Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Барилгын салбарт мөрдөж буй стандарт, норм дүрмийн шинэчлэх асуудлыг хэлэлцлээ

2022-7-06
0
ЖИРГЭХ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Өнөөдрийн хурлыг Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан зохион байгуулав. Хурлаар Барилгын салбарт мөрдөж буй стандарт норм дүрмийг шинэчлэх, хэрэгжилтийг сайжруулах тухай хэлэлцлээ.

Нийслэлийн хэмжээнд барилга барьж эхлэхээс ашиглалтад өгөх хүртэлх хугацаанд нийтдээ 33 хууль, 26 дүрэм, 86 стандарт мөрдөгдөж байна. Харин нийслэлийн нутгийн захиргааны байгууллага үйл ажиллагаандаа 702 стандарт, 619 норм, дүрэм, 57 журмыг мөрдөж ажиллаж байна. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын холбогдох ажилтнуудаас нийтдээ 219 стандарт, 80 барилгын норм, дүрмийг шинэчлэх, 39 стандартыг шинээр боловсруулах санал гарчээ. Саналуудыг нэгтгэн хянаж, 86 үндэсний стандарт, барилгын 80 норм, дүрмийг шинэчлэн боловсруулахаар Стандарт хэмжилзүйн газар, Барилгын хөгжлийн төвд саналаа хүргүүлжээ.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд иргэдийн амьдрах орчны аюулгүй байдал алдагдсан 4700 орчим байршил байгаагаас нийтийн эзэмшлийн зам талбай, орц гарц, хүүхдийн тоглоомын талбай, СӨХ-дын эзэмшил газар зэрэг байршлууд  давамгайлж байгаа аж. Асуудлыг шийдвэрлэхийн тулд Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага тулгамдаж буйг Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдулам тодотгов.

Нөгөөтээгүүр, барилга байгууламж, зураг төслийн чанарыг дээшлүүлэх, бүтээн байгуулалтын ажлын хяналтыг сайжруулах, тохижилт бүтээн байгуулалтын зураг төслийг нийслэлийн холбогдох байгууллагуудтай зөвшилцөх зэрэг саналыг мөн хэлж байлаа.

51 ТӨСЛИЙН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ БҮРЭН ХИЙГДЖЭЭ

Газрыг нөхөх олговортойгоор чөлөөлөхөд гарч буй хүндрэлтэй асуудлыг Засаг даргын зөвлөлийн гишүүдэд танилцууллаа. Нийслэлийн хэмжээнд бүтээн байгуулалт өрнөхтэй зэрэгцэн газар чөлөөлөлтийн асуудал хөндөгддөг. 2022 оны бүтээн байгуулалтын ажлын нөлөөлөлд өртсөн иргэн, хуулийн этгээдийн газрыг  чөлөөлөх ажил нийслэлийн хэмжээнд  ид өрнөж байна. Нийслэлд баригдаж буй авто замын байгууламжийн 34 ажлын нөлөөлөлд 443 нэгж талбар, сургууль цэцэрлэгийн барилгын 14 ажлын нөлөөлөлд 119 нэгж талбар, эмнэлэг, хорооны цогцолборын барилга байгууламжийн ажлын нөлөөлөлд өртсөн тав, нийтдээ 172 нэгж талбарыг чөлөөлөх юм байна. Эдгээрээс 51 төслийн газар чөлөөлөлт бүрэн хийгдээд байгаа юм.

Иргэн, аж ахуйн нэгжийн ашиглах, эзэмших эрх бүхий газруудыг чөлөөлөхдөө тодорхой үнэ хөлс олгодог. Гэтэл энэхүү үнэлгээ нь зах зээлийн үнээс эрс ялгаатай төдийгүй эзэмших, ашиглах эрхийн үнэлгээ ч адилгүй байдаг аж. Мөн тухайн газартаа олон жил суурьшсан боловч газар эзэмших эрхийн гэрчилгээ аваагүй иргэд цөөн боловч байсаар байна. Үүнээс үүдэн газар чөлөөлөлтөд багагүй бэрхшээл үүсдэг гэдгийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдээллээ.   

“ТЭРГҮҮНИЙ ӨМЧ ЭЗЭМШИГЧ” БАЙГУУЛЛАГУУДЫГ ШАЛГАРУУЛЖЭЭ

Нийслэлийн өмчийг эзэмшүүлэх гэрээний 2021 оны биелэлтийг дүгнэжээ.  Тус гэрээг нийслэлийн өмчит 788 байгууллагатай байгуулсан байдаг бөгөөд тэдгээрийн 96.3 хувь буюу 760 байгууллага гэрээгээ дүгнүүлжээ. Үлдсэн 28 байгууллагын 17 нь шинээр байгуулагдсан, үйл ажиллагаагаа эхлээд удаагүй, өмч эзэмшлийн гэрээ байгуулаагүй тул дүгнэх боломжгүй байжээ. Ажлаа дүгнүүлсэн байгууллагуудын 81.2 хувь нь “бүрэн хангалттай” үнэлгээ авсан байна. 16.2 хувь буюу 123 байгууллага хангалттай үнэлгээ авсан бол 2.6 хувь буюу 20 байгууллага нь ажил сайжруулах шаардлагатай нь тогтоогджээ. Гэрээт байгууллагуудын хувьд өмч хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хадгалалт, хамгаалалтын хувьд хангалттай сайн үнэлгээтэй байгаа төдийгүй өөрсдийн боломжоор хандив, тусламжаар хөрөнгө бий болгох, ашиглалтыг сайжруулах чиглэлд санаачилгатай ажилласныг Зөвлөлийн хурлын үеэр танилцуулсан. Төсвийн санхүүжилт хангалттай биш байгаа ч дотоод нөөц бололцоогоо ашиглан урсгал засвар, тохижилт хийсэн газрууд цөөнгүй байна. Тухайлбал, Налайх дүүргийн 123 дугаар цэцэрлэг хуучин зоорийг буулгаж, түүхий эд материалыг нь ашиглан ажилчид нь шинээр хүлэмж барьж, тоглоомын талбайгаа тохижуулсан байна. Нийслэлийн 152 дугаар цэцэрлэг Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн хөрөнгө оруулалтаар 400 гаруй сая төгрөгийн засвар, шинэчлэлийн ажил хийсэн байна. Түүнчлэн Баянзүрх дүүргийн Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолбор, 20, 146, 147, 172, 213 дугаар цэцэрлэг, 120 дугаар сургууль, Сонгинохайрхан дүүргийн 104 дүгээр сургууль, 38, 55 дугаар цэцэрлэг, Өнөр цогцолбор сургууль өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, түүнийг сайжруулахад анхаарч ажилласныг цохон тэмдэглэсэн.

Сайны сүүдэрт саар байгаагийн жишээнд орон нутгийн өмчит байгууллагын зарим нь барилга байгууламжийн хувийн хэрэг огт хөтөлдөггүй зөрчил илэрчээ. Сүүлийн жилүүдэд шинээр баригдсан зарим барилгууд нь цэвдэгтэй газарт баригдсан болон барилгын гүйцэтгэл чанарын шаардлага хангаагүйгээс цууралт үүссэн, хана туурга нь хагарсан гэх мэт зөрчил мөн байсаар байна. Саарын жишээнд Багахангайн Эрүүл мэндийн төв, Баянгол дүүргийн ЗДТГ, Баянгол хүүхдийн зуслан ОНӨТҮГ, Хонхор тосгоны Эрүүл мэндийн төв, Энэрэл эмнэлэг, Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар сургууль, Сүхбаатар дүүргийн Хүрээ амаржих газар, Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ, Хан-Уул дүүргийн 165 дугаар цэцэрлэг, 59, 63 дугаар сургууль зэргийг дурдаж байлаа. Дүгнүүлсэн байгууллагын 292 буюу 53.9 хувь нь эзэмшил газраа баталгаажуулсан, газартай холбоотой ямар нэгэн зөрчилгүй байжээ. Нийслэлийн өмчийг эзэмшүүлэх гэрээг дүгнэн есөн дүүрэг тус бүрд “Тэргүүний өмч эзэмшигч” байгууллагуудыг шалгаруулсан байна.  Тухайлбал:

  1. Багануур дүүрэг-Боловсрол цогцолбор сургууль

  2. Багахангай дүүрэг-Онцгой байдлын хэлтэс

  3. Баянгол дүүрэг-47 дугаар цэцэрлэг

  4. Баянзүрх дүүрэг-Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолбор

  5. Налайх дүүрэг-123 дугаар цэцэрлэг

  6. Сонгинохайрхан дүүрэг-104 дүгээр сургууль

  7. Сүхбаатар дүүрэг-135 дугаар цэцэрлэг

  8. Хан-Уул дүүрэг-Засаг даргын Тамгын газар

  9. Чингэлтэй дүүрэг-Нийслэлийн Цагдаагийн удирдах газар багтжээ.

Цаашид гэрээний биелэлтийн дүнгээр ажил сайжруулах үнэлгээ авсан, гэрээний үүргийн биелэлтээ дүгнүүлээгүй хуулийн этгээдэд сануулах арга хэмжээ авах, нийслэлийн өмчийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, байнгын ашиглалтад хүлээн авсан ч нийслэлийн өмчид бүртгэгдээгүй барилга байгууламжуудыг бүртгэлд тусгах, нийслэлийн өмчит байгууллагуудын эзэмшил газрыг шинэчилсэн бүртгэлд түргэн шуурхай хамруулах зэрэг ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулахаар Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэлд тусгалаа.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ой, хээрийн гал түймрээс сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалъя
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
ӨНӨӨДӨР: Ардчилалын төлөөх намууд нэгдэн мэдээлэл хийнэ
Энэ сарын 15,16-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • POETRY: Б.Алтанхуягийн НАЙМ дахь шүлгийн түүврээс онцлох ТАВАН шүлэг
    7 мин
  • PGL-тэй 2029 он хүртэл хамтран ажиллахаар болов
    14 цаг 22 мин
  • Э.Бат-Амгалан: "Солонго-1, 2" төслийн байрны нэг м.кавдрат нь 4.2 сая төгрөг байна
    14 цаг 50 мин
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
    15 цаг 7 мин
  • Шадар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзлаа
    15 цаг 53 мин
  • 2026-2027 оны халаалтын улирал эхэлж, шахмал түлш худалдаанд гаргалаа
    16 цаг 32 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзав
    16 цаг 56 мин
  • Г.Дамдинням: Нэг сая тонн орчим газрын тосыг Петро Чайнагаас авах зорилттой ажиллаж байна
    17 цаг 50 мин
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
    18 цаг 4 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод БНСУ-ын Үндэсний Ассамблейн Эрүүл мэнд, халамжийн хорооны дарга И Ман Хи бараалхлаа
    18 цаг 7 мин
  • Яруу найрагч Л.Баасансүрэнгийн “АГШНААС ӨНӨ МӨНХ” гурван мөрт шүлгийн номоос онцлох ТАВАН шүлэг
    18 цаг 44 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
    18 цаг 47 мин
  • А.Ганбаатар: Намрын чуулганаар Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барьж хэлэлцүүлэхээр ажиллаж байна
    19 цаг 39 мин
  • Камала Харрис хиймэл оюуны хөгжлийг хариуцлагатайгаар удаашруулахыг уриаллаа
    20 цаг 18 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
    21 цаг 15 мин
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
    21 цаг 36 мин
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
    22 цаг 6 мин
  • Emmy Awards 2026: 78 дахь удаагийн Emmy-д өнгөлсөн шилдгүүдийн БҮРЭН жагсаалт
    22 цаг 16 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаасогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 93 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
    22 цаг 24 мин
  • Ой, хээрийн гал түймрээс сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалъя
    22 цаг 31 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК