Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Баярхүү: Гадаад харилцааны алтан боломж салхинд

2021-4-16
0
ЖИРГЭХ

- ГХЯ ба Дипломат албыг элдвээр гоочилдог, шахдаг, албаддаг улс төрчид ба сэтгүүлчдэд 

Энэ сэдвийг хөндөхгүй байхын аргагүй болтол шахаж дарамталлаа. Яасан ч их мөлжүүртэй юм.  Яасан ч их мөчөөрхдөг (атаархдаг) юм. “Гадаад яам” гэх үг цухуйхтай зэрэг л хэл амаа билүүдэгчид эрүүл ухааны хязгаарыг давтал оволзох юм. Дипломатчдын тухай ганц нэг өө цухуйж хэл ам татлахтай зэрэг л улсаараа шуугина, ялангуяа ял зэм шийтгэлийг тэсэн ядан хүлээх ба нийгмийн ерөнхий сэтгэхүй нь тасар татан хаяхад бэлхэн. Хүний мууд дурлах нийгмийн сэтгэхүй. 

Дипломатын томилгоо гэж ёстой нэг мөлжиж барахгүй сэдвийг сэтгүүлчид тэсэн ядан хүлээх нь эмгэнэлтэй ба инээдэмтэй. Бүр байтлаа Нарантуулын наймаачдаас зөвшөөрөл авч Элчин сайдаар томилогдох дээрээ тулах юм байна. Нэртэйгээр нь улс төр-нийгэм, эдийн засаг, боловсрол, соёл, цэрэг-цагдаа, эрүүл мэнд гээд бүх салбараар дамжиж шигшигдээд бүгдийг нь дамжиж бүгдээс нь даалгавар аваад томилогдоод гадаад улс руугаа яв гэх нь холгүй.

Над руу олон ч телевиз хандлаа. Элчин сайдын томилгоо, Элчин сайдгүй байхын хор холбогдлыг яриулах гэлээ. Нэг телевиз отож дагасаар байгаад гадаа ярилцлага авчихаад ихэнхийг нь хасаад, монтажлаад утгыг алдуулчихсан тул би дахиад нэг ч ТВ-д ярилцлага өгөхгүй гээд гүрийчихлээ. Сэтгүүлч нар өөрсдийн муйхар, мухар, гэнэн, мэдэмхий бодлоо надаар дэмжүүлж, тэр сайрхалдаа зөвтгөл олж сенсаац хөөцөлдөх санаатай. Би ганц л үгээр хариуллаа. “Та нарт Элчин сайдын томилгоо, ГХЯ-ны дотоод томилгоо, жолооч нарын томилгоо ямар хэрэгтэй юм бэ?”, “Ерөөсөө хэнд хэрэгтэй юм бэ?” гэлээ. Манайхан шиг бүх ард түмнээрээ дипломат томилгоог шүүн хэлэлцдэг өөр улс үндэстэн дэлхийд байхгүй ээ гээд л би учирлалаа.  Хэрэгт дурлана дурлана гэхэд арай ч хэтэрлээ гэж би загнаж үзлээ.

Улс төрчид, УИХ, хэвлэл мэдээллийнхэн доозыг нь хэтрүүлж, хүн бүр мэдэмхийрч, хаалттай ярих ёстой, хүн бүр мэдэх албагүй асуудлыг хэт ил задгай ярьж үзүүлснээс үүдэн Монгол эх орны чинь нэр хүндэд цөвтэй тусах нь байна. Элчин сайдын томилгоог ингэж задгай (нээлттэй сонсгол) ярилцаж ТВ-ээp үзүүлэх юм бол цаад улсаасаа агреманы хариу авдаг Элчин сайд олдохоо болино шүү.

Дотооддоо, өвөр хоорондоо ингэж ярьдаг хэлдэг, хийдэг, чичилдэг, хэнээрхдэг бол ч дүүрчээ. Хаалттай Монголд ингэж байгаа бол уучлахсан. Гэтэл бүх юм нь нээлттэй, хэвлэл телевиз нь нээлттэй, бүх хэлэлцүүлэг нээлттэй, бүх хэрүүл нээлттэй, ертөнц биднийг хараад гайхах гэхээсээ шоолж даапаалах нь илүүтэй, “Монгол Улсын олон улсын нэр хүнд”, “Монгол төрийн Дипломат алба” ертөнцийн хүүхэд нохойн доог болтол доошоо орлоо. 

Хайран хайран! Tоогүй тоогүй! Ингэхэд монголчууд минь  ГХЯ ба Дипломат албаас яг юу хүсээд нэхээд байгаа юм бэ? Хоёр талын харилцаан дээр аваад үз. ГХЯ өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийчихсэн. Ардчиллын 30 жилд гадаад бодлого, гадаад харилцаа ямагт прогрессоор өсөөд чинээндээ тулчихсан. Монгол-Оросын, Монгол-Хятадын, Монгол-Солонгосын харилцааг чинь Та бүхний (Монголын бизнест) хүссэн тэр хэмжээнд улс төрийн утга агуулгаар нь буй болгоод түншлэлийн дээд түвшинд хүргээд өглөө. 

Үүнээс цааш ГХЯ биш, Та бүхэн өөрсдөө, монголчууд ажиллах л үлдлээ. Сайд хатагтай Б.Батцэцэг тоо баримт дурдаж байгаад ярьсан, бүр уриалсан байна билээ. Хэрэв өнөөдөр  Монгол Улс экспортыг сонгодог утгаар нь хөгжүүлэх гэж байгаа бол экспортыг дэмжих, худалдааг хөнгөвчлөх, бизнес эрхлэх таатай гадаад орчин боломж бүрдүүлэхэд ГХЯ хийдгээ хийчихсээн гэж ярина лээ. Дипломат албаны гал тогоонд гал дунд явсан хүний хувьд би үүнийг батлан нотлон хичнээн ч нийтлэл бичсэн чадна.

“Гадаад харилцааны алтан боломж салхинд” гэж гарчигласан руугаа орж ярья. Эхлээд Сайд Б.Батцэцэгээс эшлэе:–Олон улсын практикт харилцаа, хамтын ажиллагааг эрх зүйн зохицуулалтаар, гэрээ хэлэлцээр байгуулах, нэгдэн орох замаар шийддэг. Өнөөдрийн байдлаар манай улс Япон Улстай л чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан. Энэ хэлэлцээрээр үндэсний аж ахуйн нэгжүүд, хувиараа хөдөлмөр эрхлэгчид Японд экспортолж болох 9300 орчим бараанд импортын тарифын хөнгөлөлт эдлэх боломж бүрдсэн. БНСУ, БНХАУ-тай болон Евразийн Эдийн засгийн холбоотой ийм хэлэлцээр байгуулах боломжийг хамтран судалж байна. Хятадын зах зээлд 2323 нэр төрлийн бүтээгдэхүүн гаргаж, 10-100 хувийн тарифын хөнгөлөлт эдлэх боломжтой гэжээ.

Европын Холбооны гишүүн орнуудад 7200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн гаалын тарифгүй экспортлох боломжийг нь аль арван хэдэн жилийн өмнө бас бүрдүүлчихсэн гэдгийг нэмээд дурдчихъя. Европын 27 улсыг нэгтгэсэн, хагас тэрбум хүн амтай дэлхийн хөгжлийн томхон төв–Европын Холбооны зах зээлд Монголоо гаргана, монголчуудаа гаргана гэсэн ариун зорилгоор ГХЯ, манай дипломатчид хийж гүйцэтгэсэн юм.

Одоо ГХЯ руу өнгийж өө сэв эрэгчид ээ, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлээд хийж болдог чаддаг юу л байна, бүгдийг нь хийгээд экспортод гаргахад чинь ГХЯ үүргээ гүйцэтгэчихлээ! 

Гадаад худалдаа эрхлэгчид, ерөөсөө мөнгө олох хүсэлд хөтлөгдсөн нийт монголчууддаа хандаж уриалъя: 9300+2323+7200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг (давхардсан тоо гэдэг нь мэдээж, гэхдээ би тодруулах гэж зориуд хөхөөр авлаа) дотооддоо чанартай дэлхийн стандартаар үйлдвэрлэж тэр Япон, Хятад, Европын хязгааргүй их зах зээлд гаргаж зарж борлуулах нь Та бүхний сэтгэлийн чин зориг, овсгоо самбаа, ажилч хичээнгүй зан чанараас чинь шалтгаалах үлдэж байна. Нэмж элдэв юм Дипломат албанаас бүү шаард! 

Гадаад харилцааны сайдаас дахин эшлэе. Монгол Улс 1990 оноос хойш Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг нийт 44 улстай байгуулснаас 36 нь, Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан  сэргийлэх тухай хэлэлцээрийг 35 улстай байгуулснаас 25 нь хүчин төгөлдөр үйлчилж байна. Худалдааны татвар, хязгаарлалт, тарифын бус саад тотгорыг бууруулах асуудлыг бид байнга ярьдаг. Өнгөрсөн онд манай улс дэлхийн 140 гаруй улстай худалдаа хийсэн. Хөрш орнуудтай хийсэн худалдааг авч үзвэл, нийт бараа эргэлтийн 57%-ийг БНХАУ-тай, 11% -ийг ОХУ-тай хийсэн байна гэжээ.

Гадаад харилцааны энэ их боломжийг салхинд хийсгэж байгаагаа бүү март гээд энэ хэсгээ дуусгаад одоо хамгийн хоржоонтой сэдэв рүү оръё.

Монголчуудаас, ялангуяа улс төрчдөөс  ГХЯ ба Дипломат албанд байнга тавьдаг, хүсдэг нэхдэг асуудал бол монголчуудынхаа эрх ашгийг хамгаалах. Энэ талаар ГХЯ бололцоотой бүх арга хэмжээг авч ажилладаг. Үйл ажиллагааных нь тэргүүлэх чиглэл. Гэтэл хилийн чанадад яваа монголчууд яадаг вэ? Эрхээ хамгаалуулахаа мэддэг, шаарддаг, харин тэр гадаад улсынхаа хууль дүрэм, дэг жаягийг хүндлэн дээдэлдэг, мөрддөг бил үү? Тайланд, Вьетнамд монголчуудын хулгайн хэрэг үе үе манддаг. Бүр аэрпорт дээр монголчуудыг шившгийн байдалд хулгайчид нь оруулчихсан. Үүнд ГХЯ, Дипломат алба ямар буруутай юм бэ? Хулгайч монгол хулгай хийгээд явж байна, хулгай хийгээд баригдлаа, үүнд ГХЯ яах ёстой юм бэ? Суллуулах, болж өгвөл өр ширгүй хэргээс мултлахыг ЭСЯ, дипломатчдаас шаардаж буйг би чихээрээ сонссон. Эх орны нэр төр, цаад гадаад улсын хууль дүрэм, тэр монгол хүний жудаг, хүмүүжил бүгд л нэг дор хослох учиртай бус уу? Хулгай хийж баригдчихаад Монголын төр рүү заачихдаг чинь ямар ёсон бэ? 

 

Швейцарь бол холбооны улс, 26 мужтай (кантон), кантон болгон өөрийн хууль тогтоомжтой, нэгэнтээ хүнлэг ардчилсан улс тул ноцтой биш анхны гэмт хэргийг (ахуйн хулгай, жижиг хулгай) өршөөх хуультай. Энэ хуулийн дагуу 26 кантон дамжиж хулгай хийгээд баригдах тоолондоо өршөөгдөөд дараагийн кантон руу дамжиж хулгай хийгээд 27 дахь үйлдэл дээр (хэдэн жилд ч юм, ямар ч гэсэн 26-г нь гүйцээчихсэн) нь цагдаа бариад авчээ.  Монгол хулгайчийн (эсвэл бүлэг хулгайч) тухай ярьж байна шүү дээ. Яалт ч үгүй шоронд суулаа. Байцаалт явагдлаа. Хулгай хийж хохирол учруулсныг нь бус, ямар арга чаргаар, ямар ид шидээр мэдрэгчтэй дохиололтой дэлгүүрийн хаалгаар хэнэггүй гарч чадав гэдгийг л асуугаад байжээ. ЭСЯ-наас консулын нөхөр оччихсон хэлэх үггүй, ичсэн нүүрээ хийх газаргүй, тэгсгээд шүүх хуралд оржээ. Яг энэ хэрэг дээр Женевт суугаа ЭСЯ, дипломатчдыг буруутгах үндэс байна уу? 

Баруун Европоор монгол хулгайч нар хөлхөж байна. УБ-аас очсон албаны, гайгүй, мөнгөтэй, өнгөтэй зочдыг тосч авч брэндийн барааны үйлчилгээ үзүүлнэ. Цаадуул нь хямд, ориг бараа заагаад захиалаад явуулна, наадуул нь хулгайлснаа авчирна, эсвэл хулгайлаад аваад ирнэ, үндсэн үнээсээ хоёр гурав дахин хямд брэндийн хувцас, бараа, цүнх, өөр юу ч байдаг юм. Авчирснаа арай УИХ-ын хуралдааны танхимд биш, гэхдээ л албаны нөхөд өмсөөд гоёод сүйд. Монголдоо амьтны нүд хужирлана. Гангарна. Энэ зөв үү? 

Хулгай хийгчдийн тухай үлгэр домог шиг дэл сул яриа Европоор нэг. Баригдсанаасаа баригдаагүй нь олон. Ийм хэрэг мандуулагчдын эрх ашгийг (мэдээж эрх ашиг гэж байгаа) ГХЯ, ДТГ нь хамгаална гэж юугаа ярина вэ?

  

Дүгнэе. Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч, Засгийн газрууд гадаад бодлогын залгамж чанарыг хадгалсан олон тулгуурт, идэвхтэй, энх тайванч, прагматик, бие даасан гадаад бодлого явуулж ирсэн, явуулж ч байгаа. Айхтар том алдаа гаргаж, савлагаа үүсгээгүй. 

Харин гадаад эдийн засаг, хөрөнгө оруулалт, гадаад худалдааны тухайд дээр бичсэн дүр зураг харагдаж байна. Үйлдвэрлэж, бүтээж, экспортлож чадахгүй хэрнээ олон түнштэй ажиллах хүсэлтэй, шаардаж байгаа нь ямагт өндөр,  ямагт өнөө маргаашийн ойрын зорилгоо нэгдүгээрт тавьж, холын зорилгоо олж хардаггүй, хэлсэн амнаасаа бүгд эргэж буцдаг, гаднын хөрөнгө оруулагчдыг хүнд байдалд оруулдаг, энэ бүхэн чинь гадаад бодлого, гадаад харилцаанд цөвтэй байна. 

Монголчууд хилийн чанадад сахилгатай, намбатай аялах, аж төрөх, худалдаа арилжаа хийх бүх нөхцлийг гадаад бодлогоороо бэхжүүлээд баталгаажуулчихсан, одоо яаа гээд байгаа юм бэ? 

Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүү

0
ЖИРГЭХ
Санал болгох
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • зочин (202.9.47.18)
    таны энд дурдсан зүйл бол энэ яамны үндсэн үүрэг нь. Асуудал үүнд огт байхгүй. хүмүүс юунд бухимддаг вэ? гэхээр зарим дипломатуудын зүй бус томилгоо, тэнд байгаа зарим ажилтнуудын улсынхаа нэрийг харлуулж байгаа хамгийн бохир үйлдэлүүд чинь буруу биш үү. үүндээ та тайлбар хийгээч
    2021 оны 04 сарын 16 | Хариулах
  • гэрэл (122.201.22.141)
    Үнэндээ дипломатууд очсон газраа амралтын газар мэтээр ойлгож иргэддээ үйлчилдэггүй тухай маш их яригдах юм билээ,мэдээж үё үёийн энэ салбарт нэр төртэй ажиллаж байсан үнэнч шударга жудагтай мэдлэгтэй хүмүүсийг ард түмэн үгүйсгээгүй,Гэхдээ сүүлийн үёд үнэндээ урд өмнө огт сонсогдож байгаагүй гэмт үйлдлүүд удаа дараа гарсаныг ч үгүйсгэх аргагүй шүү,
    2021 оны 04 сарын 16 | Хариулах
  • Зочин (122.201.21.191)
    STGULCH BOL MAL
    2021 оны 04 сарын 16 | Хариулах
  • монгол (103.212.116.225)
    БАЯРХҮҮ УГ НЬ ЗӨВ ЮМ БИЧИЖ ГЭТЭЛ ТА БҮХЭН МААНЬ ДИПЛОМАТ ПАСПОРТ, ХАЛДАШГҮЙ УНАА УНАЧИХААД АРАЙ "ДЭЭГҮҮР ТӨВШИНИЙ" ХУЛГАЙ, НАЙМАА ХИЙГЭЭД БАЙХААР ЧИНЬ ИРГЭД ШҮҮМЖЛЭЭД БАЙГАА ХЭРЭГ ЭЭ. МЭДЭЭЖ БҮГД БИШ ЭЭ. НЭГ ҮХРИЙН ЭВЭР ДОРГИВОЛ ГЭДЭГ Л ЮМ БОЛЖ БУЙ ХЭРЭГ ЭЭ. УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЧИГЛЭЛИЙН НЭГ ЮМ СЭДЭХ, ХИЙХЭЭР ОРОЛДОХДОО ӨӨРСДИЙН ЮМАА ШУРГУУЛАХ, ХУВИЙН АШИГ ХҮРТЭХ ГЭХ НЬ ОЛОН БАЙХ ЮМ ДАА
    2021 оны 04 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    20 цаг 45 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    20 цаг 53 мин
  • Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг
    20 цаг 56 мин
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
    20 цаг 59 мин
  • Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх дүрэмтэй
    21 цаг 2 мин
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    21 цаг 34 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    21 цаг 37 мин
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
    22 цаг 12 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    Уржигдар 17 цаг 49 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    Уржигдар 16 цаг 00 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    Уржигдар 15 цаг 04 мин
  • Малын хулгайн эзэн холбогдогчийг тогтоолоо
    Уржигдар 14 цаг 14 мин
  • Европын холбоо Украинд зэвсгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна
    Уржигдар 13 цаг 46 мин
  • 40 дэх удаагийн “Номын баяр” өнөөдөр эхэлж байна
    Уржигдар 13 цаг 20 мин
  • Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Орост дайн эхэлснээс хойших анхны парламентын сонгууль өрнөж байна
    Уржигдар 12 цаг 33 мин
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК