Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Наадам айсуй

2021-6-09
0
ЖИРГЭХ

Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн баяр наадам хоног хоногоор дөхөж байна. Энэ жилийн зуншлага сайхан болж, дэлгэсэн тэрлэг дэлгээд тавьсан мэт байгаль дэлхий өнгөө засчээ. Аль нутгаас наадмын түрүү тодрохыг харах хугацаа бага үлдсэн байна. Хүчит бөхчүүд маань тэгш ойн жилийн баяр наадамдаа амжилтаа ахиулах гэж эртлэн бэлтгэлээ хангахаар тус тусын галдаа гарч эхэлжээ. Өнөө жил 1024 бөх барилдуулах тул цолтой нь цолоо ахиулж, цолгүй нь цолтой болох боломж энэ наадмаар бүрдэж байгаа. Наадам дөхсөн энэ өдрүүдэд зарим бөхийн галууд хаана бэлтгэлээ хангаж буй сонин сайхнаас сонордуулъя. Энэ жил баяр наадмын бэлтгэлд гарах бөхчүүд шинжилгээний хариу болон вакцины хоёр тунд хамрагдсан байхаас гадна эргэлт авахгүй байх шалгуурыг тавьсан байна.


М.БАДАРЧИЙН ЦАГ ИРЛЭЭ

Улсын баяр наадмын 100 жилийн мөчлөгт Архангайн хүчтэнүүд хамгийн олон цолыг авсан. Бөхийн өнө эртний түүхтэй Архангайн “Бөх билэгт” дэвжээний бөхчүүд Найрамдал зуслангийн ойролцоох Өвөргүнт дэх сэргэлтийн баазад наадмын бэлтгэлээ хангах мэдээлэл байна. Энэ галд гарьд Д.Рагчаа, начин Ч.Ганзоригоор удирдуулсан, дархан аварга Г.Өсөхбаяраар ахлуулсан бэлтгэлд улсын арслан Р.Пүрэвдагва, заан М.Бадарч, харцага Б.Зоригтбаатар, начин О.Мөнх-Эрдэнэ нарын сайчууд өндөр цолонд хүрэх горьдлоготой. Аварга Ч.Санжаадамба, начин Б.Амарзаяа нар энэ жил нутгийнхантайгаа нэгдэх эсэхийг хэлж мэдэхгүй юм. Гэсэн ч Архангай бол бөхийн ундаргатай нутаг. “Бөх билэгт” дэвжээнээс  улсын арслан Р.Пүрэвдагва “бүдүүн өвсөнд бүдэрчихдэггүй юм бол” цолны зангаргаар шөвгийн наймд төвөггүй хүрэх бөх. Түүнд бөх сонирхогчид өндөр итгэл тавьж байгаа. Мөн заан М.Бадарч тун гоё байгаа даа. Өнгөрсөн наадмаас хойш зохион байгуулсан барилдаануудад хамгийн өндөр амжилттай яваа нь тэр. Түүнийг түрүү, үзүүрт гарч ирээд зогсож байхад гайхах зүйлгүй. Тэр түрүү жил допинг хэрэглэсэн хоёр бөхтэй таарсан нь л харамсалтай. Түүний цаг иржээ. Мөн ид залуу харцага Б.Зоригтбаатар, начин О.Мөнх-Эрдэнэ нар ч наадмын таавар эргүүлж мэдэх элдэвтэй бөхчүүд ээ.

 

УВСЫН БӨХЧҮҮД ТҮҮХТ ОЙН НААДАМД ОДТОЙ

Тэгш ойн жилийн баяр наадамд хэзээнээс одтой Увс аймгийн бөхчүүд Харзтай дахь бөхийн овооныхоо энгэрт дөрөө мулталжээ. Бөхийн овоо тус нутгийн бөхчүүдэд ивээлээ хайрлаж, олон түрүү энэ энгэрээс тодорсон юм. Увсын бөхчүүд Улсын баяр наадмыг тэмцэлтэй, бас сонирхолтой болгодог. Энэ галаас Ардын хувьсгалын 50, 60 жилийн баяр наадамд дархан аварга Х.Баянмөнх, 70 жилээр О.Балжинням, 80 жилээр А.Сүхбат, 90 жилээр С.Мөнхбат нар түрүү авсан. Тэдний энэхүү содон амжилтыг буухиалах бөх тус галд цөөнгүй бий. “Увс нуур” галд өнгөрсөн наадмын түрүү бөх П.Бүрэнтөгсөөс авахуулаад Н.Батсуурь, С.Мөнхбат нарын идэр аваргууд бэлтгэлээ хангаж байна. Тэдний эгнээнд иртэй гарьд Ө.Бат-Орших, манлай заан Н.Жаргалбаяр, уран барилдаанд харцага Т.Баасанхүү байгааг ч мартаж болохгүй. Энэ галаас 1024 бөхийн манлай хүчтэн тодрох магадлал туйлын өндөр билээ. “Увс нуур” галыг өнгөрсөн өвлөөс Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат тамирчин, аварга О.Балжинням ахалж байгаа юм.

 

АЛТАЙН АРСЛАНГУУД АДТАЙ

Баяр наадмын бэлтгэлдээ хамгийн түрүүнд гарсан аймаг бол Говь-Алтай аймгийн “Хантайшир” дэвжээний бөхчүүд. Тэд энэ сарын 4-нд Гео мандал дахь амралтын баазаасаа холгүйхэн буурь сэлгэн буужээ. Алтай нутгаас дархан аварга Ш.Батсууриас хойш баяр наадмын түрүү бөх төрөөгүй нь нэг тийм. 71 жил гэдэг урт хугацаа. Гэхдээ гарьд цолтон хоёр төрөн гарсан нь давгүй амжилт. “Хантайшир” дэвжээг мэргэжлийн сүмо бөхийн ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж удирдахаар болжээ. Тэр ажлаа аваад бөхчүүд рүүгээ чиглэсэн олон ажил хийж хэрэгжүүлж байгааг хүмүүс мэднэ. Энэ галаас наадмын түрүү авах хүчтэн цөөн ч цолонд хүрэх бөх олон. Аймгийн арслан Б.Суманчулуун, Б.Отгонбаатар, Д.Буянт, Т.Сайханжаргал, Д.Тангад, Ж.Алтаншагай нарын жижигнэсэн залуус од нь гүйвэл ямар ч цолонд хүрч мэдэх билээ.

 

10 ЖИЛ ТЭЭСЭН ХАРУУСАЛ

Хөвсгөл аймгийн “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөхчүүд энэ сарын 12-нд “Хүрэлтулга” сэргэлтийн баазад бэлтгэлдээ гарах гэнэ. Хоймор нутгаас дээгүүр даваанд гарах боломжтой хоёр хүчтэнг нэрлэе. Улсын арслан Ц.Содномдорж, өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэр нар өнөө жил шаггүй сайн барилдана даа. Ялангуяа Ц.Содномдорж арсланг гойд сайн байгааг амтай болгон ярьж байна. 10 жилийн өмнө түүхт 90 жилийн ойн баяр наадмыг харцага цол, харууслын нулимстай үдэж байсныг санах юм. Түүнд 10 жил тээсэн харамсалаа тайлах, Ардын хувьсгалын 30 жилийн ойн түрүү бөх, нутгийн аварга Ж.Цэвээнравдангийн амжилтыг залгуулаасай гэж хол ойрын олон хүн харж суугаа. Дээр нь хөвсгөлөөс томчуудад халгаатай гэгдэх Ц.Сандагдорж гуйхгүй цолны даваанд гараад ирэх бөх өө. Хэдхэн хоногийн өмнө гавьяат дасгалжуулагч цолоор энгэрээ мялаасан харцага Г.Элбэг тус галыг ахлах юм байна.

 

ДАССАН ГАЗРЫН ДААВУУ ЗӨӨЛӨН

Сүүж хайрханд Ховд, Хэнтий, Завханы “Даян” дэвжээ, Баянхонгорын бөхчүүд ихэвчлэн гардаг уламжлалтай. Бөхийн тэнгэр ивээдэг энэ хайрхны бэлээс баяр наадмын хамгийн олон түрүү тодорсон юм. Мөн хамгийн олон бөх энд бэлтгэлээ хангадаг билээ. Дархан аварга, Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр, аварга Д.Сумъяабазар нар бүгд  эндээс оргил цолонд хүрцгээсэн. Тэднийг залгамжилж, энэ ээлтэй хангайд улсын аварга Э.Оюунболд, гарьд Б.Гончигдамба болон О.Хангай, Б.Бат-Өлзий, Т.Бэгсүрэн, Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй харцагын арми бэлтгэлээ хийдэг. Бас улсын начин, аймгийн арслан ч олон. Сүүж ууланд энэ амралтын өдрөөс эхлэн бөхчүүд бэлтгэлдээ гарах юм байна. Дээрх аймгийн бөхчүүд уламжлалаа халж, тусдаа бэлтгэл хангах дургүй гэдэг.

 

БУЛГАНЫХАН БУГЫН САНГИЙН АЖ АХУЙД

Бугын сангийн аж ахуйд маргааш Булган аймгийн “Булган хан” дэвжээний бөхчүүд “Хилчин” спорт хорооныхонтой хамтарч бэлтгэлд гарна. Энэ галыг улсын заан Д.Баасандорж удирдаж, улсын заан М.Өсөхбаяр, начин Д.Амарсайхан, Д.Тамир, хурц арслан Ө.Сүхбат, арслан А.Отгонбаатар, Б.Түмэндэмбэрэл, Э.Сумъяабат нарын шилдэг залуус бэлтгэлээ хангах юм. Эдгээр шижигэнэсэн залууст хоёр, дөрвийн оноолт л хамгийн том саад болж мэднэ. Гэхдээ энэ жил 1024 бөх барилдах тул хэн хэнд нь цол авах, цолтой нь цол нэмэх боломжтой юм. Харин И.Доржсамбуу тэргүүтэй Булганы хэсэг бөхчүүд нутагтаа бэлтгэлээ хийх гэнэ. Энэ галд улсын начин И.Ёндонсамбуу, Б.Бат-Эрдэнэ нар бөхчүүд багтдаг.

Б.Жаргал

 

 

 

 

 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Зочин (66.181.161.4)
    Бүх бөхчүүд барилдана
    2021 оны 06 сарын 12 | Хариулах
  • Иргэн (64.119.27.100)
    Солиорол жинхэнэ утгаараа эхэлж байх шив яана даа яана.
    2021 оны 06 сарын 10 | Хариулах
  • юун наадам, наад балай юмаа болиод бүх нийтээрээ ажил хийх хэрэгтэй. Улаанбаатарын зам чинь там болсон байна. Наадмын өдрүүдээр замаа засах хэрэгтэй (103.9.90.100)
    зочин
    2021 оны 06 сарын 10 | Хариулах
  • zochin (150.129.143.48)
    dopingtoi bohchuudiig barilduulahgu tiim shudarga bus ym gj yu bsiin
    2021 оны 06 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.126.89.224)
    Битгий хуцаж бай Батсуурь түрүүлнэ бусад нь мөнгөнд
    2021 оны 06 сарын 10 | Хариулах
  • зочин (66.181.161.71)
    Батсуурь аварга Пүрэвдавга арслан барилдах юм уу барилвал шудрага бус шүү
    2021 оны 06 сарын 10 | Хариулах
  • batsuuri lalar barildax erxgui (202.9.46.88)
    zochin
    2021 оны 06 сарын 09 | Хариулах
    • Bek
      Barildaj bolhgui
      2021 оны 06 сарын 09
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
    14 мин
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    15 цаг 51 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    16 цаг 23 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    17 цаг 5 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    17 цаг 31 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    18 цаг 53 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    19 цаг 20 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    19 цаг 42 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    20 цаг 28 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    20 цаг 43 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    20 цаг 53 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    21 цаг 5 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    21 цаг 9 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    21 цаг 19 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    21 цаг 51 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    22 цаг 55 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    23 цаг 4 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    23 цаг 8 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    23 цаг 8 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    23 цаг 13 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК