Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Дуламсүрэн: "Газрын од" ХХК-ийн үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, инженер техникийн зөрчил илэрсэн

2022-6-16
0
ЖИРГЭХ

Өнөөдөр “Газрын од” ХХК-ийн зүгээс Авто тээврийн үндэсний төвийн хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлэл хийсэн. Энэ мэдээллийн талаар тодруулахаар Авто тээврийн үндэсний төвийн Зорчигч тээврийн хэлтсийн дарга Г.Дуламсүрэнтэй ярилцлаа.


-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр "Газрын од" ХХК хэвлэлийн хурал зарласан. АТҮТ тус компанитай ямар харилцаа үүссэн бэ? Энэ талаар мэдээлэл өгөөч?

-АТҮТ нь хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудтай тээвэрлэлтийн гэрээ байгуулж ажилладаг. “Газрын од” ХХК нь Улаанбаатар- Баян-Өлгий аймгийн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус компанитай 18 жил хамтарч ажилласан. Гол асуудал юунд үүссэн бэ гэвэл энэ оны нэгдүгээр улиралд хийсэн хяналтын шалгалтаар гэрээний биелэлт хангалтгүй гэж дүгнэгдсэн. Гэтэл тус компанийн зүгээс үүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Иймд зургаадугаар сарын 8-13-ны дотор өмнөх шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах чиглэл өгсөн боловч зөрчил арилаагүй байсан тул өнөөдрөөс буюу зургаадугаар сарын 16-ны өдрөөс тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсоосон.

-АТҮТ хот хоорондын хэдэн байгууллагатай гэрээгээр ажилладаг вэ? Өөр ийм асуудал үүссэн газар бий юу?

-Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд 61 аж ахуйн нэгжтэй хамтарч ажилладаг. Улаанбаатар-Баян-Өлгий чиглэлийн тээвэрт "Цэнгэл транс", "Газрын од" ХХК, "Аман автотранс", "Аумин" ХХК гэх дөрвөн компани үйл ажиллагаа явуулдаг.

-Оны эхний улиралын шалгалтаар зөрчил илэрсэн гэсэн. Ямар зөрчил илэрсэн бэ?

-Гол тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахад тавигдах шаардлагууд байдаг. Үүнд хамгийн түрүүнд боловсон хүчин, хүний нөөцийн асуудал байдаг. Гэтэл тус компани Баян-Өлгий талдаа тээврийн мэргэжлийн инженер техникийн ажилтан буюу шалгах механикчийг томилж ажиллаагүй байсан. Тээвэрлэлт эхлэхийн өмнө стандартын дагуу шалгах механик заавал шалгаж гаргах ёстой. Тиймээс тээвэрлэлтийн өмнөх үе болон тээвэрлэлтийн үеийн аюулгүй байдал алдагдсан гэж дүгнээд мэргэжлийн боловсон хүчин томилох шаардлага тавьсан. Зөрчил арилгах шаардлага тавьхад мэргэжлийн хүн томилсон эсэхэд эргэлзээ үүссэн. Учир нь гурван өдрийн зайтай хоёр өөр тушаалаар нэг хүнийг томилсон бөгөөд тухайн хүн нь жолоочийн бүртгэлд байдаг нь тогтоогдсон. Хоёрдугаарт, ажилчидтайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй зөрчил илэрсэн. Тухайн компани 56 жолооч бүртгэлтэй. Үндсэн 26 жолоочтойгоо хөдөлмөрийн гэрээ байгуулаад туслах, ээлжийн 30 жолоочтой хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байсан. Гуравдугаарт, дулаан ил зогсоолтой байх, засвар үйлчилгээг мэргэжлийн байгууллагаар хийлгэнэ гэсэн шаардлага бий. Гэтэл тус компанитай гэрээ хийсэн хэдий ч үйл ажиллагаа явуулаагүй зэргээс шалтгаалж тухайн компани нь ажилчдын аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй гэсэн дүгнэлтэд хүрсэн.

-“Газрын од” ХХК-ийн зүгээс “манай компани ямар нэг асуудал байхгүй. Төрийн өмчит компанийн зүгээс дарамт шахалт үзүүлж байна. Зам тээврийн яамны сайд байсан хүний хамааралтай, Баян-Өлгий аймгийн засаг дарга Д.Бауыржаны хамаарал бүхий хоёр компанийг оруулж ирсэн гэдэг асуудал ярьсан. Энэ үнэн үү? яагаад ийм асуудал яригдах болсон бэ?

-Тухайн компанийг хэний хамаарлын байгууллага болох талаар мэдэх зүйл алга. Үйлчилгээнд явж байгаа компанийг хэдэн автобус, ажилчинтай байх талаар нөхцөл шаардлага байхгүй. Гол нь тээвэрлэлт гүйцэтгэхэд дээрх дурьдагдпсан хэд хэдэн шаардлага тавьдаг.

-Тус компанитай 18 жил үйл ажиллагаа явуулсан гэсэн. Энэ хугацаанд өөр асуудал, зөрчил үүссэн тохиолдол бий юу?

-Өмнө нь ийм тохиолдол гарч байгаагүй. Цар тахлын нөхцөл байдалтай хоёр жилийн хугацаанд хяналт шалгалтын нөхцлийг сулруулсан. Энэ үед цаасан дээр бичсэн тайлангаар дүгнэж байсантай зэрэгцээд бидэнд цаас л бүрдүүлж өгдөг байжээ. Ингээд шалгаад үзэхэд үүнээс өмнөх үйл ажиллагаанд ч тэр хуурамч материал бүрдүүлж өгдөг байсныг тогтоосон.

- Баярлалаа.

 

Т.Мөнхжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД – ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ 2026” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЕСДҮГЭЭР САРЫН 21-27-НЫ ӨДРҮҮДЭД ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД ЗОХИОН БАЙГУУЛНА
ЯНДАНГАА ХӨӨЛЖ, ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХЫГ СХД-ИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС АНХААРУУЛЛАА
Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна
NO BRAND БОЛОН EMART CLUB – “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2026” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Huigaa (202.179.21.198)
    Dulmamsuren ged bga ene hun Aumin Aman 2.kompanas hechnen sai togrgiin hahul abchad gazriin odiig bahgui bolgj ogonoo gej amalalt ogson bol.eniig sain shalgulah heregtei.abilgtai temtseh gazartai hamt.
    2022 оны 06 сарын 19 | Хариулах
  • Auto teebriin unesnii tov mongtoi hunii zaabraar ajil hiihee boilno uu. Engiin jolooch irgeed tedgeeriin ar ger hohirch bna. Ta nar shudargaar shiidehgui bol uiliiin ur gej baidag ym shvv. Anhaaruulchii ta nar (202.126.88.82)
    Irgen
    2022 оны 06 сарын 19 | Хариулах
  • Гулка (202.179.21.249)
    Хүний эрхэнд хамаагүй халдаж ард түмний амьдралаар ингэж тоглохгүй. Шударга шалгалт хийж шударга шүүж шадахгүй бол та ажилаа ард түмэн минь гэх сэтгэлтэй нэгэнд хүлээлгэж өнгө үү. Нөлөө бүхий хүмүүсийн хууль бус шийдвэр дарамт шахалтаас бид ард түмэн ноцтой хохирч үлдэх гээд байна.
    2022 оны 06 сарын 19 | Хариулах
  • Гулка (202.179.21.249)
    Та Зам тээврийн яамны сайд байсан хүний хамааралтай БӨА-ийн Засаг Дарга Бажыржаны хамаарал бүхий хууль бус хүний хоол булаацалдахаар ирсэн 2 компаний үйл ажиллагааг дэмжиж явуулах зорилгоор Газрын Од компаний 56 жолоочийн гэр бүл үр хүүхэд ийн хоолыг булааж эрхийн ноцтой зөрчиж худлаа шалтаг шалгуур шаардлага оруулж ирж бүхэл бүтэн 18жил ард иргэдэд үнэнчээр зүтгэж хөдөлмөрлөж ирсэнийг нь үгүй хийж үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргачиж зүүгээр л болж байгаа хэрэг үү.
    2022 оны 06 сарын 19 | Хариулах
  • Гулка (202.179.21.249)
    "Газрын Од" компанийг 3-4удаа удаа дараалан шалгаад байгаа нь ямар учиртай юм хүндэт Дуламсүрэн та тэр 3 компаний автобусыг тээврийн мэргэжлийн инженер техникийн ажилтан шалгаж шалгаагүй гаргаж багааг нэг шалгаж үзнэ үү? Та хэн нэгний нөлөөгөөр албаар бичиг баримтыг хуурамч болгож ажилладаг мундаг шалгалт хийдэг хүн мөнөөс мөн.
    2022 оны 06 сарын 19 | Хариулах
  • Гулка (202.179.21.249)
    Юу вэ
    2022 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.126.89.28)
    Ганц компанийг 3-4удаа удаа дараалан шалгаад байгаа нь ямар учиртай юм адилхан 4 компани байхад чинь нөгөө 3 компанид яагаад шалгалт хийдэггүй юм нөгөө 3 компани хот талдаа нэг ч граш нэг ч механик ч үгүй дрогандээр өөр компаний ажилчин хавсаргасан нэг ажилчин ажилуулдаг ш дээ албан ёсны ажилчин байхгүй тэр бүгдийг дурдвал нөгөө 3 компаниас зөвчил их байгаа
    2022 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.126.89.28)
    Хуурамч бичиг баримт гэж байхгүй бүгд зохих хэмжээний үнэн зөв зүйлсийг албаар хуурамч болгон гуйвуулсан нь цаанаа ямарваа нэгэн ашиг сонирхол байгааг харуулаад байна
    2022 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.126.89.28)
    Шалгалт шудрага бус
    2022 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.55.188.81)
    Ta nar tiim shudarga yum bol busad adilhan uil ajillagaa erheldeg kompaniuudaa ch gsn shalgaarai.ATUT hezee iim mundag ajil hiideg bolsiin.Ta nariin ter nuluu buhii humuusiin ugend avtaj hiisen shudarga bus shalgalt shiidveriin chin dund ard tumen bid bolon ter olon joloochiin ar ger hohirch uldej bna.Ter olon joloochiin ar gerd sanhuugiin bolon setgel sanaanii daramt uzuulj bna.Buhel buten 26 abtobusiig.zogsoochood ard tumen bid suuh suudalgui bolj, garah abtobusn duursen bsan bolhoor yaraltai yvah ajilaasaa hosorch uldeed bna.Eron manai toriin baiguullaguud ard tumeneer togloh ih durtai yum.Bid Ulgiin ard tumen medne ene Gazriin Od shig kompani haana ch baihgui.Olon jil yvsan jolooch naran ih turshlagatai haritsaa handlagan ch sain amidralaa ene ajilaaraa zalguulj bui ene ulsuudiig ta nar shig alban tushaalaa uruudan ashigladag nuluu buhii humuusiin ugeer ajilaa hiideg humuus hohirooh eosgui.
    2022 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.179.21.213)
    Та нар хүний амьдралаар битгий тоглоорой 26 жолоочын ард хичнээн хүн амьдралаа залгуулж байгааг мэдэх үү 4 аж ахуй нэгжээ нэгэн зэрэг шалгаарай
    2022 оны 06 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ө.Шижир: ТӨК-аар дамжуулж улс төрийн томилгоо хийж, намаа санхүүжүүлж байна
    25 мин
  • “НАМРЫН НОГООН ӨДРҮҮД – ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ 2026” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЕСДҮГЭЭР САРЫН 21-27-НЫ ӨДРҮҮДЭД ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД ЗОХИОН БАЙГУУЛНА
    32 мин
  • Номын баярын онцлох шинэ номууд
    1 цаг 0 мин
  • Я.Содбаатар: Засгийн газрыг унагах талаар ярьсан гишүүдийг МАН-аас хөөнө
    1 цаг 34 мин
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
    2 цаг 14 мин
  • Диана гүнжийн ах: Чарльз надад “Бид түүнийг удахгүй мартах болно” гэж хэлсэн
    2 цаг 22 мин
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
    2 цаг 38 мин
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
    2 цаг 44 мин
  • Уул уурхайн салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг онцоллоо
    3 цаг 33 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
    3 цаг 42 мин
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
    4 цаг 0 мин
  • Төвийн аймгуудын нутгаар бороо орж, ихэнх нутгаар сэрүүснэ
    4 цаг 18 мин
  • “Айчи-Нагоя-2026” Азийн XX наадам, пара Азийн V наадамд оролцох тамирчдын зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    21 цаг 39 мин
  • Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай засгийн газрын тогтоол батлагдлаа
    21 цаг 40 мин
  • ЯНДАНГАА ХӨӨЛЖ, ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХЫГ СХД-ИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС АНХААРУУЛЛАА
    23 цаг 43 мин
  • Ороолонгийн Элбэгтөгсийн “АЛС ЦУУРАЙ” туужаас онцлох эшлэлүүд...
    23 цаг 54 мин
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
    Өчигдөр 12 цаг 32 мин
  • Японд 100 болон түүнээс дээш настай иргэдийн тоо анх удаа 100 мянгыг давлаа
    Өчигдөр 12 цаг 14 мин
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
    Өчигдөр 11 цаг 49 мин
  • Монгол эмэгтэйн бизнес АНУ-ын 2026 оны шилдэг 100 жижиг бизнесийн жагсаалтад багтжээ
    Өчигдөр 11 цаг 10 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
24 баримт
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК