Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дэлхийд үнэлэгдэхүйц бүтээл урлаач

2020-7-18
0
ЖИРГЭХ

Авьяасыг бурхнаас заяасан гэлцдэг. Түүнийг хөгжүүлж, хөглөж, эсгийгээр зураг зулж хийх урсгалыг эх орондоо бий болгож чадсан эрхэм хүмүүн А.Баасансүрэнгийн урланд зочиллоо.

Биднийг очиход тэрбээр бүтээлээ туурвиж байв. Өнгө өнгийн жижигхэн ноосийг эмхэрч зургийнхаа эгнээ нэг бүрт эвлэгхэн байрлуулж байгаа харагдана.

Ноосоор зулж зураг “зурж” байгаа нь энэ аж. Харахад ажиллагаатай гэдэг нь хэн хүнд ойлгомжтой. Зургийнхаа их биеийг өөрөө зурж гаргасны дараа, дээд хэсэгт нь өнгө алагласан ноосийг нэгбүрчлэн суурилуулж, зураг бүтэх эхлэлийг ийн тавьдаг байна. Ноосоо худалдан авч, өнгөнд оруулах ажлыг ч өөрөө хариуцан хийнэ. Хонины ноосийг хэвэнд оруулахын тулд байнга усаар норгон, шавшихгүй бол хийсч бүтээл нь хаа сайгүй тарах  магадлалтай.

А.Баасансүрэн Дүрслэх урлагийн дээд сургуулийг зураач мэргэжлээр төгссөн. Зурж, будах сонирхолдоо хүүхэд ахуй наснаасаа хөтлөгдөж, хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд зураач хэмээх мэргэжлийг сонгосон гэдэг. Их сургуулиа төгсч, мэргэжлээрээ ажиллаж явсан үе түүнд бий. Хийж бүтээх хүслээр дүүрэн авьяас билэгтэй хүнийг хажуудаа “уяахыг” хүсээгүй тул компанийн захирал нь түүнийг ажлаасаа гарч өөрийнхөө бүтээлийг туурвих санал тавьжээ. Тэрбээр “Эсгий урлалаар бүтээл туурвиад 20 жил болж байна. Эсгий урлал бол дотроо олон төрөлд хуваагддаг. Манайх эсгий зургаар голлож бүтээл туурвиж байна. Монголын уламжлалт зулах арга буюу гараар зураг бий болдог. Уран зургаар яривал будагны  оронд өнгийн ноосийг ашиглаж хийдэг гэсэн үг. Ажиллагаа ихтэй. Ноосныхоо ширхэгийг дагуулан зулж хийнэ. Зулах явцдаа зургийнхаа өнгө сүүдэр, хэлбэр дүрсийг ноосныхоо өнгөөр гаргадаг” гэв.

Ихэвчлэн монгол ахуй үндэсний өв соёлыг шингээсэн бүтээл туурвидаг байна. Малын ноосоор хийсэн дэлхийд үнэлэгдэхүйц хэд хэдэн бүтээл түүний урын санд хадгалагдан үлджээ. Гар аргаар тэр тусмаа ноосоор зураг зулж хийсэн гэхэд итгэддэггүй хүмүүстэй энд тэнд таарч явсан талаараа хуучлан ярьж байсан юм. Төгс бүтээл “төрүүлж” чадаж байгааг зураг л гэрчлэх мэт.

Сүүлийн үед үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэх хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн. Тиймээс монгол ахуй шингээсэн малын ноосоор урласан зургийг ч захиалдаг хүн нэлээд олон байдаг байна.

Ажлыг шат дараатай хийдэг. Эсгий зургийг зулж хийхэд олон дамжлагаар бүтнэ. Эскиз буюу хар зураг гаргахаас ажил эхэлдэг байна. Монголдоо шинэлэг гэж хэлж болохуйц уг бүтээлийг А.Баасансүрэн 1997 оноос хийж эхэлжээ. Түүний хийсэн бүтээл Монголд төдийгүй гадаадад хүртэл үзэсгэлэнд оролцож байжээ. Хийж бүтээхийн хүслээр хөглөгдсөн уран зургийн шинэлэг урсгалыг бий болгож чадсан түүнийг нэг зүйл “чөдөрлөдөг” нь санхүүгийн асуудал гэнэ. ЖДҮ-ийн зээлийг авах гэж хоёр ч удаа төсөл бичиж, бүтээлээ үзүүлээд ч зээл авч чаддаггүй талаараа онцолж байсан юм. Өөрөө бүтээлээ туурвихын зэрэгцээ эхнэртэйгээ хамтран эсгийгээр хийж болох бүх зүйлийг урладаг байна. Гутал, цүнх, хүүхдийн бойтог, ороолт зэргийг хийдэг гэнэ. Гэр бүлээрээ эсгий урлал хийж, боломжийн үнээр борлуулдаг тэдэнд санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байгааг энд онцлох нь зүйн хэрэг болов уу.

Image may contain: outdoor

 

“Хэрвээ санхүүгийн боломжтой бол хийх ажил их байна. Дэлхийн хэмжээнд үнэлэгдэхүйц бүтээл урлах туйлын хүсэлтэй” гэв. Одоогоос олон жилийн өмнө Амарбаясгалант хийдийг ноосоор зулж зураг хийсэн нь тухайн үедээ “сенсааци” тарьж байсан гэнэ. Монгол хүн, малынхаа ноосоор урласан бүтээлүүд дэлхий дахинд төдийгүй бусад оронд худалдагдсан байна. Үүнээс түүнийг ямар уран бүтээлч вэ гэдгийг илтгэж байгаа хэрэг. Хэрвээ ЖДҮ-ийн зээл зорилтот бүлгийнхээ хүмүүст очдог бол гэх харуусал төрж байсныг нуух юун.

Монгол хүний ур дүй, ухаан, ахуй соёлыг ноостой хослуулан зураг урладаг А.Баасансүрэнгээс зарим асуултад хариулт авсан юм.

–Таны хийсэн бүтээлийг сонирхлоо. Хэр баргийн хүн хийж чадахааргүй ажиллагаа ихтэй санагдлаа?

-Ноосныхоо ширхэгийг дагуулан зулж хийдэг. Хамгийн гол нь мэргэжлийн түвшинд хийдгээрээ онцлог. Эхлээд зургийн гол дүр болох дүрсүүд тавигдана. Дараа нь дүрсээ хамгаалсан өнгийг тавьж өгнө. Тэгээд арын фон хэсгийг тавьж өгдөг. Байгалийн зургаар жишээ татаж ярьвал, газар, тэнгэр ар талд нь тавигдаж, хамгаалалтынхаа өнгийг мөн адил тавина. Хамгийн сүүлд зургийнхаа үндсэн өнгийг тавьдаг. Бүгдийг ноосоор тавьж өгнө. Эсгийн дээр зураг зурдаг биш, ноосоороо эсгий хийж байна гэсэн үг. Томоохон хэмжээний уран бүтээл гэвэл Амарбаясгалант хийдийн зургийг зулж хийж байсан. 2007 онд Шотландад болсон олон улсын эсгийчдийн холбооны компизм үзэсгэлэнд оролцож байлаа. Тэр үзэсгэлэнд Амарбаясгалан хийдийн эсгий зурган бүтээл зарагдсан.

Image may contain: outdoor

–Ноосыг ширхэгийн дагуу нэгбүрчлэн тавьж хийдэг юм байна. Нэг бүтээл хийхэд хэдий хэр хугацаа шаарддаг вэ?

-Харилцан адилгүй. Деталл ихтэй. Сар үргэлжлэх нарийн ажиллагаатай зураг ч бий. Эзэнт гүрэн гэсэн зураг гэхэд сар үргэлжилсэн. Хэмжээнээсээ бас шалтгаална.

–Таны бүтээл гадаадын хэд хэдэн оронд худалдаалагдсан гэсэн. Энэ нь таны бүтээл дэлхий дахинд үнэлэгдэж байгаагийн илрэл болов уу?

-Ажиллагаа ихтэй, мэргэжлийн төвшний бүтээлүүдийн дийлэнх нь гадаадын орон руу худалдаалагдсан байгаа. Гадаадын үзэсгэлэнд оролцоод тэндээ зарагдчихдаг.

-1997 оноос эхэлж өнөөдрийг хүртэл бүтээл туурвисан. Одоогоор урын сандаа хичнээн бүтээлтэй болсон бэ?

-Маш олон бүтээл туурвисан. Тоолж байгаагүй. Хөрөг, байгалийн, хийсвэр, монгол ахуйг үндэсний уламжлалыг илтгэсэн гэх зэрэг төрөл бүрийн зургийг ноосоор зулж, эсгийрүүлж зураг хийж байна.

–Ноосоо худалдаж авахаас таны ажилдаг эхэлдэг байх. Ноосны олдоц хэр байна вэ?

-Тэгнэ. Ноосоо худалдаж аваад өөрсдөө мэргэжлийн төвшинд олон янзын өнгө гаргадаг. Худалдаанд бол үндсэн хэдэн өнгийг зарна. Бүтээл туурвихад маш олон төрлийн өнгө шаарддаг учраас өөрсдөө өнгөнд оруулдаг.

Image may contain: 1 person, standing

 –Захиалгаар зураг зулж хийж өгдөг гэсэн. Таны бүтээл хэдээс хэдэн төгрөгийн үнэлгээтэй вэ?

-Хамгийн бага хэмжээтэй зураг бол A4 25 мянган төгрөгийн үнэлгээтэй. Ямар зураг вэ гэдгээс шалтгаалж үнэ бол харилцан адилгүй. Уран бүтээлийн зураг бол илүү үнэтэй.

–Амарбаясгалант хийдийн зургийг Монголын соёлын өвд авахаар яригдаж байсан гэсэн. Тухайн үед яагаад аваагүй юм бол?

-Уг нь Монголын соёлын өвд авах гэж байсан юм. Тухайн үед хүмүүсийнх нь санал тэнцсэн асуудал үүссэн. Уг нь долоон хүн хуралдаж шийддэг юм билээ. Гэтэл зургаан хүн хуралдаад санал нь тэнцчихсэн учраас аваагүй. Тухайн үед гадаад руу үзэсгэлэнд яваад 2000 фаунтаар зарагдсан.

Image may contain: one or more people and people standing

-20 гаруй жил бүтээл туурвилаа. Алдаа оноо хамт дэнслэгдэх нь ойлгомжтой. Одооны залуус ажлынхаа төгсгөлийг үзээгүй байж шантраад эхлүүлсэн бизнес болон ажлаа хаях тал ажиглагддаг. Танд шантрах үе байсан уу. Хэрхэн даван туулж гардаг байв?

-Мэдээж байлгүй яах вэ. Эсгий зургийг би өөрөө сонирхолдоо хөтлөгдөж хийж эхэлсэн. 20 жилийн хугацаа хүч хөдөлмөрөө зориулсан. Буруу зөрүү хийж байсан тохиолдол байдаг. Монгол дээлтэй хүний дээлийн энгэрийг буруу харуулаад хийчихсэн байсан. Тэгээд дахиж хийж байв. Уйгагүй, шантрахгүй хийсээр өнөөдрийг хүрлээ. Ноосоор зураг эсгийрүүлж хийх их ажиллагаатай. Байнга норгож, харж хандахгүй бол хийсчих гээд байдаг юм. Тэмдэглэгээг хүртэл сайн хийх хэрэгтэй. Нэг өнгөөр хийж байгаад андуураад өөр өнгө оруулчихвал бүтээлийн утга алдагдана. Тэгэхээр бас анхаарал их шаарддаг.

Image may contain: 1 person

-Хийхэд их ажиллагаатай ямар зураг байдаг вэ?

-Хөрөг зураг их ажиллагаа шаардана. Тухайн хүний нүүрний характер, нүдийг сайн гаргаж өгөх ёстой. Хөрөг зургийг зурахад хүртэл хэцүү байдаг. Нүдийг нь сайн гаргаж өгөхгүй бол тухайн хүнээсээ тэс өөр болчихно.

–Та Д.Дагвадорж аваргаас эхлээд олны танил хүмүүсийн зургийг нэлээд хийжээ?

-Д.Дагвадорж аварга, МУГЖ Батцэцэг, загвар өмсөгч Ч.Содтуяа зэрэг нэлээд олон хүний зургийг зулж хийсэн.

–Өөрөө бүтээл хийхийн хажуугаар сурсан мэдлэгээ бусдад зааж сургадаг гэсэн. Сургалтынхаа талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Анхан болон ахисан, мэргэжлийн төвшний сургалтад хамрагдах боломжтой. Анхан шатны сургалтад зураг зулж хийх талаар мэдлэг олгодог. Дөрвөн цагийн сургалтад суугаад өөрөө бүтээл хийгээд явдаг. Зөндөө олон шавьтай болсон. Өмнөговь аймгийн Даланзадгад хотын 30 гаруй эмэгтэйчүүд мөн Эрдэнэтэд сургалтад явуулж байсан. Саяхан Хөсөг төслийн шугамаар ч бас сургалт явуулсан.

–Бизнес хийхэд санхүүгийн асуудал тулгардаг. ЖДҮ–ийн зээл зорилтот бүлэгтэй очдоггүй. Танайх ЖДҮ–ийн зээлд хамрагдах гэж төсөл бичиж өгч байв уу?

-Хоёр удаа төсөл бичиж, өгсөн. Гэхдээ авч чадаагүй. ЖДҮ-ийн зээл олгохоосоо өмнө тухайн үйлдвэрлэл дээр очиж, яг юу хийж байгааг мэдэх хэрэгтэй. Яг хийж бүтээдэг хүмүүсийг дэмжиж зээл олгомоор санагддаг юм. Худалдааны компани ажиллуулдаг байж гар урлалын цех ажиллуулдаг гээд зээл авчихсан хүнийг мэднэ. Үүнээс харахад ЖДҮ-ийн зээл зорилтот бүлэгтээ очиж чадахгүй байна. Хэрвээ зээл авчихвал хийх ажил их байна. Тухайлбал, галерей байгуулж, өөрийн гэсэн үзэсгэлэн гаргамаар байна. Амарбаясгалант хийдийн зургийг гэхэд одоогоос 20 гаруй жилийн өмнө хийж байсан. Гэтэл 20 жилийн хугацаа өнгөрхөд миний төвшинд ийм бүтээл туурвисан хүн монголд байтугай дэлхийд ч байхгүй. Зээл авчихсан бол үүнээс илүү бүтээл хийчих хугацаа хангалттай байсан. Санхүүгийн асуудлаас болоод хүссэн бүтээлээ туурвиж чадахгүй байна.

Image may contain: 11 people, people smiling

Image may contain: outdoor

No photo description available.

Image may contain: outdoor

Image may contain: shoes

Image may contain: food

С.Ичинхорлоо

0
ЖИРГЭХ
Санал болгох
Элчин сайд Л.Өлзийт Бутаны Цог Жавхлант Хаанд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагааг өргөжүүлнэ
Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Халиунаа (66.181.161.36)
    Авъяастай ахдаа баяр хүргэе ❤️
    2021 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (76.90.96.173)
    Мэдэхгүй, надад л лав талагдахгүй байна. Үнэхээр авьяастай бол тосон будагаар л даавуун дээр бусдын адил зураач дээ
    2020 оны 07 сарын 20 | Хариулах
    • Халиунаа
      Чи хүнийг мэдэхгүй юм байж болиоч өөрөө хийж чадахгүй юм байж
      2020 оны 07 сарын 20
    • урлаг шүү.
      Энэ бол чи шиг бооорцог хийж чаддаггүй л байхгүй юу
      2020 оны 07 сарын 20
  • Зочин (202.9.46.150)
    gaihaltai
    2020 оны 07 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Спорт хэрхэн Монгол улсын брэндийг өөрчилж байна вэ? 
    7 мин
  • Элчин сайд Л.Өлзийт Бутаны Цог Жавхлант Хаанд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    10 мин
  • Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    44 мин
  • УИХ-ын чуулган болон байнгын хороод өнөөдөр хуралдана
    50 мин
  • Кофе биднийг сэргээж чадах ч нойрыг орлож чадахгүй
    1 цаг 2 мин
  • Багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагааг өргөжүүлнэ
    1 цаг 7 мин
  • Нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгуудаар нойтон цас орно
    1 цаг 17 мин
  • Үйл явдал: Өвөр Монголын XIV соёлын өдрүүд эхэлнэ
    1 цаг 21 мин
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
    1 цаг 28 мин
  • Абрахам Линкольн боолчлолыг халж ТҮҮХ эргүүлсэн ОНЦГОЙ өдөр
    2 цаг 6 мин
  • Хоббитын өдөр: “Бөгжний эзэн”, “Хоббит” зохиолын шүтэн бишрэгчдийн хувьд ЧУХАЛ өдөр
    2 цаг 6 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    17 цаг 5 мин
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
    17 цаг 44 мин
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
    17 цаг 48 мин
  • "Converse" бренд арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан агуулгатай сурталчилгаагаа татан авч, уучлал хүсжээ
    18 цаг 12 мин
  • Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
    18 цаг 15 мин
  • Алдартай супермодел Синди Кроуфорд нарын хүү модел Пресли Гербер 27 насандаа таалал төгсжээ
    18 цаг 22 мин
  • ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН НААДМЫН ШАТРЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
    18 цаг 28 мин
  • Э.Батшугар: Их сургуулийн эмнэлэг бол сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламжийг нэгтгэсэн орчин
    18 цаг 34 мин
  • УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн хөтөлдөг байсан “Улаан бал” нэвтрүүлэг эргэн ирнэ
    19 цаг 9 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК