Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Баттулга: Таван жил хамтдаа зүтгэсний эцэст Э.Содномпилжээ маань алтан медальд хүрлээ

2021-9-08
0
ЖИРГЭХ

“Токио-2020” зуны паралимпын наадмын пауэрлифтингийн төрөлд алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлсэн гавьяат тамирчин Э.Содномпилжээгийн дасгалжуулагч, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Дашийн Баттулгатай ярилцлаа.


-Паралимпын наадамд өрсөлдсөн тамирчин, өрсөлдүүлсэн дасгалжуулагч болгон аваад байдаггүй алтан медалийг атгаж, монгол түмнээ баярлуулж чадсан Э.Содномпилжээ та хоёрт халуун баяр хүргэе?

-Баярлалаа. Танай сайтын мэдээллийг уншдаг Монголынхоо зон олонд энэ өдрийн мэнд хүргэе.

-Та хоёрт баяр хүргэсэн мэндчилгээ хэр их ирж байна?

-Тоймгүй олон хүн залгаж, зарим нь цахим хаягаар зогсолтгүй баяр хүргэж байна. Монголчуудын маань сэтгэл сайхан юм.

-Тэмцээний талаар асууя. Түүний бэлтгэл сургуулилтыг хангаж өгдөг багшийн хувьд хүнд хэлээгүй, бусадтай хуваалцаагүй ямар сэтгэгдэл танд байна вэ?

-Бид “Токио-2020” паралимпын наадмаас алтан медаль авахыг гол зорилгоо болгон таван жил хамтдаа зүтгэсэн. Тамирчнаа түрүүлнэ гэдэгт итгэж байсан.

-Э.Содномпилжээ бол тив, дэлхий, Гиннесийн дээд амжилтыг эзэмшигч. Сая болсон паралимпын наадамд бас өвөрмөц нэгэн амжилтыг тогтоосон нь Монголын аль ч тамирчны үзүүлээгүй амжилт юм даа? 

-Монголчуудын хүсэн хүлээсэн алтан медаль бид бүхэнд ирлээ. Тэрбээр пауэрлифтингийн спортод байж болох бүх дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Олон хүн түүгээр бахархан, баярлаж байна. Хамгийн чухал нь тамирчин өөрийгөө бүрэн дайчилдаг, ёс суртахууны өндөр сахилга баттай байх ёстой. Тамирчин, дасгалжуулагч харилцан ойлголцож чадаж байж амжилт гарна.

-Та хоёр паралимп болж буй Токио хотод өмнө нь хэдэн удаа очиж байв. Лав хоёр жилийн өмнө Японд болсон тэмцээнээс медаль авсан санагдана?

-Бид энд өмнө нь гурван удаа ирсэн нь ДАШТ, Ази Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн, Азийн аварга шалгаруулах тэмцээн юм. “Токио-2020” паралимпын наадмын өмнө тус улсад цаг агаар, хоол унд нь хэр тохирохыг сорих зорилгоор энд ирж байсан. Японд 10 хонохдоо тамирчныхаа жинг тохируулах, хоол хүнс зэргийг урьдчилж судалсан нь энэ.

-Сонирхолтой юм. Урьдчилсан судалгаагаар хамгийн гол нь юу олж мэдсэн бэ?

-Монгол хүнд Япон орны цаг агаар таатай биш шиг санагдсан. Эрт ирвэл хүч буурахыг олж мэдсэн болохоор сая паралимпад цаг нэлээд  тулгаж ирсэн. Тэр нь ч зөв боллоо.

-Тэмцээний өмнө Бурхан Халдун хайрхандаа мөргөсөн гэж сонслоо?

-Тийм ээ. Энэ хавар Э.Содномпилжээ, тамирчин О.Мөнхбат, дүү Хосоотой хамт Бурхан Халдун хайрханд очсон. Очих замдаа үдэлж, цай уугаад байтал таван сайхан зүсмийн адуу биднийг чиглээд ирсэн. “Олимпын таван цагираг хэмээх бэлгэшээж, алтан медаль авах нь” гэж хөөрөлдөж билээ.

-Ямар сонин тохиол вэ?

-Харин тийм. Их бэлгэдэлтэй юм болсон. Буцах замд бас есөн адуу таарсан.

-Э.Содномпилжээ маань Япон явахынхаа өмнө коронавирус туссан гэв үү?

-Тэгсэн. Бэлтгэл сургуулилт таарчихсан байх үед харамсалтай нь коронавирусээр өвдсөн.  Бид хоёул хүнд туссан болохоор нэлээд  ядарсан. Уушгиндаа хатгаа авч 14 хоног эмчлүүлээд эдгэрсэн дээ. Бэлтгэлийн хэм суларсан тал бий. Биднийг эмчилсэн алтан гартай эмч нартаа баярласнаа илэрхийлье. Би Цэргийн эмнэлэгт, Э.Содномпилжээ ХӨСҮТ-д хэвтэж  эмчлүүлсэн. Коронавирус туссан үедээ ч бэлтгэлээ хийж байлаа. “Бүрх малгай” компанийн хамт олонд баярлалаа гэж хэлье. Тус компанийн бэлтгэлийн зааланд бэлтгэл сургуулилтаа алдалгүй хийж байсан юм.

-Хэрэв паралимп хойшлогдоогүй, өнгөрсөн жил болсон бол Э.Содномпилжээгийн өргөх жин хэд байх байв?

-Цар тахал хэрэв болоогүй, Пилжээ өвдөөгүй байсан бол 250 км-ыг хангалттай шахах байсан. Тухайн үеийн бэлтгэл дээр 260 кг-ын даац авч байлаа. Энэ өвчин бол яах аргагүй олон хүнд аюул тарьж байна.

-Тэмцээн бол үзэгч бидний хувьд амархан харагддаг. Тэмцээний талбарт, ард талд чухам ямар үйл явдал өрнөдөг вэ?

-Жинхэнэ “алаан” болно. Захилга өгөх, бие халаалт гээд ажил жинхэнэ утгаараа өрнөдөг дөө. Захиалга өгнө гэдэг чинь шатар тоглох дайны юм болно. Тамирчдын хооронд сэтгэл зүйн дайралт бас явагдана.

-Э.Содномпилжээ шиг тамирчин болохын тулд залуус юуг эрхэмлэвэл зохих вэ?

-Хөдөлмөрлө. Мөн үг дааж сурах хэрэгтэй. Би Пилжээд хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн ханддаг. Тэр хүн зүгээр суугаад аварга болоогүй. 21 жил хичээллэж байж энэ оргилд хүрлээ. Залуустаа хэлэхэд хов битгий ярь, хог битгий тарь. Сэтгэл зүйн хаттай байх хэрэгтэй. Тэгж чадвал монгол хүнд хийж чадахгүй зүйл үгүй юм.

-Дэмжиж тусалсан хүмүүстээ баярласан талархсанаа энд илэрхийлж болох юм?

-Хүн төрөлхтний их баяр цэнгэл болсон  нэр хүндтэй наадмаас алтан медаль авахад гүн дэмжлэг үзүүлсэн Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Цэрэнжанхарын Шаравжамц, дэд дарга Ц.Одонбаяр болон түүний баг хамт олонд баярлалаа гэж хэлье. Биеийн тамир, спортын салбар маань босоо удирдлагатай болсноор спортын салбарт тулгамдаж байсан олон асуудал цэгцлэгдсэн. Мөн Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч, найз З.Буяннэмэх, Э.Билэгт даргатай Үндэсний шигшээ баг, Б.Эрдэнэваанчиг даргатай Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны хамт олонд баярлалаа. Мөн Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны анхны ерөнхийлөгч Б.Батцэнгэл, дараагийн  Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг байна. Тэгвэл өдгөө холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж буй Заяабаатарын Буяннэмэх холбоо удирдах хугацаанд пауэрлифтингийн 2018 оны ахмадын ДАШТ, 2019 оны Азийн АШТ, хэвтээ шахалтын Азийн АШТ-ийг эх орондоо зохион байгуулж чадсан. Хийж бүтээсэн бүх зүйлд нь талархаж байна. Холбооны Удирдах зөвлөлд байгаа Цэнд-Аюушийн Бямбацоож ах, найз Чулууны Гантулга, Сандуйжавын Энхбаатар, Вандангийн Эрдэнэбилэг нартаа ч баярлалаа гэдгээ хэлэх нь зүйтэй болов уу. Та бүхний спортын төлөө гэсэн сэтгэлд маш их баярлаж явдаг шүү. Мөн Холбооны ерөнхий менежер Бямбасүрэнгийн Энхбаяр, “Стронг” клубын дасгалжуулагч Хүдэрийн Энхболд, пауэрлифтингийн шүүгч, тамирчин, дасгалжуулагч, нийт спортын салбар хороодууд, паралимпын хорооны ерөнхийлөгч Д.Нямхүү, дэд ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоо, ерөнхий нарийн бичгийн дарга Н.Оюунбат та бүхэнд баярлалаа.

-Сэтгэл хөдөлтөл талархал илэрхийллээ, та. Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.   

Б.Жаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.126.89.8)
    Dasgaljuulagch bagshid n bayar hurgeyee ta 2 mundag bailaa. Bayarlalaa
    2021 оны 09 сарын 08 | Хариулах
  • Зочин (192.82.80.66)
    та өөрөө сайн хүн сайхан хүн болохоор л ажил үйлс санасан бүхэн чинь өөдрөг байнаа танд баяр хүргэе
    2021 оны 09 сарын 08 | Хариулах
  • Зочин (192.82.75.193)
    Баттулга дасгалжуулагчдаа баяр хүргэе хүний төлөө гэсэн агуу сэтгэл, уйгагүй хөдөлмөрийн үр дүн юм шүү.
    2021 оны 09 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    8 цаг 55 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    9 цаг 27 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    10 цаг 9 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    10 цаг 35 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    11 цаг 57 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    12 цаг 24 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    12 цаг 46 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    13 цаг 32 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    13 цаг 47 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    13 цаг 57 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    14 цаг 9 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    14 цаг 13 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    14 цаг 23 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    14 цаг 55 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    15 цаг 59 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    16 цаг 8 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    16 цаг 12 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    16 цаг 12 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    16 цаг 17 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    16 цаг 29 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК