Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Мөнхбаяр: Хүнсний эрхийн бичиг олгох журамд өөрчлөлт оруулна

2021-5-14
0
ЖИРГЭХ

Нийслэлийн Нийгмийн халамжийн газар нь нийгмийн халамжийн багц хуулиудын хүрээнд нийслэлийн иргэддээ халамжийн үйлчилгээ үзүүлдэг. Тус газрын дарга Б.Мөнхбаяртай нийгмийн халамжийн үйлчилгээний талаар ярилцлаа.


-Нийслэлийн Нийгмийн халамжийн газраас иргэдэд ямар төрлийн үйлчилгээ үзүүлдэг бэ?

-Нийгмийн халамжийн газар нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд нийгмийн халамж, хамгааллын чиглэлийн үйлчилгээг хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэй.

-Цар тахлын халдварын нөхцөлд танай байгууллага хэрхэн ажиллаж байна вэ?

-Нийгмийн халамжийн газар нь 20, нийслэлийн есөн дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн 499 алба хаагчтай үйл ажиллагаа явуулдаг. Нийгмийн халамжийн үйлчилгээтэй холбоотой тогтоол, шийдвэрийг иргэдэд хүргэх, тэр дундаа зорилтот бүлгийн иргэдэд хүргэхээр ажиллаж байна. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Цахим монгол” хөтөлбөрийн хүрээнд нийгмийн халамжийн үйлчилгээнүүд шат дараатайгаар ehalamj.mn болон e-mongolia  цахим системд шилжиж байгаа. Үүнтэй холбогдуулан иргэд үйлчилгээ авах хүсэлт илгээх, анхан шатны нэгж болох хорооны халамжийн мэргэжилтэнтэй холбогдох зэрэг үйлчилгээ цахим системд шилжиж байгаа юм. Бид банк болон улсын бүртгэлийн хэлтсүүдтэй хамтран иргэдээ данстай болгох, данснаасаа бэлэн мөнгө авах үйл ажиллагааг хялбаршуулж байна. Ингэснээр иргэд тэтгэвэр, тэтгэмжээ авахын тулд заавал банканд дугаарлах шаардлагагүй болно.

-Нийслэлийн хэмжээд орон гэргүй, тодорхой хаяггүй иргэдэд ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?

-Орон гэргүй, тэнэмэл иргэн гэдгийг Нийгмийн халамжийн тухай хууль, түүнтэй холбогдон гарсан хууль тогтоомжид тодорхойлсон байдаг. Эдгээр иргэнд дүүргүүдийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээр дамжуулан Нийгмийн халамжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д заасан үйлчилгээг хүргэн ажиллаж байна. Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнээс хойш бид орон гэргүй тэнэмэл гэх 1000 орчим иргэнийг бүртгэлжүүлсэн. Үүнд, хөдөө орон нутаг руу шилжих, гэртээ буцаж очсон иргэд байгаа. Мөн үнэхээр орон гэргүй, ах дүү, хамаатан садан нь хүлээж авах боломжгүй, бичиг баримтын зөрчилтэй иргэдийг төрийн үйлчилгээг гэрээлэн гүйцэтгэдэг төрийн бус байгууллагуудад байршуулан, үйлчилгээ үзүүлдэг. Нийт зургаан байгууллагад 2020 онд хамгийн ачаалалтай үедээ 250 иргэнийг байршуулан үйлчилгээнд хамруулсан. Төрийн бус байгууллагууд маань тэдгээр иргэнийг эрсдэлээс хамгаалах, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх, ямарваа нэгэн халдварт өртөж, эрсдэлд орохгүй байх тал дээр анхаарч ажилласан. Мөн Нийслэлийн Нийгэм хамгааллын тусгай төв иргэдийг хүлээж авч, үйлчилгээ үзүүлдэг юм. Төрийн бус байгууллагуудад байршиж байгаа иргэд дархлаажуулалтын II тундаа хамрагдсан. Бид Улсын онцгой комисст хандаж, үйлчилгээ үзүүлж байгаа төрийн бус байгууллагуудыг халдвар хамгааллын хэрэгслээр хангах, халдваргүйтгэл, ариутгалын үйлчилгээг тасралтгүй хийж байна. Энэ ажлыг маш олон байгууллагын дэмжлэгтэйгээр хийдэг. Орон гэргүй, тэнэмэл иргэд маань төрөөс үзүүлж байгаа мөнгөн тэтгэмжийг авч чадаж байна уу гэдэгт бусад иргэн ч анхаарал хандуулдаг. Энэ асуудлын хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар Ажлын хэсэг гарсан. Манай байгууллага тухайн Ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж, төрийн бус байгууллагад байршиж байгаа болон төвлөрсөн хогийн цэгүүдэд албан бус хөдөлмөр эрхэлдэг иргэдийг бичиг баримттай эсэх, банканд данстай эсэхийг тодруулах ажлыг шат дараатайгаар хийж байна.

-Халамж гэхээр мөнгөн тэтгэмж үзүүлэх, хүнсний талон тараах гэж ойлгох иргэд байдаг. Нийгмийн халамжийн үйлчилгээ гэж яг ямар үйлчилгээг хэлдэг вэ?  

-Иргэд өөрт хүрч байгаа үйлчилгээг халамжийн үйлчилгээ гэдгийг тэр бүр мэддэггүй. Нийгмийн халамжийн хуульд заасан тодорхой үйлчилгээнүүд байдаг. Хэсгийн ахлагч, хорооны нийгмийн ажилтан, бүртгэлийн хэлтсийн ажилтан зэрэг олон хүний ажлын хүрээнд нийгмийн халамжийн үйлчилгээ иргэдэд бүрэн утгаараа хүрдэг. Иргэд зөвхөн хүнсний эрхийн бичиг авах, ахмад настнууд амралтад хөнгөлөлттэй амрах эрхийн бичиг авах зэргийг л нийгмийн халамжийн үйлчилгээ гэж боддог. Зарим иргэн манай байгууллагыг олон улсын хүмүүнлэгийн байгууллага болон төрийн бус байгууллага шиг иргэдэд хэрэгцээтэй байгаа зүйлсийг өгдөг гэж ойлгодог. Манай байгууллага бол нийгмийн халамжийн тухай хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага юм. Ахмад настны тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах тухай хууль зэргийг хэрэгжүүлэхээс гадна иргэдийн хэлж заншсанаар цалинтай ээж, насны хишиг зэрэг үйлчилгээг хуулийн хүрээнд явуулдаг. Нийгмийн халамжийн үйлчилгээ гэдэг бол иргэнийг хөгжлийн бэрхшээлтэй эсэх, байнгын асаргаа шаардлагатай эсэх, нийгмийн даатгалаас тэтгэвэр, тэтгэмж авах эрх нь үүссэн эсэх зэрэг тодорхой шаардлагуудын хүрээнд явагддаг. Орон нутаг, хороодод ажиллаж байгаа алба хаагчид нийгмийн халамжийн үйлчилгээг ойлгуулж, таниулахын тулд янз бүрийн харилцаа, хандлагатай иргэдтэй харилцдаг. Бидний ажлын онцлогийг ойлгодог иргэд байдаг ч өөрсдийн хүссэн үйлчилгээг авах гэсэн иргэд ч байна. Энэ дашрамд нийгмийн халамжийн үйлчилгээг иргэдэд ойлгуулан таниулж байгаа алба хаагчдадаа талархал илэрхийлье.

-Нийгмийн халамжийн үйлчилгээний анхан шатны нэгж хаанаас үүсдэг вэ?

-Хорооны хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн иргэдтэй уулзаж тухайн иргэнийг хөгжлийн бэрхшээлтэй, зорилтот бүлэгт хамаарах, амьжиргааны түвшин сайн,эсвэл муу гэдгийг шууд тодорхойлдоггүй. Үүнийг хэрэгжүүлэх чиг үүргийн байгууллагууд байдаг. Тухайлбал, өрхийн эрүүл мэндийн төвүүд, дүүргийн эрүүл мэндийн нэгдлүүд, эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс, нарийн мэргэжлийн эмч нарын зөвлөгөөн зэрэг байгууллагууд байдаг юм. Иргэдээс энэ талаарх мэдээллийг сайтар судлахыг хүсэж байна.

-Иргэд халамжийн үйлчилгээг хавтгайруулж олгож байна гэж шүүмжилдэг?

-Нийгмийн халамжийн үйлчилгээг хүртэж байгаа иргэн бүгд зорилтот бүлэг юм. Нийслэлийн хэмжээнд ахмад настан 155 мянга гаруй, хөгжлийн бэрхшээлтэй 50 мянга орчим иргэн, хүүхдийн мөнгөн тэтгэмж авч байгаа 580 мянга гаруй хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй 4500 гаруй хүүхэд нийгмийн халамжийн зорилтот бүлэг. Нийгмийн халамжийн хуульд тодорхойлж заасан иргэн болгон зорилтот бүлэгт хамаарна. Жишээлбэл, хүүхдээ гурван нас хүртэл асарч, цалинтай ээж хөтөлбөрт хамрагдаж байгаа ээж зорилтот бүлэгт хамаардаг. Тиймээс зорилтот бүлэг гэдгийг заавал эмзэг бүлгийн иргэд гэж ташаа ойлгож болохгүй.

-Халамжаас хөдөлмөрт шилжих ажлууд хийгдэж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Халамж авагчаас хөдөлмөр эрхлэгч рүү шилжих ажлыг 2016 оноос хойш Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон холбогдох байгууллагууд хэрэгжүүлж байна. Энэ ажил 2020 оноос хойш дүүрэг, аймаг, орон нутагт эрчимтэй явагдаж байгаа. Үүний нэг жишээ нь, хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ авдаг хөдөлмөрийн насны иргэдээ хөдөлмөр эрхлэгч болгоё гэсэн ажил юм. Нийгмийн дунд хүнсний эрхийн бичиг авдаг иргэдийн талаар сөрөг мэдээлэл байдаг. Амьжиргааны түвшин сайн айлууд авч байна гэсэн шүүмжлэл гардаг. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас салбарын хэмжээнд хэрэгжүүлж байгаа нэг чухал ажил бол хүнсний эрхийн үйлчилгээ авч байгаа журамд өөрчлөлт оруулж, цахимжуулах ажил юм. Өмнө нь хүнсний эрхийн бичиг олгох үйлчилгээг худалдан авах ажиллагааны хүрээнд шалгарсан дэлгүүрээр дамжуулан, тухайн иргэнд олгодог байсан бол одоо и баримт цахим системд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийг тэгш хамруулдаг болгоё гэж байгаа. Иргэн хүнсний эрхийг бичгээ пин кодтой картжуулаад, тухайн картаараа НӨАТ төлөгч, и баримт системд бүртгэлтэй дурын аж ахуйн нэгжээр үйлчлүүлэх боломжийг бүрдүүлнэ. Мөн хөдөлмөрийн насны олон иргэнтэй өрхүүдийг хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ рүү чиглүүлж ажилд зуучлах, хөдөлмөрт бэлтгэх, сургалтад хамруулах чиглэлээр өрхийн амьжиргааг дээшлүүлэх юм. Ингэснээр хүнсний эрхийн бичгийг тодорхой хугацаагаар олгодог байх, түүний дараа нөхцөл байдлын үнэлгээ хийж, амьжиргааны түвшин дээшилсэн бол хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнээс хасаж, дараагийн зорилтот айлаа дэмжих арга хэмжээг авах юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    16 цаг 13 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    16 цаг 21 мин
  • Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг
    16 цаг 24 мин
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
    16 цаг 27 мин
  • Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх дүрэмтэй
    16 цаг 30 мин
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    17 цаг 2 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    17 цаг 5 мин
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
    17 цаг 40 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    Уржигдар 17 цаг 49 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    Уржигдар 16 цаг 00 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    Уржигдар 15 цаг 04 мин
  • Малын хулгайн эзэн холбогдогчийг тогтоолоо
    Уржигдар 14 цаг 14 мин
  • Европын холбоо Украинд зэвсгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна
    Уржигдар 13 цаг 46 мин
  • 40 дэх удаагийн “Номын баяр” өнөөдөр эхэлж байна
    Уржигдар 13 цаг 20 мин
  • Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Орост дайн эхэлснээс хойших анхны парламентын сонгууль өрнөж байна
    Уржигдар 12 цаг 33 мин
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК