Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Бямбадорж: Халдвар авсан жирэмсэн эхчүүдийг тусгаарлах байранд хэвтүүлэн, хяналтад авч байна

2021-6-16
0
ЖИРГЭХ

Халдвартай иргэдийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, хүндрэл, эрсдэлийг бууруулах, эрүүл мэндийн байгууллагуудад үүссэн нэмэлт ачааллыг зохицуулах чиглэлээр авч, хэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржтой ярилцлаа.

-Жирэмсэн эхчүүд халдвар их авч байна. Нийслэлийн Эрүүл мэндийн газар болоод НОК-оос жирэмсэн эмэгтэйчүүдийн халдварын тархалтыг бууруулах чиглэлээр ямар ажлууд хийж байна вэ?

-26 мянга гаруй жирэмсэн эх байгаа. Эдгээр эмэгтэйчүүд өчигдрөөс вакцинжуулалтын хөтөлбөрт хамрагдаж эхэлсэн. 26 мянган эхээс 11109 жирэмсэн эх вакцинжуулалтад хамрагдахаар бүртгүүлсэн бөгөөд нэрсийн жагсаалтыг гарган, зохион байгуулалтад оруулж байна. Ойрын үед бороотой, хүйтэн байгаа тул жирэмсэн эхчүүдэд дараалал үүсгэхгүйн тулд цахим хэлбэрээр цаг авч, товлосон хугацаанд нь Файзер вакциныг хийхээр дүүрэг бүрд нь зохион байгуулалт хийн, ажиллаж байгаа. 13-34 долоо хоногтой жирэмсний хугацаанд вакцинжуулалтыг хийх ёстой. Хэрвээ 34-өөс дээш долоо хоногтой жирэмсэн бол төрснийхөө дараа вакцинжуулалтад хамрагдах боломжтой юм. Жирэмсэн эх ковидын халдвар авсан тохиолдолд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн удирдлагад ажиллаж байгаа Үндэсний их сургуулийн тусгаарлах байранд хэвтүүлэн, мэргэжлийн эмч, сувилагч нарын хяналтад авч байна. Эмнэл зүйн шинж тэмдэг гүнзгийрч, хүчилтөрөгчийн хэрэгцээ үүссэн нөхцөлд Яармагт байрлах Эх, нярайн үндэсний төвд мэргэжлийн эмч нар эмчилгээг нь үргэлжлүүлэх зохион байгуулалттай ажиллаж байгаа. Эх, нярайн үндэсний төвд 300 ор дэлгэсэн бөгөөд нийтдээ 500 орыг ажиллуулж буй.

Халдварын тархалт их байгаа буюу халдвар авсан, ойрын хавьтал олон болсон энэ нөхцөлд тандалт, хариу арга хэмжээний багийг нэмэгдүүлэх шаардлага үүссэн. Хоногт 800-900 шинэ батлагдсан тохиолдол гарч байх үед дүүргийн хариу арга хэмжээний 56 баг 66 машинтай ажиллаж байсан. Тус багууд маань хариу нь батлагдсан иргэдэд 24 цагийн дотор хүрч ажиллан, вирусийн эм өгөх, зөвлөмж зөвлөгөө өгөх, шаардлагатай иргэдийг эмнэлэгт хүргэх ажлыг тасралтгүй зохион байгуулаад явдаг. Сүүлийн үед халдварын тохиолдол нэмэгдсэнээр багийн ачаалал нэмэгдэж, тухайн хоногтоо бүх хүнд хүрч ажиллах боломжгүй болсон. Тиймээс бид төвийн зургаан дүүрэг тус бүрд найман машин болоод нийт 48 багийг гарган, Тандалт, хариу арга хэмжээний баг дээр нэмэгдүүлж, хүчин чадлыг нь сайжрууллаа. Мөн Ерөнхий сайдын гаргасан чиглэлийн дагуу 119 лавлах утас ажиллаж байна. Тус лавлах утасны хүчин чадлыг нэмэгдүүлж, ЭМЯ-нд байрлуулан, нэгдсэн удирдлагаар хангасан. Эмнэлгийн байгууллагад үзүүлээгүй, зовуурь ихтэй, халдвар авсан иргэдэд 40 автобус гарган, явуулын байдлаар мэргэжлийн эмч нар зөвлөгөө өгөн, ажиллаж байна. явуулын Эдгээр 40 багийг хороо, дүүргээр нь хуваарилсан бөгөөд хуваарийн дагуу иргэдэд хүрч үйлчилнэ.

-Өрхийн эмнэлэг, эмч рүүгээ залгаж байгаа боловч аль алинаас нь зөвлөгөө авч чадсангүй гэх иргэдийн гомдол их байгаа. Нийслэлийн 1800-1200 лавлах утаснаас иргэд хангалттай мэдээлэл авч чадаж байна уу?

-Түрүүн  хэлсэнчлэн 119 дугаар руу иргэд хандах ёстой. Мөн нийслэлийн төвлөрсөн лавлах 1800-1200 утсанд нийт 14 шугамыг нэмээд, дүүрэг болгон дээр хуваарилсан. Нэмэлтээр эмч нарыг суулган, иргэдэд утсаар зөвлөгөө өгөх, шаардлагатай бол хариу арга хэмжээний багтай холбож өгөх ажлуудыг хийж байна.

- Халдвар авсан хүмүүсийг хэвтэн эмчлүүлэхэд нэмэлтээр ор дэлгэсэн үү?

-Эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхэд эмнэлгийн ор хүрэлцэхгүй байдал үүсээд байгаа. Тиймээс Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, ХӨСҮТ хамтраад нийт 12 хүний бүрэлдэхүүнтэй, гурван ээлжийг УОК-ын шуурхай штаб дээр 24 цагаар ажиллуулна.  Нийслэлийн хэмжээнд ашиглаж буй 5600 орчим орыг бүртгэлд оруулж, хэвтэн эмчлүүлэх дарааллыг зохицуулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

-Ковидтой тэмцсэн энэ хугацаанд эрүүл мэндийн салбарын ажилчид хүндхэн цаг үеийг туулж байна. Эмч нарын ажиллах орчин, нөхцөл, ажиллах хүчийг хэрхэн нэмэгдүүлж, хуваарилан ажиллаж байгаа вэ?

-Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эмнэлгийн 7700 гаруй ажилтан ажилладаг. Эдгээр эмчийн 46 хувь нь ковидын тусламж, үйлчилгээнд дайчлагдаад ажиллаж байна. Мөн нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын үндсэн тусламж, үйлчилгээ  тасралтгүй хийгдэж байгаа. Тухайлбал, ганцхан өдөрт өрхийн болон дүүргийн эмнэлэгт 12-14 мянган хүн амбулаторийн үзлэг, шинжилгээ хийлгэдэг. Эдгээр үйлчилгээ болоод түргэн тусламжийн үйлчилгээ, өрхийн эргэлт, тоололт, вакцинжуулалт гээд бүх үйл ажиллагаа ердийнх шигээ үргэлжилж байна. Тэгэхээр төдий хэмжээний ачаалал нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, ачаалал 50 хувиар нэмэгджээ. Ийм нөхцөл байдалд мэдээж хүн ядарна, сульдана, мөн ажил, үүргээ гүйцэтгэж байхдаа болоод нийгмийн амьдралд оролцох үедээ халдвар авах, ойрын хавьтал болох тохиолдол их байна. Үүнээс үүдэн хүн, хүч хүрэхгүй байх явдал гарсаар байгаа. Мэдээж бид витаминжуулах, урамшууллын системүүдийг ашиглаж байгаа ч төдийлөн хангалттай хэмжээнд хүрэхгүй байна. Зуны улиралд богино хугацаатай ч хамаагүй ээлжлүүлэн амраах, биеийг нь сэргээх ажил зайлшгүй шаардлагатай. Тэгэхээр хүн, хүчний дутагдал зайлшгүй үүснэ. Эрүүл мэндийн сайдын тушаал гараад, өнөөдөр нийтдээ 1000 гаруй резидент эмч нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээнд хамтарч ажиллан, нэлээдгүй ажлыг нугалж байгаа. Хэдий тийм боловч ачаалал төдийлөн буурч өгөхгүй л байна. Гэхдээ манай эрүүл мэндийн салбарын ажилчид өргөсөн тангарагтаа үнэнчээр, хоёргүй сэтгэлээр зүтгэн ажиллаж байна.

-Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалт өндөр хувьтай явж байгаа. Хэдийгээр дархлаажуулалт сайн байгаа ч иргэд халдвар авсаар байна. Иргэдэд хандаж уриалга, сэрэмжлүүлэг хэлэхгүй юү?

-Бид өнгөрсөн хоёрдугаар сарын 23-наас коронавирусийн эсрэг дархлаажуулалтыг 18-аас дээш насныханд хийж эхэлсэн. Энэ хөтөлбөрийг эхлэхээс өмнө ч бид иргэдэд хэлж байсан. Дархлаажуулалтад хамрагдлаа гээд тайвширч болохгүй. Вакцинжуулалтын I, II тунг хийлгэсэн ч амны хаалтаа зүүх, нэг дор олуулаа уулзахгүй байх, хүн хоорондын зайгаа барих, гарын халдваргүйжүүлэлт, орчны эрүүл ахуйн дэглэм сахихыг байнга сануулсаар байсан. Энэ бол иргэний цэвэр өөрийнх нь ухамсар, соёлоос хамаарч байгаа юм. Нийгэм, эдийн засгийн хэвийн байдлыг хангахын тулд ковидтой зэрэгцэн орших гэсэн хэллэгийг дэлхий дахин хэрэглэж байна. Энэ нь зайлшгүй шаардлагатай бус ажлыг хойш нь тавих буюу дэлгүүрт орлоо гэхэд олон хүнтэй бол хүлээж байгаад цөөрөхөөр нь орох, эсвэл олон хүн багширсан газраар бус, цөөн хүнтэй газраар үйлчлүүлэх гэх мэт сонголтуудыг хэлж байгаа юм. Энэ бол иргэдийн өөрсдийнх нь сонголт, хариуцлагын асуудал. Маск зүүсэн хоёр хүн хоорондоо 1-1.5 метр зайтай уулзлаа гэхэд нэг нь өвчтэй байсан ч ойрын хавьтагч болдоггүй.

Өвөрмөц сэргийлэлт буюу дархлаажуулалтыг бид хийчихлээ. Бусад сэргийлэлт нь хувь хүнээс шалтгаална. Бусдыгаа, гэр бүлээ хайрлах хэрэгтэй. Сүүлийн үед хүүхдүүд халдвар их авч байна. Хэдийгээр эрчимт эмчилгээнд орохоор хэмжээнд хүндрээгүй ч гэсэн насанд хүрэгчтэй адил архаг, суурь өвчтэй хүүхдүүд олон байгаа. Тийм хүүхдүүд халдварт өртөөд байвал хүндрэх, эрчимт эмчилгээнд орох хэмжээнд хүрнэ. Нөгөө талаар жирэмсэн эмэгтэйчүүд халдвар их авч байна. Биеийн байдлын хувьд хямрах, хүндрэх, хоёрдогч хүндрэлүүд гарах байдал ажиглагдаж байгаа учраас хайртай нэгнээ хамгаалахын тулд залуус, иргэд маань дээрх зөвлөмжийг баримтлах хэрэгтэй. Зайлшгүй шаардлагатай ажлаа хийгээд, бусдаас нь татгалз. Энэ бол тодорхой хугацааны л асуудал шүү дээ. Жил хагасын хугацаанд бид ийм байдалтай байгаа ч гэсэн тэвчих л хэрэгтэй. Дэлхий даяар тийм соёлтойгоор нийгмийн харилцаанд орж байна. Манай нийслэлчүүд орон нутгийнхандаа үлгэр дуурайлал болж, ард иргэддээ уриалах, ковидтой зэрэгцэн орших зөв харилцаанд орох, дэглэмээ барих шаардлагатай байна.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0
ЖИРГЭХ
Санал болгох
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    11 цаг 24 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    11 цаг 32 мин
  • Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг
    11 цаг 35 мин
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
    11 цаг 38 мин
  • Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх дүрэмтэй
    11 цаг 41 мин
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    12 цаг 13 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    12 цаг 16 мин
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
    12 цаг 51 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    Өчигдөр 17 цаг 49 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    Өчигдөр 16 цаг 49 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    Өчигдөр 16 цаг 00 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    Өчигдөр 15 цаг 52 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    Өчигдөр 15 цаг 04 мин
  • Малын хулгайн эзэн холбогдогчийг тогтоолоо
    Өчигдөр 14 цаг 14 мин
  • Европын холбоо Украинд зэвсгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна
    Өчигдөр 13 цаг 46 мин
  • 40 дэх удаагийн “Номын баяр” өнөөдөр эхэлж байна
    Өчигдөр 13 цаг 20 мин
  • Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
    Өчигдөр 13 цаг 10 мин
  • Орост дайн эхэлснээс хойших анхны парламентын сонгууль өрнөж байна
    Өчигдөр 12 цаг 33 мин
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Хойд Солонгос ОХУын Украинд хийж буй дайн руу олон мянга цэргээ илгээнэ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • PGL-тэй 2029 он хүртэл хамтран ажиллахаар болов
  • NO BRAND БОЛОН EMART CLUB – “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2026” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК