Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Отгонсүрэн: Ойн салбарын ирээдүйг гэгээтэйгээр хардаг

2021-6-15
0
ЖИРГЭХ

Хөвсгөл аймгийн уугуул үхэрчин, саальчин гэр бүлийн зургаан хүүхдийн отгон хүү.  Ээжийнхээ саалийн үнээг эвлээж өслөө гэж багын дурсамжаа хуваалцахдаа өнөөдөр юм шиг л тодхон нэгд, нэгэнгүй санаж байгаа нь илт байсан юм. Дунд сургуульдаа сурлагаараа дээгүүр ордог. Физикийн хичээлдээ дуртай авто инженер болно гэж боддог байжээ. Хөвсгөл аймгийн таван сумыг хамардаг, сум дундын сургуулийн хүүхэд аймагт очиж хувиараа сонгоход ганц ирсэн авто инженерийн ангийг  алдсан ч шалгалтгүй хувиар сонгох босгыг хангаж, ойн инженер болохоор 1980 онд Хөдөө, аж ахуйн сургуулийн оюутан болж Улаанбаатар хотод иржээ. Энэ цагаас эхлээд эргэлт буцалтгүй ойн хүн болсон. Үүнийгээ хувь тавилан гэж бодож энэ салбарт 35 жил 11 сар тасралтгүй ажиллаж байна хэмээн ажил мэргэжлээрээ бахархан ярих Батгомбын Отгонсүрэн гуай Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ахлах шинжээч хийдэг. Ой модны эрдэм шинжилгээний хүрээлэн, ой зохион байгуулалтын экспедиц зэрэг байгууллагуудад сэтгэл, зүтгэл гарган ажилласан хөдөлмөр гавьяаг нь төр, засгаас өндрөөр үнэлэн түүнийг  Төрийн дээд шагнал хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, тэмдгээр шагнасан юм.


-Танд салбартаа 35 жил ажиллаж байгаа хөдөлмөр бүтээлээ үнэлүүлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан баяр хүргэе.

-1985 онд Хөдөө аж ахуйн их сургуулийн ойн аж ахуйн инженерийн ангийг төгссөн. Анхны томилолт нь тухайн үеийн ой модны аж үйлдвэрийн яамны харьяа, ойн хайгуул , үйлдвэрлэл, шинжилгээний институциийн ойн хайгуул зохион байгуулалтын экспедицэд техникчээр томилолтоор ирсэн. Түүнээс хойш 35 жил 11 сар Ойн салбартаа тасралтгүй ажиллаж байна. Өөрийнхөө боловсрол, мэдлэгийг хүрээнд хичээж ажилласныг минь үнэлж, хамт олноосоо тодорхойлогдон шагнагдсанд баяртай байна.

-Ой бол оршин буйн үндэс гэдэг. Мэргэжлийнхээ бахархал, онцлогийг дурдвал?

-Би мэргэжлээ сонгоод ХААИС-ийн ойн аж ахуйн ангид суралцахаар ирэхэд багш нар маань “ой бол ус, Ус бол ургац, ургац бол амьдрал” гэж том эрдэмтний хэлсэн үгийг хэлж байлаа. Үнэхээр ой, ус хоёр бол харилцан шүтэлцээтэй. Байгалийн бурхнаас заяасан үнэлж барахгүй өгөөмөр баялаг юм. Өөрөөр хэлбэл ус байж ой ургана, ой ургаад усаа хамгаалж байдаг. Энэ их үйлсэд  35 жил өөрийнхөө ажил, хөдөлмөр, сэтгэлээ зориулан ажиллаж яваагаараа бахархаж байна. Миний ажлын онцлог бол Монгол улсынхаа ойн нөөцийг байгаль орчны тэнцвэрт ямар үүрэг гүйцэтгэж байгааг үнэлж, тооцоолж, тоолж, судалдаг энэ чиглэлээрээ мэргэшиж ажилласан. Ойн үүрэг төлөв байдлыг судалж, шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэр гаргахад тусалж, хамтран ажиллаж байна.

-Та гэр бүлийнхээ талаар танилцуулаач?

-Би охин, хүү хоёртой. Манай гэр бүлийн хүн үслэг эдлэлийн чиглэлийн мэргэжилтэй. Үслэг эдлэлээр хувцас урлана. Би бол эсрэгээрээ байгаль хамгаалагч хүн. Бидний хооронд зөрчил гарна. /инээв/ Жишээ нь эхнэр 101 гөлөг гэдэг кинонд дээр гардаг шиг. Найз маань нохойтой болоход би “хөөрхөн амьтан” гэж харж байхад, манай эхнэр харж байснаа хүрэм хийвэл сайхан загвар гарах нь гээд найз сандраад “би нохойгоо нуулаа” гэж байсан удааг тод санагдаж байна. Энэ мэт мэргэжлийн онцлог зүйлс гардаг . Гэхдээ миний ажлыг их дэмжиж, сүүлийн 10 гаруй жил хамтран ойн судалгааны чиглэлээр хамтран ажилласан. Байгаль орчинд ой ямар чухлыг, хэрэв ой байхгүй бол бидний бахархаад байгаа Сэлэнгэ мөрөн, Эгийн гол, Хэрлэн мөрөн, Туул гол маань байхгүй болох юм гэдгийг ойлгоод миний мэргэжлээр бахархдаг. Миний охин Олон улсын сэтгүүлч мэргэжилтэй, Солонгост мэргэжил дээшлүүлээд Ногоон хөгжлийн институтэд ажиллаж байна. Хүү авто инженер.  Хүүхдүүд маань байгальд их ойр өссөн.

Би 25 жилийн турш ойн хайгуул судалгаа хийгээд зуны таваас арван сарын хугацаанд ойгоор явдаг байлаа. Эн үед хүүхдүүд маань хөлд орох, хэлд орох үеэсээ эхлээд л надтай хамт явдаг байсан. Иймээс Хэнтий, Хангай, Соёны гэдэг шиг л байгалийн зураглалыг сэтгэлдээ шингээж, мэдлэгтэй өссөн гэж боддог.

-Залуу байгаль хамгаалагчид, мэргэжилтнүүдэд юу гэж зөвлөх вэ?

-Бид бол хоёр нийгмийн системийг дамжсан хүмүүс. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн нийгмийн үед төлөвлөгөөний дагуу суралцаж, бэлтгэгдэж байсан.  Би бол 1985 онд төгсөөд шууд хувилагдаж томилогдож байлаа. Харин одоо залуучууд өөрсдийгөө хөгжүүлэх, гадаад харилцаагаа тэлэх, мэдээлэл судалгаа илүү авах боломжтой болсон. Нэг зүйлд сэтгэл хангалуун явдаг. Манай ойн чиглэлийн мэргэжилтнүүд гадаад хэлний өндөр боловсролтой хүмүүс бэлтгэгдэж байна.  Иймээс гадаадын туршлагыг судлах, хэрэгжүүлэх бүрэн боломжтой тул ойн салбарын ирээдүйг гэгээтэйгээр хардаг. Одоогийн залуус маань дэлхийн хэмжээнд ажиллах боломжтой болж байгаад маш их сэтгэл хангалуун байдаг. Иймээс олон улсын жишигт ажиллах хэрэгтэй. Ойн ирээдүйг маш өөдрөгөөр төсөөлж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Urtnasaan chamd haygalchihay ! (122.201.24.109)
    Bitgii demiirzeegeed bai ! Oin salbar unaad darui 30-40 jil bohod hen ni yu hiisenee helchihdee yun mod tarih we baigaa heden modiig chini hen durtai ni sorchilj tairan shataaj baihad !
    2021 оны 06 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    11 цаг 58 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    12 цаг 6 мин
  • Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг
    12 цаг 8 мин
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
    12 цаг 12 мин
  • Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх дүрэмтэй
    12 цаг 14 мин
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    12 цаг 47 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    12 цаг 50 мин
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
    13 цаг 25 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    Өчигдөр 17 цаг 49 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    Өчигдөр 16 цаг 49 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    Өчигдөр 16 цаг 00 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    Өчигдөр 15 цаг 52 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    Өчигдөр 15 цаг 04 мин
  • Малын хулгайн эзэн холбогдогчийг тогтоолоо
    Өчигдөр 14 цаг 14 мин
  • Европын холбоо Украинд зэвсгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна
    Өчигдөр 13 цаг 46 мин
  • 40 дэх удаагийн “Номын баяр” өнөөдөр эхэлж байна
    Өчигдөр 13 цаг 20 мин
  • Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
    Өчигдөр 13 цаг 10 мин
  • Орост дайн эхэлснээс хойших анхны парламентын сонгууль өрнөж байна
    Өчигдөр 12 цаг 33 мин
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Хойд Солонгос ОХУын Украинд хийж буй дайн руу олон мянга цэргээ илгээнэ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • PGL-тэй 2029 он хүртэл хамтран ажиллахаар болов
  • NO BRAND БОЛОН EMART CLUB – “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2026” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК