Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх сонгогчдын боловсролд

2021-6-02
0
ЖИРГЭХ

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгууль энэ сарын 9-нд орон даяар явагдана. Энэ үеэр иргэд юунд анхаарах болон яагаад санал өгөх шаардлагатай талаар доорх зөвлөмжийг хүргэе.

Сонгогчийн бүртгэл, нэрийн жагсаалт

Сонгуульд оролцон саналаа өгөхийн тулд Та сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгаарай. Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ 2 янзаар шалгах боломжтой.

1.Цахим хэлбэрээр шалгах

www.burtgel.mn цахим хуудаст сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хэлбэрээр байрлуулсан. Та өөрийн иргэний үнэмлэхийн дугаар болон регистрийн дугаарыг оруулж шалгах товчийг дарна.

Хэрвээ сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн бол таны иргэний үнэмлэхийн болон сонгуулийн аль хэсэгт харьяалагдаж байгаа тухай мэдээлэл гарч ирнэ. Та мэдээллээ үнэн зөв эсэхийг нягтлан шалгаад зөв бол баталгаажуулах товчийг дараарай.

Хэрвээ таны мэдээлэл буруу эсвэл огт байхгүй бол мэдээлэх гэсэн товчийг дарна. Мөн иргэний бүртгэлийн газрын 1890 болон 7012-3362 утсанд хандаарай.

2 Харьяа Хэсгийн хороондоо очиж биечлэн танилцах

Хэсгийн хороо сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө буюу 06 дугаар сарын 08-аас эхлэн өөрийн байрандаа ил тавьж сонгогч чөлөөтэй танилцах бололцоо олгоно. Энэ үед та өөрийн харьяа хэсгийн хороондоо очиж сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн мэдээлэлтэй биечлэн танилцаарай.

Хэрвээ таны мэдээлэл алдаатай эсвэл та бүртгэгдээгүй бол хэсгийн хорооны дэргэд ажиллаж буй иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтанд хандаарай.

Та Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэнээр сонгох эрхээ эдлэх боломжтой.

Чөлөөт, шударга сонгуульд иргэн бүрийн оролцоо чухал.

 

Сонгогчид хориглох зүйлсүүд

Шинээр батлагдсан Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд орсон онцлог зохицуулалтуудын нэг нь сонгогчид хариуцлага хүлээлгэх үндэслэлийг тодорхойлсон явдал юм. Тухайлбал, сонгогч дараахь үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хуулиар хориглосон байна. Үүнд:

  • Тухайн санал авах байранд санал өгөх эрхгүй гэдгээ мэдсээр байж санал өгөх, өөр хүний бичиг баримт, эсвэл хуурамч бичиг баримт ашиглан санал өгөх, санал өгөхийг оролдох, хуурч мэхлэх
  • Тухайн Хэсгийн хорооноос олгосон өөг саналын хуудсыг санал өгөхөд ашиглах, санал авах байранд гаднаас саналын хуудас авч орох, санал авах байрнаас саналын хуудас авч гарах
  • Саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа баталгаажуулан зураг авах, дүрс бичлэг хийх зэрэг үйлдэл хийх
  • Саналын хуудсанд хийсэн тэмдэглэгээгээ бусдад харуулах
  • Аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах, авах гэх мэт үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна.

 

Сонгогч санал өгөх

Сонгогч та санал авах байранд орж саналын хуудас авсны дараа санал бэлтгэх бүхээгт саналаа нууцаар гаргана.

Хэрвээ та саналаа тэмдэглэхдээ алдаа гарган хүчингүй болгосон бол санал тоолох төхөөрмжид хийлгүйгээр Хэсгийн хороонд мэдэгдэж, дахин нэг удаа саналын хуудас авч, саналаа өгөөрэй. Сонгогч саналын хуудсыг хүчингүй болгсон тохиолдолд зөвхөн нэг удаа саналын хуудсыг дахин олгодог учраас та заавартай анхааралтай танилцан саналаа тэмдэглээрэй. Таныг санал өгөх үед таниас өөр хүн санал тэмдэглэх бүхээгт байхыг хориглодог. Гэхдээ бие эрхтний согог, эрүүл мэндийн байдал, боловсролын түвшингээс шалтгаалан саналаа биечлэн өгөх чадваргүй сонгогч өөрийн итгэмжлэгдсэн сонгуулийн эрх бүхий иргэний туслалцааг авч болно.

 

Сонгуульд хариуцлагатай хандахын учир

Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Иргэн Та өөрийн хүсэл зоригоор:

  • Төрөө байгуулах
  • хяналт тавьж ажиллуулах
  • итгэлийг тань алдаж хөсөрдүүлвээс сольж өөрчлөх БҮРЭН ЭРХТЭЙ.

Таны энэхүү эрхээ хэрэгжүүлэх гол арга зам бол ардчилсан сонгууль мөн. Сонгууль ардчилсан байна гэдэг нь:

  • Сонгууль бүх нийтийн байх бөгөөд түүнд Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй.
  • Сонгогчоос саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хэн боловч албадан нөлөөлж, саад учруулж болохгүй.
  • Сонгууль шууд байх бөгөөд түүнд сонгогч ямар нэг төлөөлөлгүйгээр оролцож, саналаа өөрөө өгнө.
  • Сонгогч саналаа нууцаар өгөх бөгөөд саналаа өгөх ийм боломжоор хангагдсан байна.

Та сонгуульд саналаа өгснөөр өөрийн төлөөллийг төрд илгээж, улс орныхоо ирээдүйг ямар байхыг шийдэж байгаа учраас СОНГУУЛЬД ХАРИУЦЛАГАТАЙ хандаарай!

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    13 цаг 35 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    13 цаг 43 мин
  • Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг
    13 цаг 46 мин
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
    13 цаг 49 мин
  • Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх дүрэмтэй
    13 цаг 52 мин
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    14 цаг 24 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    14 цаг 27 мин
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
    15 цаг 2 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    Уржигдар 17 цаг 49 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    Уржигдар 16 цаг 00 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    Уржигдар 15 цаг 04 мин
  • Малын хулгайн эзэн холбогдогчийг тогтоолоо
    Уржигдар 14 цаг 14 мин
  • Европын холбоо Украинд зэвсгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна
    Уржигдар 13 цаг 46 мин
  • 40 дэх удаагийн “Номын баяр” өнөөдөр эхэлж байна
    Уржигдар 13 цаг 20 мин
  • Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Орост дайн эхэлснээс хойших анхны парламентын сонгууль өрнөж байна
    Уржигдар 12 цаг 33 мин
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • PGL-тэй 2029 он хүртэл хамтран ажиллахаар болов
  • NO BRAND БОЛОН EMART CLUB – “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2026” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК