Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Нэргүй: Нийслэлийн ногоон бүсийн 80 чиглэлд эргүүл ажиллаж байна

2021-4-09
0
ЖИРГЭХ

Хаврын улиралд ой, хээрийн болон өнжмөл шар өвсний түймэр ихэсдэг. Иргэддээ сэрэмжлүүлэг болгох үүднээс Нийслэлийн Онцгой байдлын газар /НОБГ/-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга хурандаа Г.Нэргүйтэй ярилцлаа. 

-Нийслэлийн ногоон бүсэд эргүүл ажиллаж эхлээд байгаа. Энэ талаарх мэдээллийг өгнө үү.

-Улсын болон Нийслэлийн онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх албан даалгавар болон захирамжууд гарсан. Үүнийг хэрэгжүүлэх зорилгоор дүүргүүдийн Онцгой комисс, дүүргүүдийн Засаг даргын албан даалгавар, захирамжууд гарч, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, нэгдсэн удирдлагаар хангах ажлыг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлээд байна. Нийслэлийн хувьд 2019 онд ой, хээрийн түймэр, өнжмөл шар өвсний түймрийн нөхцөл байдал хүндхэн байсан. 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар 476 удаагийн ой, хээрийн, өнжмөл шар өвсний дуудлага ирсэн. Богд уул, Жаргалантын ам, Зайсан болон Гоодойн ам зэрэг зуслангийн бүсүүдэд өнжмөл шар өвсний түймэр их гарч, иргэдийн зуслангийн байшин, эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээ маш их байгаа. Өнгөрсөн онд Нийслэлийн Засаг даргын захирамж гарч анх удаа НОБГ, НЦУГ, НБОГ, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, дархан цаазат Богд уулын захиргааны гэсэн таван байгууллагын албан хаагчдаас бүрдсэн хөдөлгөөнт эргүүлийн баг ажилласан. Үүний үр дүнд 2020 онд нийслэл орчимд гал түймрийн дуудлага 22.6 хувиар, учирсан хохирлын хэмжээ 67 хувиар буурлаа. Энэ жил мөн Ой хээрийн түймэр, өнжмөл шар өвсний түймрээс урьдчилан сэргийлэх тухай Нийслэлийн Засаг даргын А/256 дугаар захирамж гарсан.  Энэ дагуу дүүргүүдийн Онцгой комиссын албан даалгавар, Засаг даргын захирамж гарлаа. Он гарсаар нийслэлийн хэмжээд ой, хээрийн түймэр, өнжмөл шар өвсний түймрийн 26 дуудлага бүртгэгдээд байна. Үүний 19 түймрийг гал түймэр унтраах, аврах ангиуд,  долоон түймрийг бэлтгэл ээлжийн буюу эргүүлд гарч байгаа иргэд, албан хаагчид унтраасан. Өнөөдрийн байдлаар нийслэлийн ногоон бүсэд НОБГ, НЦУГ, НБОГ, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, дархан цаазат Богд уулын захиргаа гэсэн таван байгууллагын 75 морьт эргүүл, 276 албан хаагч 97 техник хэрэгсэлтэйгээр 80 чиглэлд эргүүл хяналтын ажлыг эхлүүлээд байна. Нийслэл Улаанбаатар хот маань өнөөдрийн байдлаар гал түймрийн нэн аюултай зэрэгт шилжээд байгаа. Ой хээрийн түймэр, өнжмөл шар өвсний түймэр нь маш их хохирол, эрсдэл учруулдаг, маш их хүн хүч, цаг хугацаа шаарддаг учраас бид урьдчилан сэргийлж ажиллаж байна. Баянгол дүүргээс бусад төвийн таван дүүрэг ногоон бүстэй учраас таван чиглэлд дээрх таван байгууллагын хөдөлгөөнт эргүүл ажиллаж байгаа юм. Үүнээс гадна НОБГ-ын 15 ангийн 120 орчим албан хаагч 24 цагаар үүргээ гүйцэтгэсний дараа бэлтгэл ээлж рүү шилжиж, үүрэг гүйцэтгэнэ. Мөн Тээврийн цагдаагийн албанаас 22, Нийслэлийн байгаль орчны газар болон дархан цаазат Богд уулын захиргааны газраас 113 албан хаагч үүрэг гүйцэтгэнэ. Коронавирусийн нөхцөл байдал хүндэрч иргэд агаар салхинд гарах хүсэл маш их болсон учраас Богд уул, Зүрх уул, Зайсан зэрэг хотын эргэн тойрны уул руу аялал, зугаалга хийж байна. Иргэд эрүүл мэндээ хамгаалж, хүүхдүүдээ агаарт гаргахыг бид үгүйсгэхгүй. Хамгийн гол нь ногоон бүсэд ил задгай гал гаргаж болохгүй, гагнуур хийж болохгүй, байгалийн баялгийг ашиглах зорилгоор самар түүх, бугийн эвэр түүх зэрэг хууль зөрчсөн үйл ажиллагаа хийж болохгүйг анхааруулж байна.

-Эргүүл хийх үед илрүүлсэн зөрчил, дутагдлыг та бүхэн хэрхэн шийдвэрлэж байна вэ?

-Нийслэлийн хэмжээнд ой, хээрийн болон өнжмөл шар өвсний түймрийн нөхцөл байдал хүндэрсэн. Өнгөрсөн онд таван байгууллагын хөдөлгөөнт эргүүл ажилласны үр дүнд гал түймрийн тоо буурсан. Хөдөлгөөнт эргүүл гарсны үр дүн их байдаг. Шар өвс шатаах, ил гал гаргаж байгаа иргэдийн зөрчлийг газар дээр нь унтрааж, хохирол болон түймэр тархах эрсдэлийг зогсоож байгаа. Зөрчил гаргаж байгаа иргэдэд Зөрчлийн тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Гамшгийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэдэг. Зөрчил гаргасан иргэнд 100 нэгжээс дээш, аж ахуйн нэгжид 1000 нэгжээс дээш торгуулийн арга хэмжээ авна. Бусдын эд хөрөнгийг санаатай галдан шатаасан үүний улмаас хүний эрүүл мэнд, амь нас хохирсон бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн заалттай.   

-Маргаашаас буюу дөрөвдүгээр сарын 10-наас хатуу хөл хорио тогтоож байгаа. Зуслангийн бүсэд байгаа иргэдэд ямар зөвлөгөө өгөх вэ?

-Хашаандаа байгаа өнжмөл шар өвсийг шууд шатаахгүй байх, шатаах тохиолдолд зориулалтын тагтай төмөр саванд хийж шатаах, эсвэл шуудайд хийж хогийн цэгт хаяхыг зөвлөе. Мөн гагнуур хийхгүй байхыг анхааруулж байна. Гагнуурын очноос түймэр гарах тохиолдол их байдаг. Иргэд асаасан тамхи, чүдэнзээ бүрэн унтраагаагүйгээс, бага насны хүүхдэдээ хараа хяналт муу тавьснаас үүдэн хүүхдүүд чүдэнз, галт хэрэгслээр тоглосноос болж, шар өвсний түймэр их гарч байна. Түймэр ой мод руу орсон тохиолдолд унтраах гэж цаг хугацаа, хүн хүч маш их зарцуулдаг. Таны санамсар болгоомжгүй ганцхан үйлдэл, асааж орхисон ил задгай галаас болж байгаль экологи, эдийн засагт учрах хохирол тэрбумаар тооцогддог гэдгийг анхаарах хэрэгтэй. Бид коронавирусийн цар тахлын хүнд үетэй тэмцэхийн хажуугаар бусад гамшиг осолтой тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлаа эрчимжүүлэн ажиллаж байна. Манай албан хаагчид үндсэн үүргээ гүйцэтгэхээс гадна ой, хээрийн түймрийн эргүүлд, коронавирусийн тахалтай тэмцэх, мөн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод эргүүлээр ажиллаж байна. Тийм учраас онцгой байдлын албаны алба хаагчид, бусад төрийн албаны алба хаагчдын хууль ёсны шаардлагыг биелүүлэхийг хүсье. Өөрийнхөө болон бусдын эд хөрөнгө, амь насыг авран хамгаалах нь иргэн бүрийн үүрэг тул ухамсартай хандахыг уриалж байна.        

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0
ЖИРГЭХ
Санал болгох
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    22 цаг 57 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    23 цаг 5 мин
  • Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг
    23 цаг 7 мин
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
    23 цаг 10 мин
  • Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх дүрэмтэй
    23 цаг 13 мин
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    23 цаг 46 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    23 цаг 48 мин
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 18 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    Уржигдар 17 цаг 49 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    Уржигдар 16 цаг 00 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    Уржигдар 15 цаг 04 мин
  • Малын хулгайн эзэн холбогдогчийг тогтоолоо
    Уржигдар 14 цаг 14 мин
  • Европын холбоо Украинд зэвсгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна
    Уржигдар 13 цаг 46 мин
  • 40 дэх удаагийн “Номын баяр” өнөөдөр эхэлж байна
    Уржигдар 13 цаг 20 мин
  • Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Орост дайн эхэлснээс хойших анхны парламентын сонгууль өрнөж байна
    Уржигдар 12 цаг 33 мин
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК