Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Улам-Оргих: Вакцинжуулалтыг эрчимжүүлснээр наадмын дараа халдварын тоо буурна

2021-4-09
0
ЖИРГЭХ

Улсын Онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, МУИС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Д.Улам-Оргихтой ярилцлаа. 


Д.Улам-Оргих: 28, 45 хоногийн хөл хорио тогтоож чадвал коронавирусийг бүрэн дарах боломжтой

-Засгийн газраас хөл хорио тогтоох шийдвэр гарлаа. Энэ удаад хөл хорио тогтоовол хэр үр дүнтэй байх бол?

-Үр дүн гэдэг бол харьцангуй ойлголт. Тухайлбал, арваннэгдүгээр сард коронавирусний халдварыг дотооддоо алдсан үед болон нэг, хоёрдугаар сард хөл хорио тогтоогоогүй байсан бол өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдал аль эрт үүсэх байсан. Тухайн үед хөл хорио тогтоосон учраас халдварыг барьж, эмнэлгийн ачаалал бага байсан. Цаашид энэ байдлаараа үргэлжилбэл тавдугаар сарын эхэн гэхэд эмнэлэг ачааллаа дийлэхгүй, хүнд өвчтөнөө ч гэрээр нь эмчлэх нөхцөл байдал үүсэж мэдэх прогноз харагдаж байгаа юм. Тиймээс энэ хөл хориог ашиглаад вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлэх, иргэд вакциндаа идэвхтэй хамрагдаж байж л үр дүнд хүрнэ. Түүнээс хөл хорио тогтооход хугацаа хожиж, халдварын тоо буурахаас шууд ор мөргүй арилахгүй. Үүнийг иргэд ойлгох хэрэгтэй.   

-Тэгэхээр вакцинжуулалтаар л энэ өвчнийг дарах боломжтой гэсэн үг үү?

-Тэгэлгүй яах вэ. Хүн амаа дархлаажуулалтад хамруулж байгаа улс орны өвчлөлийг аваад үзэхэд вакцины үр дүн гарч байгаа нь илт байгаа. Хэрэв хүн амаа вакцинжуулахгүй бол бүгд халдварлаад сүргийн дархлаа үүсч, намдах боломжтой. Гэхдээ энэ хүртэл маш олон хүний алтан амь эрсэднэ. Нөгөө талаар 28, 45 хоногийн хөл хорио тогтоож чадвал иргэдийн хүсэж буй шиг нам дарах боломжтой гэсэн тооцоолол гарсан. Гэхдээ өнөөдөр энэ бол боломжгүй зүйл л дээ. Хаврын тариалалт, бүтээн байгуулалтын ажил гээд ид ажлын үед ингэж олон хоног хөл хорио тогтоох нь бас л хүнд. Эдийн засаг ч уналтад орох нь гарцаагүй.

-Манай улс долоодугаар сарын 1 гэхэд хүн амаа бүрэн вакцинжуулах төлөвлөгөө гаргасан. Энэ хүртэл хэдэн хүн халдвар авах магадлалтай байгаа бол?

-Вакцинжуулалтыг аль болох хурдан хийж байж төдий хэмжээний эрсдлээс сэргийлж чадна. Өнөөдрийн тооцооллоор, 14 хоног хөл хорих, вакцинжуулалтаа нэг сарын өмнө дуусгах хоёр яг ижил үр дүнтэй харагдаж байгаа. Уг нь хаврын ид ажил эхлэхээс өмнө ес хоногийн хөл хорио тогтоосон бол үр дүнтэй байх байсан юм. Зургаадугаар сарын 1 хүртэл хөл хорио тогтоохгүйгээр дархлаажуулалтаа хийвэл 10 мянган хүн өвчилж, үүний 20 хувь нь маш хүндээр өвчилж, нас баралт 1000 хүрэх магадлалтай. Харин одоо хөл хорио тогтоогоод дархлаажуулалтаа эрчимжүүлбэл энэ тоо мэдээж буурна.

-Одоо хөл хорио тогтоосны үр дүнг хэрхэн харж байгаа вэ?

-Хөл хорионы дараа халдварын тархалт буурахаас илүүтэй эцсийн дүндээ вакцинжуулаад дуусах хүртэл хэдэн хүн халдварлаад үлдэх үү гэхээр хоёр дахин бага байгаа юм. Нэлээд хэд хоногийн өмнө хөл хорио тогтоох санал гаргаж байхад 40-өөд мянган хүн өвдөнө. Хэрэв хөл хорио тогтоовол 20 мянга болж буурна  гэсэн тооцоолол гаргасан. Харин одоо 100 мянган хүн өвдөх магадлалтай байгаа бол энэ тоо 50 мянга л болж буурна гэсэн үг. Хөл хориог чухал цаг үед нь тогтооно гэдэг энэ.   

-Тэгэхээр Засгийн газар хөл хориог буруу цагтаа тогтоогоод  байна гэсэн үг үү?

-Шууд бас тэгэж хэлж болохгүй. Засгийн газар өнөөдөр эрүүл мэнд, эдийн засаг хоёроо хамтад нь авч явахын тулд ийм шийдвэрүүд гаргаж ирсэн. Миний харж буйгаар, Цагаан сарын үед л алдаа гаргах шиг боллоо. Битүүний өмнөх өдөр бус бидний хэлж байснаар хугацааг нь тогтоосон бол өнөөдөр халдварын тоо ингэтлээ өсөж, ногоон бүс байсан аймгууд халдвартай бүс болохгүй байх байв. Тухайн үед нууц үеийн халдварууд маш олон байсан. Коронавирусний онцлог нь нэг үеээ өнгөрөөгөөд хоёрдахь үеэсээ халдварлаж байх шиг байгаа юм. Бидний тооцооллоор “Нэг хаалга -нэг шинжилгээ”-ний явцад 200 гаруй хүний халдварыг илрүүлж чадаагүй. Тэр хүмүүс л өнөөдөр энэ халдварын шалтгаан болж байгаа юм. Та бүхэн харж байгаа байх гуравдугаар сарын 17-ны орчмоос халдварын тоо гэнэт өсөж эхэлсэн. Энэ нь үүнийг баталж байна. Ер нь бидний гаргаж буйгаар тооцоолол таарч, тодорхой хэмжээнд нийцэж ирсэн. Улсын Онцгой комисс ч энэ тооцооллыг сонсож, арга хэмжээ авдаг байсан.

-Та бүхэн одоо ч УОК-той хамтран ажиллаж, тооцоо судалгаа гаргаж өгч байгаа биз дээ. Нөхцөл байдал цаашид хэрхэн үргэлжлэх бол?

-Бид долоо хоногт 1-2 удаа тооцооллоо гаргаж өгч байгаа. Вакцинжуулалтыг ямар хугацаанд хийвэл ямар үр дүнтэй байх, хөл хорио тогтоовол өвчлөл хэрхэн буурах, тогтоохгүй бол хэдээр өсөх гэх мэт тооцооллыг гаргаж өгдөг. Мөн эдийн засгийн эрдэмтэд нь эдийн засгаа гэх мэтээр чиглэл чиглэлээрээ тооцоо судалгаагаа гаргаад өгч байгаа байх. Миний бодлоор, эрдэмтдийн зөвлөл арай учир дутагдалтай ажиллаж байна. Эрдэмтдийн зөвлөл санаа бодол, хүч хөдөлмөрөө нэгтгэж, нэгдсэн нэг санааг гаргаж өгөхгүйгээр тал талд өөр өөрсдийнхөө санааг хэлээд самууруулаад байгаа явдал байгаа.

 -Эрдэмтдийн зөвлөл яагаад нэгдэн нийлдэггүй гэж. Та бүхэн хуралддаг биз дээ?

-Хуралддаг. Тэгээд санал гаргадаг. Уг нь шинжлэх ухааны юмыг саналаар шийддэггүй. Бүх зүйл тооцоо судалгаатай бодит байдалтай хэлэлцэж шийддэг болохоос санал хурааж шийдэх ёсгүй. Зөв бурууг нь тоо баримтаар нягталж явдаг. Нөгөө талаас коронавирусийг дарахад улс төрийн шийдэл, зориг хэрэгтэй. Эрүүл мэндээ юу, эдийн засгаа голчлох уу гэдэг сонголттой тулгарч байна. Сайд асан Я.Содбаатар эрүүл мэнд чухал гэж байсан бол одоо эдийн засаг чухал гэж байна. 

-Таны тооцооллоор монголчууд хэзээ коронавирусийг бүрэн дарж чадах бол?

-Дэлхий нийтээрээ нэг, хоёр жилдээ бол энэ өвчнийг бүрэн дарж чадахгүй байх. Гэхдээ вакцины нөлөөгөөр хүндэрч, нас барах магадлал л багасна. Вакцины нөлөөгөөр наадмын дараагаас халдварын тоо буурна. Есдүгээр сард өнгөрсөн хоёрдугаар сард гарч байсан өвчлөлийн хэмжээтэй ижил болох байх. Тодруулбал, өдөр 20, 30 тохиолдол бүртгэгдэх магадлалтай. Ямартай ч, 100 дотор л байна байх.

-Ярилцсанд баярлалаа. 

Б.Баатар 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Ajaa taij. (202.9.46.55)
    Naadamiin daraa 10 honogt esvel gaarna. Esvel 1 honogt orgui ustana. 23 n onii dundaas dahiad idevhjine.kkkkk
    2021 оны 04 сарын 09 | Хариулах
    • xn
      24оны сонгууль болхр уу ккк
      2021 оны 04 сарын 09
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    22 цаг 57 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    23 цаг 6 мин
  • Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг
    23 цаг 8 мин
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
    23 цаг 11 мин
  • Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх дүрэмтэй
    23 цаг 14 мин
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    23 цаг 47 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    23 цаг 49 мин
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 18 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    Уржигдар 17 цаг 49 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    Уржигдар 16 цаг 00 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    Уржигдар 15 цаг 04 мин
  • Малын хулгайн эзэн холбогдогчийг тогтоолоо
    Уржигдар 14 цаг 14 мин
  • Европын холбоо Украинд зэвсгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна
    Уржигдар 13 цаг 46 мин
  • 40 дэх удаагийн “Номын баяр” өнөөдөр эхэлж байна
    Уржигдар 13 цаг 20 мин
  • Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Орост дайн эхэлснээс хойших анхны парламентын сонгууль өрнөж байна
    Уржигдар 12 цаг 33 мин
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК