Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цагдаагийн дэд хурандаа Д.Жаргалсайхан: Тусгай албаны офицер бэлтгэх бакалаврын хөтөлбөр батлагдсан

2021-4-07
0
ЖИРГЭХ

Дотоод хэргийн их сургууль цагдаа, төрийн тусгай хамгаалалт, хил хамгаалах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тусгай албаны офицерын албан тушаалд ажиллах “Аюулгүй байдал-тусгай албаны ажилтан“ бакалаврын хөтөлбөр боловсруулж баталсан.  2021-2022 оны хичээлийн жилд дээр дурдсан агентлагууд захиалгаар 25 оюутан элсүүлэхээр бэлтгэж байна. Бэлтгэл ажлыг хэрхэн зохион байгуулж байгаа талаар Дотоод хэргийн их сургуулийн Биеийн тамир, албаны бэлтгэлийн төвийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа Д.Жаргалсайханаас тодрууллаа.


-Ярилцлагаа Биеийн тамир, албаны бэлтгэлийн  төв хэрхэн байгуулагдсан тухай мэдээллээр эхлэе?
-Манай төв Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны “Дотоод хэргийн Их сургуулийн бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/133 дугаар тушаалаар биеийн  тамир, албаны бэлтгэлийн төв болон  өргөжсөн.
Анх 1982 онд  Нийгмийн аюулаас хамгаалах яамны ЦТДС-ийг Цэргийн дээд сургууль болгон өргөтгөхөд “Биеийн тамирын тэнхим” нэртэйгээр байгуулагдаж, “Биеийн тамирын тэнхим”, “Албаны спортын тэнхим”, “Албаны ба авто бэлтгэлийн тэнхим”, “Бие хамгаалах бэлтгэлийн тэнхим”, “Албаны бэлтгэлийн тэнхим”, “Биеийн тамир, спорт- сургалтын алба” нэртэйгээр сургалтын үйл ажиллагааг тасралтгүй явуулж ирээд одоо сургалтын төв болж зохион байгуулаад байна.
Манай  төвд Монгол Улсын гавьяат багш, боловсрол судлалын доктор Г.Хаянгарваа, цэргийн болон хууль зүйн  магистр зэрэгтэй, Олон Улсын хэмжээний  мастер, спортын мастер цолтой гээд мэргэжлийн багш нар ажиллаж, цэргийн биеийн тамир, гардан тулаан, албаны тусгай бэлтгэлийн мэдлэг, чадвар, дадал олгох хичээлүүдийг заадаг.  Үүний зэрэгцээ сонсогч, суралцагчдад Гардан тулаан, Байлдааны самбо, жүдо, Сагсан бөмбөг, Волейбол гэх мэт 9 төрлийн секц дугуйланг хичээллүүлдэг юм.
-Цаашид Тусгай хүчний сургууль байгуулах гэж төлөвлөгөө байгаа талаар та дурдаж байсан.  Энэ сургуулийг байгуулах хэрэгцээ шаардлага, үндэслэл нь юу вэ?
-Манай төв Дотоод хэргийн их сургуулийн алсын хараа-2050 хөтөлбөрийн хүрээнд Тусгай хүчний сургууль болон өргөжих зорилго тавин ажиллаж байна.  Өнөөдрийн байдлаар төрийн тусгай, цагдаа, дотоодын цэрэг, хил, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тусгай албанд 300 гаруй алба хаагчид ажилладаг.  Эдгээр албан хаагчдыг тусгай албаны сургалтын хөтөлбөрөөр бэлтгэх хэрэгцээ шаардлага  зайлшгүй бий болсон. Өмнө нь бол энэ чиглэлээр ажилладаг алба хаагчдыг гадаадын төрөл бүрийн сургалтад хамруулах, байгууллага дээрээ  сургалт явуулах гэх зэргээр бэлтгэдэг  байсан.
Тусгай албад нь албаны онцлог, гүйцэтгэх чиг үүргээр үйл ажиллагаагаа явуулж, боловсон хүчин, хүний нөөцөө янз бүрийн боловсролын түвшинтэй төрөл бүрийн спортоор хичээллэдэг залуусаас  сонгон шалгаруулж, ажиллуулдаг. Энэ нь боловсон хүчин бэлтгэх шаардлага хангалтгүй, мэргэшсэн ажилтан бэлтгэж, тусгай ажиллагаанд оролцуулахад хугацаа алдаж байна гэсэн үг. Гадаадын улс орнуудад бол мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх бодлогыг тууштай дэмжин, тусгай хүчний албан хаагчдыг мэргэжлийн сургуулийн бакалаврын хөтөлбөрөөр өндөр түвшинд бэлтгэдэг.
Ийм учраас  мэргэшсэн тактикийн бүлгийн ажилтан, тэсэрч дэлбэрэх бодис, саперчин, мэргэн буудагч зэрэг ажилтнуудыг сургаж, бэлтгэн тусгай албадыг хүний нөөцөөр тасралтгүй хангах нь Тусгай хүчний сургууль байгуулах үндэслэл болж байгаа юм.
-Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сургалтын орчны хувьд  материаллаг бааз ямар байгаа вэ?
-Манай сургуулийн хувьд сургалтын таатай орчин бүрдсэн гэж хэлж болно.  2020 онд “Спорт цогцолбор, номын сан”  ашиглалтад орсонтой холбогдуулан   усан бассейнтай болсон. Мөн хичээл сургалт явуулахад болон  чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх фитнессийн зал, бууны тийр гээд  шаардлагатай бүхий л нөхцөл бололцоог үе шаттай бүрдүүлсэн. Үүгээр зогсохгүй  гадаад талбайн төлөвлөлт, галын спорт хөгжүүлэх талаар багагүй ажил хийхээр төлөвлөж байна. Мөн  би өөрийн олон жилийн хуримтлуулсан туршлага, мэргэжил арга зүй дээрээ түшиглэж, тусгай албаны офицероор суралцах сонсогч нарт зориулсан ““Swat”-ын тусгай бэлтгэл” ном хэвлүүлсэн. Цаашид ном, сурах бичиг гарын авлага хэвлүүлэх, суралцах орчныг бүрдүүлэх  чиглэлээр багагүй ажил хийхээр төлөвлөөд байна.
-Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа хүчний байгууллагуудын гүйцэтгэх чиг үүрэг нь ямар байдаг вэ?
-Тусгай чиг үүргийн хүрээнд алба хаагчид гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, терроризмтой тэмцэх сөрөг тусгай ажиллагаанд оролцох, гэмт хэргийг таслан зогсоох, баривчлах, ялтныг хуяглан хүргэх гээд амаргүй ажил албыг гүйцэтгэдэг. Энэ бүхэнд алба хаагчаас мэргэжлийн өндөр ур чадвар шаарддаг.
Мөн нүүлгэн шилжүүлэх, хил зөрчигч, оргодлыг эрэн сурвалжлах, хорих анги, хилийн боомтод үүссэн эмх замбараагүй байдлыг таслан зогсоох, хил дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх, хилийн хяналтын орчин, алба хаагчдад учирч болох аюулыг таслан зогсоох ажиллагаанд оролцох, өндөр албан тушаалтныг хамгаалах болон барьцаанд авагдсан хүн, объект, тээврийн хэрэгслийг чөлөөлөх, биечилсэн хамгаалалт зохион байгуулах гээд маш өргөн хүрээнд ажилладаг. Ийм ажил үүрэг гүйцэтгэдэг  ажилтнуудыг сургаж бэлтгэх, тусгай албадыг мэргэжлийн боловсон хүчнээр тасралтгүй хангах суурь тавигдаж байна гэсэн үг.
-Танай төвөөс жил бүр “Сонсогчийн алдар” тэмцээнийг зохион байгуулдаг.  Энэ тэмцээн
-Манай төвөөс “Сонсогчийн алдар”  тэмцээнийг анх 1994 онд  Цагдаагийн академийн нэрэмжит тэмцээн болон зохион байгуулагдаж байсан түүхтэй. Жилээс жилд өргөн хүрээнд зохион байгуулдаг энэ тэмцээнд манай сонсогчид маш идэвхтэй оролцдог их өрсөлдөөнтэй тэмцээн. Сүүлийн хоёр жилийн хувьд цар тахлын халдвар  гарсантай холбогдуулан цаг хугацаа  хэвийн болохоор бид уламжлал болгон зохион байгуулдаг энэ тэмцээнээ зохион байгуулна.
-Таны хувьд Тусгай ажиллагааны чиглэлээр  мэргэшсэн алба хаагчдын нэг гэж хүлээн зөвшөөрөгдсөн. Энэ чиглэлээр хэдэн жил ажиллаж байна. Тусгай хүчний сургуульд суралцахыг зорьж байгаа сонсогч суралцагч нарт ямар зөвлөгөө өгөх бэ?
-Миний хувьд 1990 онд Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын даргын “Хамгаалалтын тусгай тасаг байгуулах тухай” тушаалаар одоогийн Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газар “Гуравдугаар тусгай тасаг” нэртэйгээр байгуулагдахаас эхлээд ажилласан.  Олон нийтийн жагсаал цуглаан, зэвсэглэж оргож зугтах, барьцаалах, бүлэглэж хүний аминд хүрсэн этгээдүүдийг баривчлах, гал, үер, ослын үед дайчлагдан хэргийн газрыг хамгаалах гээд дээр дурдсан бүхий л чиг үүргээр үүрэг гүйцэтгэж байлаа. Тусгай тасгийнхан галт зэвсэг, авто машиныг бүрэн эзэмшихээс гадна бие хамгаалах урлаг, тэр дундаа байлдааны самбо, каратэ  бол үндсэн чадвар байх ёстой.
Мөн усанд сэлэх, өндөрт авирч, буух, газрын зураг унших, техникийн мэдлэгтэй байхын хамт сэтгэлзүйн өндөр бэлтгэлийг шаардана. Үүнээс гадна мөрдөгч нохойтой харьцаж сурах чухал ажил байна. Дурдаад байвал олон доо. Энэ бүх бэлтгэл сургуулилтыг сэтгэлийн хатаар л даван туулна. Манай залуучууд мундаг ажилладаг. Ирээдүйд энэ чиг үүргийн хүрээнд ажиллах залуучуудыг бэлтгэхэд хувь нэмрээ оруулж байгаадаа сэтгэл хангалуун байна.

-Танд ажлын амжилт хүсье.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    23 цаг 39 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    23 цаг 47 мин
  • Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг
    23 цаг 50 мин
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
    23 цаг 53 мин
  • Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх дүрэмтэй
    23 цаг 56 мин
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    Өчигдөр 09 цаг 55 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    Өчигдөр 09 цаг 52 мин
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 18 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    Уржигдар 17 цаг 49 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    Уржигдар 16 цаг 00 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    Уржигдар 15 цаг 04 мин
  • Малын хулгайн эзэн холбогдогчийг тогтоолоо
    Уржигдар 14 цаг 14 мин
  • Европын холбоо Украинд зэвсгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна
    Уржигдар 13 цаг 46 мин
  • 40 дэх удаагийн “Номын баяр” өнөөдөр эхэлж байна
    Уржигдар 13 цаг 20 мин
  • Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Орост дайн эхэлснээс хойших анхны парламентын сонгууль өрнөж байна
    Уржигдар 12 цаг 33 мин
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК