Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эмгэнэл

2021-4-21
0
ЖИРГЭХ

ДОЛЦОНГИЙН ДОНДОГ

(1956-2021)

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Баян сумын уугуул Долцонгийн Дондог 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр өвчний улмаас таалал төгсч, гэр бүл, төрөл садан болон Монголын төр, нийгмийн салбарт хүнд гарз тохиолоо.

Д.Дондог нь 1956 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Баян суманд малчин Долцонгийн 4 дэх хүү болон мэндэлж, гэр бүлийн ноён нуруутай, түшиг тулгуур болсон эр хүн, халамжит хань, сайн аав байлаа.

Тэрээр 1972 онд Төв аймгийн Баян сумын найман жилийн дунд сургууль, 1974 онд Зуунмод хотын 10 жилийн дунд сургууль, 1979 онд Улсын багшийн их сургуулийг “Физик-математикийн багш” мэргэжлээр, 1989 онд Намын дээд сургууль төгсөж, улс төрийн дээд боловсрол эзэмшиж сурган хүмүүжүүлэгч багшаас ажил амьдралын гараагаа эхлүүлж, төр нийгмийн нэрт зүтгэлтэн хүртэл улс, нийгэмдээ хөдөлмөр зүтгэлээ зориулжээ.

Д.Дондог нь дээд сургуулиа төгсөөд нутгаа зорьж, 1979-1984 онд Төв аймгийн Зуунмод сумын 10 жилийн дунд сургуульд физик- математикийн багшаар ажиллаж байгаад намын ажилд шилжин 1984-1987 онд Төв аймгийн МАХН-ын хорооны зааварлагч, 1989-1990 онд Аймгийн МАХН-ын хорооны улс төрийн хэлтсийн ахлах зохион байгуулагч, хэлтсийн дарга, 1990-1992 онд аймгийн МАХН-ын хорооны дэд даргаар, 1992-1996 онд Төв аймгийн ЗДТГ-ын Зохион зааварлах хэлтсийн орлогч дарга, 1996-2000 онд Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, 1997-2000 онд аймгийн МАХН-ын хорооны даргын алба хашиж, орон нутгийг хөгжүүлэхэд хүчин зүтгэж ирсэн, нутаг усандаа нэр хүндтэй сэхээтний нэг юм.

Д.Дондог нь нутгийн сонгогч олныхоо итгэлийг хүлээж 2000-2012 онд УИХ-д гурван удаа сонгогдсон мэргэшсэн парламентчдын нэг байсан юм. 2005 онд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байсан, УИХ дахь Монгол-Болгар, Монгол-Польшийн парламентын бүлгийн даргын сонгуульт алба хашиж байлаа.

Д.Дондог нь УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллах энэ хугацаандаа 70-аад хуулийн төслийг санаачлан боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд ихэнхийг нь батлуулсан байна. Тэрээр манай улсын боловсролын тогтолцоог улам боловсронгуй болгон сайжруулахад анхаарч, Боловсролын ерөнхий хууль, Бага, дунд боловсролын тухай, Мэргэжлийн боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуулиудыг батлуулахад ихээхэн хүчин чармайлт гаргажээ.

Мөн түүнчлэн Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай, Улсын Их Хурлын Сонгуулийн тухай /шинэчилсэн найруулга/, Сонгуулийн Төв байгууллагын тухай, Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай зэрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулиудын төсөл боловсруулж ажлын хэсэгт орж ажилласан байна.

Тэрээр УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа тойрогтоо хамгийн их хөрөнгө оруулалт хийдэг, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэг, амлалтаа биелүүлдэг, үнэнч шударга, итгэл даасан төрийн түшээ байсан юм.

Д.Дондог нь 1996-2000 оны сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байх Төв аймгийнхаа туг, бэлэг тэмдэг, /лого/ сүлд дуу, аймгийн “Хүндэт иргэн” гэх шагналтай болох ажлыг санаачлан бий болгосон. 2005 оноос хойш одоог хүртэл Улаанбаатар хот дахь Төв аймгийн нутгийн иргэдийн зөвлөлийн даргаар ажиллан Төв сайхан нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж сумдын Нутгийн зөвлөлүүдийн үйл ажиллагааг удирдан чиглүүлж, иргэд олон түмнээ нэгтгэн зохион байгуулах, аймаг орон нутгаа хөгжүүлэх, аймгийнхаа оны шилдгүүдийг шалгаруулах “Алтан гурвалжин” арга хэмжээг жил бүр зохион байгуулж аймгийн шилдгүүдийг алдаршуулан нийгэмд таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг удирдагч байлаа.

Хууль тогтоох байгууллага, нутгийн удирдлагын байгууллагыг хөгжүүлэх, төлөвшүүлэх үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмэр, хөдөлмөр бүтээлийг төр засаг өндрөөр үнэлж Ардын хувьсгалын 70, 80 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль, Эрүүл мэнд, төрийн алба, нийгмийн хамгаалал, соёл, биеийн тамир, хөдөө аж ахуй, байгаль орчин, төрийн хяналт шалгалт, сонгуулийн хорооны Тэргүүний ажилтан, “Монгол ардын түүхт 100 жилийн ойн хүндэт медаль” төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн хүндэт” медаль, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнагдсан байна.

Монголын улс төр, нийгмийн салбарт төр нийгмийн зүтгэлтний түүхэн замналыг тодоос тод бичиж үлдээсэн түүний эх орондоо хайртай, аймгийн хөгжил цэцэглэлтийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн, ажилч хичээнгүй, хүнлэг нөхөрсөг, хөдөлмөрч, манлайлагч, сурган хүмүүжүүлэгч, элэгсэг дотно, төлөв түвшин дөлгөөн гэгээн дүр төрх бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

Та минь эх нутгийнхаа алтан хөрсөнд амар амгалан нойрс доо.

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ,

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

0
ЖИРГЭХ
Санал болгох
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    20 цаг 2 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    20 цаг 11 мин
  • Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг
    20 цаг 13 мин
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
    20 цаг 16 мин
  • Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх дүрэмтэй
    20 цаг 19 мин
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    20 цаг 52 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    20 цаг 54 мин
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
    21 цаг 29 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    Уржигдар 17 цаг 49 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    Уржигдар 16 цаг 00 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    Уржигдар 15 цаг 04 мин
  • Малын хулгайн эзэн холбогдогчийг тогтоолоо
    Уржигдар 14 цаг 14 мин
  • Европын холбоо Украинд зэвсгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна
    Уржигдар 13 цаг 46 мин
  • 40 дэх удаагийн “Номын баяр” өнөөдөр эхэлж байна
    Уржигдар 13 цаг 20 мин
  • Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Орост дайн эхэлснээс хойших анхны парламентын сонгууль өрнөж байна
    Уржигдар 12 цаг 33 мин
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК