Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Олимпыг өнжих Японы шилдгүүд (эрэгтэй)

2021-6-30
0
ЖИРГЭХ

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон XXXII – р зуны олимпын наадам “Их наран” улсад хөшгөө нээхэд сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Тэгвэл манай улсын шигшээ баг спорт сонирхогчдын хамгийн ихээр шимтэн үздэг жүдо бөхийн төрөлд оролцох тамирчдын баг бүрэлдэхүүнээ дөнгөж сая зарлалаа. Харин энэхүү цаг үед жүдо бөхийг үндэслэгч, тэмцээнийг зохион байгуулах эзэн орны баг тамирчид хамгийн шилдэг тамирчдаа шигшин бүх жинд алтан медаль хүртэх зорилготой хүлээж байна. Үүнтэй холбоотойгоор Япон улсын жүдо бөхийн шигшээ багийн олимпод оролцох багт багтаж чадаагүй шилдгүүдийг танилцуулж байна.


Рюүжү Нагаяама (-60кг)

Энэ жил 25 настай дэлхийн чансааг тэргүүлэгч тэрээр дэлхийн гурван удаагийн аварга Наохиса Такатогийн нөөцөд үлдэж байна. Залуучуудын дэлхийн аварга, насанд хүрэгчдийн ДАШТ-ий хошой хүрэл медальт, Мастерсын хошой аварга, Гран При, Гранд Слам тэмцээнүүдийн найман удаагийн аварга тэрээр арван жилийн хугацаанд ердөө аравхан удаа ялагдсан хэдий ч том тэмцээнүүдэд ихэвчлэн ялагдал хүлээдэг тул олимпын наадмыг үзэгчдийн эгнээнээс үзэхээр болж байна. Япончуудын сонголт зөв байсан гэдгийг түүний энэ жилийн Будапештын дэлхийн аваргаар Азербайжаны бөх Карамат Хүсэеновт  3-р тойргийн барилдаанд ялагдсан үйлдэл нь баталж өгсөн.

Жоширо Маруяама (-66кг)

Дэлхийн хошой аварга түүний жингийн хамгийн гол өрсөлдөгч нь нутаг нэгт дэлхийн хошой аварга Абэ Хифүми байсан билээ. Маш тэнцүү хоёр тамирчдын хэнийг нь ч илүүд үзэж чадаагүй т

ул Японы шигшээ баг тус хоёр тамирчдыг өнгөрсөн дөрвөн сард халз барилдуулан ялагчийг олимпод оролцох шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаасан. Тус барилдааны нэмэлт цагт ялагдал хүлээснээр 27 настай түүний хувьд олимпод анх удаа оролцох боломжоо алдсан. Олон улсын хэмжээнд нийт наймхан удаа ялагдал хүлээсэн тэрээр олимпыг өнжихөөр болсон нь спорт сонирхогчдын хувьд маш харамсалтай мэдээ юм.

Сойчи Хашимото (-73кг)

Мөн л дэлхийн чансааны нэгдүгээр байранд хол тасархай бичигдэж буй тамирчин энэхүү жагсаалтад орж ирж байна. 2017 оны Будапештын ДАШТ-д түрүүлж дэлхийн аварга болсон Сойчи Хашимотод олимп, дэлхийн аварга Шохэй Оногоос илүү үнэлэгдэж олимпод оролцох ямар ч боломж олдсонгүй. 2018 онд ДАШТ-ий финалд БНСАУ-ын Ан Чан Римд ялагдал хүлээж мөн төд удалгүй бүх Японы аваргаар Шохэй Онод ялагдсан явдал нь түүний олимпод оролцох боломжийг үгүй хийсэн.

Масаши Эбинүма (-73кг)

Жүдо сонирхогч хүн бүхэн дэлхийн гурван удаагийн аварга Масаши Эбинүма гэх нэртэй танил байгаа гэдэгт итгэлтэй байна. Энэ жил 31 настай тэрээр өмнө нь -66кг жинд хоёр удаа олимпын наадамд оролцож байсан ч финалд шалгарч чадалгүй зөвхөн хошой хүрэл медаль хүртэж байсан. Тэгвэл Токиогийн олимпод сүүлчийн дайралтаа хийхээр төлөвлөн жин өгссөн ч тус жиндээ бүх Японы аварга шалгаруулах тэмцээнээр Шохэй Оног ялснаас өөр өндөр амжилт гаргаж чадалгүй явсаар олимпод оролцох боломжгүй болсон. Хамгийн сүүлд 2020 оны Парисын гранд сламд оролцсон хэдий ч ОУХМ Ц.Цогтбаатарт ялагдал хүлээн шагналт 5-р байранд орж тэмцээнээ өндөрлүүлсэн. Улмаар тамирчны замналдаа цэг тавьж энэ сараас эхлэн Азийн жүдо бөхийн холбооны тэргүүнээр ажиллаж байна.

Сотаро Фүживара (-81кг)

-81 кг жинд Сотаро Фүживара, Таканори Нагасэ гэх хоёр авьяаслаг залуус олимпод орохын тулд 2019 онд хүчтэй өрсөлдсөн. ДАШТ-ий мөнгөн медальт Сотара Фүживарагийн хувьд тус жилдээ Мастерс, ДАШТ гэх мэт томоохон тэмцээнүүдэд явсан ч амжилт гаргаж чадалгүй нутаг буцсан. Мөн оны сүүлчээр зохиогдсон Осакагийн гранд сламд гол өрсөлдөгч Таканори Нагасэд алтан медалийн төлөө ялагдал хүлээснээр нутагтаа олимпод оролцох мөрөөдлөө салхинд хийсгэсэн. Түүний оронд олимпыг зорихоор болсон олимпын хүрэл медальт Нагасэгийн хувьд тус ондоо таван тэмцээнд оролцож дөрвөн алт, нэг мөнгөн медаль хүртсэн амжилт гаргасан.

Кэнта Нагасава (-90кг)

ДАШТ-ий хүрэл медальт тамирчны хувьд олимпод оролцохын тулд хүчтэй өрсөлдсөн гэдэг нь мэдээжийн хэрэг. Түүний гол өрсөлдөгч нь ДАШТ-ий мөнгөн медальт Шойчиро Мукай байсан юм. Тэднийг ээлжлэн том тэмцээн алгасалгүй явуулсаар мөн л тус оны 12-р сард зохиогдсон Осакагийн гранд сламын хүрэл медалийн төлөө хоорондоо таарсан ч Кэнта Нагасава бэртлийн улмаас дэвжээн дээр гарч ирээгүй. Улмаар Кэнта Нагасава харамсалтайгаар олимпын багийн гадна үлдсэн. Энэ сард зохион байгуулагдсан ДАШТ-д тэрээр оролцож медаль хүртэж чадалгүй тавдугаар байранд шалгарсан үйлдэл нь Япончуудыг гаргасан шийдвэртээ итгэлтэй байх байдлыг нь улам нэмэгдүүлээд байна.

Санширо Мурао (-90кг)

Энэ жил дөнгөж 20 настай ч жүдо бөх сонирхогчдын танил болоод нэлээдгүй хугацаа өнгөрлөө. 2019 онд жингийнхээ хоёр ахын хамт олимпод явахын төлөө өрсөлдөж байсан ч хараахан хүчтэй өрсөлдөөн гаргаж чадаагүй. Харин энэ оны 5-р сард зохиогдсон Казаны гранд сламд хол тасархай түрүүлснээр 2024 оны олимпод Япон улсыг төлөөлөх хамгийн өндөр магадлалтай тамирчин  гэдгээ албан бусаар зарлаад байна.

Машу Бакер (-90кг)

Америк эцэг, Япон ээжтэй түүнийг Риогийн олимпын аварга гэдгээр нь та бүхэн сайн мэдэх билээ. Тэгвэл түүнийг энэ жил дөнгөж 26 настай гэвэл та бүхэн гайхаж магадгүй. Риогийн олимпоос хойш бэртэл гэмтлийн асуудлаас болж цөөн тооны тэмцээнд оролцсоноос гадна гаргасан амжилт нь олимпод оролцох тамирчны хувьд үнэхээр чамлахаар байгаа юм. Ийм учраас аваргаа хамгаалан олимпод барилдах ёстой байсан түүний хувьд улсынхаа шигшээ багт багтах боломжгүй гэдэг нь маш тодорхой байлаа.

Ийда Кэнтаро (-100кг)

 2018 онд Жакартагийн азийн наадамд 20 насандаа түрүүлж, тэр жилдээ мастерсаас хүрэл медаль хүртэж байсныг нь та бүгд санаж байгаа байх. Гэвч түүний жинд Япон улсаас дэлхийн аварга Аарон Вольф гэх хүчтэй өрсөлдөгч байдаг бөгөөд олимпод явахын тулд жил гаруй хугацаанд өрсөлдөөн үзүүлсэн ч Японы жүдо бөхийн холбоо Ийда Кэнтарог олимпын багтаа багтаагаагүй.

Кокоро Кагэүра (+100кг)

Япон улсын хувьд +100кг жингээ үеийн үед хамгийн чухалчилж нэгдүгээрт тавьсаар ирсэн билээ. Гэвч сүүлийн хоёр олимпын наадамд тус жинд алтан медаль хүртэж чадаагүй. Учир нь Францын алдарт бөх Тедди Ринер тус жинг 2007 оноос хойш эзэгнэсээр байна. Харин Кокоро Кагэүра нь түүний 154 дараалласан ялалтын цувааг 2019 оны Парисын гранд слам дээр зогсоож байсанг та бүхэн санаж буй байх. Гэвч Японы жүдо бөхийн холбоо олимпын багаа зарлахдаа хашир туршлагатай олимпын мөнгөн медальт Хисаёоши Харасаваг илүүд үзэж олимпын багт багтаасан. Нэгэнт олимпод оролцох боломжгүй болсон тул Кагэүрагийн хувьд энэ сард Будапештыг зорьж Тэдди Ринер аваргын эзгүйд ДАШТ-д түрүүлж отгон дэлхийн аварга болоод байна. Магадгүй тэрээр олимпод зайлшгүй явах ёстой нэгэн ч байсан байж болох юм.

Б.Жаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    15 цаг 12 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    15 цаг 43 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    16 цаг 25 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    16 цаг 51 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    18 цаг 14 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    18 цаг 41 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    19 цаг 3 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    19 цаг 49 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    20 цаг 4 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    20 цаг 14 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    20 цаг 26 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    20 цаг 30 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    20 цаг 40 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    21 цаг 12 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    22 цаг 16 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    22 цаг 25 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    22 цаг 29 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    22 цаг 29 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    22 цаг 34 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    22 цаг 46 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК