Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МҮБХ-ны шинэ тэргүүний “шүдний өвчин” хэн бэ?

2021-5-30
0
ЖИРГЭХ

Монголын үндэсний бөхийн холбооны “Их Эе”-ийн ээлжит бус хурал өчигдөр Монгол бөхийн өргөөнд болж, тус холбооны тэргүүнээр улсын заан Ц.Магалжавыг сонголоо. Тэргүүний төлөөх өрсөлдөөнд гурван аварга, гурван зааны нэрийг дэвшүүлсэн юм. Аваргууд нэрээ татаж, улсын заан Б.Сайнбаяр, сумын заан Б.Баярбаатар нар үзээд үнэндээ барсангүй.

Онцолмоор нь он удаан жил маргасан хоёр талын төлөөлөл энэ мөчөөс нэгэн дээвэр дор багтах нь. За энэ ч яахав. Бөхийн холбооны үйл ажиллагааг олон жил тууштай шүүмжилж ирсэн Л.Чинбатын талынхан удтал хүлээсэн холбооныхоо тэргүүний төлөөх нэн чухал сонгуулийн гадна үлдсэн нь сонин байна. Нөгөө Бөхийн өргөөнийхөө хаалгыг эвдэн байж тэмцэж ирсэн зарим хүн энэ хуралд ирээгүй нь даанч хачирхалтай.

Улсын аварга О.Балжинням, С.Мөнхбат нарыг танхимаас тэргүүний төлөөх өрсөлдөөнд дэвшүүлсэн ч Ц.Магалжавт зайгаа тавьж өгсөн. Балжаа аварга “дэд тэргүүн болох хүсэлтэй тул нэрээ татаж байна” хэмээн үнэнээ хэлсэн бол залуу аварга тэргүүн болох гэж ирээгүй хэмээн зай барив. Уг нь Увсынхан ийм амар тахим өгөх хүмүүс биш л дээ. Иймээс ч МҮБХ-ны удирдлагуудыг Л.Чинбатын талынхантай тохироо хийсэн гэж үзэх хүн байна. Шинэ тэргүүн энэ сонгуульд илэрхий ялахад Л.Чинбатын талынхан чамгүй нөлөө үзүүлсэн байх магадлалтай.

Энэ ч хамаа алга. Тэд маань сая нэг учраа олсон бол дэвшил юм. Одоо л нэг эв эеэ олох нь гэж олон хүн талархан хүлээн авлаа. Гэтэл баярлахад арай эрт бололтой. Юу гэвээс энэ мөчөөс Л.Чинбатын бус өөр хэсэг бөхчүүд холбооныхоо одоогийн удирдлагуудтай түнжин хагарах эхлэл тавигдсан нь даанч харамсалтай. Ганцхан жилийн өмнө МҮБХ-ны гүйцэтгэх захирлын ажлаа хүлээлгэн өгсөн Б.Сайнбаяр заан тэргүүн болохоор дахин хаалга тогшин гарч ирсэн нь нэгийг өгүүлнэ. Түүнийг дэмжиж цөөнгүй хүн үзэл бодлоо чанга дуугаар илэрхийлэв. Б.Сайнбаярт ажлаа өгөх нэг шалтаг, эргэн ирэх нэг шалтгаан байгаа бололтой. Тэр нь Л.Чинбатын талтай эвийн гэрээ байгуулсан холбооны удирдлагууд юм шиг.

Б.Сайнбаяр ганцаараа биш. Аварга цолтой хүн хүртэл түүний эсэргүйцлийн гол дуу хоолой нь болж буй. Өмнөх тэргүүн тэдний ард бий гэж ярих юм. МҮБХ-ны шинэ тэргүүн Ц.Магалжав сөргөлдөгч Л.Чинбатын талынхантай учраа олоод зогсохгүй цэцдийн зөвлөлийн багагүй суудлыг өгөх тохироотой байсан нь ил болоход зарим бөх ийн бухимдах болсон. Бас тэдэнд дэд тэргүүн ч амласан бололтой. Хөшигний ард өрнөсөн энэ бүх тохироог харсан нэгэн идэр аварга амаа үдүүлээд зүгээр суугаагүй юм. Холбооныхоо удирдлагуудыг хамгийн их шүүмжилж, хурлын уур амьсгалыг ч харлуулж байлаа.

Түүний хурал дээр хэлсэн санал нь допингтой 38 бөхийг нэн даруй зарлах, барьц сонгох дүрмийн шинэчлэлтэй холбоотой асуулт зонхилж байв. Энэ бүх асуудлууд нь өндөр төвшинд шийдвэрлэх шатандаа орсон юм билээ. Иймээс МҮБХ-ны шинэ тэргүүн маань өмнөхөөсөө дутахааргүй хэл амтай он жилийг угтаж мэдэхээр байна. Одоо тохирсон ёсоор өмнөх сөрөг хүчнийхээ хэлсэн үгийг дуулгавартай дагах, эс бөгөөс өмнөх тэргүүнийхээ саналыг хүлээн авах гэсэн хоёр сонголт байх шиг.

Б.Жаргал

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • иргэн (66.181.160.46)
    Хэрүүлийг Баянаа, А.Сүхбат(допинг анхдагч) нар олон жилийн өмнөөс хийсэн ҮБХ самраад ард түмэнд бөхчүүдийг муухай харагдуулдаг болгсон! Увсыханыг хол байлгахгүй бол угаасаа бүтэхгүй шүү!
    2021 оны 06 сарын 02 | Хариулах
  • Hohirogch (202.126.89.72)
    Chinbat bol busdyg deeremddeg daramtlagch shuu dee
    2021 оны 06 сарын 01 | Хариулах
  • Монгол (59.153.112.22)
    3 -хан саяас 1.3 нь хүүхэд. Үлдсэн 2 -хон сая Монголчууд эв эеэ олчихож чадахгүй бол бусдын боол, босгоны шороо болж дарлуулж, доромжлуулахыг хүсээгүй л бол ухаарах цаг болжээ
    2021 оны 06 сарын 01 | Хариулах
  • Зочин (150.129.142.203)
    Чинбат гэж бас нэг хэрүүлийн бузар
    2021 оны 06 сарын 01 | Хариулах
  • Ж (192.82.77.53)
    Юу ч ойогосонгүй.
    2021 оны 06 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.9.46.128)
    Баярбаатарыг холбоондоо авчмаар юм Хэрэгтэй залуу даа
    2021 оны 05 сарын 31 | Хариулах
  • Мэнлэг (192.82.73.80)
    Чанга дуугарсан нь хэн бэ
    2021 оны 05 сарын 31 | Хариулах
    • Санжаа
      2021 оны 05 сарын 31
  • Зочин (202.9.46.242)
    бөхчүүд дундаас Магалжав тэргүүн болоход хамгийн боломжтой хүн гэдгээ өчигдрийн хурлаар харуулсан.маргах зүйлгүй багаа бүрдүүлээд явах хэрэгтэй.харин Бачрбаатар гэдэг залууг менежерээр ажиллуулбал болох юм шиг харагдана лээ.ингэж бөхөө нэгдмэл байлгахгүй бол 100 жилээр шившиг болж дахиж сэргэхгүй байж магадгүй юм.
    2021 оны 05 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
    13 мин
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    15 цаг 51 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    16 цаг 22 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    17 цаг 4 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    17 цаг 30 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    18 цаг 53 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    19 цаг 20 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    19 цаг 41 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    20 цаг 28 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    20 цаг 43 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    20 цаг 52 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    21 цаг 5 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    21 цаг 8 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    21 цаг 18 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    21 цаг 51 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    22 цаг 55 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    23 цаг 4 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    23 цаг 7 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    23 цаг 8 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    23 цаг 12 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК