Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Даац нь хэтэрсэн авто зам буюу түгжрэл бууруулах гарц

2021-8-24
0
ЖИРГЭХ

Улаанбаатар хотын иргэдийн хамгийн том толгойны өвчин бол түгжрэл. Тэр тусмаа хичээл, сургууль эхлэх үеэр энэ нь улам бүр идэвхэждэг. Түгжрэл бол зөвхөн Улаанбаатар хотын асуудал биш бөгөөд дэлхийн томоохон хотуудын туулж ирсэн, туулсаар байгаа “зовлон”. Харин түгжрэлийн шалтгаан бүр харилцан адилгүй. Улаанбаатар хотын түгжрэлийн хамгийн том шалтгаан нь хүн амын тоо, тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд нэмэгдэж байхад шинээр ашиглалтад орох авто зам төдий л нэмэгдэхгүй, үүнтэй уялдсан бодлогыг сүүлийн 30 орчим жил хэрэгжүүлээгүйтэй холбоотой. Хэдэн тоо дурдахад л, Улаанбаатар хотын хүн ам 2010 онд 1.2 сая байсан бол 2020 онд 1.6 сая болж өссөн.

Энэ нь хотын хүн ам жилд дунджаар 2.5 хувиар өссөн гэсэн үг юм.

Хотын хүн ам өсөхийн хэрээр тээврийн хэрэгслийн тоо мөн дагаж өссөн бөгөөд нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 2012 онд 367.814 байсан бол 2020 онд 615.622 болж  нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, найман жилийн хугацаанд тээврийн хэрэгслийн тоо бараг хоёр дахин нэмэгдэж, жилд дунджаар 6.7 хувиар өссөн байгаа юм. Гэтэл хотын авто замын нийт урт 2010 онд 954.4 км байсан бол 2020 онд 1135.7 км болж, 10 жилийн хугацаанд ердөө 181.3 км-ээр нэмэгджээ. Тодруулбал, машины тоо хоёр дахин нэмэгдээд байхад авто замын урт ердөө 180 км-ээр нэмэгдсэн гэсэн үг. Энэ бол Улаанбаатар хотын түгжрэлийн үндсэн шалтгаан. Хүн ам, тээврийн хэрэгслийн тоо нэмэгдээд байхад түүнтэй уялдсан бодлого хэрэгжүүлээгүйгээс нийслэлийн авто зам машинаа “даахгүй”-д хүрээд байна.

Улаанбаатар хотын хүн ам /2010-2020 он/

 

 

Авто замын урт

Дэлхийн томоохон орнууд болох Хятад, Бразил, Мексик нь түгжрэлийг бууруулахын тулд авто тээврийн хэрэгсэлд тавих татварын талаарх бодлогыг өргөн хүрээтэй хэрэгжүүлж байна. Анх 1989 онд Мехико хот нь дугаарын хязгаарлалтыг нэвтрүүлсэн ба Сантиаго 1990, Сан Пабло 1997, Меделин 2006, Бээжин 2008, Ченгду 2012 онд тус тус хэрэгжүүлж эхэлсэн. Дугаарын хязгаарлалтыг нэвтрүүлэх нь түгжрэлд нөлөөлөх нь өндөр боловч шинэ авто тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлдэг тул ихэнх орнууд нь шинээр дугаар олгох авто тээврийн хэрэгсэлдээ квот тогтоодог. Жишээ нь, Бээжин хот 2011 онд жилд 240 мянган автомашинд шинээр дугаар олгох квот тогтоосон байдаг. Ингэснээр жилд шинээр дугаар авч буй 790 мянган тээврийн хэрэгслийн тоог 173 мянга болгож чадсан байна. Өөрөөр хэлбэл, хувийн тээврийн хэрэгслийнхээ тоог жилд шинээр олгох улсын дугаараа хязгаарладаг гэсэн үг. Тухайлбал, шинэ машинтай болохын тулд тухайн хүн эхлээд улсын дугаар олгодог байгууллагадаа хүсэлт гаргана.

Хүсэлтийг шийдвэрлэсэн тэр үед машинтай болох бөгөөд энэ нь Бээжин төдийгүй Хятадын олон хотын түгжрэлийн асуудлыг шийдэхэд түлхэц болжээ.

Гэтэл манайд ийм хязгаарлалт тогтоох нь бүү хэл, хамгийн их түгжрэлтэй Улаанбаатар хоттойгоо дугаар олголтын бодлогоо салбарын яам нь уялдуулдаггүй. Угтаа нийслэлчүүдийг “боомилоод” байгаа түгжрэлийг шийдэхийн тулд ядаж Улаанбаатарт жилд, сард, өдөрт олгох тээврийн хэрэгслийн улсын дугаарт хязгаарлалт тогтоох, иргэдээс санал авах гэх мэт байдлаар асуудлыг шийдэж болох ч өнөөдрийг хүртэл энэ мэт шийдлийг эрээгүйгээр барахгүй улсын дугаарыг хяналтгүй, хүссэн хүн бүрд олгодог. Үүнээс улбаатайгаар машины тоо, замын урт урвуу хамааралтай болж, Улаанбаатар хот хэзээ мөдгүй тэг зогсолт хийхэд ойрхон буй. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын  замын хөдөлгөөний дундаж хурд ойролцоогоор 8.9 км цаг. Энэ байдал удаан үргэлжилбэл 2025 онд 6 км цаг болж, явганаар явж байгаагаас ялгаагүй байдалд хүрэх бол 2030 онд бүр гурван км цаг болох тооцоо байна. Улаанбаатар хотын оршин суугчид өдөрт дунджаар 2.5 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд өнгөрөөж буй талаарх судалгаа бий.

Мөн түгжрэлээс үүдэн жилд дунджаар 2.7 их наяд төгрөгийн алдагдалд ордог гэсэн тооцоо гарчээ.

Ийм ч учраас Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэл хотод тулгамдаж байгаа асуудлынхаа талаар нийслэлээс сонгогдсон гишүүдэд танилцуулж, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо УИХ-д байгуулагдаж, Засгийн газрын түвшинд ч энэ асуудалд анхаарал хандуулснаар нийслэлийн түгжрэлийг цогцоор нь шийдэхэд жил бүр 420 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор болсон юм. Энэ хүрээнд Хотын дарга Засгийн газрын хуралдаанд хийх ажлаа танилцуулж, авто замын сүлжээний даацыг 35 хувиар нэмэгдүүлж, түгжрэлийг 30-40 хувь бууруулахаар төлөвлөн ажиллаж байгаа таатай мэдээ байна.

Дэлхийн хотуудын туршлага

Он

Хот

Квот

Гүйцэтгэл

Үр дүн

1990

Сингапур

Авто замын тогтвортой хөгжлийн дагуу тодорхой хэмжээгээр олгогддог

Хагас сар тутамд дуудлага худалдаагаар дугаар олгоно

Жил бүрийн тээврийн хэрэгслийн өсөлтийг 3% болгосон

1994

Шанхай

100,000

Сар бүр дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнэ өгсөн хэрэглэгчид

Бээжингийн тээврийн хэрэгслийн өсөлтийн 1/2-тэй тэнцэх хүртэл багасгасан

2011

Бээжин

240,000

Жил бүр лотто хэлбэрээр сонгон шалгаруулна

2010 онд 790,000-аар нэмэгдсэн ба 2011 онд 173,000 болсон

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
    1 цаг 38 мин
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
    1 цаг 46 мин
  • Оскарын алтан баримлыг үйлдвэрлэхэд ойролцоогоор 400 ам.доллар зарцуулдаг
    1 цаг 49 мин
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье
    1 цаг 52 мин
  • Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх дүрэмтэй
    1 цаг 55 мин
  • Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
    2 цаг 27 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм байна
    2 цаг 30 мин
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
    3 цаг 5 мин
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
    18 цаг 34 мин
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
    19 цаг 34 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
    20 цаг 19 мин
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
    20 цаг 23 мин
  • 17 настай Флойд Самба дебют тоглолтдоо хоёр гоол орууллаа
    20 цаг 31 мин
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
    21 цаг 19 мин
  • Малын хулгайн эзэн холбогдогчийг тогтоолоо
    22 цаг 9 мин
  • Европын холбоо Украинд зэвсгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна
    22 цаг 37 мин
  • 40 дэх удаагийн “Номын баяр” өнөөдөр эхэлж байна
    23 цаг 3 мин
  • Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
    23 цаг 12 мин
  • Орост дайн эхэлснээс хойших анхны парламентын сонгууль өрнөж байна
    23 цаг 49 мин
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
    23 цаг 57 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Саудын Арабын нефтийн гол хоолой халдлагад өртөн ХААГДЛАА
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Б.Бат-Эрдэнэ: Бугуйлдаж барина гэдэг бол онигоо
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
  • ӨРӨӨ, НАМАГ, ШУВУУ, ЗӨГИЙ: Г.Хашбаатарын ТАВАН шүлгийн сюрриалист дотоод орон зай
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК