Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

​АНУ-ын лобби компани МАН-ын удирдлага болон Сү.Батболдын талаар гүтгэлэг тарааснаа залруулсан мэдэгдэл гаргажээ

2021-7-23
0
ЖИРГЭХ

Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн АНУ-ын Ди-Си-Ай групп /DCI Group/ гэх лобби компанитай АН-аас гэрээ байгуулж, Х.Баттулга Ерөнхийлөгчийн Тамгын газраас МАН, Сү.Батболдын талаар гүтгэлгийн чанартай харлуулсан мэдээ тараасан билээ. 

Эргэн сануулбал, "МАН нь “цэрэгжсэн үйл ажиллагаа явуулж” “фашист дэглэм” тогтоох гэж байна, төрийн эргэлт хийх гэж байгааг нь Сү.Батболд толгойлж байна", “Ардчиллыг хамгаалж Х.Баттулга МАН-ыг тараалаа” гэх мэтээр хүний ой санаанд багтамгүй гүтгэлэг тухайн үеийн Ерөнхийлөгчийн албанаас тараалгаж байсан. Энэ мэдээ нь тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр хүндийг өсгөх, МАН-аас нэр дэвших магадлал бүхий улс төрчдийг харлуулах гүтгэлэг байсан нь тодорхой нотлогддог. 

Түүнчлэн, Нью Йорк зэрэг гадаад улсын шүүхэд үүсгэсэн байсан илт хуурамч нэхэмжлэл нь аль хэдийнээ гүтгэлэг гэдэг нь нотлогдож Сү.Батболдын талд гадаад улсын шүүхийн шийдвэр гарсан байтал бас л мушгиж гүтгэсээр байсан аж. 

Энэ мэт илт худал мэдээ мэдээллийг гаднын хэвлэл мэдээллийн байгууллагуудаар тухайн үеийн Ерөнхийлөгчийн албанаас тараалгаж байсан нь АНУ-ын Хууль зүйн яаманд Ди-Си-Ай групп /DCI Group/-ийн хүргүүлсэн цахим шуудангуудаас ил болсон. Тэр байтугай Х.Баттулгатай гадаадын сэтгүүлчдийг тусгайлан уулзуулж энэ талаар ярилцлага өгч болно гэж дээр дурдсан цахим шуудангуудад нь бичсэн байдаг. 

Тусгаар улсын Төрийн тэргүүнийг сонгох сонгуульд гаднын компанийг ашиглан өрсөлдөгчдөө харлуулсан, тэр бүү хэл эх орноо дэлхий нийтэд гутаан доромжилсон уг гэрээний талаар тухайн үедээ Монголд шуугиад өнгөрсөн.

Тэгвэл Ди-Си-Ай групп /DCI Group/-ээс гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагуудад ташаа мэдээ хүргүүлсэн байснаа хүлээн зөвшөөрч, залруулга гаргасан байна.  Хамгийн сонирхолтой нь, уг мэдэгдэлд тус компанийг хууран мэхлэх замаар гэрээ байгуулсан, үүнийг нь мэдсэн дариудаа АН-тай байгуулсан гэрээгээ цуцалсан, экс ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн Сү.Батболд болон Монголын улс төрийн талаар ташаа мэдээлэл тарааж байсан тул түүнийгээ үгүйсгэж байгаа талаар маш тодорхой дурдсан байна. 

Эндээс хэд хэдэн асуудал үүсч байна. Энэ талаар гэрээнд нэр нь бичигдсэн байсан Ц.Туваан огт мэдэхгүй гэдгээ шууд хэлсэн. Гарын үсэг зурсан байж магадгүй О.Цогтгэрэл хар цагаан нэг ч үг дугараагүй. Хэний захиалгаар ийм гүтгэлэг тараасан нь маш тодорхой, гэхдээ яг хэн гэгч хүн зохион байгуулж АНУ-ын томоохон лобби компанийг хууран мэхэлж байгуулсан бэ?  Төрийн албан хаагчид ийм ажиллагаа явуулсан бол хуулийн үр дагавартай байх учиртай. Их хэмжээний мөнгөн дүн бүхий энэхүү гэрээг гаднын лобби компани тэр даруй цуцалсан нь тэд маш ноцтой гүтгэлгийн чанартай мэдээг хууран мэхэлж тараалгасан учраас эргээд асар их санхүүгийн хохиролд унахаас зайлсхийсэн нь тодорхой. АНУ-ын шүүх Монголын шүүх биш учраас ийм гүтгэлэг тараах нь эргээд маш том хохирол дагуулдаг. Ийм юм хийлгэсэн учраас “хууран мэхэлсэн” гэсэн маш ноцтой үг хэрэглэж, өмнө мэдээлэл тараасан байсан бүх хэвлэлийн байгууллагуудад хандаж өмнөх мэдээгээ бүрмөсөн үгүйсгэсэн байна.

Эндээс өнгөрсөн оны намар, энэ оны хавар зунжингаа гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагуудаар гарсан элдэв мэдээллүүд нь Монголоос гадаадын өндөр хөлс бүхий пиар, лобби компаниудад захиалан тараасан улс төрийн зорилго бүхий худал гүтгэлэг байсан нь нотлогдож байна.

Ди-Си-Ай групп /DCI Group/-ийн гаднын хэвлэлийнхэнд хүргүүлсэн мэдэгдлийг Та бүхэнд хүргэж байна.

STATEMENT ON MONGOLIA PRESIDENTIAL ELECTION/ DCI REPRESENTATION OF  DEMOCRATIC PARTY OF MONGOLIA AND PRESIDENT BATTULGA 

The Mongolian presidential election is scheduled to take place on June 9, 2021. You may have previously  received press statements from DCI Group on behalf of the Democratic Party of Mongolia (DP). If you  are intending to contact the DP or any of its officials or President Battulga prior to the election, please be  advised that we no longer represent the DP or President Battulga. In fact, we resigned the representation  immediately upon learning that we had been retained under false pretenses. As such, please disregard any  information or materials you have received from us pertaining to the DP, President Battulga, Sukhbaatar  Batbold, or political events in Mongolia arising from our prior representation.

Орчуулга:

 “МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТАЛААРХИ МЭДЭГДЭЛ/ ДИ-СИ-АЙ \DCI\ МОНГОЛ УЛСЫН АРДЧИЛСАН НАМ БОЛОН ЕРӨНХИЙЛӨГЧ БАТТУЛГЫГ ТӨЛӨӨЛСӨН ТАЛААР

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль 2021 оны 6-р сарын 9-ний өдөр болохоор товлогджээ. Та өмнө нь Ди-Си-Ай \DCI\ группээс Монголын Ардчилсан Нам (АН) -ыг төлөөлөн хэвлэлийн мэдэгдэл хүргүүлснийг хүлээн авсан байж магадгүй юм. Хэрэв Та сонгуулиас өмнө АН эсвэл түүний албан тушаалтнууд эсвэл Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоо барих гэж байгаа бол бид АН эсвэл Ерөнхийлөгч Баттулгыг төлөөлөхөө больсон болохыг анхааруулж байна. Үнэндээ биднийг хуурч мэхлэн гэрээлснийг мэдмэгц бид тэр даруй төлөөллөө зогсоосон болно. Иймд АН, Ерөнхийлөгч Баттулга, Сүхбаатарын Батболд, эсвэл Монгол Улсад болсон улс төрийн үйл явдлын талаар өмнөх төлөөллийн гэрээний дагуу илгээсэн аливаа мэдээлэл эсвэл материалыг үгүйсгэж байгаа болно гэжээ.

Б.Ганболд

0
ЖИРГЭХ
Санал болгох
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Уурхайчин (192.82.75.34)
    Сү ч дэлхийн баян болжээ...
    2021 оны 07 сарын 25 | Хариулах
  • Иргэн: (192.82.80.166)
    Одоо ч мэдээлэлд итгэхэд бэрх болж дээ. Аль нь үнэн. аль нь худал байсныг цаг хугацаа л харуулах байх даа.
    2021 оны 07 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    5 цаг 36 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    5 цаг 44 мин
  • Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг
    5 цаг 46 мин
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
    5 цаг 49 мин
  • Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх дүрэмтэй
    5 цаг 52 мин
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    6 цаг 25 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    6 цаг 27 мин
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
    7 цаг 2 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    22 цаг 31 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    23 цаг 31 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    Өчигдөр 16 цаг 00 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    Өчигдөр 15 цаг 52 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    Өчигдөр 15 цаг 04 мин
  • Малын хулгайн эзэн холбогдогчийг тогтоолоо
    Өчигдөр 14 цаг 14 мин
  • Европын холбоо Украинд зэвсгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна
    Өчигдөр 13 цаг 46 мин
  • 40 дэх удаагийн “Номын баяр” өнөөдөр эхэлж байна
    Өчигдөр 13 цаг 20 мин
  • Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
    Өчигдөр 13 цаг 10 мин
  • Орост дайн эхэлснээс хойших анхны парламентын сонгууль өрнөж байна
    Өчигдөр 12 цаг 33 мин
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Хойд Солонгос ОХУын Украинд хийж буй дайн руу олон мянга цэргээ илгээнэ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • PGL-тэй 2029 он хүртэл хамтран ажиллахаар болов
  • NO BRAND БОЛОН EMART CLUB – “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2026” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК