
Европын холбоо Украины батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэх хүрээнд пуужин, нисгэгчгүй нисэх төхөөрөмж худалдан авахад зориулж 3.3 тэрбум еврогийн санхүүжилт шилжүүлэхээр төлөвлөж буй тухай мэдээлжээ.
Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен есдүгээр сарын 17-нд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярьсны дараа тусламжийн талаар мэдэгдсэн байна. Тэрээр санхүүжилтийг есдүгээр сарын 18-нд шилжүүлэхээр төлөвлөж буйг дурджээ.
Энэхүү санхүүжилт нь Украины пуужин, дрон худалдан авах хэрэгцээг хангаж, батлан хамгаалах чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэнэ. Украины талын мэдээллээр, хоёр удирдагчийн яриа хэлэлцээ үр дүнтэй болсон бөгөөд батлан хамгаалах салбарын дэмжлэг, санхүүгийн асуудлыг хэлэлцжээ.
Европын холбоо Украинд үзүүлж буй цэргийн тусламжийн хүрээнд дрон, сум хэрэгсэл, пуужин болон агаарын довтолгооноос хамгаалах системийн худалдан авалтад санхүүжилт гаргаж ирсэн. Энэ удаагийн 3.3 тэрбум еврогийн санхүүжилт нь Украины зэвсэг худалдан авах боломжийг нэмэгдүүлэх зорилготой юм.
Л.Баяр
Украины дайн үргэлжилж, Оросын пуужин болон дроны цохилтууд тус улсын хотуудад хохирол учруулсаар байгаа энэ үед Европын холбооны шинэ санхүүжилт зарлагдаж байна. Есдүгээр сарын 18-ны мэдээллээр, Киев болон ойр орчмын бүсэд болсон халдлагын улмаас 19 хүн, түүний дотор хүүхдүүд шархадсан гэж Associated Press мэдээлжээ.





















































