Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хамран сургах тойрог буюу түгжрэл багасгах гарц

2021-8-12
0
ЖИРГЭХ

-Хүүхдүүдийг харьяаллын бус цэцэрлэг, сургуульд оруулж, тэднийг хүргэх, буцааж гэрт нь зөөх байдлаар нийслэлийн авто замд зохиомол ачаалал үүсгэж байна. Чухам тиймээс сурагч багачуудыг хамран сургах тойрогт нь суралцуулах, тэднийг түгжрэл дунд ядраалгүй, сурч боловсрох, амрах  цагаас нь хумслахгүй байх зохицуулалтыг хийж хэрэгжүүлж  байгаа юм -

Шинэ хичээлийн жил эхлэхэд хуанлийн хорь хүрэхгүй хоног үлджээ. Хавар нь тарж, намар нь уулзахдаа хүүхэд багачууд хэн нь өсөж том болсныг, хэрхэн яаж өөрчлөгдсөнийг, хэн хаана яаж амарсныг мэдэх гэж, харах гэж догдолдог байсан бол сүүлийн хоёр жилийн турш дэлхий нийтийг хамарсан цар тахал тэдний хөлийг хорьж, цахимаар хичээллэх болсон. Тиймээс энэ жилийн  “Есдүгээр сарын 1” сурагчид, оюутнуудын хувьд илүү сонин содон байх биз. Багш, сурган хүмүүжүүлэгчид ч шавь нараасаа дутахгүй сургууль өөдөө яарч байна.  “Танхимаар хичээллэх нь үү” гэж бие биеэсээ асууж  сурагласан өдрүүд ард үлдэж, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хичээл, сургалтын үйл ажиллагааг 2021 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс, их, дээд сургууль, коллежийн хичээлийг есдүгээр сарын 1-нээс цахимаар, 13-наас танхимаар эхлүүлэх шийдвэрийг гаргаж, олон нийтэд зарлаад байна.

2021-2022 оны хичээлийн жилд улсын хэмжээнд  1515 цэцэрлэгт 232 мянган хүүхэд, 854 сургуульд 718.817 сурагч, 75 МСҮТ-д 40.165 суралцагч, 88 дээд сургуульд 150.100 оюутан суралцана.

Зөвхөн суралцагчдын тоо 1.2 саяд дөхөж байгаагийн дийлэнх олонх нь Улаанбаатар хотод хамааралтай. Тиймээс зуны турш ажин түжин байсан нийслэл хот хичээлийн шинэ жилтэй зэрэгцэн хөл хөдөлгөөнд ордог. Энэ жил л гэхэд хөдөө, орон нутгаас 74.5 мянган оюутан их, дээд сургуульд  суралцахаар Улаанбаатарт ирж, нийслэл хотод бүл нэмнэ. Хүн олны хөл дагаж хамгийн түрүүнд үүсдэг хүндрэл бол авто замын түгжрэл. Хүүхэд, залуусын хичээлийн бэлтгэл хангах наймдугаар сарын сүүлийн 10 хоногоос эхлэн нийслэлийнхэн зам дээр “амьдарч” эхлэх нь бий. Түгжрэлийн түмэн шалтгаан дундаас энэ удаад суралцагчдын хөдөлгөөн, “хот доторх нүүдэл”-ийг онцлохоор шийдэв.

Тун саяхан Нийслэлийн Боловсролын газраас 2021-2022 оны хичээлийн жилийн хамран сургах тойргийг батлан нийтэд зарлаад байна. Жил ирэх бүрд цэцэрлэгт шинээр элсэх багачууд болон шинэ сурагчдын тоо өсөж байгаагийн сацуу хүүхдүүдийг харьяаллын бус цэцэрлэг, сургуульд оруулж, тэднийг хүргэх, буцааж гэрт нь зөөх байдлаар нийслэлийн авто замд зохиомол ачаалал үүсгэж байна. Чухам тиймээс сурагч багачуудыг хамран сургах тойрогт нь суралцуулах, тэднийг түгжрэл дунд ядраалгүй, сурч боловсрох, амрах  цагаас нь хумслахгүй байх зохицуулалтыг хийж, хэрэгжүүлж  байгаа юм. Уг нь энэ шийдвэр шинэ зүйл огтоос биш. Хүүхдүүдээ харьяаллынх нь дагуу сургана уу гэсэн л шийдвэр юм. Гэтэл дээрх шийдвэрийг эсэргүүцэн, хамран сургах тойрог нэрийдлээр хүүхдийн  эрхийг зөрчлөө гэсэн шүүмж эцэг, эхчүүдийн дунд өрнөөд эхлэв. Хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах эрхтэй. Хуульчлан баталсан энэ эрхийг нэн түрүүнд аав ээж, асран хамгаалагч нар, цаашлаад нийгмийн бүхий л хүрээнийхэн хангах үүрэгтэй. Гэтэл нийслэлийнхэн хүүхдүүддээ ая тухтай, гэрт ойр сургуульд сургахын оронд гадаад хэл, математикийн сургалттай, гайгүй өнгөлөг сурагчидтай, сайн багш, сайхан орчинтой гэдгээр шалтаглан хотын нэг захаас нөгөө рүү нүүдэллэн сургаж байна. Үүнээс болж багачууд унтаж амарч амжилгүй нойрмог унтаа байдлаар өглөөг угтаж, үдэш ч унтаагаараа даалгавар хийхэд хүрч байгаа юм.

Улаанбаатар хотын хүн ам 2010 онд 1.2 сая байсан бол 2020 оны байдлаар 1.6 сая болж өсөөд байна.  Энэ нь жилд дунджаар 2.5 хувиар өссөн үзүүлэлт юм.  Хотын хүн ам, тэр дундаа багачууд хүүхдүүд, суралцагчдын тоо өсөхийн хэрээр тээврийн хэрэгслийн тоо зэрэгцэн өсөж байна. Өөрөөр хэлбэл, балчруудыг цэцэрлэг, сургуулийн насанд хүрмэгц айл өрхүүд “хүүхэд зөөх” зориулалтаар автомашин худалдан авахад хүрдэг гэсэн үг. Нийслэл хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 367.814-өөс 615.622 болж жилд дунджаар 6.7 хувиар өсөж байгаа статистикийн цөөнгүй хувь нь энд өгүүлж буй  хот доторх нүүдлийн машин байх магадлалтай юм.

Тээврийн хэрэгслийн тоо өсөхийн хэрээр авто замын сүлжээ өргөжиж байдаг бол өөр хэрэг. Гэтэл 2010 оны байдлаар нийслэлийн авто замын сүлжээний нийт урт 954.4 км байсан бол 2020 онд 1135.7 км болж, жилд дунджаар ердөө 1.5 хувиар нэмэгдсэн байх юм. Эндээс хотын хүн ам, тээврийн хэрэгслийн тоо болон авто замын сүлжээний өсөлтийн харьцаа алдагдсан нь бэлээхэн харагдаж байна. Хичээлийн шинэ жилтэй уралдан бий болдог  авто замын түгжрэлийн шалтгаан энэ. Замын түгжрэлд хүүхэд томчуудгүй зүдрэхийн зэрэгцээ цэцэрлэг сургууль орчмын эрүүл, аюулгүй байдал алдагдаж байгаа юм. Машинтнууд бүү хэл явган хүн ч зөрөхөөргүй түгжрээн дунд хүүхдээ орхиод явахад бэрх. Бухимдсан яарсан олны хөлд хүүхэд бэртэж гэмтэх, эрсдэх магадлал маш өндөр байна. Чухам тиймээс хамран сургах тойрог гэгчийг гаргаж, түүнээ дагаж аж төрөхийг нийтэд уриалаад байгаа юм. Түүнчлэн бага ангийн хүүхдийн оюуны багтаамж хязгаартай. Жишвэл, нэг литрийн саванд хэчнээн хичээгээд ч хоёр литр шингэн багтаах боломжгүйтэй адил. Аль ч ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөр адил бөгөөд багш-сурагч-эцэг эхийн гурвалсан холбоо сайн байх аваас хүүхдийн сурч, боловсрох орчин  бүрдсэн гэдэгт эргэлздэггүй. Ганцхан багш нь  мундаг байлаа гээд өндөр төлбөрт хувийн сургуулиас ч сулхан сурагч төрж л байдаг даа.

Монгол Улсад ерөнхий боловсролын сургалт үнэ төлбөргүй. Хаа ч адил тэгш сургах үүргийг Монголын төр хүлээсэн. Хүсвэл төлбөртэй сургууль, цэцэрлэгт  хүүхдээ сургах эрх нь нээлттэй ч төлбөртэй сургууль болгон онцгой,  сайн гэсэн баталгаа үгүй билээ. Хичээвэл сумын сургуулиас ч суутан төрдөг. Цаашид ч төрөх боломж нээлттэй хэвээр.  

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    2 цаг 58 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    3 цаг 6 мин
  • Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг
    3 цаг 9 мин
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
    3 цаг 12 мин
  • Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх дүрэмтэй
    3 цаг 15 мин
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    3 цаг 47 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    3 цаг 50 мин
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
    4 цаг 25 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    19 цаг 54 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    20 цаг 54 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    21 цаг 39 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    21 цаг 43 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    21 цаг 51 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    22 цаг 39 мин
  • Малын хулгайн эзэн холбогдогчийг тогтоолоо
    23 цаг 29 мин
  • Европын холбоо Украинд зэвсгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна
    23 цаг 57 мин
  • 40 дэх удаагийн “Номын баяр” өнөөдөр эхэлж байна
    Өчигдөр 13 цаг 20 мин
  • Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
    Өчигдөр 13 цаг 10 мин
  • Орост дайн эхэлснээс хойших анхны парламентын сонгууль өрнөж байна
    Өчигдөр 12 цаг 33 мин
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • PGL-тэй 2029 он хүртэл хамтран ажиллахаар болов
24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК