Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ачаалалтай цэгүүдэд автобусны тоог нэмэгдүүлнэ

2021-4-12
0
ЖИРГЭХ

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.


Зөвлөгөөний эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын өнгөрсөн долоо хоногт өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцуулсан юм.

Тухайлбал,  иргэдийн амьдрах орчныг сайжруулах ажлын хүрээнд дүүргүүдийн нутаг дэвсгэрт байгаа барилгын болон бусад чиглэлээр ухаад орхисон нүх, овоолсон шороо зэргийг цэгцлэх ажлыг зохион байгуулах үүрэг өгсөн. Энэ хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд барилга угсралтын талбайн түр хашааг стандарт норм, дүрэмд нийцүүлэх, нэгж талбараасаа илүү талбайг хашаалсан хашаа хайсыг татуулах, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай дахь орц, гарц, явган хүний замыг хааж, хөдөлгөөнд саад учруулж буй байршлуудын зөрчлийг арилгах ажил хийлээ.

Мөн ил задгай кабелийн болон цахилгааны утасны аюулгүй байдлыг хангуулах, зөрчлийг арилгах, өнгө үзэмжгүй, эвдэрч гэмтсэн самбаруудыг цэгцлэх, стандарт норм, дүрмийг мөрдүүлэх ажлуудыг газар дээр нь хийж,  зөрчлийг арилгуулах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласан байна.

Түүнчлэн хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн 35 байршилд үзлэг шалгалт хийж, хоёр байршилд шуурхай арга хэмжээ авч ажиллажээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 19, 27 дугаар хороо, Толгойтын сувагт уулын цас, мөс хайлж үерийн далангаас давсан хэсгүүдэд 704 шоо метр шороо тээвэрлэн хаалт хийлээ. Авто замын гүүрний хэсэгт 1,000 кг давс, бодис цацсан бөгөөд 36-р байрны гарааш усанд автсан тул 2,820 шоо метр усыг машинаар соруулж, 2,220 шоо метр усыг насосоор соруулан зайлуулж, яаралтай арга хэмжээ авч ажилласан.

Мөн Сүхбаатар дүүргийн 18-р хороо Гүнжийн булаг орчмын уулын цас, мөс хайлж, шар усны үер айл өрх рүү халихаас сэргийлэн 0.8 метр гүн 1.2 метр өргөн 510 метр урт суваг татан, шаардлагатай арга хэмжээг авсан байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын хүрээнд үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн болон бусад албан хаагчид иргэдтэй харилцахдаа ёс зүйтэй байж, зөвлөн туслах үйлчилгээг сайтар үзүүлж ажиллах ёстой гэлээ.

Мөн сургууль цэцэрлэгийн гадна талбай, ногоон байгууламжид бага насны хүүхдүүдийг агаар салхинд гаргаж, дархлааг дэмжих, идэвхтэй хөдөлгөөнтэй байх бололцоог бүрдүүлж, хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг өгсөн юм.

Түүнчлэн гудамж, талбайн ариутгал, халдваргүйтгэл, нийтийн тээврийн цэвэрлэгээ, ариутгалыг цаг тухай бүрд нь хийж, ачаалалтай байршлуудад автобусны тоог нэмэгдүүлэх, автобус хоорондын зайг 5-7 минутад зохион байгуулах, хөл хорионы өдрүүдэд дүүргийн удирдлагууд болон Захирагчийн ажлын алба хог тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулах ёстойг анхаарууллаа.

Мөн “Ривер гарден”, “Хан хилсс” хотхоныг хоёр талдаа гарцтай болгох, “Хан хиллс” хотхоноос баруун тийш нэг км авто зам тавих, Туул голын эргийн дагуух болон Богд уулын тохижилтын ажлыг эрчимжүүлэх чиглэлийг өнгөрсөн долоо хоногт өгсөн. Энэ талаар Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга “Богд уул, Дугуй цагаан, Зүүн ширээт орчимд найман байршилд судалгаа хийсэн. Мөн “Хандлагаа өөрчилье” клубийн залуустай уулзаж, санал солилцсон. Энэ сарын 25-н гэхэд зураг төслийг бэлэн болгоно.

Туул голын эргийн дагуу дөрвөн байршил 30 га газарт тохижилт хийхээр зургийн даалгавар бэлэн болсон.

Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас Баянзүрхийн гүүрний баруун хойд талд нийтдээ 9.6 га газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулах санал ирүүлсэн. Зөвлөлийн хурлаар дэмжиж, ажлын даалгавар хийж байна” гэлээ.

Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны “Нутгийн буян”, Нэхмэлийн шар байрны дунд барилга бариулахгүй гэж Хотын дарга хэлсэн. Тус газарт иргэдийн саналыг үндэслэн ногоон байгууламж бүхий тоглоомын талбайг доороо автомашины зогсоолтой барих эсэхийг шийднэ гэсэн билээ. Уг ажлын хүрээнд Хот байгуулалт, хөгжлийн газар болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас тухайн барилгын компаниудын удирдлагуудтай уулзалт зохион байгуулсан. Ингэхдээ “Нутгийн буян” компанийн СӨХ-ноос ногоон байгууламж бүхий хүүхдийн тоглоомын талбай байгуулах санал ирүүлсэн байна. Харин бусад оршин суугчид нь саналаа нэгтгэж байгаа гэлээ. Мөн тус газрын эзэмших эрх нь цуцлагдсаны дараа тохижилтын ажлыг тухайн барилгын компаниуд хариуцаж хийхээр болжээ.

Харин “Маршал таун”, “Ривер гарден”, “Хан хиллс” хотхон орчимд найман байршилд орц, гарц нэмэгдүүлэх боломжтой аж.

“Хан хиллс” хотхоноос баруун тийш 930 метр урт авто замын зураг төслийн өөрчлөлтийг хэлэлцэн баталсан байна. Хотын дарга “Нэг хүний эрх ашиг биш нийтийн эрх ашиг учраас энэ ажлыг сарын хугацаанд хийж хэрэгжүүлэх хэрэгтэй. Бид амласан, ярьсан, үүрэг чиглэл болгосон ажлуудаа богино хугацаанд хийж хэрэгжүүлэх ёстой” гэлээ.

Түүнчлэн Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацаанд дараах ажлуудыг хийж дуусгах үүргийг өглөө. Үүнд:

Хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд:

  • Авто зам болон явган зорчигчийн замын заадас нөхөх, засвар шинэчлэл.
  • Нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган зорчигчийн гарц, замын тэмдэг,тэмдэглэгээ, хайс, хашлагыг сэргээн засварлах, шинэчлэх.
  • Инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэл.
  • Гэрэл дохио, авто замын гэрэлтүүлгийн засвар шинэчлэл.
  • Нийтийн тээврийн автобусны буудал, гудамж, талбайн хөшөө дурсгал, сандал, хүүхдийн тоглоомын талбай, авто замын гүүрэн гарц зэрэг байгууламжуудын өнгө үзэмжийг сэргээх.
  • Нийтийн эзэмшлийн гудамжны тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх.
  • Дүүргүүд өөрсдийнхөө онцлогт тохируулан нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайг угааж цэвэрлэх ажлын төлөвлөгөө гаргаж, ажлаа эрчимжүүлэх.

Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд:

  • Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай дахь орц, гарц, явган хүний замыг хааж, хөдөлгөөнд саад учруулж байгаа зөрчлийг арилгах.
  • Ил задгай кабелийн цахилгааны утасны аюулгүй байдлыг хангуулах.
  • Өнгө үзэмжгүй, эвдэрч гэмтсэн самбар, хаалт, хашаануудыг буулгаж, цэгцлэх.
  • Явган зорчигч, авто тээврийн хэрэгсэлд аюул учруулахуйц элдэв саад, хурц ирмэг бүхий болзошгүй аюул учруулах зүйлсийг янзалж цэгцлэхийг тус тус үүрэг болгов.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    22 цаг 18 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    22 цаг 26 мин
  • Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг
    22 цаг 29 мин
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
    22 цаг 32 мин
  • Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх дүрэмтэй
    22 цаг 35 мин
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    23 цаг 7 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    23 цаг 10 мин
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
    23 цаг 45 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    Уржигдар 17 цаг 49 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    Уржигдар 16 цаг 00 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    Уржигдар 15 цаг 04 мин
  • Малын хулгайн эзэн холбогдогчийг тогтоолоо
    Уржигдар 14 цаг 14 мин
  • Европын холбоо Украинд зэвсгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна
    Уржигдар 13 цаг 46 мин
  • 40 дэх удаагийн “Номын баяр” өнөөдөр эхэлж байна
    Уржигдар 13 цаг 20 мин
  • Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Орост дайн эхэлснээс хойших анхны парламентын сонгууль өрнөж байна
    Уржигдар 12 цаг 33 мин
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК