Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Энхзаяа: Дельта хувилбар нь 7-8 хүнд халдвар тараах чадвартай

2021-8-18
0
ЖИРГЭХ

Монгол Улсад коронавирусний Дельта хувилбар бүртгэгдсэнтэй холбогдуулан эрүүл мэндийн байгууллагын ачаалал, авч буй арга хэмжээ, эмнэлгийн байгууллагуудын нөхцөл байдлын  талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын  Эрүүл мэндийг дэмжих, нийтийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяагаас тодрууллаа.


-Вакцинжуулалтын явц хэр байна вэ. Мөн  Хариу арга хэмжээний багийн албан хаагчдыг вакцины III  тунд хамруулж эхэлсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Монгол Улс өнгөрсөн хоёрдугаар сараас иргэдээ коронавирусний эсрэг вакцинаар дархлаажуулж эхэлсэн. Хамгийн сүүлд 12-оос дээш насны хүүхдүүдийг вакцинжуулж эхэллээ. Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд 12-оос дээш насны бүх иргэнийг вакцинжуулалтын бүрэн тунд хамруулах ажил үргэлжилж байна. Нэмэлт дархлаажуулалтын тухай асуудал яригдаж байгаа.  Эрүүл мэндийн сайдын 2021 оны наймдугаар сарын 12-нд гарсан А/517 дугаар тушаалын дагуу вакцинжуулалтад хамгийн эхэнд хамрагдсан Хариу арга хэмжээний багийн албан хаагчдад нэмэлт гурав дахь тунг хийж эхэлсэн. Тодруулбал, эмч, цагдаа, онцгой байдлын алба хаагчдад АстраЗенека вакцины III тун хийж байгаа. Дэлхийн улс орнуудад ч вакцины хоёр тунд хамрагдсанаас хойш зургаан сарын дараа давтан тун хийж байна. Манай улсын хувьд тэр чиглэлийг бариад, давтан тунгийн ажлыг эхлүүлсэн. Эрүүл мэндийн байгууллагын ажилчид өөрсдийнхөө эмнэлэгт давтан тундаа хамрагдаж байгаа. Харин онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагуудын ажилчдыг явуулын баг гарган вакцинжуулах, эсвэл тусгайлан гаргасан цэгүүдэд III тун хийнэ.

-Иргэд Дельта вирус тусахаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Дельта вирус олон нийтийн дунд тархсан талаарх мэдээллийг Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-ээс байнга түгээж байгаа. Амралт, зугаалгын улирал учир Дельта вирус дан ганц хотод биш, хөдөө орон нутгаар ч тархсан. Аялал, зугаалгын цаг дуусаж, суурьшлын бүсэд төвлөрөх үед халдварын тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа. Тэгэхээр иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайн баримталж, хүн хоорондын зайгаа барих, гараа тогтмол ариутгах, амны хаалтаа зүүх, олон нийтийн газраар бага насны хүүхдийг авч явахгүй байх хэрэгтэй. 12-оос доош насны хүүхдүүдийг вакцинжуулалтад хамруулаагүй байгаа тул эцэг, эхчүүд хүүхдүүддээ онцгой анхаарч, хариуцлагатай байх шаардлагатай.

-Дельта вирусээр өвчилсөн тохиолдолд ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Коронавирусний Альфа, Бетта, Гамма төрлийн вирус нь ойролцоогоор 2-3 хүнд  халдвар дамжуулдаг байсан бол Дельта хувилбар нь 7-8 хүнд халдварлах чадвартай. Мөн гүйлгэх, гэдсээр өвдөх шинж тэмдгүүд илэрч байгаа. Одоогоор Дельта вирусээр оношлогдсон тохиолдлуудын дийлэнх нь хөнгөн хэлбэрээр өвчилж байна. Хөнгөн хэлбэртэй тул ихэнхдээ гэрийн нөхцөлд эмчилгээ хийж байгаа. Мэдээж ХӨСҮТ-ийн Тандалт, хариу арга хэмжээний багаас хяналт тавиад явж байна. Ер нь хөнгөн туссан, гэрээр эмчилгээ хийж байгаа иргэд гадуур явах тохиолдол их бий. Иргэн та хөнгөн ч бай, хүнд ч бай коронавирусийн халдвар авсан бол өөрийгөө тусгаарлан, дэглэмээ сайн барих хэрэгтэй. Эрүүл мэндийн байгууллагуудаас иргэддээ зохих шаардлага, зөвлөмжүүдийг л хүргүүлж байгаа. Тухайлбал, олон хүн бөөгнөрсөн газраар зорчихгүй байх, олон хүн бөөгнүүлж, цуглуулахгүй байх, гэртээ агаар сэлгэлт тогтмол хийж, гэр бүлийн хүрээнд агаарт гарах, дархлаагаа дэмжих хэрэгтэй.

-Эмнэлгүүдийн ажиллах хүчний нөөц, ачаалал хэр байна вэ?

-Альфа, Гамма вирусний тохиолдол  зургаа, долдугаар саруудад нэлээд өндөр байлаа. Долдугаар сарын дунд үеэс эхлэн иргэдийн хөл хөдөлгөөн татарч, амралт зугаалгын цаг эхэлсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотод халдварын тохиолдол буурч, эмнэлгийн ачаалал хөнгөрсөн. Тиймээс боломжийг ашиглаад халдварын голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн байгууллагын ажилчдаа үе шаттайгаар, ээлжлүүлэн амраах, дархлааг нь дэмжих ажлыг зохион байгуулж байна. Ковидын чиглэлээр ажиллаж байсан эмнэлэг, сувиллуудаа түр хугацаанд хаах, үндсэн тусламж, үйлчилгээ рүү нь шилжүүлэх байдлаар зохицуулалт хийж байгаа. Тун удахгүй амралт, аяллын улирал дуусаж, иргэд суурьшлын бүсэд төвлөрөхтэй холбогдуулан халдварын тохиолдол нэмэгдэх төлөвтэй байгааг өмнө нь дурдсан. Тиймээс цаашид авах арга хэмжээнүүдээ төлөвлөөд, орны зохицуулалтаа хийж байна. Мөн дархлаажуулалтын цэгийг хэрхэн нэмэгдүүлэх вэ, давтан буюу III  тун хийхээр болбол ямар зохион байгуулалтад орох вэ, Тандалт, хариу арга хэмжээний багийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэх мэтээр бүхий л чиглэлээр төлөвлөлтөө хийж байгаа. Хамгийн гол нь халдварын тархалт бага байгаа энэ үед эмч, эмнэлгийн ажилтнуудаа амраан, дархлааг нь дэмжиж, эрч хүчийг сэлбэх нь нэн чухал байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    2 цаг 21 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    2 цаг 29 мин
  • Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг
    2 цаг 32 мин
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
    2 цаг 35 мин
  • Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх дүрэмтэй
    2 цаг 38 мин
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    3 цаг 10 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    3 цаг 13 мин
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
    3 цаг 48 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    19 цаг 17 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    20 цаг 17 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    21 цаг 2 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    21 цаг 6 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    21 цаг 14 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    22 цаг 2 мин
  • Малын хулгайн эзэн холбогдогчийг тогтоолоо
    22 цаг 52 мин
  • Европын холбоо Украинд зэвсгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна
    23 цаг 20 мин
  • 40 дэх удаагийн “Номын баяр” өнөөдөр эхэлж байна
    23 цаг 46 мин
  • Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
    23 цаг 55 мин
  • Орост дайн эхэлснээс хойших анхны парламентын сонгууль өрнөж байна
    Өчигдөр 12 цаг 33 мин
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Саудын Арабын нефтийн гол хоолой халдлагад өртөн ХААГДЛАА
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК