Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээ” хэрэгжилтийн хүрээнд зөвлөлдөх сургалт зохион байгууллаа

2022-7-27
0
ЖИРГЭХ

Эрүүл мэндийн яамнаас 2022 оныг “Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах” жил болгон тусламж үйлчилгээний хэрэгжилтийн сургалт уулзалтуудыг үе шаттай зохион байгуулж буй билээ. Тэгвэл энэ хүрээнд 7 сарын 27-ноос 7 сарын 28-ны өдрүүдэд ЭХЭМҮТ-өөс “Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээ” хэрэгжилтийн хүрээнд зөвлөлдөх уулзалт, сургалтыг зохион байгуулж байна. НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа энэхүү зөвлөлдөх уулзалтаар нярайн эрт үеийн тусламж үйлчилгээг сайжруулахад бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудыг чадавхжуулах, нярайн тандалт шинжилгээний талаарх орчин үеийн оношилгоо эмчилгээний талаар мэдээлэл солилцож хүүхдийн сэргийлэх боломжтой эндэгдэл болон өвчнөөс сэргийлэх талаар ярилцав. Мөн НЭҮНШТ-ний хэрэгжилтийн үнэлгээний дүнг танилцуулан, нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээг хэрэгжүүлэх үндэсний сургагч багш нарыг бэлтгэх бүсчилсэн сургалтын төлөвлөгөөг гаргалаа. Энэ удаагийн арга хэмжээнд 21 аймаг НЭМҮТ болон амаржих газруудын удирдлага, эмч мэргэжилтнүүд оролцож байна.

Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтод 2030 он гэхэд хүүхдийн сэргийлэх боломжтой эндэгдлийг таслан зогсоох, Монгол Улсын засгийн газрын “Эх нярай, хүүхдэд, өсвөр үеийн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр 2017-2021, Эх хүүхэд нөхөн үржихүйн эрүүл мэнд” арга хэмжээний төлөвлөгөөг үндэслэн нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламжийг бэхжүүлэх, эрчимжүүлэх шаардлагатай байна. Монгол Улсад хүүхдийн өвчлөл эндэгдлийг бууруулахад ахиц гарч байгаа хэдий ч аймаг, дүүргүүдийн хувьд харилцан адилгүй байна. 2020 оны байдлаар 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 82,4 хувийг нялхсын эндэгдэл, үүний 67,9 хувийг нярайн эндэгдэл эзэлж байгаа ба эндсэн нярайн 73,7 хувь нь төрсний дараа эхний 6 хоногтойдоо эндэж байна. Тэгвэл нярайн нэн шаардлагатай тусламж асаргааг хэрэгжүүлснээр нярай нас барах эрсдэлийг 22 хувиар бууруулах боломжтой байдаг. Иймд олон улсын болон үндэсний  зорилгод хүрэхийн тулд АНЭ, БОЭТ, СЭМТ , нийслэлийн амаржих газруудад дөнгөж төрсөн нярайд үзүүлэх тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах,  чадавхжуулах, тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэх талаар хэлэлцэж тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах чиглэлд  дэвшил гаргах шаардлагатай байгааг хурлын нээлт дээр Эрүүл Мэндийн Сайдын зөвлөх О.Батбаяр онцоллоо.

Нярайн эрт үед үзүүлэх тусламж, нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж нь нотолгоонд суурилсан арга хэмжээ бөгөөд төрөх болон төрсний дараах үеийн нярайн тусламж, үйлчилгээг сайжруулснаар нярайн эндэгдлийг бууруулдаг болохыг олон улсын судалгааны үр дүн баталсан байдаг. Нярайн эрт үеийн тусламж үйлчилгээг сайжруулах талаар энэхүү зөвлөлдөх уулзалтад бүх аймгийн   эмнэлгийн удирдлага, нийслэлийн амаржих газрын дарга нар, төрөх тасгийн эмч эрхлэгчид оролцож байгаа нь цаг үеэ олсон чухал арга хэмжээ болж байгааг нээлт дээр НҮБ Хүүхдийн сангийн Эваристе Коуасси Комлан онцлов.

Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилгод 2030 он гэхэд хүүхдийн сэргийлэх боломжтой эндэгдлийг таслан зогсоох зорилгыг хангах, Монгол Улсын Засгийн газрын “Эх нярай, хүүхдэд, өсвөр үеийн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр 2017-2021, Эх хүүхэд нөхөн үржихүнй эрүүл мэнд” арга хэмжээний төлөвлөгөө”-г үндэслэн энэхүү  Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж, үйлчилгээг бэхжүүлэх, эрчимжүүлэх шаардлагатай байгаа билээ. НҮБ Хүүхдийн сангийн дэмжлэгээр Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр шийдвэр гаргагч нар болон төрөх тасгийн эмч нарыг оролцуулан сургалтыг хийж байгаа ба шийдвэр гаргагч нар нэгдсэн нэг ойлголттой байх нь тусламж үйлчилгээ нь цогц байх нь чухал байгааг НҮБ Хүүхдийн сангийн зөвлөх Г.Соёлгэрэл илтгэлдээ хэллээ.

Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлээр улсын дунджаас дээгүүр үзүүлэлттэй 10 аймагт нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээгээр дэмжлэгт хяналт хийж бууруулах, улсын хэмжээнд сэргийлж болох нярайн эндэгдлийг бууруулах тэглэх зорилт тавин энэ асуудлыг Эрүүл мэндийн яамны зүгээс 2022 оныг Эмнэлгийн тусламжийн чанар аюулгүй жилийн ажлын төлөвлөгөөн оруулан  онцгой анхаарч ажиллаж  байна. ЭХЭМҮТ  зүгээс  нярайн тусламж үйлчилгээг улсын хэмжээнд мэргэжил арга зүйгээр хангах чиг үүргийн хүрээнд төрөлжсөн эмнэлгийн 20 эмч, мэргэжилтнүүдийг (ЭХЭМҮТ, ЭНЭҮТ-II, Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газар)- НЭҮНШТҮ-ний сургагч багшаар бэлтгэсэн. Цаашид ЭМЯ зүгээс  нь НЭҮНШТ-ийн сургалтыг ажлын байранд бүсчлэн ажлын байранд нь тогтмол зохион байгуулах сургагч багш нарыг бэлдэхээр төлөвлөж байна. НЭҮНШТҮ-нээс нэг ч нярайг орхигдуулахгүй байх нь чухал ба нярайн эрт үеийн тусламж үйлчилгээг сайжруулах, нярайг дулаан байлгах, ангир уураг амлуулах нь хүүхдийн дархлааг сайжруулан, халдвараас сэргийлэх, эрүүл чийрэг өсөлтийг хангах зардал багатай өндөр үр дүнтэй багц арга хэмжээг эрчимжүүлэхэд энэ сургалт чухал ач холбогдолтой гэж ЭМЯ-ны зүгээс үзэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ой, хээрийн гал түймрээс сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалъя
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
ӨНӨӨДӨР: Ардчилалын төлөөх намууд нэгдэн мэдээлэл хийнэ
Энэ сарын 15,16-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • PGL-тэй 2029 он хүртэл хамтран ажиллахаар болов
    11 цаг 11 мин
  • Э.Бат-Амгалан: "Солонго-1, 2" төслийн байрны нэг м.кавдрат нь 4.2 сая төгрөг байна
    11 цаг 39 мин
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
    11 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзлаа
    12 цаг 42 мин
  • 2026-2027 оны халаалтын улирал эхэлж, шахмал түлш худалдаанд гаргалаа
    13 цаг 20 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзав
    13 цаг 45 мин
  • Г.Дамдинням: Нэг сая тонн орчим газрын тосыг Петро Чайнагаас авах зорилттой ажиллаж байна
    14 цаг 39 мин
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
    14 цаг 53 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод БНСУ-ын Үндэсний Ассамблейн Эрүүл мэнд, халамжийн хорооны дарга И Ман Хи бараалхлаа
    14 цаг 56 мин
  • Яруу найрагч Л.Баасансүрэнгийн “АГШНААС ӨНӨ МӨНХ” гурван мөрт шүлгийн номоос онцлох ТАВАН шүлэг
    15 цаг 33 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
    15 цаг 36 мин
  • А.Ганбаатар: Намрын чуулганаар Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барьж хэлэлцүүлэхээр ажиллаж байна
    16 цаг 28 мин
  • Камала Харрис хиймэл оюуны хөгжлийг хариуцлагатайгаар удаашруулахыг уриаллаа
    17 цаг 7 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
    18 цаг 4 мин
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
    18 цаг 25 мин
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
    18 цаг 55 мин
  • Emmy Awards 2026: 78 дахь удаагийн Emmy-д өнгөлсөн шилдгүүдийн БҮРЭН жагсаалт
    19 цаг 5 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаасогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 93 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
    19 цаг 13 мин
  • Ой, хээрийн гал түймрээс сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалъя
    19 цаг 20 мин
  • УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа
    19 цаг 27 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК