Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Криста Дегучи: Би Монгол орныг хөдөө, тал нутгаар л төсөөлж байсан

2019-8-28
0
ЖИРГЭХ

Канад Улсын жүдо бөхийн шигшээ багийн тамирчин, ДАШТ-ий алт, хүрэл медальт, Пан америкийн хошой аварга, залуучуудын ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Парисын их дуулга тэмцээний хошой алт, Хөх хот, Чэжү гранпри тэмцээний алтан медальт Криста Дегучитэй хавар ирэхэд нь ярилцсанаа хүргэж байна.


-Сайн байна уу. Монгол-Канадын жүдо бөхийн тамирчид хамт бэлтгэл хийж байгааг дуулаад таныг зорьж ирлээ. Бэлтгэлийн талаар юу хэлмээр байна?

-Төсөөлж байснаас илүү үр дүнтэй боллоо. Талын Монголд анх удаа ирж байгаа маань энэ. Би байгальд их дуртай. Энд агаар нь сайхан юм. Зэрлэг ан амьтан үзээд сэтгэл их хөдөллөө. Хамт бэлтгэл хийсэн бөхчүүдийн тухайд гэвэл, Монголын жүдочид биеийн хүчээр онцгой сайн. Тэмцээн уралдааны үеэр ч илүү нь ажиглагддаг. Тиймээс монгол бөхчүүдтэй  бэлтгэл хийж байгаагаа том завшаан гэж үзэж байна.

-Ирэхээсээ өмнө Монголын талаар хэрхэн төсөөлж байв?

 -Үнэнээ л хэлье. Би Монголыг хөдөө тал нутгаар төсөөлж байлаа. Тэгсэн Улаанбаатарт ирээд байдал өөр байгааг олж харлаа. Жүдогийн заал гэхэд өмнө нь хаана ч ийм олон хүн нэг дор бэлтгэл хийж байхыг харж байсангүй.

 -Таныг жүдогийн дэвжээнд эрт хөл тавьсан гэж сонссон. Яагаад заавал жүдог сонгох болов оо?

-Би гурван настайгаасаа барилдаж эхэлсэн. Манай ээжийн найз нь жүдо бөхийн дасгалжуулагч байсан нь миний хувьд завшаатай хэрэг болсон. Аав канад, ээж япон хүн л дээ. Тэр үед японд эрлийз хүн цөөхөн байсан болохоор аав маань намайг биеэ хамгаалах эрдэмд суралцуулахаар миний анхны дасгалжуулагчид хөтөлж шавь оруулсан гэдэг.

-Харин та дуртай байсан уу?

-Жаахан байсан болохоор өөрт яг ямар мэдрэмж төрснийг санахгүй байна. Тэгээд жүдогоор долоон жил хэртээ хичээллэж, барилдааны наадах цаадахыг гадарлаад ирэх үедээ жаахан уйдсан болохоос бусдаар бол гайгүй ээ.

-Спортоор эрт хичээллэхийн давуу тал гэвэл?

-Би хар нялхдаа жүдогийн анхан шатны зүйлст суралцсан болохоор цаг хожсон гэж боддог. Намайг арван настайд зарим хүүхэд жүдогийн "А" үсэг заалгаж байхад би мэх сурч байлаа.

-Таныг Канадын шигшээ багаас эхэлж дуудахад нь яагаад татгалзсан юм бэ?

-Тухайн үед 17 настай залуучуудын ангилалд барилдаж байх үед Канадаас шигшээ багийнхаа нэрийн өмнөөс тэмцээн уралдаанд оролцуулая гэхэд нь татгалзсан. Тэгээд гурав, дөрвөн жилийн дараа дахин санал тавихад нь зөвшөөрсөн.

-Канадад тань шиг ур чадвартай тамирчны бэлтгэлийг өндөр түвшинд хангах хүн үгүйлэгддэг үү?

-Тэнд олон мундаг хүн бий.

-Гэхдээ японыг яаж гүйцэх билээ?

-Тэр ч тийм. Гэхдээ сүүлийн жилүүдэд Канадын шигшээ багийн тамирчдынх нь түвшин ахиж байгаа.

-Канадын эмэгтэй жүдочдоос хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь та. Танд удахгүй болох ДАШТ-ээс алтан медалийн итгэл хүлээлгэж байна уу?

-Манайхны надаас хүсэн хүлээсэн хүлээлт нь заримдаа дарамт болдог. Хүмүүсийн итгэл найдварыг алдах хэцүү шүү дээ. Гэсэн ч сэтгэл зүрхээ амжилтын төлөө зориулж байгаа. Японы жүдочид надтай адил нутагтаа болох тэмцээнд түрүүлэхийг эрмэлзэж, сэтгэл санаагаа багагүй чилээж байгаа болов уу. Аль ч орны тамирчны зовлон ийм байдаг хойно. Сэтгэл зүйн элдэв дарамтад өртөхгүйг хичээж, ирэх жил болох олимпийн наадамд нэг сайхан үзье гэж бодож байна.

-Та ДАШТ-ээс хүрэл медаль хүртдэг жилээ Японы бөхтэй учраа таарсан. Таны  сэтгэл санаа тэр үед ямар байв?

-Хэцүү гээд яах билээ. Сайн тамирчинаас зугтана гэж бэлтгэл хийдэггүй байлтай. Сайнтай нь таарна гэж тооцоолж бэлтгэлээ хийх ёстой байх аа. Хагас шигшээд японы бөхөд ялагдаж, зорилгодоо хүрээгүй нь нэг тийм юм болсон. Тэр ялагдал хэдий харамсалтай ч "бэлтгэл сургуулилтаа илүү сайн хийгээрэй" гэсэн ташуур болсон. Би тэр хүрэл медалийн тавцангаас түрүүлэх найдвар ойрхон байгааг олж харсан юм.

-Токиогийн ДАШТ (ДАШТ-ий өмнө авсан ярилцлага) хаяанд ирлээ. Таны бэлтгэл сургуулилт хэр хангагдаж байна вэ?

-Дэлхийн аваргаас медаль авна гэдэгтээ эргэлзэхгүй байгаа. Гол нь олимпод оролцох эрхийн оноогоо цуглуулах нь чухал байна.

-Токиогийн олимпийн татамид таны өмнө монгол жүдоч зогсож байна гэж төсөөлье. Та хэнийг байгаасай гэж хүсэх вэ?

-Сумъяаг.

-Яагаад?

-Би Сумъяад өмнө нь ялагдаж байсан болохоор даагаа нэхэх бодолтой байгаа.

-Та монголд ирээд Сумъяатай бэлтгэл хийсэн үү?

-Үгүй ээ. Тэр ирээгүй.

Б.Жаргал

 

Deguchi getting ready for practise aged four.

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ц.Сандаг-Очир: 45 эко системийн төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон
    9 мин
  • Хиймэл оюун ухаанаар бүтээсэн жүжигчин Тилли Норвуд Холливудынхны санааг зовоож байна
    49 мин
  • Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэгджээ
    1 цаг 35 мин
  • Б.Найдалаа: Улсаа хорлох гэсэн гацаагчдаас болоод станцаа барьж чадахгүй өнөөдрийг хүрсэн
    2 цаг 50 мин
  • Европ сансрын салбарт SpaceX-ээс хоцорч байна
    2 цаг 51 мин
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
    3 цаг 13 мин
  • Мал, амьтны шүлхий өвчний SAT-1 хэвшлийн дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлжээ
    3 цаг 22 мин
  • Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай байна
    4 цаг 6 мин
  • Трамп Путинтай утсаар ярьж дайныг хурдан дуусгахыг хүсэж буйгаа илэрхийлэв
    4 цаг 19 мин
  • Энэ чинь улсаа “алах” биш “амьд үлдэх” төсөв шүү дээ
    5 цаг 2 мин
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
    6 цаг 4 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
    6 цаг 5 мин
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
    6 цаг 8 мин
  • Украины захиалгаар ОХУ-ын цэргийн өндөр албан тушаалтны хөнөөхийг завдсан Молдав залууг баривчиллаа
    6 цаг 26 мин
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Хууль зүйн байнгын хороо хуралдана
    6 цаг 33 мин
  • ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газар авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ
    6 цаг 36 мин
  • Харь улсад хэлмэгдсэн 249 монгол иргэний гэрэлт хөшөөнд цэцэг өргөнө
    6 цаг 39 мин
  • Их Британийн нисэхийн системд саатал гарч, олон зуун нислэг цуцлагджээ
    6 цаг 40 мин
  • Улаанбаатарт 17 градус дулаан байна
    7 цаг 9 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
    7 цаг 19 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК