
2026 оны 09 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт* иргэн Д.Билгүүний ганц тооны үхэр бэлчээрт нядлагдсан гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Тус дуудлага, мэдээллийг шалган, цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж, эзэн холбогдогчийг тогтоолоо.

ИРГЭД ТА БҮХЭН
• Малаа хариулга, маллагаатай байлгах
• Бэлчээрт хараа хяналтгүй орхихгүй байх
• Мал сүргийнхээ бүртгэл, тэмдэг, зүсийг тодорхой байлгах
• Сэжигтэй хүн, тээврийн хэрэгсэл, үйлдэл ажиглагдвал цагдаагийн байгууллагад нэн даруй мэдээлэх
Малын хулгайгаас урьдчилан сэргийлэхэд иргэн бүрийн сонор сэрэмж, оролцоо чухал.
Сэжигтэй нөхцөл байдал илэрвэл 102 тусгай дугаарт мэдээлнэ үү.

















































