Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хүүхдийн төв номын сангийн 18 жилийн ой тэмдэглэлт өдөр тохиож байна

2021-5-09
0
ЖИРГЭХ

Өнөөдөр Хүүхдийн төв номын сангийн 18 жилийн ой тэмдэглэлт өдөр тохиож байна.  Хүүхдийн төв номын сан нь анх БСШУ-ны сайдын 2002 оны 370 дугаар тоот тушаалаар УТНС (одоогийн МУҮНС) -гийн харьяанд “Хүүхдийн номын ордон” нэртэйгээр дөрвөн уншлагын танхим, 16 ажилтантайгаар 2003 оны тавдугаар сарын 9-нд нээлтээ хийсэн. 

Улмаар Засгийн Газрын 2004 оны есдүгээр сарын 15-ны 196 дугаар тогтоолоор хүүхэд, залуусыг ном хэвлэл болон мэдээллээр хангах, тэдний мэдлэг хэрэгцээнд зориулсан үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий бие даасан төсөвт байгууллага болон өргөжүүлснээр Монгол Улсад анх удаа хүүхдийн номын сан бий болсон түүхтэй. Номын сангийн тухай" хуулийн 17.3 дахь заалтыг үндэслэн 2015 онд Монгол Улсын Засгийн Газрын 266 дугаар тогтоолоор “Хүүхдийн Төв номын сан” нэртэй болж, дөрвөн хэлтэс, 32 ажилтантай болсон үйл ажиллагаагаа өргөжүүлсэн билээ.

Сан хөмрөгтөө монгол, англи, герман, орос, хятад болон бусад хэлээр хэвлэгдсэн 80 гаруй мянган ном, хэвлэмэл бус материалууд, сурах бичиг болон тогтмол хэвлэлтэй томоохон номын сан болжээ. Одоогоор насны болон хэлний онцлогт тохируулсан зургаан танхим болон зөөврийн номын сангаар хүүхэд багачуудад номын сангийн үйлчилгээг хүргэж байна. 

Хүүхдийн төв номын сангийн дүрэмд заасны дагуу улсын хэмжээний ЕБС-ийн номын сангуудыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах үүргийг гүйцэтгэж, нийслэл болон орон нутгийн ЕБС-ийн номын санчдад жилд 6-8 удаа сургалт зохион байгуулж, 200-300 гаруй номын санчдыг сургалтанд хамруулан, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж байна. Хүүхдийн Төв номын сан 60 гаруй мянган уншигчдад шинээр үнэмлэх нээж, 800 гаруй мянган үйлчлүүлэгч хүүхдэд нэг сая 500 мянга гаруй номыг уншуулжээ.

2005 оноос сан хөмрөгөө электрон каталогт оруулах эхлэлийг тавьж, 2008 онд номын сангийн программ хангамжийн “Волвес” компанитай хамтран ажиллахаар болсон. Үүний үр дүнд LIB4U номын сангийн үндэсний программ хангамжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн үүлэн технологийн шийдэл бүхий https://mccl.lib4u.net/ электрон каталогийн цахим хуудсаар сан хөмрөгийн мэдээллийг хэрэглэгчдэдээ хүргэж эхэлжээ.2019 онд тус программын аудио видео, 2020 онд вэб хувилбарыг авснаар электрон каталогийг цахим хувилбартай нь шууд холбон каталогийн мэдээллийг баяжуулах боломжтой болсон. Үүний үр дүнд монгол болон гадаад хэлний 700 гаруй номыг цахим хувилбартай нь холбон хэрэглэгчдэдээ хүргээд байна.

1996 онд "Номус" компани (одоогийн Цогт Охин Тэнгэр сан) анх санаачлан хэрэгжүүлсэн https://e-nom.mn/ цахим номын сантай хамтран ажиллаж, хүүхдийн уран зохиолын болон танин мэдэхүйн 500-аад номыг тус санд оруулснаар  орон зай цаг хугацаанаас үл хамаарч гар утас, компьютер, киндл, хавтгай төхөөрөмж дээр бүрэн эхээр нь үнэ төлбөргүй цахимаар ном унших боломжийг хүүхэд залуустаа олгосон юм. Хүүхдийн Төв Номын Сан гадаад харилцаагаа өргөжүүлэх бодлого баримтлан Азийн хөгжлийн банкны “Боловсрол Хөгжлийн Хөтөлбөр”, Гёте-Институт, Швейцарын Хөгжил Хамтын Ажиллагааны Агентлаг, Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн, Тайваний Үндэсний Номын сан, Солонгосын “Койка” байгууллага, Япон дахь “Ротари” клуб, Австралид төгсөгчдийн холбоо зэрэг олон улсын байгууллага хамтран, сан хөмрөгөө арвижуулсаар буй.

Хамтын ажиллагааны үр дүнд төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж, орчин үеийн стандартанд нийцсэн танхимууд байгуулан номын сангийн зориулалтын техник тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэлтэй болж байна.Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэн 2020 оноос эхлэн цахим үйлчилгээний хэлбэрээр хэрэглэгчдэдээ түлхүү үйлчилж, “Хүүхдийн Төв Номын Сан” цахим хаягаар хүүхэд багачууддаа цахимаар унших контентуудыг бэлтгэхэд чиглэсэн  бодлого баримтлан ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу олон улсын стандарт шаардлагад нийцсэн шинэ барилга барилгатай болох гэж буй.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    16 цаг 43 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    16 цаг 51 мин
  • Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг
    16 цаг 54 мин
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
    16 цаг 57 мин
  • Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх дүрэмтэй
    17 цаг 0 мин
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    17 цаг 32 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    17 цаг 35 мин
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
    18 цаг 10 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    Уржигдар 17 цаг 49 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    Уржигдар 16 цаг 00 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    Уржигдар 15 цаг 04 мин
  • Малын хулгайн эзэн холбогдогчийг тогтоолоо
    Уржигдар 14 цаг 14 мин
  • Европын холбоо Украинд зэвсгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна
    Уржигдар 13 цаг 46 мин
  • 40 дэх удаагийн “Номын баяр” өнөөдөр эхэлж байна
    Уржигдар 13 цаг 20 мин
  • Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Орост дайн эхэлснээс хойших анхны парламентын сонгууль өрнөж байна
    Уржигдар 12 цаг 33 мин
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК