Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

А.Энхманлай: Стандартад нийцэхгүй хашаа, хайсын газрыг чөлөөлж, нийтийн эзэмшлийн зам, талбайг нэмэгдүүлнэ

2021-4-02
0
ЖИРГЭХ

Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь Улаанбаатар хотын газрын харилцаа, хот байгуулалт, геодези, зураг зүйн болон кадастрын бүртгэл, газрын төлбөртэй холбоотой төрийн хууль, тогтоомжуудыг  хэрэгжүүлдэг. Тус албаны дарга А.Энхманлайтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Танай албанаас сүүлийн үед ямар ажил хийж, хэрэгжүүлж байна вэ?

 -Нийслэлийн Засаг даргын санаачилгаар явган хүний зам чөлөөлөх, авто машины хөдөлгөөнд саад учруулж буй хашаа, хаалт, байгууламжуудыг буулгах аян зохион байгуулан ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд ажлын хэсэг албан ёсоор байгуулагдан, зургаан дүүргийн 1100 га газрыг хамарсан судалгааны ажлыг эхлүүлсэн. 2019 онд НИТХ-аас Улаанбаатар хотод хашаа, хайс барьж ашиглах, буулгах журам баталсан байдаг. Энэ журмын дагуу хийж хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Энэ жилийн хувьд Улаанбаатар хотын төвийн хэсэгт гол анхаарлаа хандуулахаар зорилго тавин ажиллаж байна.

Хашаа болон газрын зөрчил арилгах арга хэмжээг Нийслэлийн ЗДТГ болон харьяа байгууллагуудаас  жил болгон зохион байгуулдаг.  Энэ жил ч мөн адил үргэлжлээд явж байна. Улаанбаатар хотын Их тойруу, Бага тойруу зэрэг төв хэсэгт нийт 1100 га газарт хашаа, явган хүнийг гарцыг чөлөөлөх, хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, орц, гарцыг нээх, замын хөдөлгөөнд саад учруулж байгаа хашаа, хаалтуудыг авах арга хэмжээг зохион байгуулж ажиллана. Хотын төв хэсэг Их тойрууг 10 бүс гэж нэгж хэсэгт хуваана. Судалгаа хийж үзэхэд, нийт 1700 гаруй  газар эзэмшигчид эзэмшиж байгаа газраа хашаа, хайс барьж, тойруулан хашжээ. Уртын нэгжээр тооцвол 12 км хашаа Улаанбаатар хотын төв хэсгийг хаасан байна. Гэтэл газар эзэмшигч газрыг хашаагүй эзэмших зарчимтай. Ийм хэлбэрээр  гэрээ байгуулдаг. Гэрээнд хашаа барихгүй байх, орчноо тохижуулах, газрыг зориулалтын дагуу ашиглах зэрэг бүх асуудлыг тусгаж өгсөн байдаг боловч гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байна. Энэ нь нийтийн эрх ашгийг ноцтой хохироож байна. 

1.4 сая гаруй хүн амтай Улаанбаатар хотод амьдарч, хотын төв хэсгээр газар эзэмшиж байгаагийн хувьд бид тодорхой хэмжээнд үүрэг, хариуцлага хүлээх ёстой. Энэ журмын хэрэгжилтийг хангах болон аяны хүрээнд хашаа, хайсыг буулгах ажлыг зохион байгуулах  юм. Энэ арга хэмжээнд газар эзэмшигчид санаачилгатай, сэтгэлээ зориулж, идэвхтэй оролцохыг уриалж байна. Бүгд хашаагүй болчихвол гадаадын өндөр хөгжилтэй орнууд шиг нийтийн эзэмшлийн  зам, талбай нь хүрэлцээтэй байх юм. 

-“Эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн газрыг бусдад алддаг байсан бол одоо буцааж авдаг жишиг тогтож байна” гэж УИХ-ын гишүүн Б.Чинбүрэн ХСҮТ дээр ажиллах үеэрээ мэдэгдэж байсан. Тэгэхээр цаашид эрүүл мэнд, боловсролын салбарт газар ашиглах, эзэмших хэрэгцээг хэрхэн шийдвэрлэж ажиллах вэ?

-Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/ нь улсын урдаа барьдаг эмнэлэг. Тус эмнэлгийн газар 2004 оноос алдагдаж, хасагдсаар газрын хэмжээ нь 3.6 га болсон байдаг. Тус эмнэлгийг тойроод орон сууцны барилга, үйлчилгээний барилгууд баригдсанаас болоод эмнэлэг рүү орж, гардаг ганцхан замтай болсон байсан.  Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба НЗДТГ-тай хамтран ХСҮТ рүү орох дөрвөн гарцыг нээж өглөө. Мэдээж эсэргүүцэл, тэмцэлтэй тулгарсан. НЗДТГ-аас эмнэлгүүдийн гадна тохижилтыг хийж  хэрэгжүүллээ. Орчин үеийн эмнэлгийн стандарт, шаардлагад нийцсэн тохижилт, орц, гарцтай болсон. Гэхдээ энэ арга хэмжээ хангалтгүй байна. Жилээс жилд тус эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэдийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан эмнэлгийг өргөтгөх, шинэчлэх шаардлагатай байгааг УИХ-ын гишүүн Б.Чинбүрэн хөндсөн.  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нөхцөл байдалтай танилцаж үүрэг, чиглэлүүд өгсөн. Хавдрын эмнэлгийн ойролцоо олон жил болсон  гараашууд байна. Улаанбаатар хотод байгаа түр байгууламж буюу зөвшөөрөлгүй барьсан тоосгон гараашуудыг буулгах  ажлууд хэрэгжиж байна. Газрын зөрчил арилгах  арга хэмжээний хүрээнд  гараашуудыг буулгаж, газрыг нь чөлөөлнө. Иргэдтэй зөвшилцөн ХСҮТ-ийн дэргэд Хавдрын эрт илрүүлэлтийн төв барих  газрын асуудлыг шийдсэн. Энэ ажлуудыг цаашид үе шаттай хэрэгжүүлж, бусад эмнэлгийн орц, гарцыг чөлөөлөх төлөвлөгөөт ажлууд хийнэ.

Мөн 1990 оноос хойш  замбараагүй газар олголтын улмаас 26 сургууль, цэцэрлэг газраа алдаж, барилга, байшин барьсан асуудал гарсан.  Нийслэлийн Засаг даргаас эдгээр газрын  газар эзэмших эрхийг хүчингүй болгон, буцааж сургууль, цэцэрлэгийн эзэмшилд шилжүүлэхийг үүрэг болгосны дагуу ажиллаж байна. Сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн газруудаа аль болох хамгаалах ёстой.

-Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 70 байршлын 150 га гаруй талбайг  нийтийн эзэмшилд шилжүүлсэн. Энэ жилийн тухайд хэрхэн ажиллах вэ? 

-Манай алба 2019 оноос хойш Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн газруудыг Газрын тухай хуульд заасны дагуу хамгаалалтад  авч, бүртгэлжүүлж байна. Нийтийн эзэмшлийн газарт олгосон байсан газруудыг  бүгдийг нь хүчингүй болгосон. Олон газар хүчингүй болж, иргэд, аж ахуйн нэгжүүд шүүхэд гомдол гаргасан. Шүүхээс хууль, тогтоомжийн дагуу Засаг даргын шийдвэр зөв юм байна гэдэг шийдвэр гарсан. Чөлөөлж авсан газруудаа НИТХ-аар хуульд заасны дагуу хамгаалалтад авах, бүртгэлжүүлэх, нийтийн эдэлбэр газраар тогтоолгож, газрын кадастрын мэдээллийн санд бүртгэсэн. Нийслэлийн Засаг дарга дүүргийн Засаг дарга нартай гэрээ байгуулж,  түүний арчлалт, хамгаалалт, тохижилтыг хариуцуулж ажиллаж байна. Цаашид нийтийн эзэмшлийн болон сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг улсын байгууллагуудын газрыг бусдад олгохгүй, алдахгүй байх боломжтой болгож эхэлсэн гэж хэлж болно.

-Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас газрын харилцаатай холбоотой төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй болгох тал дээр анхаарч ажиллаж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү? 

 -Бид иргэддээ газартай холбоотой төрийн үйлчилгээг чанартай, шуурхай, шударга хүргэх талд анхаарч ажиллаж байна. Газрын харилцаатай холбоотой төрийн үйлчилгээг цахимжуулах, Монгол Улсын Засгийн  газраас emongolia цахим  хөтөлбөр хэрэгжүүлж байгаатай холбогдуулан газрын албанд  egazar.mn гар утасны аппликейшн,  egazar.gov.mn веб хуудас ажиллуулж, иргэд, аж ахуйн нэгж мэдээлэл авах боломжтой болсон. 19 төрлийн үйлчилгээг цахим байдлаар үзүүлж байна. Цаашид бүх үйлчилгээг цахимаар үзүүлэх  зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа.  Мөн газрын харилцаатай холбоотой автомат асуулт хариултын  чатбот цэсийг ашиглалтад оруулсан. Түүнчлэн  77771285 дугаараар газрын албаны албан хаагчидтай  холбогдож болно.  Мөн тэндээс өөрийн хүссэн мэдээ, мэдээллийг авах боломжтой болж байна. Заавал газрын албаны  нэг албан хаагчийн  холбоо барих дугаарыг мэдэх шаардлагагүй, лавлах утсаар албан хаагчидтай холбогдох боломжтой. Тусгай дугаараар манай үйл ажиллагаа, өргөдөл, гомдол  хэрхэн шийдвэрлэгдэж байгаа талаар мессэжээр хариу хүргүүлэх арга хэмжээнүүд хэрэгжээд явж байна. Энэ арга хэмжээг олон түмэнд хүргэх, бүх хүн хэрэглэж сурах зэрэг дараа дараагийн ажилд анхаарал хандуулан ажиллана.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0
ЖИРГЭХ
Санал болгох
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Iregen (150.129.141.4)
    Bishrelt buudlyn baruun talyn dovjoog buulgaj yavgan hunii zamyg urgun bolgomoor baina
    2021 оны 04 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    Өчигдөр 10 цаг 44 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    Өчигдөр 10 цаг 36 мин
  • Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг
    Өчигдөр 10 цаг 34 мин
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
    Өчигдөр 10 цаг 31 мин
  • Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх дүрэмтэй
    Өчигдөр 10 цаг 28 мин
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    Өчигдөр 09 цаг 55 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    Өчигдөр 09 цаг 52 мин
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 18 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    Уржигдар 17 цаг 49 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    Уржигдар 16 цаг 00 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    Уржигдар 15 цаг 04 мин
  • Малын хулгайн эзэн холбогдогчийг тогтоолоо
    Уржигдар 14 цаг 14 мин
  • Европын холбоо Украинд зэвсгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна
    Уржигдар 13 цаг 46 мин
  • 40 дэх удаагийн “Номын баяр” өнөөдөр эхэлж байна
    Уржигдар 13 цаг 20 мин
  • Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Орост дайн эхэлснээс хойших анхны парламентын сонгууль өрнөж байна
    Уржигдар 12 цаг 33 мин
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК