Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Магалжав: УОК-ын шуурхай штабын дарга Б.Ууганбаяр нэр төрд минь халдсан, шүүхэд өгнө

2021-11-08
0
ЖИРГЭХ

МҮБХ-ны Тэргүүн Ц.Магалжавтай цөөн хором ярилцлаа.


-Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаан сайхан боллоо. Барилдаан сайхан боллоо гэж хэлэхийн цаана энэхүү барилдааны өмнө МҮБХ болон УОК-ын хооронд үл ойлголцлол гарсан. Тухайлбал, таныг бөх барилдуулахгүй гэх утгатай зүйлийг УОК-оос гаргасан. Та энэ талаар тайлбар хэлнэ өгнө үү?

-Энэ асуудлыг тодруулж байгаа танд баярлалаа. Барилдааны дараа УОК-ын шуурхай штабын лайвыг бүрэн эхээр нь харлаа. Үнэхээр харамсаж байна. Энэ тухай үнэн бодит мэдээллийг хүмүүст хүргэе. Б.Ууганбаяр хэлэхдээ бөхийн холбоо барилдаан зохион байгуулах бэлтгэлээ хангаагүй учраас миний нэрийг дурдаж өөрөө очиж бөхийн барилдаанаа цуцлая гэсэн санал оруулсан мэтээр Тагнуулын ерөнхий газрын ажилтанаар миний яриаг зориуд бичүүлж аваад дараа нь тэр бичлэгээс хоёр секундын өөрт ашигтай хэсгийг тасдан авч түүнийгээ олон нийтэд шууд лайв хийж үзүүлэхдээ намайг “өөдөөс харж сууж ярьж тохирсон атлаа жудаггүй зан гаргалаа” гэж давхар гүтгэсэн нь төрийн албаны ажилтанд байж боломгүй ёс зүйгүй үйлдэл болсон. Шадар сайдад буруу мэдээлэл хүргэсэний улмаас С.Амарсайхан сайд өөрийн цахим хуудсаараа миний талаарх ташаа мэдээллийг яаран дамжуулсанд харамсаж байна. Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга хүн доод ажилтанаасаа үнэн бодит мэдээлэл авч байж дүгнэлтээ олон түмэнд түгээж байх учиртай, гэтэл Шадар сайд бөхийн холбооны тэргүүн “... бөхийн барилдааны бэлтгэлээ өөрөө хангаагүй тул хойшлуулах санал гаргасан...”  гээд худал мэдээлэл гаргасан. Зүй нь миний хэлсэн зүйлийг УОК-ын штабын дарга Б.Ууганбаяр тусгайлан бэлдүүлж  хийлгэсэн гэх тэр бичлэгийг ТЕГ-ын ажилтанаас авч бүрэн сонссон бол тэгж гоомой мэдээлэл яаран гаргахгүй байсан л даа. Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр зарим иргэд лайв хийдэг үзэгдэл ихэд дэлгэрлээ. Үүнийг одоо УОК-ынхон даган дуурайж, үүндээ Төрийн албан тушаалыг урвуулан ашиглаж үндэслэлгүй гүтгэж байгаа нь тун таагүй байна.

-Б.Ууганбаяр хурандаагийн хэлсэнээр “бөхийн холбоо барилдааны бэлтгэл ажлаа хангаагүй” гэснийг тайлбарлахгүй юу?

-Холбооны зүгээс бөхийн барилдааныг 30 жил зохион байгуулж ирсэн, бидний бүрэн чадах үндсэн ажил юм шүү дээ. Харин барилдах бөхчүүд ба үзэгчид вакцины хэдэн тун хийлгэсэн, шинжилгээ өгсөн байх эсэх талаарх ямар шийдвэр цаасан дээр байгаа, зарим шийдвэр бодит амьдралд огт авцалдахгүй байгааг би тэр уулзалт дээр хэлсэн. Вакцины гуравдугаар тун, шинжилгээтэй холбоотой асуудал, гаргаж байгаа шийдвэрүүд нь дээр хэлсэнчлэн бодит байдалд хэрэгжүүлэхэд боломжгүй зэрэг асуудлууд нь УОК-ынхонд энэ барилдааныг явуулахад хүндрэл байсан байх.

Иймд надаас тэд эхэлж “барилдааныг цуцалж болох уу”  гэж асуусан би “болно...” гэтэл Б.Ууганбаяр, хотын менежер Т.Гантөмөр нар “за баярлалаа”  хэмээн хоёул хэлсэн. Энэ талаарх мөн уулзалтын үеийн бичлэг надад бас бий. Би үргэлжлүүлээд ярихдаа “барилдаан цуцлах мэдээллээ оруулахдаа вакцины гуравдугаар тун, шинжилгээтэй холбоотой асуудал нэгдсэн байр сууринд хүрээгүй гэж би ойлголоо, иймд энэ тухай мэдээлэлдээ оруулж бичиж, үзэгч олноос уучлалт гуйна” гэж хэлсэн. Б.Ууганбаяр “хэн нэг рүүгээ бурууг чихээд яах вэ” гэсэн. УОК-оос эргэж буцсан буруу шийдвэр олон гаргадаг.  Дараа нь Бөхийн холбоо буруутан нь болдог учир би хэлсэн ёсоороо л мэдээлэл оруулсан. Ингээд уулзалт нь тарах шиг болж, би гарсан. Тэд хоорондоо юу ярилцаж үлдсэнийг мэдэхгүй байна. Удалгүй надруу танихгүй олон дугаараас залгаж, мөн дархан аварга Г.Өсөхбаярт ч тэд дарамт үзүүлсэн бололтой.  “Мэдээллээ авчих гээд нөхдүүд яриад байна”  гэж хоёр удаа надтай ярьсан. Иймд би утсаа салгасан. Болсон явдал ийм.  Хэсэг хугацааны дараа тэд лайв хийж миний яриаг тасдаад олон нийтэд тарааж, маш ажил хэрэгчээр хандан сууж байсныг хараад ой гутан, Бөхийн өргөө дээр ирсэн сэтгүүлчдэд тайлбарыг өгсөн. Манай холбооны мэдээллийн дараахан Шадар сайдын Ажлын албаны дарга Ц.Уртнасан надтай холбогдож “өглөө барилдааныг зохион байгуулах талаар уулзаж шийдвэрлэе” гэсэн. Нэг ч гэсэн төрийн албан хаагч ийм шуурхай хандаж байсан нь харин сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Барилдааны өмнө Б.Ууганбаяр, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж, Мэргэжлийн хяналтын ажилтан н.Алтантуяа, БЗД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга н.Болд нарын албан хаагчид Бөхийн өргөөнд ирсэн юм. Тэдэнтэй хамт байсан манай холбооны ажлын албаны хүмүүсийн дэргэд би Б.Ууганбаярт хандаж “чи миний яриаг тасдаж улмаар жудаггүй хандлаа гэх мэтээр худал мэдээлэл олон нийтэд тараасан тул чамайг шүүхэд өгнө”  гэж би хэлсэн, үүнийхээ дагуу Б.Ууганбаярыг  шүүхэд өгч байгаа. УОК-ын шуурхай штабын уулзалт дээр миний  ярианы бичлэгээс Б.Ууганбаяр өөрт ашигтай гэсэн хоёр секундын яриаг тасдан авч зохион байгуулалттайгаар намайг гүтгэн олон нийтэд тараасан. Иймд олон нийтэд зөв мэдээллийг хүргэж, нэр төрөө сэргээх нь зүйтэй гэж үзэж байна. Төрийн албан хаагч хүн цар тахлыг даван туулах талаарх ажлаа зөв зохион байгуулан ажиллахын оронд  иргэн миний яриаг ТЕГ-ын ажилтанаар бичүүлэн аваад дараа нь хэсэгчлэн тасдан, мэдээллийг гуйвуулан тараах ажил хийж, дүр эсгэн сууж байгаа нь үнэхээр харамсалтай. Дахин хэлэхэд би МҮБХ-ны мэдээллийг Шуурхай штабын ажилтануудад хэлж байгаад оруулсан.

-Барилдаан эхлэхийн өмнө УОК-ын Штабын дарга Б.Ууганбаяр Бөхийн өргөө дээр очиж та хоёр гар барьж байгаа зураг олон нийтийн сүлжээгээр гарсан. Зохицсон гэж ойлгосон?

-Гар барих бол нэг өөр асуудал. Хэн ч хэнтэй гар барьж болох юм.  Харин хүний нэр төрд үндэслэлгүйгээр халдаж, гүтгэлгийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр тарааж байна гэдэг бол эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг шүү дээ. Ер нь болж байгаа бүх зүйлийг үгүйсгэдэг залуу үеийн хэсэг бий болсон. Тэд ард түмэн, төр засаг, үндэсний өв соёл гээд бүхий л зүйлийг харлуулж байхад шийдвэр гаргагчид сул дорой байдлаасаа болж  өв соёлоо хамгаалах биш тэднээс эмээн эргэж буцсан олон шийдвэр гаргасан.  Гурюан сая илүү хүнтэй улс 30 хүн жагсахад л өөрийн өв соёл, бахархал, бусдаас ялгарал болох Баяр наадмаа ч зохион байгуулж чадахгүйд хүрсэн.  Би бөхийн холбоог удирдаж байгаагийн хувьд бухимдал байна.  Нэгдүгээр сард Цагаан сар, зургадугаар сард наадам болно гэж бэлтгэл ажлыг хангуулж байгаад гэнэт больдог, бид тоглоомын байгууллага биш. Өөрсдөө 3000 хүн цуглуулаад намын хурлыг, бас шоуг бол хийчихдэг.  Арваннэгдүгээр сарын 5-ны өдөр болсон АН-ын хурал дээр дурын иргэн гаднаас хурал руу нь ороод лайв хийгээд хоорондоо хэрэлдэж, ноцолдоод орж гарцгааж байна. Тэнд УОК-ынхон байна уу.  Гуравдугаар тун шалгаж, бас шинжилгээ авч байна уу. Харин үүнээс 20 дахин бага хүнтэй спортын уралдаан, тэмцээн гэхээр элдэв зүйл шаарддаг. Шаардсан шигээ цар тахлаа хумьсан уу гэвэл үгүй. Урсгалаараа л өвдөөд эдгээд байцгааж байна. Сүүлд өөрсдөө эргэж,  гишгэсэн мөрөө харж дүгнэдэг бол  тун ч марзан шийдвэр гаргацгааж байсанаа ойлгох биз. Одоо төрийн ихэнх албан хаагчид шат шатандаа дээд дарга нартаа тал засах, зөвхөн албан тушаал, алдар  нэр бодон, өнөө маргаашийг аргацааж ажиллаж байгаа учир ковид цар тахал эхэлсэнээс хойш хоёр жилийн хугацаанд эргэж буцсан буруу шийдвэр маш олныг гаргаж байгаад хүмүүс нийтээрээ бухимдаж байна.  Иргэд, залуучууд  нь  хэн нэгний хийрхэл, жагсаал цуглаан, үймээн самууныг л сошилоос үзэж түүнд автаж, дасан зохицож байна. Гэтэл нийгэмд маш их эерэг нөлөө үзүүлэх спорт, урлаг соёлын арга хэмжээг ялгавартай хандаж,  зохион байгуулж болохгүй. Бүгдэд ижил тэгш хандах ёстой.   Үүнийг л залуучууд эсэргүүцэж жагсан,  нөү дабль стандарт буюу монголоор алагчлал, өөрсөддөө бусдаас илүү боломж битгий олго гээд өлсөглөн хүртэл зарлаад байх шиг байна.

-Нэгэнт уулзсаных допинг илэрсэн гэх дөрвөн бөх В сорьцоо шинжлүүлэх хүсэлт өгсөн үү?

-Одоогоор өгөөгүй байна. Мэдэгдлийг өгсөнөөс хойш 10 хоногийн дотор хариугаа өгөх журамтай.  Маргааш тэр хугацаа нь дуусна. Гурван бөх шинжилгээний хариугаа авч Допингийн эсрэг үндэсний төвөөс хориглосон ямар эм бэлдмэл илэрсэн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авч байгаа байх. Нэг бөх аваагүй байна. Допингийн шинжилгээ авах, зөрчил гаргасан талаарх мэдээлэл өгөх, В сорьцоо шинжлүүлэх хүсэлт, хариуг зарлах зэрэг процессийг  журмын дагуу шийдвэрлэж, холбоо асуудал үүсгэхгүй нягт нямбай хандах хэрэгтэй байгаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
Тулаант бөхийн дэлхийн аварга Монголоос төрлөө
Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Ггг (66.181.184.53)
    Яах нь вэ дээ.адгийн зарга 10 хоног.март март .уучил уучил .өөрт болон өрөөлд тустай..эр улс нэг сайхан ярилц .
    2021 оны 11 сарын 08 | Хариулах
  • Зочин (66.181.186.28)
    Энэ бид хоёрт ямар нэр төр байдаг юм, даварсан гар вн
    2021 оны 11 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    4 цаг 3 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    4 цаг 34 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    5 цаг 16 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    5 цаг 42 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    7 цаг 5 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    7 цаг 32 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    7 цаг 54 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    8 цаг 40 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    8 цаг 55 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    9 цаг 4 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    9 цаг 17 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    9 цаг 21 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    9 цаг 30 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    10 цаг 3 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    11 цаг 7 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    11 цаг 16 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    11 цаг 20 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    11 цаг 20 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    11 цаг 25 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    11 цаг 37 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Германд Лейпцигийн нисэх буудлын халдлагад Оросыг буруутгаж олон талт хариу арга хэмжээ авч эхэллээ
  • COP17-ын онцлох үр дүн: Говийн усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх санаачилга
  • АНУ, Ираны нөхцөл байдал улам хурцдав
  • 14 дүгээр сургуулийн сурагчид Отгонтэнгэр их сургуулийн түрээсийн байранд хичээллэхээр болжээ
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК