Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Баяндүүрэн: Сонгуулийн үеэр 18,647 төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагч ажиллана

2021-6-04
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын явцын талаар Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэнтэй  ярилцлаа.


-“Ковид-19”-ийн цар тахлын үед 3 дахь сонгуулийг зохион байгуулах гэж байна. Сонгуулийн бэлтгэл ажил орон даяар хэр хангагдсан бэ? Халдвар хамгааллын дэглэмийг сонгуулийн үеэр хэрхэн зохицуулахаар төлөвлөж байгаа вэ?

-Сонгуулийн ерөнхий хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд оролцох иргэдийн тэгш оролцоо, сонгох, сонгогдох эрхийг хангах зорилгоор иргэдийн санал авах ажиллагаанд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, сонгуулийн үеийн бүхий л үйл явцад халдвар хамгааллын дэглэм баримтлахтай холбоотой харилцааг зохицуулах журмын төслийг мэргэжлийн байгууллагуудтай хамтран боловсруулсан. Уг саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газар 2021 оны 5 дугаар сарын 19-ний 152 дугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үед коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх түр журмыг батлаад байна.

Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үед зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах, санал авах үед коронавируст халдвар /КОВИД-19/-аас сэргийлэх ажлыг зохион байгуулалтын нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Сонгуулийн ерөнхий хорооноос гадна Онцгой байдлын ерөнхий газар, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, ЗӨСҮТ зэрэг төрийн байгууллагууд, нийслэлийн сонгуулийн хорооны төлөөлөл орж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах зохион байгуулалтыг хариуцан ажиллаж байна. Мөн дээрх тогтоолын дагуу аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороодод Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн үйл ажиллагааны үед цар тахлаас урьдчилан сэргийлэх түр журмыг хэрэгжүүлж ажиллах албан даалгаврыг хүргүүлж байна.

Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авахдаа коронавируст халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй болон тусгаарлагдсан сонгогчдын судалгаа, тусгаарлах байр, эмнэлгийн тоог нарийвчлан гаргаж, харьяалах хэсгийн хороод эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохион байгуулж байгаагаараа онцлог юм. 

-Нэр дэвшигчдийг эцсийн байдлаар СЕХ бүртгэчихсэн гэж ойлгож болох уу? 

-Сонгуулийг зохион байгуулах бүхий л үйл явц хуулиар тогтоосон хугацаатай. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д  “Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгоно”, мөн хуулийн  28 дугаар зүйлийн 28.7-д  “Нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэр гарсан бол Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 16 хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ.” гэж заасны дагуу Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд Монгол Ардын нам, Ардчилсан нам, “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигчдэд 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр үнэмлэхийг нь гардуулсан.

-Улсын хэмжээнд цар тахлын халдварын тохиолдол гарсаар байна. Нас баралт буурахгүй байна. Сонгуулийг хуулийн хугацаанд нь зохион байгуулахад  нөлөөлөхүйц давагдашгүй хүчин зүйлийн эрсдэл байгаа юу? Үүнийг хэрхэн тооцож байгаа вэ?

-Цар тахлын халдвараас сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм сахих явдал чухал гэдэг нь хэнд ч тодорхой. Нөгөө талаас иргэдийн сонгох, сонгох эрх чөлөөг эдлүүлэх буюу Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан “Монгол Улсын иргэн нь шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй...” гэснийг хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна. Сонгох, сонгогдох эрх нь хязгаарлаж үл болох язгуур эрхүүдийн нэг тул Сонгуулийн төв байгууллага хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Тиймээс ярианы эхэнд дурдсан коронавируст халдвар /КОВИД-19/-аас урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг хатуу чанд мөрдөж явуулахаар чиглэл өгч ажиллаж байна. Энэ удаагийн сонгуульд  эрүүл мэндийн байгууллагыг татан оролцуулж, ажлын хэсэгт оруулж байгаагаараа онцлогтой.

Халдвар хамгааллын дэглэмээр далимдуулан иргэдийн сонгох, сонгогдох эрх зөрчигдсөн тохиолдол мэр сэр гарч байсан удаатай тул тэр алдааг давтахгүй, хүн бүрт хүрч ажиллах, бэлтгэл ажлыг төлөвлөж байна.

Ялангуяа зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах үед халдвараас сэргийлэх, эмнэлэг, тусгаарлах байруудын тоо бүртгэлийг нягт тооцож, эмчлүүлж байгаа болон тусгаарлагдсан хүмүүсийн судалгааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хугацаатай уялдуулан тооцоолж, санал авах хуваарь, чиглэлийг батлах, нөхцөл байдлыг урьдчилан тооцох, томилогдсон ажилтнуудад нэгдсэн чиглэл өгөх зэрэг зохион байгуулалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үед коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх түр журам, Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн 56 дугаар тогтоолын дагуу хийж байна.

-2020 онд явагдсан хоёр сонгуулийн үед ажилласан тойрог, хэсгийн хороодын бүтэц бүрэлдэхүүнд хэр өөрчлөлт гарсан бэ? Энэ сонгуулиар тэдгээрт хичнээн хүн ажиллах вэ? 

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2-т заасны дагуу санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө буюу 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө сонгуулийн хэсгийн хороод бүрэн байгуулагдлаа. Ингэснээр иргэдийн санал авах ажлыг зохион байгуулахаар сонгуулийн бүх шатны хороод байгуулагдаж сонгуулийн бэлтгэл ажилдаа орлоо.

Аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, 330 сум, 9 дүүргийн сонгуулийн хороо, 2087 хэсгийн хороодод нийт 18,647 төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагч ажиллана. Сонгуулийн автоматжуулсан системийн хэвийн үйл ажиллагааг ханган ажиллах мэдээллийн технологийн 31 багт 148 гишүүн, санал авах байруудад нийт 2481 даамал ажиллах юм.

-Сонгогчдын нэрийн жагсаалт бэлэн болсон уу? Энэ асуудал дээр хүндрэлтэй, маргаантай зүйл байгаа юу?

-Сонгогчийн сонгуульд оролцох үндсэн эрх нь сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэнээр баталгааждаг. Сонгогчдын оролцоог идэвхжүүлэх, сонгууль бүх нийтийн байх зарчмыг хангахын тулд иргэд сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой зохицуулалт, үйл явцыг мэддэг байх хэрэгтэй. Сонгогчдын нэрийн жагсаалтыг иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд үндэслэн үйлдэх бөгөөд түүнийг нягтлан шалгах, давхардлыг арилгах, бүртгэгдээгүй сонгуулийн эрх бүхий иргэнийг бүртгэх, тэдгээртэй холбоотой гомдлыг шийдвэрлэх ажлыг Улсын бүртгэлийн ерөнхий газар холбогдох хууль тогтоомж, журмын дагуу зохион байгуулдаг. www.election.burtgel.gov.mn цахим хаягаар нэвтэрч, өөрийн бүртгэлийг шалгах боломжтой. 

-Сонгогчдын ирцийг  хангах чиглэлд ямар ажлууд хийгдэж байгаа вэ? Ирц хүрээгүй тохиолдолд ямар арга хэмжээ авагдах вэ?

-Сонгогчдын хувьд хамгийн хариуцлагатай мөч бол сонгуулийн санал авах өдөр сонгуульд оролцож саналаа өгөх явдал юм. Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн дагуу “сонгуулийн хууль тогтоомжийг нийтэд тайлбарлан таниулах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, энэ талаар сургалт, судалгаа явуулах болон сонгуулийн үйл явц, хугацааны талаар сонгогчдыг мэдээллээр хангах үүрэг”-ийг Сонгуулийн Ерөнхий хороо хүлээдэг. Тиймээс бид энэ удаагийн сонгуулийг төрийн болон төрийн бус байгууллагууд, олон талт хамтын ажиллагаатайгаар сонгогчдод чиглэсэн сурталчилгаа, нөлөөллийн кампанит ажлыг үе шаттай зохион байгуулж байна. Сонгуулийн ерөнхий хороо нь Сонгогчийн боловсрол, сургалтын төвтэй. Сонгуулийн үед сонгогчид эрхээ хэрэгжүүлэх, түүнийг хангах, хамгаалахад чиглэсэн мэдээллээр хангах 1800-2800 лавлах утсыг ажиллуулж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд зориулан “Сонгогчийн ном”-ыг цахим болон цаасан хэлбэрээр гаргалаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлд зааснаар Сонгуулийн ерөнхий хороо санал хураалтын дүнг үндэслэн нэр дэвшигчдийн авсан нийт саналыг нэр дэвшигч тус бүрээр гаргана. Сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхын санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо гаргаж, нийтэд мэдээлнэ.

Сонгуулийн дүн болон Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг санал хураалт дууссан өдрөөс хойш 10 хоногийн дотор Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

Сонгогчдын боловсрол харьцангуй дээшилж, сонгуульд оролцож, саналаа өгч байгаа хүний тоо нэмэгдэж байгаа.

-Сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой санал, гомдол, хүсэлт, шийдвэрлэх асуудлын талаар сонгуулийн хороонд иргэд, сонгогчдоос ирүүлсэн мэдээлэл хэр байгаа вэ? Ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ? Энэ тал дээр СЕХ нэлээд нээлттэй биш байгаа гэдэгтэй та санал нийлэх үү? 

-Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Сонгуулийн төв байгууллага буюу Сонгуулийн ерөнхий хороо нь хараат бус, бие даасан үйл ажиллагаа явуулдаг онцлогтой байгууллага. Сонгуулийн ерөнхий хороо нь сонгуулийн үйл явцыг нийтэд ил тод, нээлттэй явуулж ирсэн бөгөөд сонгуулийн дүн мэдээг гаргах үйл явц, санал тоолох төхөөрөмжийг шалган турших, сонгуулийн хороодод хүргүүлэх, сонгуульд ашиглах, хэсгийн хороодоос дүн дамжуулах, ажиглагчдад дүнг танилцуулах зэрэг бүхий л үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулдаг. Сонгогчдоос ирүүлсэн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэж, хариуг нь тухай бүрд өгч байгаа.

Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн гомдол, маргааны хувьд сонгогч зайлшгүй мэдэж байх ёстой дараах зүйлс бий. Юуны өмнө сонгуулийн аливаа хэрэг маргааныг тухайн сонгуулийн жилд багтаан шийдвэрлэнэ. Сонгуулийн хорооны шийдвэрт холбогдуулан дээд шатны сонгуулийн хороонд гомдлоо гаргана. Ингэхдээ тухайн шийдвэр гарснаас хойш 7 хоногийн дотор өргөдөл, гомдол, нэхэмжлэлээ гаргана. Сонгуулийн санал хураалтын дүнг өргөн мэдүүлсэн Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрт гомдол гаргах бол Үндсэн хуулийн цэцэд хандах бөгөөд бусад тохиолдолд захиргааны хэргийн шүүхэд гаргана гэдгийг сонгуулийн насны хүн бүр мэдүүштэй. Зөрчлийн тухай хуульд “Улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг зөрчил” гэсэн бүлэгт “Сонгуулийн хуулийг зөрчих” гэсэн хэсэгт 36 төрлийн зөрчлийг хүлээлгэх хариуцлагын хамт тусгасан байдаг. Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    13 цаг 3 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    13 цаг 11 мин
  • Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг
    13 цаг 13 мин
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
    13 цаг 16 мин
  • Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх дүрэмтэй
    13 цаг 19 мин
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    13 цаг 52 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    13 цаг 55 мин
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
    14 цаг 29 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    Өчигдөр 17 цаг 49 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    Өчигдөр 16 цаг 49 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    Өчигдөр 16 цаг 00 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    Өчигдөр 15 цаг 52 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    Өчигдөр 15 цаг 04 мин
  • Малын хулгайн эзэн холбогдогчийг тогтоолоо
    Өчигдөр 14 цаг 14 мин
  • Европын холбоо Украинд зэвсгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна
    Өчигдөр 13 цаг 46 мин
  • 40 дэх удаагийн “Номын баяр” өнөөдөр эхэлж байна
    Өчигдөр 13 цаг 20 мин
  • Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
    Өчигдөр 13 цаг 10 мин
  • Орост дайн эхэлснээс хойших анхны парламентын сонгууль өрнөж байна
    Өчигдөр 12 цаг 33 мин
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • PGL-тэй 2029 он хүртэл хамтран ажиллахаар болов
  • NO BRAND БОЛОН EMART CLUB – “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2026” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК