Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бүтээн байгуулалтын ажлуудыг хугацаанд нь, чанартай гүйцэтгэх үүрэг өгчээ

2022-7-21
0
ЖИРГЭХ

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн нийслэлд өрнөж буй бүтээн байгуулалтын зарим ажлын явцтай танилцаж, гүйцэтгэгч байгууллагуудад товлосон хугацаандаа чанартай гүйцэтгэх үүрэг даалгавар өглөө. Энэ удаад Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Хан хиллс” хотхон, Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хорооны Усны гудамжинд ажиллав.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн:

-Бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэлийн талаарх мэдээллийг нийслэлийн удирдлагууд өдөр тутам авч байдаг. Хурал, зөвлөгөөн болгон дээр энэ асуудлыг хөндөж ярилцдаг. Энэ удаад холбогдох албаны төлөөлөлтэй хамтдаа ажлын явцыг газар дээр нь үзэж, гүйцэтгэгч компанийн ажилтнуудын санал бодлыг сонсож байна. Гүйцэтгэгч компаниуд үнэ ханштай холбоотой гомдол, санал хэлж байна. Бидний хувьд цаг хугацаа  бүхнээс чухал. Хотын удирдлагуудын зүгээс машин зам өргөтгөхөөс гадна иргэдэд зориулсан гудамж, талбайг өргөтгөн тохижуулах, түүний стандартыг өөрчлөх, явган алхаж буй болон дугуйгаар зорчиж буй иргэдэд илүү тохитой байхад анхаарч байгаа. Аж ахуйн нэгжүүд санаачилгыг дэмжиж хашаагаа татаж байна, нийслэл ч хүч хөрөнгө гаргаж байна. Яг одоо бидний зогсож буй Ф.Шопенийн нэрэмжит гудамж буюу “Хан хиллс” хотхоноос Зайсангийн гүүр хүртэлх энэ замыг ашиглалтад оруулснаар нэгэн шинэ гарц бий болох юм гэлээ.

 

Нийслэлийн удирдлагууд аж ахуйн нэгжүүд, хувийн хэвшлийг дэмжиж ажиллахад онцгойлон анхаардаг. Эдийн засгийн хүндрэлтэй, санхүү мөнгөний дутагдалтай, ханш уналттай ийм хүндхэн цаг үед асуудлыг хамтдаа шийдэж, гарц гаргалгааг хамтдаа хайхгүй бол цаг хугацаа алдах эрсдэлтэйг Хотын орлогч тодотгосон.

26 ДУГААР ХОРООНЫ ЯВГАН ХҮНИЙ ЗАМЫН АЖИЛ 60 ХУВЬТАЙ БАЙНА

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дахь авто замын хажуугийн явган хүн зорчих замыг тохижуулах ажил эхлээд сар гаруйн хугацаа өнгөрч буй бөгөөд ажлын явц 60 хувьтай байгаа юм. Наймдугаар сарын 15-н гэхэд бүрэн хүлээлгэж өгөхөөр хариуцсан байгууллагууд ажиллаж байна. Тус замын тохижилтыг хийхийн тулд нийтдээ 26 аж ахуйн нэгжийн хашаа, хаалт, эзэмшлийн газар, барилгын үүд, довжоо, шат  гэх мэтийг буулгах шаардлага тулгарчээ. Тэдгээрээс гурван аж ахуйн нэгж газар чөлөөлөх ажлыг удаашруулж буй гэнэ. Эдгээр байгууллагатай зөвшилцсөний дараа тохижилт, ногоон байгууламжийн ажлаа эхлүүлэхээр хүлээж буй аж. Түүнчлэн явган хүний замын материалыг бат бөх, чанартайг сонгож буйн дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлж байгааг Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-ын ахлах инженер Б.Баяндэлгэр хэлж байлаа.

ГАРААШ БУУЛГАЖ, ЧӨЛӨӨЛСӨН ТАЛБАЙД ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ХИЙЖ БАЙНА

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Д.Батболд:

-Хот тохижилтын газрын тухайд нийслэлийн хэмжээнд гарааш чөлөөлсөн талбайг тохижуулж байгаа. Усны гудамж дахь гарааш буулгаж, чөлөөлсөн талбайд авто зогсоол, явган хүний зам хийж байгаа бөгөөд ажлын явц 60 хувьтай байна. Өнөөдөртөө багтааж асфальтан хучилт хийнэ. Нийтдээ 21 гарааш буулгасан энэхүү талбайд хоёр метр өргөн зам тавьж, 500 ам метрт ногоон байгууламж байгуулна. Буулгалгүй үлдсэн хоёр гараашийг буулгаж, талбайг нэг мөр тохижуулах үүргийг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн өглөө. Иймд бид  Сүхбаатар дүүргийн Газрын албатай зөвшилцөөд өгсөн үүрэг даалгаврын дагуу тохижилт хийхээр ярилцлаа гэсэн юм.  

 

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төслийн ажлын явц ямар  байгааг мөн үзсэн. Уг гүүрний бүтээн байгуулалтыг явган хүний зам, ногоон байгууламж болоод бусад бүх дагалдах ажлыг наймдугаар сарын 31-н гэхэд бүрэн дуусгаж хүлээлгэж өгнө гэдгийг танилцуулсан. Аль болох хурдавчилж, цаг хугацааг наашлуулах тал дээр анхаарахыг үүрэг болголоо.

 

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ой, хээрийн гал түймрээс сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалъя
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
ӨНӨӨДӨР: Ардчилалын төлөөх намууд нэгдэн мэдээлэл хийнэ
Энэ сарын 15,16-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • PGL-тэй 2029 он хүртэл хамтран ажиллахаар болов
    12 цаг 15 мин
  • Э.Бат-Амгалан: "Солонго-1, 2" төслийн байрны нэг м.кавдрат нь 4.2 сая төгрөг байна
    12 цаг 42 мин
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
    13 цаг 0 мин
  • Шадар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзлаа
    13 цаг 46 мин
  • 2026-2027 оны халаалтын улирал эхэлж, шахмал түлш худалдаанд гаргалаа
    14 цаг 24 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзав
    14 цаг 49 мин
  • Г.Дамдинням: Нэг сая тонн орчим газрын тосыг Петро Чайнагаас авах зорилттой ажиллаж байна
    15 цаг 42 мин
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
    15 цаг 57 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод БНСУ-ын Үндэсний Ассамблейн Эрүүл мэнд, халамжийн хорооны дарга И Ман Хи бараалхлаа
    15 цаг 59 мин
  • Яруу найрагч Л.Баасансүрэнгийн “АГШНААС ӨНӨ МӨНХ” гурван мөрт шүлгийн номоос онцлох ТАВАН шүлэг
    16 цаг 36 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
    16 цаг 40 мин
  • А.Ганбаатар: Намрын чуулганаар Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барьж хэлэлцүүлэхээр ажиллаж байна
    17 цаг 32 мин
  • Камала Харрис хиймэл оюуны хөгжлийг хариуцлагатайгаар удаашруулахыг уриаллаа
    18 цаг 11 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
    19 цаг 7 мин
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
    19 цаг 28 мин
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
    19 цаг 58 мин
  • Emmy Awards 2026: 78 дахь удаагийн Emmy-д өнгөлсөн шилдгүүдийн БҮРЭН жагсаалт
    20 цаг 8 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаасогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 93 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
    20 цаг 16 мин
  • Ой, хээрийн гал түймрээс сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалъя
    20 цаг 23 мин
  • УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа
    20 цаг 30 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК