбож дүгнэх вэ?

-Холбооны удирдлагууд, шүүгч, дасгалжуулагч, тамирчид нэг санаа зорилготой байсны үр дүн. Түүнчлэн “Рио-2016” паралимпийн наадмаас гавьяат тамирчин Э.Содномпилжээ хүрэл медаль хүртсэн нь энэ спортыг хүүхэд залууст илүү цар хүрээтэй таниулж өглөө. Риогийн олимпоос өмнө улсын аварга шалгаруулах тэмцээний бүх насанд 100 хүрэхгүй тамирчин орж байсан бол хэдхэн хоногийн өмнө зохиогдсон тэмцээнд өсвөр үеийнхэнд 100 давсан оролцогчтой байлаа. 

-Пауэрлифтингийн дасгалжуулагч, тамирчид дөрвөн жилийн өмнө холбооныхоо ерөнхий нарийн бичгийн даргыг сүр дуулиантай сольж байсныг санаж байна. Энэ бүх процесс тамирчдын бэлтгэлд сөргөөр нөлөөлөх вий гэж их эмээж байлаа?

-Манай холбооны үйл ажиллагаа 2010 оноос хойш суларч, хүмүүс хагаралдаж эхэлсэн. Таван жил ийм байдалтай яваад залхсан олон хүн холбооны ерөнхий нарийн бичгийн даргыг өөрчлөхөөр болсон. Тэгээд 2015 оны гуравдугаар сард МҮОХ-ны хурлын танхимд холбооны их хурлыг зохион байгуулж, холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Баттулга сонгогдсон юм. Гэхдээ өмнөх генсек маань дандаа муу удирдсан юм биш шүү. Хүнд цаг үед холбооны үйл ажиллагааг олон жил үүрч явсаныг мартаж болохгүй.

-Тэгвэл холбоо шинэчлэгдээд юу өөрчлөгдөв?

-Д.Баттулга ах ажлаа авснаас хойш холбоо маань МҮОХ-ны гишүүн болж, мастеруудын ДАШТ, Азийн АШТ-ийг эх орондоо зохион байгууллаа. Мөн Монголын оны шилдгийг шалгаруулах “Бөрт чоно-2018”-ын шилдэг менежменттэй холбоогоор шалгарч, дэлхийн шилдэг “Eliко” брэндийн тоног төхөөрөмж оруулж ирсэн. Энэ тоног төхөөрөмж дээр том жижиг олон тэмцээн уралдаан болж байна. Тамирчид тив, дэлхийн тэмцээнээс медаль хүртээд ирэхэд шагнал, урамшуулал олгох тал дээр хичээл зүтгэл гаргаж байна. Холбоо шинэчлэгдснээс хойш паралимп, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс аваагүй медаль гэж алга.

-Та Монголын пауэрлифтингийн ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?

-Маш сайхнаар төсөөлдөг. Захаасаа харагдаж эхэлж байна. Пауэрлифтинг зуны олимпийн наадмын хөтөлбөрт орох боломж ойрхон байна. Хэрэв энэ спорт олимпод орвол Монголын багаас алтан медальтан төрөх боломж ойрхон бий. Пауэрлифтинг паралимпийн наадам, дэлхийн тоглолт, Азийн наадмын хөтөлбөрт багтсанаас үзэхэд энэ спорт ямар төвшинд хүрч хөгжиж байгааг илтгэх болов уу. Монголын тамирчид дээхнэ үед Азийн аварга шалгаруулах тэмцээнд очиход гадныхан “Болж байна, сайжирч байна” гэдэг байсан бол одоо тивдээ айлгаж байна шүү дээ.  

-Төрж өссөн нутаг ус, аав ээжийнхээ талаар ярихгүй юу. Бодвол бөхийн удам бий байх?

-Байлгүй яах вэ. Аав, ээж маань Ховд аймгийн Дарви сумынх. Би хотод төрсөн. Аавын талд нутаг усандаа барилдаж ноцолддог хүмүүс цөөнгүй байсан гэдэг. Аав маань ч томоохон амжилт үзүүлээгүй ч барилдах дуртай, бөх сонирхдог хүн. Аав маань миний анхны дасгалжуулагч. Бага байхад өглөө бүр гүйлгэж, гар дээр суниалгах зэргээр намайг спортод дурлуулсан хүн дээ.

-Танай “Стронг” клуб Монголд их алдартай. Энэ клубыг анх анх хэн үүсгэн байгуулсан бэ?

-2010 оны арванхоёрдугаар сарын 1-нд үеэл Г.Мөнхчулуун ахтайгаа үүсгэн байгуулсан. Манай клуб өдрийн гурван ээлжээр хичээллэдэг. Манай клубт шигшээ багийн ихэнх тамирчид бэлтгэл сургуулилт хийж байна. “Strong” клубынхан улсын аварга шалгаруулах тэмцээнд багаараа 10 дахь удаагаа түрүүллээ. Одоо 40 гаруй мэргэжлийн тамирчин бэлтгэл хийж байгаа. Бас анхлан хичээллэгсэд бэлтгэл хийдэг.

-Нэгэн үе Улсын аварга шалгаруулах тэмцээнд бөхчүүд их ордог байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд эрс цөөрсөн байна лээ. Яагаад цөөрсөн юм бол?

-Энэ спортоор дагнан хичээллэгсдийн тоо нэмэгдэж, үзүүлэлт нь ахисантай холбоотой. Гэхдээ пауэрлифтингээр үндэсний бөх, жүдо, чөлөөт бөх, бокс гээд хүчний спортынхон байнга хичээллэж байна. Хөнгөн атлетик, байт харвааны тамирчид хүртэл төмөр өргөж байна шүү дээ. Заавал хийх ёстой спортын төрөл бол пауэрлифтинг.

-Чанасаа өндөртэй бөхчүүд энэ спортоор бэлтгэл хийж байгаа харагдсан. Пауэрлифтинг бөхийн спортод ямар ач тустай юм бэ?

-Бөх хүнд хүч, тэсвэр, тэсрэлт маш чухал. Энэ бүгдийг пауэрлифтинг өгдөг болохоор бөхчүүд хослуулсан бэлтгэл болгон хийх нь аргагүй юм даа.

-Цөөнгүй бөхчүүд допингтэй нэр холбогдож, амжилтаа үгүй хийсэн харамсалтай явдал гарах боллоо. Танай холбооноос допингийн эсрэг ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

-Монгол Улс Олон улсын допингийн эсрэг агентлагт бүртгэлтэй 160 гаруй орны нэг. Тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гэлтгүй Монголд зохиогддог бүх тэмцээнд допингийн сорил авдаг. Сорил байнга авдаг болохоор манай тамирчид цэвэр гэж ойлгож болно.  

-Тамирчдын хувьд олон улсын тэмцээн, уралдаанд оролцох үед замын зардлаас эхлээд цөөнгүй бэрхшээл тулгардаг. Та энэ бүхнийг яаж зохицуулдаг вэ?

-Олон улсын 10 гаруй тэмцээнд оролцсон. Холбооноос зарим тамирчдын замын зардлыг гаргаж байгааг эс тооцвол ихэнхдээ хувиасаа гаргасан.

-ДАШТ-ээс медаль хүртэхэд улсаас шагнал урамшуулал олгож байна уу?

-Холбоо маань шинэчлэгдсэнээс хойш шагнал урамшуулал авдаг болсон. ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчны амжилтыг олимпийн бус төрөл гэдэг утгаар нь 30, 40 хувиар бага урамшуулалыг нэг удаа олгож байгаа.

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (103.57.93.159)
    Х.Энхболд ахдаа,багшдаа аз жаргал эрүүл энхийг хүсье.Даруухан хөдөлмөрч хүн шүү.Удам ураг нь мөнхөд амар амгалан байж,үйлс бүхэн нь өнөд дэлгэрч,ертөнцийн наранд ивээгдэж есөн үеэрээ жаргаж явах болхуай!
    2026 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин (66.181.180.65)
    shavi orii yaj holbogdoh ve
    2019 оны 05 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.21.124.19)
    олимпод оруулаасай
    2019 оны 04 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.21.124.19)
    даруухан залуу юм аа
    2019 оны 04 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.21.124.19)
    powrliftingiin zuluus mash sn amjilt uzuulj bga shuu
    2019 оны 04 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ө.Шижир: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нийт зардлын талаас илүү хувь нь удирдлагын зардалд ногдож байна
    2 цаг 0 мин
  • Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
    2 цаг 40 мин
  • Айлчлалтай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөнд түр хугацааны зохицуулалт хийнэ
    2 цаг 44 мин
  • Ц.Сандаг-Очир: 45 эко системийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон
    3 цаг 7 мин
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
    3 цаг 37 мин
  • Хиймэл оюун ухаанаар бүтээсэн жүжигчин Тилли Норвуд Холливудынхны санааг зовоож байна
    3 цаг 47 мин
  • Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэгджээ
    4 цаг 33 мин
  • Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
    5 цаг 48 мин
  • Европ сансрын салбарт SpaceX-ээс хоцорч байна
    5 цаг 49 мин
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
    6 цаг 11 мин
  • Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлжээ
    6 цаг 20 мин
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
    7 цаг 4 мин
  •  “MAMA AWARDS 2026”-г үзэх  эхний зургаан азтан тодорлоо
    7 цаг 17 мин
  • Трамп Путинтай утсаар ярьж дайныг хурдан дуусгахыг хүсэж буйгаа илэрхийлэв
    7 цаг 17 мин
  • Энэ чинь улсаа “алах” биш “амьд үлдэх” төсөв шүү дээ
    8 цаг 0 мин
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
    9 цаг 2 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
    9 цаг 3 мин
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
    9 цаг 6 мин
  • Украины захиалгаар ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтны хөнөөхийг завдсан Молдав залууг баривчиллаа
    9 цаг 24 мин
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
    9 цаг 31 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК