Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Нэргүй: Шар өвсөө зориулалтын саванд шатаах, эсвэл шуудайнд хийж хогийн цэгт хаях хэрэгтэй

2021-4-06
0
ЖИРГЭХ

Нийслэлийн Онцгой байдлын газар (НОБГ)-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүйтэй ярилцлаа.  


-Он гарснаас хойш НОБГ-т хэчнээн дуудлага ирээд байна вэ?

-НОБГ-т 2021 он гарснаас хойш 536 дуудлага ирсэн байна. Үүний 500 нь ахуйн гал түймрийн, 36 нь эрэн хайх аврах ажиллагааны дуудлага байна. Нийслэлд маань манай улсын хүн амын тал хувь нь амьдардаг. Маш их нягтаршилтай байдаг учраас объектын буюу ахуйн гал түймрийн дуудлага ихэнх хувийг эзэлдэг. Хоногт дунджаар 10-20 дуудлага ирж байна.

-Дуудлагын ихэнх хувийг улирлын нөхцөл байдлаас шалтгаалаад гал түймэр, үер, шар усны аюул зэрэг гамшгийн эрсдэлүүд эзэлдэг байх. Энэ хаврын нөхцөл байдал ямар байна вэ?

-Хаврын улиралд шар усны аюул, шар өвсний түймэр, объектын болон ахуйн гал түймэр, ой хээрийн түймэр зонхилдог. Төрийн болон хүчний байгууллага сүүлийн сүүлийн хоёр жилд дэлхий даяар тархаад байгаа коронавирусийн цар тархалттай тэмцэж, цаг наргүй ажиллаж байна. Үүний дотор онцгой байдлын нийт бие бүрэлдэхүүн гамшиг, ослоос хүн ардаа урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, осол гамшиг болсны дараа сэргээн босгох ажилд 24 цагаар ажиллаж байна. Ахуйн гал түймрийн дуудлага их байгаа гол шалтгаан нь иргэд үнс нурмаа ил задгай асгах, тамхи шүдэнзний цогийг унтраахгүй орхих байдаг. Мөн пийшин, зуухны галлагааны аюулгүй байдал яндангийн цоололтоос шалтгаалж байна. Сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээс хойш пийшин, зуухны галлагааны аюулгүй байдлыг хангахаар томоохон ажлууд зохион байгуулж, иргэдэд зөвлөмж, зөвлөгөө өгсөн. “Тавантолгой түлш” компаниас хэрэглэгчдэд үйлчлэх төв байгуулж, 1000 орчим албан хаагч ажиллаж, ард иргэдэд зөвлөгөө өгч, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсны үр дүнд пийшин, зуухны аюулгүй байдлыг хангах ажилд бодитой үр дүн гарлаа. Гэр болон байшингийн янданд заавал төмөр хамгаалалт байх ёстой. Хамгаалалт байхгүй үед галлагаа хийж хоносон тохиолдолд яндан халж, байшин, гэр шатах нөхцөл бүрдэж байна. Нөгөөтэйгүүр цахилгааны буруу угсралт, буруу ашиглалтаас болж түймэр гарч байна. Стандартын шаардлага хангахгүй цахилгаан, техник хэрэгсэл хэрэглэх, нэг залгуурт олон цахилгаан хэрэгсэл залгаж ачааллыг нэмэх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхиж цахилгаан хэрэгсэлд ойр байлгаснаас үүдэлтэй, хуучирч муудсан хэрэгсэл хэрэглэж байгаагаас үүдэлтэй галын аюул түгээмэл байдаг. Урин дулаан цаг ирж байгаа энэ үед уул, гуу жалга, гол мөрний цас мөс хайлж, халиа дош үүсэж шар усны аюул ирдэг. Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн хороодод шар усны үерт автсан дуудлага хэд хэд ирсэн. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон тухайн дүүргийн ЗДТГ, холбогдох тохижилт үйлчилгээний компаниуд, онцгой байдлын бие бүрэлдэхүүн шинэ суваг татах, үүссэн халиа дошийг буталж зөөх, шинээр хайрга дайрга, элс зөөж, шар усны үерээс урьдчилан сэргийлэн ажиллаж байна. Мөн хэд хэдэн айлыг нүүлгэн шилжүүлсэн. Иргэд шар усны аюулаас урьдчилан сэргийлж, аюулгүй газар буух хэрэгтэй. Хувийн эрх ашгийн үүднээс гол ус, үерийн далангийн голдиролыг өөрчлөхгүй байхыг ард иргэддээ уриалж байна.

-Цаг агаар дулаарч байгаа энэ үед иргэддээ юуг анхааруулах вэ?

-Урин дулаан цагт иргэд маань зусландаа гардаг. Шар өвс буюу хашаандаа байгаа он дамжсан өнжмөл өвсийг шатаах гэж байгаад гэр, байшингаа шатаах, цаашлаад бусдын эд хөрөнгөд гал алдах, эрүүл мэндээ хохироох тохиолдол гардаг. Гагнуурын оч үсрэх, шар өвс шатааснаас болж өнгөрсөн жил Гоодойн аманд олон айл гал түймэрт хохирсон. Хашаанд байгаа шар өвсөө хадаж, зориулалтын таглаатай саванд хийж шатаахыг бид байнга анхааруулж байгаа. Эсвэл хадсан өвсөө шуудайнд хийж хогийн цэгт хаях хэрэгтэй. Энэ бол залхуурах зүйл огт биш. Ойн тухайн хуулиар гуравдугаар сарын 20-ноос зургадугаар сарын 10, есдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 20-ныг хүртэлх хугацааг нэн хуурайшилтын үе гэж үздэг. Энэ үед ойн ногоон бүсэд аялал зугаалга хийх, үйл ажиллагаа эрхлэх, ил задгай гал гаргахыг хориглодог. Хуурайшилт ихтэй, түймрийн аюултай үед түймэр гарахаас урьдчилан сэргийлж асаасан гал, үнс нурам, тамхины цогоо бүрэн унтрааж, оч баригчтай машинтай зорчих хэрэгтэй.

-Санаатай болон санамсаргүйгээр галд алдсан тохиолдолд иргэдэд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

-Бага насны хүүхдүүд шүдэнзээр тоглож, гал алдсанаас Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээх, гэмт хэргийн шинжгүй бол торгуулийн арга хэмжээ, хохирол барагдуулах арга хэмжээ авахуулах тохиолдол байдаг. Санаатай галдан шатаах зэрэг гэмт хэргийн шинжтэй, хүний амь нас, эрүүл мэнд хохирсон бол эрүүгийн хариуцлага хүлээдэг гэдгийг хүүхдүүддээ байнга анхааруулж байх хэрэгтэй. Урьдчилан сэргийлэх ажилд нэг төгрөг зарцуулбал гамшгийн үед зарцуулах долоон төгрөгийг хэмнэж чадна гэсэн зарчим байдаг. Нийслэлчүүд маань дөрвөн уулаараа хүрээлүүлсэн, байнгын ногоон бүсэд амьдардаг. Уул усандаа гал түймэр алдвал ямар их хохирол учруулдгийг, тэр түймрийг унтраах гэж ямар их хүн, хүч зарцуулдгийг ойлгох хэрэгтэй. Санамсаргүй нэг үйлдэл маш олон хүний амьдрал, нийгэм, улсад хохирол учруулдгийг байнга санаж байхыг иргэддээ анхааруулж байна.

Нийслэлд ахуйн гал түймэр зонхилж байна. Залгасан бол салга, салгасан бол шалга. Дэлхий нийтээрээ коронавирусийн цар тахалтай тэмцэж байгаа энэ үед гэрээсээ аль болох гарахгүй байх, амны хаалтаа тогтмол зүүх, зайгаа барих, олон хүн цугласан газар очихгүй байх, өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах хэрэгтэй. Өөрийгөө болон гэр бүлээ хамгаалж чадах юм бол эх орноо хамгаалж чадна. Өөрийгөө хүндэлж чадвал бусдыг хүндэлж чадна гэдгийг хотын иргэд бид харуулах хэрэгтэй. Хотын соёлыг хэвшүүлж чадвал цар тахал болон гамшиг ослоос урьдчилан сэргийлж, өөрийгөө болон гэр бүл, бусдын эд хөрөнгө, эрдэнэт хүний амь хамгаалж чадна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (192.82.78.102)
    ene huniig shar hadand ochij uzuulehiig zuvlumoi
    2021 оны 04 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    23 цаг 39 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    23 цаг 47 мин
  • Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг
    23 цаг 50 мин
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
    23 цаг 53 мин
  • Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх дүрэмтэй
    23 цаг 56 мин
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    Өчигдөр 09 цаг 55 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    Өчигдөр 09 цаг 52 мин
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 18 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    Уржигдар 17 цаг 49 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    Уржигдар 16 цаг 00 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    Уржигдар 15 цаг 04 мин
  • Малын хулгайн эзэн холбогдогчийг тогтоолоо
    Уржигдар 14 цаг 14 мин
  • Европын холбоо Украинд зэвсгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна
    Уржигдар 13 цаг 46 мин
  • 40 дэх удаагийн “Номын баяр” өнөөдөр эхэлж байна
    Уржигдар 13 цаг 20 мин
  • Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Орост дайн эхэлснээс хойших анхны парламентын сонгууль өрнөж байна
    Уржигдар 12 цаг 33 мин
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК