Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ковидын нөлөө иргэний нисэхийн салбарт

2021-5-25
0
ЖИРГЭХ

Цар тахал-Ковид-19 хүн төрөлхтөний хувь заяанд эргэлт гаргаж өнөөдөр хүртэл хөгжиж ирсэн арга замаа эргэж харахад хүргэж байна. Ковидын дараах хүн төрөлхтөн шал өөр болно гэж судлаачид мэргэжилтнүүд үзэж байгаа бөгөөд дэлхийн улс төр, иргэний байгууллагууд ч ийм дүгнэлтэд хүрээд байгаа билээ. Хэдийгээр бичигч би нисэхийн салбарыг мэдэхгүй ч гадаад ертөнцөд өрнөж буй үйл явдлуудыг сонирхосны дүнд зарим нэг хэрэгтэй байж мэдэх мэдээллүүдийг хүргэж байна.

НҮБ-ын дарга Антони Гутериш иргэний агаарын тээврийг сэргээн, хүрээлэн буй орчинд хаягдах хорт бодисын нөлөөлийг бууруулан эх дэлхийгээ аврахыг уриалсан ба   Олон улсын иргэний нисэхийн байгууллага ИКАО-ын тэргүүн Фан Лю  инновацийн дэвшлийг өргөн нэвтрүүлж энэ зорилгод хүрэх юм гэсэн байна.

Дэлхий даяар агаарын тээвэрлэгчид, нисэх буудлууд, үйлдвэрлэгчид цар тахлын хорионоос үүдэн маш их гарз хохирлыг амсч зарим компаниуд дампуурлаа зарлаж байгаа бөгөөд нөхөн үйлдвэрлэл, хангамжийн сүлжээ, амин чухал хэрэгцээт бараа, эм тариа бэлдмэл, хүмүүнлэгийн тусламж шаардлагатай газруудад хүргэх ажлыг тасалдуулахад хүргэж байна. 

Азийн хөгжлийн банкны Төв Азийн бүсийн эдийн засгийн хамтын ажиллагааны CAREC-2030 хөтөлбөрийн хүрээнд хамрагддаг 10 орныг   хамарсан судалгааны дүнг 2021 оны 2 сард нийтэлжээ.  Судалгаагаар энэ бүсийн орнуудын агаарын тээвэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 90% гаруй буурсан бөгөөд  Монгол, Туркменистан улсууд зөвхөн гадаадад байгаа иргэдээ буцаан татах нислэгийг л үйлдэж байна, олон улсын агаарын тээвэр 2023 он хүртэл бүрэн хэмжээндээ хүрч сэргэж чадахааргүй байна гэжээ.  АХБ-ны CAREC-2030 хөтөлбөрийн судалгаагаар Ковидоос болж  Төв Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс нутгийн 10 орны хувьд 2020 онд зорчич тээвэр 40 сая хүнээр багасч, зорчигч тээврээс олж болох байсан 7 млрд ам.долларын орлого тасарч, аялал жуулчлал агаарын тээвэртэй холбоотой 1 сая ажлын байр үгүй болж, аялал жуулчлалаас олж болох байсан 27 млрд.ам.долларын орлого алдах аюул нүүрлээд байна гэсэн байна. Иймээс АХБ-ны зүгээс хямралыг даван туулахад нь 12 төрлийн дэмжлэг туслалцааг улсуудын иргэний нисэхийн салбарт үзүүлж болох тухай судалгааны тайланд дурджээ.

Мөн ИКАО-ын нислэгийг сэргээх зөвлөлийн 2021-03-10-ны өдөр гаргасан зөвлөмжид улс орнуудын засгийн газрууд, иргэний нисэхийн удирдах байгууллагуудад хандан агаарын тээврийг сэргээхэд төрийн зүгээс дэмжлэг үзүүлэх, вакцин, хүмүүнлэгийн тусламж, аюултай ачааг нэвтрүүлэх зөөвөрлөхийг хялбаршуулах, нисэхийн аюулгүй байдлыг хангах, зорчигч, агаарын хөлгийн экипажийн аюулгүй байдлыг хангах талаар зөвлөмж гаргасан байна. Манай 2 хөрш орнуудын хувьд аль болох агаарын тээврийн үйлчилгээг нээхэд анхаарч байгаа бөгөөд дотоодын тээврээ нээж, улсуудад Ковидтой тэмцэхэд нь зориулж тусламж үзүүлсээр байна.

Мэргэжлийн судлаачдын мэдээлж буйгаар үйлдвэрлэгчид болох Airbus 60 агаарын хөлөг зарах захиалгаа алдаж, Boeing  8 млрд ам. долларын 75 агаарын хөлөг борлуулж чадаагүй байна.  Ковидоос болж Иргэний нисэхийн салбарын хөгжлийн хандлагад маш их өөрчлөлт гарахаар байна. Хүмүүс халдвар авахаас болгоомжлон цэгээс цэгт үйлчилгээг илүү сонирхох болсоноор дамжин өнгөрүүлэх томоохон төв нисэх буудлууд болох HUB/хаб-ын үе өнгөрч байна гэж үзэх боллоо.

Аль болох контактгүй үйлчилгээг нисэх буудлууд нэвтрүүлэхийг эрмэлзэж билет захиалах, бүртгүүлэх, ачаа тээш хянах,  хяналт шалгалтаар дамжих гм бүх үйл ажиллагааг аль болох контактгүй/шууд хавьтал/харилцаагүй байлгахад чиглэсэн техник технологийн шийдлийг нэвтрүүлж эхэлж байна. Бага оврын онгоцоор нисэхийг ч сонирхох болсон тул ерөнхий зориулалтын нисэх, квадратокоптер, нисдэг машин, дроны, онлайн үйлчилгээнүүд эрэлттэй болжээ. Маш хурдан нисдэг дунд зайны/магистралийн тийрэлтэт хөлгүүдийн эрэлт нэмэгдэх болтой. Агаарын хөлөг доторх суугчид хоорондын зайг ихэсгэх, хаалт байрлуулах, үйлчлэгч нарын оронд робот нэвтрүүлэх, биометрик хяналтын системийг нэвтрүүлэх гэх мэтээр маш их өөрчлөлтүүд гарах тул нислэгийн билетийн үнэ 50% хүртэл нэмэгдэх магадлалтай гэнэ.

Маш олон нислэгүүд цуцлагдан агаарын хөлгүүд зогссол дээр, зарим нь бүр цэргийн нисэхийн зогсоол дээр хүртэл овоорчээ. Үүнээс үүдэн нисэгч нар, экипажийн мэргэжлийн бэлтгэл суларч нисэхийн аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй тул тренажерийн бэлтгэлийг сайжруулах болжээ.

Агаарын хөлгөөс агаар мандалд хаягдах хорт бодисын хаягдлыг бууруулах зорилгоор түлшний хэмнэлттэй моторыг онгоцонд ашиглах, агаарын замд байх хугацааг багасгахаар төлөвлөлт зохицуулалт хийх, агаарын зам коридорын нэвтрүүлэх чадамжийг сайжруулах талаар ажиллаж байна гэх мэтээр дэлхийн иргэний агаарын тээвэрт маш том  өөрчлөлт хийгдэх гэж байна.

Монгол улсын хувьд нисэх онгоц үйлдвэрлэж чадахгүй ч илүү хэмнэлттэй түлш ашиглах агаарын хөлгүүүдийг худалдаж авах, агаарын орон зайн нэвтрүүлэх, шуурхай үйлчлэх чадамж, багтаамжаа нэмэгдүүлэх, сумдын нислэгийг сэргээх, аялал жуулчлалын нислэг бий болгох, дрон, хувийн нисэх онгоц ашиглахад олгох чөлөө зөвшөөрлийг нисэхийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны шаардлагыг бууруулахгүйгээр хялбаршуулах, хот суурин газрын агаарын орон зайд бага оврын онгоц дроноор  нислэг үйлдэхийг дэмжих  гм  замаар дотоодын нислэгийг нэмэгдүүлэх, аль болох олон чиглэл, улс оронд нислэг үйлдэх зам гарцын тоог ихэсгэх чиглэлээр ажиллаж эрсдэлийг давж гарах бизээ. Мөн нисэхийн бус үйлчилгээг хөгжүүлж, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд суларч буй Буянт-Ухаа нисэх буудлын бүсэд иргэний нисэхийн сургалт, засвар үйлчилгээ, үйлдвэрлэл, худалдааны олон улсын кластер байгуулах, манай шууд нислэгтэй гадаадын нисэх буудлуудад Монгол дюти фреег байгуулан монголын бараа бүтээгдэхүүнийг борлуулах, эрүүл хүнс махан бүтээгдэхүүнээ экспортлох ачаа тээврийг хөгжүүлэх, газрын ховор элементийг экспортлох зэрэг арга хэмжээг төрөөс дэмжин авч хэрэгжүүлбэл зүгээр байхдаа.

Бодлогын хувьд: Төрөөс иргэний нисэхийн салбарт баримтлах бодлого-2020 /ТИНСББ-2020/ дууссан, шинэ бодлого гаргах, агаарын орн зайн  нэвтрүүлэх чадвар, агаарын шинэ замуудыг нэмэх, хямд зардал бүхий онгоц хямд түлш, онгоцны агаарт зарцуулах түлшний зарцуулалтыг багасгах, нисэхийн бус үйлчилгээ, дотоодын аялал жуулчлалтай хамтрах АХБ зэрэг газраас тусламж зээл авах, байгаагаа хэмнэх, зардлаа зөв хуваарилах, зөв газарт хөрөнгө оруулан нэмэлт орлого олох эх үүсвэрээ нэмэгдүүлэх бодлого чухал.   Дэлхийн бүс нутгуудад үүсч буй зөрчил тэмцлийн голомтууд: Армян Азербайжаны, Араб Израйлын мөргөлдөөн, усны төлөөх Киргизстан, Узбекистан, Казахстан улсуудын зөрчил, Хятадын Гималайн уулуудад байгуулж байгаа усны далангуудаас болж Зүүн Өмнөд Азийн орнуудтай үүсэх зөрчил,  мөн өмнөд Хятадын тэнгис дэх Хятадын  цэргийн хүчирхэгжил нь нэг талдаа монголоор дамжин өнгөрөх нислэгийг нэмэгдүүлэх магадлалтай ч, Хятад -Европын Холбоо- АНУ-ын худалдааны дайн, санкц  зэрэг нь бас монголоор дайран Европ чиглэсэн нислэгийн тоог бууруулах магадлалтай.  Улс орнуудад дотоодын нислэг, ачаа тээш карго тээвэрлэлт нэмэгдэж байгаа, өвчлөл буурахаар зорчигчид нэмэгдэнэ гэсэн зэрэг олон улс дэлхийн хэмжээнд гарч буй хүлээлтүүдийг анзаарч байх нь иргэний нисэхийн салбарын алс хэтийг харах, төлөвлөхөд хэрэгтэй юм болов уу.

Эдийн засгийн хувьд:  Байгаагаа хэмнэх, зардлаа зөв хуваарилах, зөв газарт хөрөнгийг зоригтой оруулан нэмэлт орлого олох эх үүсвэрээ нэмэгдүүлэх бодлого аль ч салбарт чухал. АХБ-ны CAREC-2030 хөтөлбөрөөс урт хугацаатай, бага хүүтэй зээл авч Буянт Ухаа бүсэд иргэний нисэхийн сургалт засвар үйлчилгээ, үйлдвэрлэл худалдааны кластер байгуулах, бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвөө ашиглалтад оруулах зэргээр алс хэтээ харсан хөрөнгө оруулалтыг хийх нь дэлхийн агаарын тээвэр сэргэх үед хэрэг болж магад. 

Техник технологийн хувьд:  ОХУ-ын МС-21 гэдэг шинэ онгоц хямд зардалтай бөгөөд техникийн үзүүлэлтүүд нь монголд тохирох мэт.

Aircraft Interior Expo үзэсгэлэн дээр италийн Avointerois фирм Skyrider гэдэг эмээл хэлбэрт суудал гаргасан нь онгоцны доторх зайг хэмнэх гэнэ.

 

Мөн онгоцны үйлчлэгч нар зориулсан ухаалаг цаг нь онгоцны салоны  мэдээллийг өгч, зорчигчийн захиалга санал хүсэлтийг авдаг байна.

 

Үйлчлэгчийг орлох робот нь 7 хэл дээр ярьж зорчигчдод үйлчлэх гэнэ.

 

 Германы Гамбургийн “United screens” компани VR нүдний шилийг зорчигчдод санал болгосноор онгоцонд удаан суухдаа виртуаль орчинд аялах боломжийг олгодог гэнэ .

 

Онгоцон доторх интернет Германы үүрэн телефоны операторууд янз бүрийн үнэ тарифтай интернетийг санал болгож байгаа гэнэ.

Нийгэм, хүний нөөцийн хувьд: Нислэг цуцлагдсанаас үүдэн нисэгч нарын бэлтгэл ур чадварт нөлөөлж буй тул  тренажер авч нислэгийн цагийг нөхөх сургалт явуулан ашиг олж болох талтай. Хэрэв олон улсын нисэхийн академийг Монголд байгуулбал ажлын байр нэмэгдэж, үндэсний боловсон хүчнийг дотооддоо бэлтгэн гадаад зах зээлд нийлүүлэх,  нисэхийн салбарын эдийн засагт үзүүлэх нөлөөг нэмэгдүүлэх талтай.  Монгол хүн  гадаадад боолын хөдөлмөрт явахгүй  дэлхийн шилдэг аэропортууд, авиакомпаниудад ажиллан оюуны оутсорсинг хийх, Буянт-Ухаа бүсэд эдийн засгийн шинэ төвлөрөл үүсгэх,  сэргээгдэх баялагийн үйлдвэрлэл үүсэх болно.  Монголчууд одоо нүүрс зэс зэрэг сэргээгдэхгүй баялгаа зарж амьдарч байгаа.

Байгаль орчинд үзүүлэх нөлөөлийн хувьд: ОХУ-ын дунд зайны МС-21 онгоц нь ИКАО-ын шаардлагад нийцсэн, техникийн үзүүлэлт сайтай, хямд байх шинжтэй. Тэгээд ч энэ онгоцыг манай хажууханд Иркут корпорацид үйлдвэрлэж байгаа юм байна.  Тухайлбал: 1 зорчигчийн суудалд шилжүүлэн тооцсоноор 15-25% бага СО-2-ыг ижил төстэй онгоцнуудыг бодвол агаарт хаядаг, 130-170 суудал, 160-211 суудалтай байхаар үйлдвэрлэж байгаа, Түлшний зарцуулалтын дээд хэмжээ нь 6000-6400 км-т 20,4 тонн, хөдөлгүүрийн амьдралын циклийн үнэ нь ижил төрлийнхөөс 15-20% хэмнэлттэй, экологийн хувьд илүү цэвэр байх тул эдгээр үзүүлэлтээрээ ижил төрлийн агаарын хөлгүүдээс илт давуу гэж мэргэжилтнүүд нь мэдээлж байна.

 

Эрх зүйн зохицуулалтын хувьд:   Нислэг үйлдэх зөвшөөрлийг шуурхай олгох,  шинэ зам нээх талаар  улсуудтай гэрээ байгуулах, засгийн газрын дэмжлэг, жижиг авиакомпаниуд нэгдэх,  монгол дюти фрее байгуулж экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг дэлхийн шилдэг нисэх буудлуудад хүргэх эрх зүйн зохицуулалтууд гэрээ хэлцлүүдийг одооноос эхлэн бэлтгэж байх нь чухал гэж үзэж байна.

 

Нийтлэл бичсэн  TSMJL 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    14 цаг 44 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    14 цаг 52 мин
  • Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг
    14 цаг 54 мин
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
    14 цаг 58 мин
  • Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх дүрэмтэй
    15 цаг 0 мин
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    15 цаг 33 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    15 цаг 36 мин
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
    16 цаг 11 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    Уржигдар 17 цаг 49 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    Уржигдар 16 цаг 00 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    Уржигдар 15 цаг 04 мин
  • Малын хулгайн эзэн холбогдогчийг тогтоолоо
    Уржигдар 14 цаг 14 мин
  • Европын холбоо Украинд зэвсгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна
    Уржигдар 13 цаг 46 мин
  • 40 дэх удаагийн “Номын баяр” өнөөдөр эхэлж байна
    Уржигдар 13 цаг 20 мин
  • Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Орост дайн эхэлснээс хойших анхны парламентын сонгууль өрнөж байна
    Уржигдар 12 цаг 33 мин
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК