Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Үндэсний хувцсаар гоёсон 8000 гаруй хүн баярын жагсаалд оролцлоо

2022-7-09
0
ЖИРГЭХ

НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Аялал жуулчлалын холбоо, "Монгол костюмс" ХХК хамтран зохион байгуулж буй  “Дээлтэй монгол наадам” Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Энэхүү уламжлалт наадам нь монголчуудын уламжлалт өв соёл, үндэсний хувцасны язгуур хэв шинж, үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг сурталчлах, үндэсний хувцсаараа дамжуулан үр хойчдоо түүх, соёл, уламжлалаа өвлүүлэн үлдээх, нийслэл Улаанбаатар хотыг олон улсад сурталчлах, жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг бий болгох зорилготой юм.

 Энэ жилийн наадамд нийслэлийн есөн дүүргийн иргэдээс гадна зургаан аймгийн төлөөлөл хүрэлцэн ирж, баярын жагсаалд оролцсон юм. Нийтдээ 8000 гаруй оролцогч үндэсний хувцсаараа гоёж жагссан юм. Наадмыг сонирхох гадаадын жуулчид цөөнгүй байлаа. 

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх “Энэ жилийн “Дээлтэй монгол наадам” өргөн дэлгэр, сайхан болж байна. Нийслэл, дүүрэг, хороодын иргэд өргөнөөр оролцож байна. Мөн төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, цэцэрлэг, сургуулиуд, Монголын хүүхдийн ордны авьяаслаг сурагчид маань үндэсний хувцсаараа гоёж, оролцлоо. Морьт харваачдын төлөөлөл, Монголын бөөгийн холбоо зэрэг маш олон төлөөлөл оролцсоноороо онцлог болж байна. “Дээлтэй монгол наадам”-д оролцогчдоос шилдгүүдийг шалгаруулна. Ингэхдээ шилдэг дүүрэг, шилдэг байгууллага, шилдэг хос, шилдэг хүүхэд, бүжгийн аяны шилдэг оролцогч, шилдэг дээл урлаач зэрэг номинациар тодруулах юм. Түүнчлэн энэ жилийн “Дээлтэй монгол наадам”-аар залуучууддаа зориулж Дээлтэй диско арга хэмжээг зохион байгуулж байгаа. 18:00-20:00 цагийн хооронд шинэ үеийн залуучуудад зориулсан дуу хөгжмийн хөтөлбөрийг оруулсан байгаа” хэмээн өгүүллээ.

16 дахь удаагаа зохион байгуулж буй “Дээлтэй монгол наадам”-д оролцогчдын сэтгэгдлийг сонслоо.

Сүхбаатар дүүргийн иргэн Э.Батбилэг, Б.Болорцэцэг:

-Бид гэр бүлээрээ анх удаа “Дээлтэй монгол наадам”-даа оролцож байгаадаа маш их баяртай байна. Монгол хувцсаараа гоёод нийслэлийнхээ төв талбайд алхана гэдэг бахархмаар сайхан байдаг юм байна. Бидний өмссөн энэ хувцас бол бид хоёрын хуримын хувцас. Дөрвөн жилийн өмнө хуримаа хийхдээ оёулсан хувцсаараа энэ жилийн наадамд оролцож байна. Сэтгэгдэл өндөр байна.

Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны иргэн Ц.Оюун-Эрдэнэ:

-Манай гэр бүлийнхэн “Дээлтэй монгол наадам”-д анх 2016 онд оролцож байсан. Энэ жилийн хувьд хоёр дахь удаагаа энэ наадамд гэр бүлээрээ оролцож байна. Бид 2016 онд оролцохдоо гурван хүүхэдтэй байсан. Энэ жилийн хувьд бүл нэмээд дөрвөн хүүхэдтэй болоод, энгэрээ “Алдарт эх”-ийн одонгоор чимээд ирсэндээ баяртай байна. Монгол ёс заншил, өв соёлоо дээдлээд оролцож байгаа олон хүмүүсийг харахад сайхан байна. Баярын жагсаалд оролцоод алхаж явахдаа үндэсний хувцас дээлээрээ, өв соёлоо дээдэлсэн монгол түмнээрээ бахархаж байлаа. Гэр бүл, хүүхдүүдээрээ бахархаж байлаа. Үнэхээр сайхан байна.

Сурагч Ө.Гэгээн-Анир:

-“Дээлтэй монгол наадам”-д оролцсондоо үнэхээр баяртай байна. Монгол ард түмэндээ наадмын баярын мэнд хүргэе. Сайхан наадаарай.

Дөрвөн арвайт брэндийн үүсгэн байгуулагч Д.Тулга:

- Манайх үндэсний дээл, хувцас урладаг салон байгаа. Энэ жилийн наадмаас харахад монголчууд үндэсний биет соёлоо ихэд эрхэмлэн авч үздэг болжээ. Сайхан өргөн дэлгэр наадам болж байна.

Эгч дүүс Б.Эгшиглэн, Б.Энхрийлэн:

- “Дээлтэй монгол наадам”-д анх удаа оролцож байна. Сэтгэгдэл маш сайхан байна. Бид хоёр  Сүхбаатар аймгаас оролцож байгаа. Өнөөдөр олон төрлийн хувцас харахад үндэсний хувцсаараа бахархах сэтгэл төрж байна. Би ямар нэг баяр, үйл явдлаар дээлээ гаргаж өмсдөг болохоор олон дээлтэй хүн зэрэг харахад бахархам байлаа.

Дөрвөн настай бяцхан оролцогч Т.Сийлэн:

-Сая би жагсаалд алхсан. Ёстой гоё байна.  Бас дээл өмсөх гоё. Сайхан наадаарай, ах эгч нар аа, бас найзууд аа.

52 дугаар сургуулийн сурагч Т.Тансагмэргэн:

-Дүүргүүдийн Скаутын холбооноос манай Хан-Уул дүүргийн холбоо энэ наадамд оролцож байна. Дээлтэй наадмыг дагалдуулаад манай холбоо бэсрэг наадам зохион байгуулж байгаа. Хүүхдүүдийг бөх барилдуулж, шагайн харваа зохион байгуулсан. Мөн шагайгаар хурдан морь уралдууллаа. Монгол ёс заншлаа хүүхдүүдэд таниулж байгаад баяртай байна. Жагсаалд анх удаагаа алхлаа. Үндэсний хувцсаа өмсөөд алхаж яваа монголчуудыг  гадаадын жуулчид сонирхон баясаж байгааг харахад бахархалтай байсан хэмээн өгүүллээ.

“Дээлтэй монгол наадам” бүтэн өдрийн турш үргэлжлэх бөгөөд наадамд оролцогчдоос шилдгүүдийг тодруулна. Мөн “Дээлтэй диско” буюу орчин үеийн залуучуудын дуртай дуучид, хамтлаг, DJ нарын тоглолт болно.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ой, хээрийн гал түймрээс сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалъя
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
ӨНӨӨДӨР: Ардчилалын төлөөх намууд нэгдэн мэдээлэл хийнэ
Энэ сарын 15,16-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • PGL-тэй 2029 он хүртэл хамтран ажиллахаар болов
    13 цаг 33 мин
  • Э.Бат-Амгалан: "Солонго-1, 2" төслийн байрны нэг м.кавдрат нь 4.2 сая төгрөг байна
    14 цаг 0 мин
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
    14 цаг 17 мин
  • Шадар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзлаа
    15 цаг 3 мин
  • 2026-2027 оны халаалтын улирал эхэлж, шахмал түлш худалдаанд гаргалаа
    15 цаг 42 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзав
    16 цаг 7 мин
  • Г.Дамдинням: Нэг сая тонн орчим газрын тосыг Петро Чайнагаас авах зорилттой ажиллаж байна
    17 цаг 0 мин
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
    17 цаг 15 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод БНСУ-ын Үндэсний Ассамблейн Эрүүл мэнд, халамжийн хорооны дарга И Ман Хи бараалхлаа
    17 цаг 17 мин
  • Яруу найрагч Л.Баасансүрэнгийн “АГШНААС ӨНӨ МӨНХ” гурван мөрт шүлгийн номоос онцлох ТАВАН шүлэг
    17 цаг 54 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
    17 цаг 58 мин
  • А.Ганбаатар: Намрын чуулганаар Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барьж хэлэлцүүлэхээр ажиллаж байна
    18 цаг 50 мин
  • Камала Харрис хиймэл оюуны хөгжлийг хариуцлагатайгаар удаашруулахыг уриаллаа
    19 цаг 28 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
    20 цаг 25 мин
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
    20 цаг 46 мин
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
    21 цаг 16 мин
  • Emmy Awards 2026: 78 дахь удаагийн Emmy-д өнгөлсөн шилдгүүдийн БҮРЭН жагсаалт
    21 цаг 26 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаасогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 93 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
    21 цаг 34 мин
  • Ой, хээрийн гал түймрээс сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалъя
    21 цаг 41 мин
  • УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа
    21 цаг 48 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК