Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Есөн-Эрдэнэ: Бид "Тойрог"-чиддоо хайр түгээж, халуун дулаан мэдрэмж өгөхийг зорьдог

2022-6-17
0
ЖИРГЭХ

Хувцас түүхэн хугацаанд өөр өөр үүрэг гүйцэтгэж ирсэн. Хүний үүслийн эхэн үед нар салхи байгалийн гамшгаас хамгаалахын тулд хэрэглэдэг байв. Харин  төрт ёс, хаант улсууд үүссэнээс хойш тухайн хүн аль давхаргын хүн болохыг илэрхийлдэг давхар үүрэгтэй болсон. Иймээс хувцасны мөн чанар байнга хувьсан өөрчлөгддөг. Өнөө үед дэлхий нийтээрээ шинэ хандлагууд руу шилжиж байгаа нь ажиглагдсаар. Тэгвэл тэрхүү шинэ хандлагуудын нэг нь яах аргагүй "хуучин хувцас". Манай улсад хуучин хувцасны соёл төдийлөн дэлгэрээгүй буюу "комисс" гэх ойлголтыг оюун санаанаасаа авч чадаагүй л яваа. Харин энэ хандлагыг шинэчлэхээр "Тойрог" хуучин хувцасны дэлгүүр Монголдоо анхдагч болон үүд хаалгаа нээжээ. Бид хуучин хувцасны өвөрмөц чиг хандлага болоод "Тойрог" дэлгүүрийн талаар менежер Б.Есөн-Эрдэнэтэй ярилцлаа.


-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Уншигчдад өөрийгөө болон Тойрог дэлгүүрийн тухай танилцуулахгүй юу?

-Танд ч бас өдрийн мэнд хүргэе. Намайг Есөн-Эрдэнэ гэдэг. Тойрог дэлгүүрийн менежер хийдэг. Менежер гэхээс илүү Angel гэж нэрлэдэг. Angel гэдэг нь Тойрог дэлгүүрийн философиор менежер гэсэн үг. Бид дэлгүүрийн бүрэлдэхүүнээ Тойрогийн философийн дагуу нэрлэдэг юм л даа. Тухайлбал, худалдагч гэдэг үгийг Тойрогт ашигладаггүй. Худалдагчийг Unicorn гэж нэрлэдэг.

Тойрог дэлгүүр 2020 оны наймдугаар сарын 1-нд үүсгэн байгуулагдсан. Одоо жил найман сар гаруй хугацаанд үйл ажиллагаагаа явуулж байна.

-Хуучин хувцаснуудаа байгаа чигээр нь зарах биш, маш бүтээлчээр сэтгэж өвөрмөц загвар гаргаж байгаа санагддаг. Энэ талаар хуваалцахгүй юу? Коллекцууд гаргадаг юм билээ.

-Тойрог дэлгүүр хувцаснуудаа зардаг, түүнээс гадна Шкаф руугаа явуулдаг. Шкаф маань цаашаа хандивын байгууллагууд руу явуулдаг. Манай дээр ирж байгаа хувцаснууд олон шат дамжлагаар өөр өөр сегментэд хүрдэг. Хаягдал агтлагдсан хувцаснуудыг Retoirog буюу залуу загвар зохион бүтээгчдийн нэгдлийн залуус түүж аваад, тухайн хувцаснуудыг эвлүүлж дахин давтагдашгүй, цор ганц шинэ загвар гаргадаг.

-Нийт хэдэн коллекц гарсан юм бэ?

-Дөрвөн коллекц гаргасан. Сүүлийн коллекцийн онцлог бол нэг загвар зохион бүтээгчийн бүтэн коллекц гарах юм. Харин өмнөх дөрвөн коллекид олон загвар зохион бүтээгчийн хувцас нэг коллекцид ордог байсан.

-Загвар зохион бүтээгч ч юм уу, дахин чимэглэж бий болгодог хүмүүс бий юу?

-Дизайнерын чиглэлээр сурч буй оюутнууд ажилладаг.

-Цор ганц гэснээс худалдан авагчдад зориулж, хүссэн загвараар нь цорын ганц хувцсыг хийж өгдөг үү?

-Одоогоор тийм санал ирээгүй байгаа. Retoirog-т оюутнууд ажиллаж байгаа учир хичээл ном, төгсөлт гээд түр завсарласан байгаа. Удахгүй шинэ коллекц танилцуулагдана. Бэлтгэл ажил нь ядагдаж байна.

-Бид өөрсдийгөө Thrift shop ажлуулдаг гэж саяхныг хүртэл бодож явсан. Гэтэл бид байгальд ээлтэй, хувцас эргэлдүүлдэг гэхээсээ илүү нийгэмд үнэ цэнэ бүтээж буй хүмүүс юм байна гэдгээ мэдсэн. Тэр нь юу вэ гэхээр хандивын байгууллагууд руу хувцсаа хандивладаг. Мөн Монголчуудад байдаг комисс хэмээх ойлголтыг өөрчлөх, thrift гэх ойлголтыг нь энгийн хэвшмэл ойлголт болгохын тулд мэдлэг олгох олон зүйлс хийж байгаа. Тухайлбал, хамгийн сүүлд “Thrift day” эвентийг зохион байгуулсан. Нэг үгээр хэлбэл, энэхүү соёлыг түгээхэд түлхүү анхаарч ажиллаж байна.

-Хуучих хувцасны соёлыг Тойрог дэлгүүр яах аргагүй түгээн дэлгэрүүлж байгаа. Таны харж байгаагаар хүмүүсийн хандлага хэрхэн өөрчлөгдөж байна вэ? Хуучин хувцас өмсөж болохгүй гэсэн сүсэг бишрэлүүд олон байдаг шүү дээ.

-Яг тийм. Таны хэлдгээр сүсэг бишрэл олон бий. Тойрог дэлгүүр маань 2020 оны наймдугаар сарын 1-нд хамгийн анхны хуучин хувцасны дэлгүүр болон нээгдэж байлаа. Анхдагч гэдэг утгаараа маш их шинэ зүйлсийг сэдэж, бусдыгаа идэвхжүүлэх маягаар ажиллаж ирсэн. Одоо Монголд хэд хэдэн дэлгүүр нээгдсэн байна. Нэг үеэ бодвол үүнийг ойлгодог хүмүүс олон болжээ. Үүнийг өчигдөр хүртэл мэдэрлээ.

-Өчигдөр болсон зүйлийг мэдээгүй өнгөрөөжээ. Юу болсон юм бэ?

-Өчигдөр 18 цагаас 22 цагийн хооронд дэлгүүр хаалгаа барьсан. Энэ хугацаандаа бүх үйлчлүүлэгчид маань таксаа төлөөд, орж ирээд худалдан авалт хийсэн. Хүмүүс ирэх болов уу гэсэн хүлээлт, анх удаа ийм зүйл зохион байгуулсан учир бага зэрэг айдастай байлаа. Гэтэл хүмүүс маш сайхан хүлээн авч, олон хүмүүс худалдан авалт хийсэн. Хүмүүс энэ соёлыг ойлгодог болж байгаа нь маш их талархалтай байна.

-Тойрог бол хайр гэж тодорхойлдог юм билээ?

-Тийм. Тойрог бол хайр. Бид хүмүүст хайр түгээх, халуун дулаан мэдрэмж өгөхийг зорьдог. Хайр бялхаж байдаг газар ураас бид өөрсдөө Тойрог бол хайр гэж тодорхойлдог.   

-Ярилцлагын эхэнд шкаф гээд дурдсан. Энэ яг ямар учиртай юм бэ?

- Шкаф бол Монголчуудаас татсан хувцсыг эргээд Монголчуудад санал болгодог. Монголдоо хуучин хувцасны эко систем бүрдүүлэх зорилготой. Гаднаас оруулж ирсэн хувцас зарахгүй. Тухайлбал, танаас хувцас аваад эргээд надад санал болгодог ийм системийг бий болгохоор ажиллаж байгаа. Найман сарын хугацаанд онлайн веб сайт хэлбэрээр байршаад, энэ оны зургаан сарын 1-нд дэлгүүр болсон. Нэг ёсны Тойргийн өрөлдөгч болоод явж байна.

-Хуучин хувцсыг үнэтэй зарж байна гэх шүүмжлэл байна. Үүнийг та юу гэж харж байна вэ? Өндөр үнэтэй байгаа шалтгаан нь юу юм бэ?

-Тойрог дэлгүүрийн хувцаснууд Шкафтай харьцуулахад өндөр үнэтэй байгаа. Энэ нь хэт үнэтэй гэсэн үг биш л дээ. Бид тойрогчиддоо боломжийн үнийг санал болгодог. Бид үнэгүй хувцас аваад үнэтэй болгож зараагүй. Худалдаж авдаг учир үнэ нь бага зэрэг үнэтэй байгаа. Мөн бид нар хотын төвд энэхүү байрыг түрээслээд үйл ажиллагаагаа явуулж байна л даа. Дээрээс нь ажилчдын цалин гээд маш олон зардал байдаг учир үнийн хувьд тийм байгаа.

-“Тойрог”-оос л харах боломжтой сонин содон зүйлс их юм аа. Дэлгүүрийн тохижилт их өвөрмөц санагдаж байна. Тохижилтоо өөрсдөө хийсэн үү?

-Би ажилд ороод жил хагас болж байна. Агнууш эгчээс анх үүсгэн байгуулагдаж байсан түүхийг сонсож байсан. Энэ газрыг олоод, энэ л яг болохын байна гээд түрээслэхээр шийдэж байсан гэж ярьдаг. Тохижилтын хувьд үүнийг ягаан өрөө , тэрийг ногоон өрөө болгоё гээд тогтчихсон. Манайх Эрдэнэтэд салбараа нээсэн. Эрдэнэтийн Тойрог маань яг ийм тохижилттой. Энд ягаан өрөө байдаг бол Эрдэнэтэд ч мөн ягаан өрөө бий.

-Зөвхөн хувцас биш гоёл чимэглэл, түлхүүрийн оосор, тэмдэглэлийн дэвтэр гээд олон төрлийн зүйлс харагдлаа. Энэ болгоныг өөр өөр хүн хийдэг үү? Хийсэн хүмүүс нь Тойрог дэлгүүрт заруулахаар тавиулдаг юм уу?

-Тийм ээ. Манай дэлгүүрийн бусад дэлгүүрээс ялгарах онцлог бол залуу уран бүтээлч, загвар зохион бүтээгчдийг дэмжиж үйл ажиллагаа явуулдаг. Энэ бүгдийг бид өөрсдөө хийдэггүй. Залуучууд маань өөрсдийн хийсэн зүйлсээ тавиулъя гээд Тойрог дэлгүүрийг зориод ирдэг. Бид авчирсан тэр зүйлд нь бүтээгдэхүүн дээр тавьдаг стандартыг хэлээд, стандартын дагуу сонгож авдаг.

-Хишигдалай, Маралжингоо, Жий, Цэцэ зэрэг артистууд хувцсаа өгөөд, тэдгээр хүмүүсийн хувцсыг дуудлага худалдаагаар зараад 14 сая төгрөг цугларсан юм билээ. Тэр мөнгийг хүүхдийн эмчилгээний зардалд хандивлаж байсан тухай сонссон юм л даа. Энэ талаар хуваалцахгүй юу?

-Манайх үүсгэн байгуулагдаад удаагүй байхдаа “Хөөрхөн зүрх” хандивын аянд артистуудтай хамтраад 14 сая төгрөг босгоод, хандивлаж байсан.

-“Toirogdii” гэх сошиал хаягууд нь хандалт нэлээд өндөртэй. Постууд нь ч маш сонирхолтой. Сошиалаас харахад моделиуд үнэхээр Тойрог”-ийн хувцсыг амилуулж байна. Моделоо хэрхэн сонгодог вэ?

-Тухайн хийсэн хувцсандаа тохирсон моделийг хайж олоод, санал тавьдаг.

-Улаанбаатар хотод дахин салбар нээх үү?

-Тийм ээ. Хоёр жилийн ойгоороо хоёр дахь салбараа нээх гэж байгаа.   

-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

-Баярлалаа, Тойрог дэлгүүрийг зорьж ирсэнд.

Д.Батчулуун

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД – ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ 2026” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЕСДҮГЭЭР САРЫН 21-27-НЫ ӨДРҮҮДЭД ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД ЗОХИОН БАЙГУУЛНА
ЯНДАНГАА ХӨӨЛЖ, ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХЫГ СХД-ИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС АНХААРУУЛЛАА
Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна
NO BRAND БОЛОН EMART CLUB – “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ 2026” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ө.Шижир: ТӨК-аар дамжуулж улс төрийн томилгоо хийж, намаа санхүүжүүлж байна
    25 мин
  • “НАМРЫН НОГООН ӨДРҮҮД – ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ 2026” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЕСДҮГЭЭР САРЫН 21-27-НЫ ӨДРҮҮДЭД ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД ЗОХИОН БАЙГУУЛНА
    31 мин
  • Номын баярын онцлох шинэ номууд
    1 цаг 0 мин
  • Я.Содбаатар: Засгийн газрыг унагах талаар ярьсан гишүүдийг МАН-аас хөөнө
    1 цаг 34 мин
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
    2 цаг 14 мин
  • Диана гүнжийн ах: Чарльз надад “Бид түүнийг удахгүй мартах болно” гэж хэлсэн
    2 цаг 22 мин
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
    2 цаг 38 мин
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
    2 цаг 44 мин
  • Уул уурхайн салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг онцоллоо
    3 цаг 33 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
    3 цаг 42 мин
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
    4 цаг 0 мин
  • Төвийн аймгуудын нутгаар бороо орж, ихэнх нутгаар сэрүүснэ
    4 цаг 18 мин
  • “Айчи-Нагоя-2026” Азийн XX наадам, пара Азийн V наадамд оролцох тамирчдын зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    21 цаг 38 мин
  • Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай засгийн газрын тогтоол батлагдлаа
    21 цаг 40 мин
  • ЯНДАНГАА ХӨӨЛЖ, ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХЫГ СХД-ИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС АНХААРУУЛЛАА
    23 цаг 42 мин
  • Ороолонгийн Элбэгтөгсийн “АЛС ЦУУРАЙ” туужаас онцлох эшлэлүүд...
    23 цаг 54 мин
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
    Өчигдөр 12 цаг 32 мин
  • Японд 100 болон түүнээс дээш настай иргэдийн тоо анх удаа 100 мянгыг давлаа
    Өчигдөр 12 цаг 14 мин
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
    Өчигдөр 11 цаг 49 мин
  • Монгол эмэгтэйн бизнес АНУ-ын 2026 оны шилдэг 100 жижиг бизнесийн жагсаалтад багтжээ
    Өчигдөр 11 цаг 10 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
24 баримт
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК