Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Цагаанбаатар: Казах куресаар монголчууд амжилт гаргах бүрэн боломжтой  

2019-8-14
0
ЖИРГЭХ

Манай улсад сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа бөхийн төрлүүдийн нэг болох казах куресын Азийн аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа Монголд зохион байгуулах гэж байна. Уг тэмцээн эхлэхэд дөрөв хоногийн хугацаа үлдсэн бөгөөд тэмцээний үеэр цорын ганц азтаныг тодруулж “Приус 30” маркийн автомашин өгөх гэнэ. Тэгвэл тэмцээний зохион байгуулалт болон бэлтгэл ажлын талаар Азийн курес бөхийн холбооны ерөнхийлөгч, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатартай ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн жилээс Азийн холбоог тэргүүлэх болсон юм.


-Казах курес бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд анх удаа болох гэж байна. Тэмцээний бэлтгэл ажил хэр явна. Эрхийг нь яаж авав. Энэ тухай эхлээд товчхон мэдээлэл өгөх үү?

-Энэ тэмцээнийг Азийн курес бөхийн холбоо, Олон улсын курес бөхийн холбоотой хамтран Монголд анх удаа зохион байгуулж буйгаараа онцлогтой. Тэмцээний эрхийг өнгөрсөн зургадугаар сард олон улсын курес бөхийн холбооны хурлаар бидэнд өгсөн юм. Эрхийн төлөө Узбекстан, Кыргызстан, Монгол гэсэн гурван өрсөлдөж, өөрийн төслөө явуулж, улмаар манайх шалгарсан. Шалгарахад нөлөөлсөн зүйл нь мэдээж давуу тал, онцлог зэргийг илүү сайн тусгасан. Тэмцээний бэлтгэл ажил 60 гаруй хувьтай явж байна. Тэмцээнд 11 орны 120 гаруй тамирчин оролцох юм. Манай улсаас нэг жинд хоёр тамирчин оролцож, зохион байгуулагч орны давуу эрх эдэлнэ. Үүнийг Олон улс болон Азийн холбоотойгоо ярилцсаны үндсэн дээр шийдвэрлэсэн. Ингэхгүй бол тухайн зохион байгуулагч орны хоёрдугаар тамирчин хохирч үлдэх тал байдаг. Тиймээс тэднийг бодоод ийм шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, энэ жилээс эхлэн тэмцээнийг зохион байгуулагч орон давуу эрх эдэлж нэг жинд хоёр тамирчин оролцуулах боломжтой болж байгаа юм.

-Шагналын сан өндөртэй гэсэн. Энэ тухай дэлгэрүүлбэл?

-Жин тус бүрт түрүүлсэн тамирчин 1000 ам.доллар хүртэнэ. Харин мөнгөн медалийг 500, хүрлийг 300 ам.доллар дагалдах юм. Үүнээс гадна үнэмлэхүй жингийн барилдаан болно. Үүнд түрүүлсэн бөх 3000 ам.доллар, мөнгийг 2000, хүрлийг 1000 ам.доллараар байлна.

-Ер нь энэхүү бөхийн төрлийг Монголд хөгжүүлэх болсон шалтгаан юу вэ?

-Жүдо, чөлөөт бөх, олимпийн төрлийн спортоор олон тамирчин хичээллэдэг ч тэдний цөөхөн нь л олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно. Мөн дээд тал нь 56 хүн л медаль авдаг. Харин бусад нь хоосон хоцорч байгаа юм. Олон жилийн турш хөдөлмөрлөсөн атлаа хэлхээтэй хэдэн төмөр, хэмхэрхий бие л үлддэг. Тиймээс шигшээ багаас гадна үлдсэн, олимп, дэлхийн аваргад оролцож чаддаггүй бусад тамирчинд боломж олгох үүднээс энэхүү бөхийн төрлийн спортыг хөгжүүлэх санаа төрсөн. Үүнийг хөгжүүлснээр эх оронч үзэлтэй, гүйлгээ ухаантай, сэтгэлийн хаттай эрүүл иргэн өсөн бойжих боломжтой. Надад маш их таалагдсан. Би 2006 оноос казах куресаар бариллддаг байлаа. Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, олон улсын хэмжээний мастер, самбо бөхийн дэлхийн аварга Б.Ариун-Эрдэнэ, миний бие гээд олон хүн энэхүү спортоор хичээллэж дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн байдаг. Казах күресаар монгол хүн амжилт гаргах бүрэн боломжтой. Өмсгөлийн хувьд самбынх шиг.

Дүрмийн хувьд хөл нь хөлтэй, гар нь гартайгаа барилддаг, жүдотой адилхан. Тийм атал монгол үндэсний бөх шиг бүснээс барьц авч болно, гар газар хүрвэл оноо авна. Үнэлгээний хувьд таван янз. Яг жүдогийн хуучны коко, юүко, вазари, иппон гэдэг шиг бук, жамбас, жартилай, женис, таза гэсэн таван үнэлгээтэй. Гурван бүүк нийлээд нэг жамбас болдог. Яг л жүдогийн хуучин дүрэм гэсэн үг. Үндсэн таван минутад оноо авалцахгүй дуусвал үндэсний бөх шиг барьц сонгодог. Ингээд дэвжээнээс түлхэж гаргах, эсвэл барилдааны явцад гараа тавих юм бол шууд ялалт авдаг онцлогтой. Дээрээс нь хэвтээ барилдаан гэж байхгүй. Энэ нь үзэгчдийн сонирхлыг ч маш их татна. Монгол тамирчны барилдааны онцлогт тохирсон спорт гэж харж байгаа юм. Дээрээс нь манайхан энэхүү спортоор хичээллээд амьдралаа дээшлүүлэх бүрэн боломж бий. Учир нь, казах куресын тэмцээнүүдийн шагналын сан маш өндөр байдаг. Ялангуяа үнэмлэхүй жинд машин, их хэмжээний мөнгө өгдөг учраас монголчууд гадаад руу тэмцээнд яваад барилдан амжилт үзүүлэхэд амьдралд нэмэртэй. Яг одоогоор улсын начин Б.Серик, жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер Ган.Түвшинжаргал зэрэг бөхчүүд маш сайн барилдаж байгаа. Мөн улсын харцага Д.Анар, начин А.Давааням нарыг нэрлэж болно.

-Энэ спорт манайд хэр хөгжиж байгаа юм бол. Улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулахад хэчнээн тамирчин оролцож байна вэ?

-Ер нь нэлээд сайн хөгжиж байна. Миний хувьд Азийн курес бөхийн холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг. Энэ холбоо казах куресыг Ази тивд хөгжүүлэх зорилготойгоор байгуулагдсан. Манай улсаас хоёр хүн энэ холбоонд сонгуульт алба хашиж байгаа. Нэг нь би, нөгөөх нь Монголын жюү жицүгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга О.Болд-Эрдэнэ. Болдоо маань энэ бөхийн төрлөөр 2007 онд Азийн аваргад түрүүлж байсан төдийгүй тухан спортыг хөгжүүлэхийн тулд зүрх сэтгэлээ зориулж чаддаг учраас удирдах зөвлөлд багтсан. Бид хоёроос гадна Казахстан, Узбекстан, Тажистан, Туркменистан, Хятад гэсэн орны төлөөлөл удирдах зөвлөлд байдаг.

-Бөхийн өргөөг яагаад сонгов. Жюү жицүгийн ААШТ нөлөөлсөн үү?

-Зохион байгуулах хорооныхон зургадугаар сард манай улсад ирэхдээ спортын цогцолборуудтай танилцаад Монгол бөхийн өргөөг сонгосон. Үүнд ямар нэгэн тэмцээн нөлөөлөөгүй. Цэвэр олон улсын казах курес бөхийн холбооны хүмүүсийн сонголт, шийдвэр юм.

-Ингэхэд Азийн аварга шалгаруулах тэмцээнд төрийн байгууллага ямар оролцоотой байна вэ?

-Ямар ч оролцоо байхгүй. Энэ тэмцээнийг зохион байгуулахын тулд төрөөс нэг ч төгрөгийн тусламж аваагүй. Цэвэр олон улсын холбооны хөрөнгөөр зохион байгуулж байна. Спортоор дамжуулаад Монгол Улсад багагүй хэмжээний орлого оруулж байна гэсэн үг шүү дээ. Тамирчин, албаныхан нийлээд 150 гаруй хүн манай улсад ирнэ. Онгоцны тийз, зочид буудал, хоол унднаас эхлээд бүгд Монгол Улсад орох орлого юм. Өөрөөр хэлбэл, бид спортоор дамжуулж аялал жуулчлалын салбарын хөгжилд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулж байна. Тамирчид гэдэг бол жуулчид. Зохион байгуулалтаар дамжуулаад Монголын нэр хүнд өснө. Энэ мэтчилэн олон ач холбогдолтой.

-Монголд шинэ тутамд хөгжиж байгаа спортын төрлүүд үзэгч, сонирхогчдыг татах зорилгоор янз бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг болжээ. Жишээ нь, сугалаа. Тэгвэл казах куресын ААШТ дээр үзэгчдэд чиглэсэн ямар арга хэмжээ болох вэ?

-Бид ердөө цорын ганц азтаныг тодруулна. Ингэхдээ 10 мянган төгрөгийн үнэтэй тасалбар 1500-хан ширхгийг хэвлүүлсэн. Хоёр өдрийн тэмцээний төлбөр 10 мянган төгрөг шүү дээ. Ингээд 1500 үзэгчээс ердөө нэг нь л цоо шинэ “Приус 30” маркийн автомашины эзэн болно. Аз хийморьтой, ёндоотой нэг нь амьдралаа дээшлүүлж автомашинтай болог л дээ. Энэхүү машинаа бид “Да хүрээ” техникийн захаас 14 сая төгрөгөөр худалдаж авсан. Мэдээж олон азтан тодруулж болох байсан ч бид ярилцаад нэг л ёндоотой хүн байг гэж шийдвэрлэсэн юм. Тухайн өдөр аз, од нь шовойсон аавын хүү, ээжийн охин цоо шинэ машинаа, дүүрэн шатахуунтай хожоорой. Тэмцээн үзэж Монголын тамирчдаа дэмжиж, төрийн дууллаа сонсохын сацуу ёндоогоо шалга. Ингэж л уриалъя даа. Бүх тасалбар зарагдаж дуусвал нэг хүнд гар утас өгсөн ч яах вэ. Хамгийн гол нь сугалаа шударга болно, ямар нэгэн булхай луйвар байхгүй. Хэрвээ тасалбар авах бол Бөхийн өргөө болон Спортын төв ордон дахь “Yawara” спорт барааны дэлгүүрээс аваарай. Тасалбарыг шаглах, хуулбарлах боломжгүй.

-Жүдогийн тамирчид маань курес, самбо, жюү жицү гээд л бөхийн төрлөөр барилдаж байлаа. Тэгвэл сүүлийн жилүүдэд бүгд өөрийн гэсэн тамирчдыг бэлтгэж эхэлсэн байна. Казах куресын холбоо энэ тал дээр анхаарал хандуулж байна уу?

-Ер нь бол бүгд л үндэсний бөхийн суурьтай шүү дээ. Дараа нь чөлөөт, самбо, жүдогоо сонгоод явж байна. Миний хэлэх гэсэн санаа бол нэршил гэхээс илүүтэй спорт гэдэг талаас нь хараасай гэж хүсье. Гэтэл манайхан заавал жүдо, чөлөөт, самбо гэж ангилж, зааглах гээд байна. Хэн, ямар бөхийн спортоор хичээллэх нь тухайн хүний л эрхийн асуудал, сонирхол байхгүй юу. Өнөөдөр жүдогоор, маргааш самбоор, нөгөөдөр, казах куресаар барилдаж болно. Аль ч төрлөөр нь амжилт гаргаж болно. Жүдогоор өнөөдөр дэлхий дээр хэдэн сая хүн хичээллэж байна вэ. Тэдгээрийн хэд нь амжилт үзүүлж, хэд нь бэлтгэл хангагч болоод үлдэх вэ. Тиймээс нэг спорт гэж туйлшрах хэрэггүй. Жүдогоор амжилт үзүүлээгүй ч самбо, курес, жюү жицүгээр амжилтад хүрч, амьдралаа дээшлүүлэх боломж байна. Ердөө л энэ юм. Бүгдээрээ л тодорхой хэмжээний мөнгөн шагналтай. Энэ бүхнийг манайхан эрүүлээр хараасай гэж хүсдэг. Тухайн орны онцлогийг харуулсан бөхийн спорт дэлхий дахинд хөгжиж, түүгээр хичээллэж амжилт гаргах эрх хэнд ч нээлттэй. Дагнаад хичээллэх нь илүү үр дүнтэй ч тухайн тамирчин чадаж л байвал хэдэн  төрөл сонгох нь эрх чөлөөтэй, нээлттэй. Жишээ нь, хэн нэгэн жүдогоор бэлтгэл хангагч хийлээ гээд олимпийн 28 медалийн нэгийг авч чадахгүй бол яах юм бэ. Гэр бүлээ юугаар тэжээх вэ. Бүхий л насаа жүдод зориуллаа гээд насны эцэст юу ч үгүй л хоцорч байна. Хайран залуу нас, эрүүл мэнд. Олимп, дэлхийн аваргын медальгүй, гэр бүлгүй, гэр бүлтэй нь цалингүй, орлогогүй л үлдэж байна шүү дээ. Энэ бол хүний амьдрал. Тиймээс тэр хүнд боломж олгоод амжилт гаргуулж, амьдралын баталгааг нь дээшлүүлэхийн тулд спорт холбоод хамтран ажиллаж, уялдаа холбоогоо сайжруулах хэрэгтэй. Үүнийг л спортын мөн чанар гээд багаа юм. Спорт гэдэг нь өөрөө эв нэгдлийн бэлгэ тэмдэг шүү дээ.

-Казах куресын бусад ижил төрлийн спортоос ялгарах онцлог, давуу тал юу вэ?

-Бэртэл гэмтэл багатай спорт. Хамгийн гол нь монгол үндэсний бөхчүүдэд маш дөхөм. Дүрэм нь маш энгийн, ойлгоход хялбар. Ерөөсөө 10-15 минут үзэхэд л энэ спортын оноо олгох дүрмийг шууд ойлгоно. Гар газар хүрэх төдий л оноо өгдөг учраас тамирчдаас маш их авхаалж самбаа шаардана. Үзэгчдийг огт уйдаахгүй. Жинхэнэ классик барилдаан гарах боломжтой, гоё савалтууд гарна. Газар тулах агшинд л шууд барилдааныг зогсоож, дахиад шинээр эхлүүлдэг. Анхны уналтаараа үнэлгээг тооцдог. Ийм л энгийн дүрэмтэй спорт байна даа.

-Жүдогоор нээлттэй тэмцээн, гранпри, их дуулга, мастерс, ААШТ, ДАШТ гээд нэг жилд маш олон цуврал тэмцээн болдог. Тэгвэл казах куресаар дотоодод болон гадаадад хэр олон тэмцээн болдог вэ?

-Монголын хувьд өнгөрсөн жил анхдугаар улсын аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулаад тэндээсээ шалгарсан тамирчдаа Азийн аваргад оролцуулж байгаа юм. Эндээс шалгарсан манай тамирчид ирэх арваннэгдүгээр сард Казахстаны Нур-Султан хотод болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болно. Нэг ёсондоо хоёр багийн тамирчдаа харж байгаад ДАШТ-д өрсөлдөх сонгон шалгаруулалтаа хийх гэж байна. Ер нь Казахстан, Узбекстан, мөн Арабын орнуудад шагналын сан өндөртэй олон тэмцээн зохион байгуулдаг. Манай улсаас ч эдгээрт оролцож боломжийн амжилт үзүүлээд ирж байна. Ер нь Ази, Европ тивд нэлээд хурдацтай хөгжиж байгаа бөхийн төрөл.

-Манайхан хэзээнээс бэлтгэлээ гарсан бэ. Нутагтаа болж байгаа тэмцээнд том зорилго тавьсан биз?

-Мэдээж багаараа таваас дээш алтан медаль авах зорилготой. Өнгөрсөн жилийн тэмцээнд найман тамирчин оролцохдоо наймуулаа медаль авч байсан юм. Найман медалийн гурав нь алт. Тиймээс үүнийгээ ахиулах зорилт тавьсан. Бэлтгэлийн хувьд сарын өмнө бэлтгэлд гарсан. “Чингис” зочид буудалд байрлаад бэлтгэлээ хийж байна. Бөхийн өргөөнд өчигдөр тэмцээний дэвжээгээ засаад дууссан. Тэгэхээр өнөөдрөөс бөхийн өргөөнд зассан дэвжээн дээрээ бэлтгэлээ хийж эхэлнэ дээ. Нийт 17 тамирчин оролцох бөгөөд тамирчдыг олон улсын хэмжээний мастер Ч.Болдбаатар дасгалжуулж байгаа юм.

-Цаашид казах куресыг Монголд хөгжүүлэхийн тулд хамгийн их шаардлагатай зүйл юу вэ?

-Хөгжүүлэхийн тулд олон ажил хийхээр төлөвлөж байна. Спортоор дамжуулан жуулчдыг татах, хүүхэд залуусын өөрийн гэсэн зорилготой, хүсэл мөрөөдөлтэй, итгэл үнэмшил, эх оронч үзэл, ёс суртахуунтай болгомоор байна. Энэ бол хамгийн том давуу чанар. Мэдээж төр засгийн зүгээс ч дэмжээсэй. Цаашлаад 2022, эсвэл 2026 оны Азийн наадамд багтах боломжийг Олон улсын казах курес бөхийн холбоо судалж байна. Казахууд ч энэ тал дээр маш их ажил хийж байгаа, боломжтой гэж үзсэн.

-ААШТ болон казах курес бөхийн спортын талаар дэлгэрэнгүй ярилцсанд баярлалаа. Тэмцээнд амжилт хүсье?

-Спортоороо нэгдээд Монголын тамирчдаа дэмжиж, төрийн дууллаа сонсоорой. Мэдээж ёндоороорой. Хэн ёндоотой приус 30 хөлөглөөд гэртээ харина.

Б.Жаргал

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (66.181.166.196)
    хэдэн зуун жил болсон үндэсний бөх, хэдэн арван жил хөгжсөн чөлөөт, жүдогийн байгаа байдлыг харахад бөхийн шинэ төрөл нэмэх ямар ч шаардлагагүй нь тодорхой, курес энэ тэр гэж солиорохоо больсон дээр байлгүй тэнэг бөхчүүд
    2019 оны 08 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ц.Сандаг-Очир: 45 эко системийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон
    8 мин
  • Хиймэл оюун ухаанаар бүтээсэн жүжигчин Тилли Норвуд Холливудынхны санааг зовоож байна
    48 мин
  • Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэгджээ
    1 цаг 34 мин
  • Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
    2 цаг 49 мин
  • Европ сансрын салбарт SpaceX-ээс хоцорч байна
    2 цаг 50 мин
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
    3 цаг 12 мин
  • Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлжээ
    3 цаг 21 мин
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
    4 цаг 5 мин
  • Трамп Путинтай утсаар ярьж дайныг хурдан дуусгахыг хүсэж буйгаа илэрхийлэв
    4 цаг 18 мин
  • Энэ чинь улсаа “алах” биш “амьд үлдэх” төсөв шүү дээ
    5 цаг 1 мин
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
    6 цаг 3 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
    6 цаг 4 мин
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
    6 цаг 7 мин
  • Украины захиалгаар ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтны хөнөөхийг завдсан Молдав залууг баривчиллаа
    6 цаг 25 мин
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
    6 цаг 32 мин
  • ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газар авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ
    6 цаг 35 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 249 монгол иргэний гэрэлт хөшөөнд цэцэг өргөнө
    6 цаг 38 мин
  • Их Британийн нисэхийн системд саатал гарч, олон зуун нислэг цуцлагджээ
    6 цаг 39 мин
  • Улаанбаатарт 17 градус дулаан байна
    7 цаг 8 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
    7 цаг 18 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК