Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Ихбаяр: Авто угаалгын газрууд саарал ус ашигласнаар өдөрт 2000 тонн орчим цэвэр ус хэмнэнэ

2021-8-05
0
ЖИРГЭХ

Нийслэлийн хэмжээнд цэвэр ус хэмнэх, саарал усны хэрэглээг нэмэгдүүлэх инновац технологийн шийдлийг судлан нэвтрүүлэх Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан. Тэгвэл тус Ажлын хэсгийн дүгнэлт гарч, олон улсын байгууллагатай хамтран ажиллахаар болжээ. Энэ хүрээнд ажил эхлэхэд бэлэн болсон бөгөөд саарал ус ашиглах төслийн талаар Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяртай ярилцлаа.


-Ухаалаг системээр усны хэрэглээгээ хянах боломжийг бий болгохоор шинэ төсөл хэрэгжүүлж байгаа тухай та өмнө нь ярьж байсан. Харин энэ удаа саарал ус буюу ундны бус усыг ашиглах төсөл хэрэгжүүлэх гэж байгаа юм байна. Энэ талаар яриагаа эхэлье?

-Бид цэвэр усаа хэмнэе гэж байнга ярьдаг. Үүний тулд саарал усны асуудлыг зайлшгүй анхаарах ёстой. Саарал усыг хэрэглээнд нэвтрүүлэх тухай бид олон жил ярьж, хууль, эрх зүйн зохицуулалт бий болсон хэдий ч үр дүнтэй хэрэгжүүлэлт алга байна. Тухайлбал, Усны тухай хууль, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Ус бохирдуулсны төлбөрийн тухай зэрэг хууль байна. Үүнтэй холбоотой долоон төрлийн стандарт бий.

Бид одоогийн нөхцөлд орон сууцны хороололд саарал усны хэрэглээг нэвтрүүлэхэд бэрхшээлтэй. Шинэ шугам хоолой, дэд бүтцийг бий болгох шаардлага үүснэ. Харин маш их цэвэр ус ашиглаж байгаа аж ахуй нэгжүүд бий.

Жишээ нь, хотын ногоон байгууламж, гудамж талбай услах, газар тариалан эрхлэх, ноос, ноолуур, арьс ширний үйлдвэр, хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр, гал унтраах, уул уурхай, цахилгаан станцууд, барилга, автомашин угаалгын газрууд цэвэр усыг үйл ажиллагаандаа ашигласаар байна. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа авто угаалгын 200 гаруй газар бий. Тэдгээрийн 34 нь л саарал ус хэрэглэдэг. Тиймээс бид 2030 он гэхэд нийслэлийн хэмжээнд саарал усны технологийг нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Ингэхдээ эхний ээлжид авто угаалга, ногоон байгууламж, гудамж, талбайн усалгаа, гал унтраах ажиллагаанд саарал усыг хэрэглэнэ. Дараагийн удаад ноос, ноолуур, арьс ширний үйлдвэр, цахилгаан станцад саарал усаа ашиглана. Цаашлаад газар тариалан, ахуйн хэрэглээ, уул уурхай, хүнд үйлдвэрлэл, барилгын үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд саарал ус хэрэглэдэг болох юм.

-Саарал усны хэрэглээг үе шаттайгаар нэмэгдүүлэхэд тухайн аж ахуй нэгж, байгууллагуудад тоног төхөөрөмж, дэд бүтцийн хувьд боломж байна уу?

-Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 34 автомашин угаалгын газар саарал ус дахин ашиглах тоног, төхөөрөмж суурилуулсан байгаа. Гэхдээ 100 хувь үүнийгээ ашиглаж байгаа эсэхийг анхаарах шаардлагатай. Харин саарал усыг цэвэршүүлэн, дахин ашиглаж байгаа аж ахуй нэгжүүд бий. Тухайлбал, MCS, АПУ, Би Цэ Трейд ХХК саарал усыг цэвэршүүлэн, нийслэлийн ногоон байгууламжийн усалгаанд ашиглаж байна. “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ нь өөрийн тоног төхөөрөмжөөр усаа цэвэршүүлэн, 150 автобусыг саарал ус ашиглан угааж байна. СЭМҮТ бага оврын цэвэрлэх байгууламжаар усаа цэвэршүүлэн ашигладаг. Ноос, ноолуур, арьс шир боловсруулах 11 үйлдвэр бага оврын цэвэрлэх байгууламж барьж, саарал ус ашиглаж байна. Барилгын салбарт 12 аж ахуй нэгж бетон зуурмаг, цемент үйлдвэрлэлд жилд 11451 шоо метр хаягдал усыг цэвэрлэж, эргүүлэн ашиглаж байгаа бол Эрчим хүчний салбарт ДЦС I, II, III ТӨХК жилд 4.769.448 шоо метр хаягдал усыг цэвэршүүлэн, эргүүлэн хэрэглэж байна.

-Авто угаалгын газруудад саарал ус ашиглуулах талаар олон жил ярьж, стандарт батлагдсан ч хэрэгжилт байдаггүй. Одоо хэрхэн саарал ус хэрэглэдэг болгох вэ?

-Нийслэлийн хэмжээнд 239 автомашин угаалгын газар ажиллаж байна. Нэг автомашин угаахад 100 литр ус зарцуулдаг. Өөрөөр хэлбэл, авто угаалгын газрууд өдөрт 2000 тонн орчим цэвэр ус хэрэглэдэг гэсэн үг. Тиймээс авто угаалгын газруудад нэн түрүүнд саарал ус хэрэглэх технологийг нэвтрүүлэх хэрэгтэй. Ингэж чадвал өдөрт ийм хэмжээний цэвэр ус хэмнэх боломж бүрдэх юм.

-Саарал усны хэрэглээг дээрх салбаруудад нэвтрүүлэхэд технологийн ямар шийдэл ашиглах вэ?

-Маш олон шийдэл бий. Нийслэлийн зүгээс аль нэг шийдлийг л хэрэглэх ёстой гэж тулган шаардахгүй. Өөрийнхөө авто угаалгын газрын хүчин чадалдаа тохируулаад тоног төхөөрөмжөө шийдэх боломжтой юм. Бизнес эрхлэгчид, хувь хүмүүс үүнийгээ өөрөө сонгох боломжтой. Хамгийн чухал нь тухайн аж ахуй нэгжүүдээр үйлчлүүлж байгаа иргэн, хувь хүмүүс тухайн байгууллагаас саарал ус ашигладаг эсэхийг асууж, автомашинаа угаалгах байдлаар аж ахуй нэгжүүдээ саарал ус хэрэглэдэг болгоход оролцох, мөн дэмжих боломжтой юм. Ингэснээр ундны цэвэр усыг үйлдвэрлэлд мянга мянган тонноор нь зарцуулах биш, харин ч ирээдүй, хойч үедээ өвлүүлж үлдээх асар том өв болох юм.

 -Эрх зүйн орчин хэр хангалттай байна вэ?

-Энэ чиглэлд эрх зүйн орчныг сайжруулах шаардлага бий. Заавал саарал ус хэрэглэ гэсэн хуулийн заалт байхгүй. Засгийн газрын 2018 оны 73 дугаар тогтоол бий. Үүний дагуу дагаж мөрдөх журмууд гараагүй байна. Тиймээс бид энэ чиглэлд илүү анхаарал хандуулж, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах, саарал ус ашиглах технологийг сайжруулж, хэрэглээнд нэвтрүүлэх, урамшуулал, татварын хөнгөлөлт үзүүлэх зэргээр саарал усны хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлд ажиллаж байгаа. Саарал усны хэрэглээ өндөртэй улс орнуудын туршлагаас харахад, Япон Улсад том хэмжээний барилга барихад саарал ус ашиглах шаардлага тавьдаг.

Мөн саарал ус ашиглаж байгаа хувийн байгууллагуудад татварын хөнгөлөлт, бага хувийн хүүтэй зээл олгох зэрэг арга хэмжээ хэрэгжүүлдэг.

Харин БНХАУ-ын Засгийн газар 2017 онд саарал усны тусгайлсан тогтоол гаргаж, саарал усыг газар тариаланд ашиглаж байгаа хувь хүн, аж ахуй нэгжийг урамшуулах тогтолцоог нэвтрүүлсэн. Дэлхийн олон улс ундны цэвэр усаа хайрлан хамгаалж, ахуйн бохирдолтой усаа цэвэршүүлэн, дахин ашиглах буюу саарал усыг хэрэглээд явж байгаа. Иймээс Монгол Улс, нийслэл Улаанбаатар хотод саарал усыг нэн яаралтай хэрэглээнд нэвтрүүлэх нөхцөл, шаардлага үүссэн. Тиймээс бид энэхүү төслийг батлуулан хэрэгжүүлж байгаа юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    3 цаг 35 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    3 цаг 43 мин
  • Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг
    3 цаг 45 мин
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
    3 цаг 49 мин
  • Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх дүрэмтэй
    3 цаг 52 мин
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    4 цаг 24 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    4 цаг 27 мин
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
    5 цаг 2 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    20 цаг 30 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    21 цаг 30 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    22 цаг 15 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    22 цаг 19 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    22 цаг 28 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    23 цаг 15 мин
  • Малын хулгайн эзэн холбогдогчийг тогтоолоо
    Өчигдөр 14 цаг 14 мин
  • Европын холбоо Украинд зэвсгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна
    Өчигдөр 13 цаг 46 мин
  • 40 дэх удаагийн “Номын баяр” өнөөдөр эхэлж байна
    Өчигдөр 13 цаг 20 мин
  • Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
    Өчигдөр 13 цаг 10 мин
  • Орост дайн эхэлснээс хойших анхны парламентын сонгууль өрнөж байна
    Өчигдөр 12 цаг 33 мин
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Хойд Солонгос ОХУын Украинд хийж буй дайн руу олон мянга цэргээ илгээнэ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • PGL-тэй 2029 он хүртэл хамтран ажиллахаар болов
  • NO BRAND БОЛОН EMART CLUB – “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2026” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК