Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Соёлын сайд Ч.Номин нэг тэрбум төгрөгийг одон медальд төсөвлөжээ

2021-5-27
0
ЖИРГЭХ

Монголчуудын хувьд энэ жил түүхэн ой тохиож буй. Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн түүхт тохиох юм. Тиймдээ ч Засгийн газраас Ковидгүй зуны төлөө гэсэн уриалга гаргаад байгаа.

Харин энэхүү түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх соёл, урлагийн нөр их ажлыг шинэ тутам байгуулсан Соёлын яам, тэр дундээ Ч.Номин сайд гардан зохион байгуулахаар болж, ойн хүрээнд 34 ажил, арга хэмжээг нийт 10 тэрбум төгрөгөөр хийхээр төсөвлөжээ. Ч.Номин сайд ч баян айлын эрх охин аятай 10 тэрбум төгрөгийг гарын салаагаар урсгахаар шийджээ.

Түүний хувьд угаасаа хөрөнгө мөнгө тэгтлээ сэтгэлийг нь чилээх асуудал биш. Тэрбээр түүхт 100 жилийн ойд төсөвлөсөн 10 тэрбумаар юу хийхээр төлөвлөв. Жагсаалтаас харвал, хамгийн ихээр анхаарал татсан нь, Ардын хувьсгалын 100 жилийн ойн медаль захиалж хийлгэхэд нэг тэрбум төгрөг төсөвлөжээ. Одон медальд угаасаа онцгой ач холбогдол өгдөг ард түмэн билээ.

Бүх ард түмний урлагийн их наадам зохион байгуулахад 500 сая, Ардын хувьсгалын 100 жилийн тухай дуу бүтээхэд 100 сая, Утга зохиолын шилдэг бүтээл туурвихад 100 сая, Зуун жил-зуун бүтээн байгуулалт-ТВ контент  бэлтгэн цувралаар хүргэхэд 100 сая, улс орон даяар спортын нэгдсэн наадам, фестивал зохион байгуулахад 350 сая, Сонгодог урлаг “OPEN AIR” арга хэмжээ 150 сая, Тайзны бүрэн хэмжээний уран бүтээл туурвихад 270 сая, орчин цагийн номын сан үүсэж хөгжсөний 100 жилийн ойн арга хэмжээг орон даяар зохион байгуулахад 350 сая, хөшөө дурсгалуудыг сэргээхэд 250 сая төгрөг тус тус төсөвлөжээ.

Үүнээс харахад нэг тэрбумыг одон медальд зарцуулахаас гадна урлагийн наадам, контент бүтээх, дуу бүтээх, шилдэг бүтээл шалгаруулах, номын сан үүсэж хөгжсөний ойг тэмдэглэх, тайзны уран бүтээлд гэхчилэн тухайн үедээ л тэмдэглэж, баярлаад өнгөрөх арга хэмжээнд хөрөнгө, мөнгөний дийлэнхийг зарцуулах аж. Олзуурхууштай, нийслэлийн гандаж, гундсан хөшөө дурсгалууд өнгө орж, сэргэх нь.

Мөн номын сан үүсэж хөгжсөний ойгоор хүүхэд багачуудыг номд шимтүүлэх бага ч болов зүйлийг хийх биз ээ. Түүнээс өөрөөр улс эх орон, ирээдүй хойч үрсдээ бахархам ямар үйлийг хийж, үлдээх вэ гэдгийг жагсаалтаас хайгаад ч олсонгүй. Мэдээж, баярлаж цэнгэлгүй яах вэ. Гэхдээ л Соёлын яам гэдэг утгаараа урлагийн наадам, цэнгүүнд л ихээхэн ач холбогдол өгчээ.

Соёлын сайд Ч.Номингийн хувьд соёл, урлагийг хөгжиж цэнгэхээс өөрөөр төсөөлдөггүй бололтой. Сайдын маань цар хүрээ ийм юм хойно, яалтай билээ.

У.Тэргэл

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • зочин (66.181.161.19)
    үнэ цэнээ алдсан төмрөнд яасан их мөнгө зарцуулдын. одоо наад төмөр тараадаг чинь хүндлэл бахархал биш болсон харагддаг даа.
    2021 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (192.82.69.5)
    Энэ хөрөнгө мөнгөтэй залуус эр ,эмгүй их муухай дээрэлхүү ажилчид аа нохойноос ч дор үздэг зодож нүддэг юм гэх шив .Тэр Алтан Дорнод ын Ганболд бас ажилчид аа зоддог гэнэ. Дориун сүрхий залуу юм гэсэн худлаа байж. Хүн харагдаж байгаа шигээ биш гэдэг үнэн юмаа.
    2021 оны 05 сарын 28 | Хариулах
  • zochin (66.181.161.43)
    bayan bolloch,tavilan orchlogdohgui zz
    2021 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.9.47.13)
    shine said shiniig sedeed ene sonin sots ueiin shangal tumuriig bhgui bolgochij boldoggui yum bhdaa
    2021 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (192.82.85.117)
    Ene mongoor 1 tom tsetserleg esbel surguuli barih buren bolomjtoi
    2021 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин (192.82.85.117)
    Mongo-g yostoi uren taran jiih bn daa HUrelsuh ni ium heldeegui ium bh daa hoorhii. Iim humuusiig dahin dahin songood baigaa humuusiig yaltai bilee hoorhii.
    2021 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин (203.91.115.56)
    Тэгээд яахий Яаж ч чадахгүйш дээ
    2021 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин (59.153.115.155)
    Teneg
    2021 оны 05 сарын 27 | Хариулах
  • Иргэн (103.10.23.131)
    Баян айлын танхил охин төсвийн мөнгөөр тоглождээ хариуцлага тооцдог хүнгүй болхоор одоо яая гэхвэ
    2021 оны 05 сарын 27 | Хариулах
  • Иргэн (103.10.22.115)
    Энэ одоо мөнгөөр дутмааргүй юм. Эсвэл тийм аймаар шуналтай хүүхэн юм болов уу. Муу хэлүүлэн байж чадахгүй юмаараа оролдож төрийн алба хаших хэрэгтэй л байдаг юм байх даа.
    2021 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.21.107.66)
    Ийм л ажил амжуулж байгаа юм байх даа.
    2021 оны 05 сарын 27 | Хариулах
  • zochin (66.181.183.16)
    naad socialismiin ueiin balai shagnaliig systemiig halaachee. tsag ueee medreechee.
    2021 оны 05 сарын 27 | Хариулах
  • Irgen (103.26.194.232)
    Ter tomruudeer yadag bna da. Hairan horongo mongo.
    2021 оны 05 сарын 27 | Хариулах
  • иргэн (49.0.156.21)
    Аймаг бүрд портер дүүрэн одон, медаль нэртэй металл ачуулж байна гэсэн сураг байсан шүү.
    2021 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.131.240.147)
    iim duff
    2021 оны 05 сарын 27 | Хариулах
  • Уншигч (66.181.176.85)
    Ёоо болимоор юмаа, 2-3өдрийн л зугаа цэнгэл биздээ. Өөр хэрэгтэй бүтээн байгуулалт, сургууль цэцэрлэг барих ажилд зарцуулмаар юм. Ийм бхад улс яаж хөгжиж, ард түмэн яаж боловсрохов дээ хөөрхий
    2021 оны 05 сарын 27 | Хариулах
    • Harin tiimee.
      2021 оны 05 сарын 27
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    14 цаг 13 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    14 цаг 22 мин
  • Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг
    14 цаг 24 мин
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
    14 цаг 27 мин
  • Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх дүрэмтэй
    14 цаг 30 мин
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    15 цаг 3 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    15 цаг 5 мин
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
    15 цаг 40 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    Уржигдар 17 цаг 49 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    Уржигдар 16 цаг 00 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    Уржигдар 15 цаг 04 мин
  • Малын хулгайн эзэн холбогдогчийг тогтоолоо
    Уржигдар 14 цаг 14 мин
  • Европын холбоо Украинд зэвсгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна
    Уржигдар 13 цаг 46 мин
  • 40 дэх удаагийн “Номын баяр” өнөөдөр эхэлж байна
    Уржигдар 13 цаг 20 мин
  • Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Орост дайн эхэлснээс хойших анхны парламентын сонгууль өрнөж байна
    Уржигдар 12 цаг 33 мин
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК